Пүрэв, 2024-04-25, 6:15 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 4 сар » 14 » Далай лам
7:57 PM
Далай лам

Хятадын хакерууд Далай ламын баримт бичгүүдийг хулгайлж байна

Мэдээллийн аюулгүй байдлын Канадын мэргэжилтнүүд Интернет дэх тагнуулын сүлжээг илрүүлсэн байна. Далай ламын төлөөлөгчийн газрын компьютерээс нууц баримтуудыг тусгай программ хулгайлж байжээ. Энэхүү программыг боловсруулсан хүмүүсийн ул мөр Хятад руу аваачжээ.
Канадын мэргэжилтнүүд хакеруудын бүхэл бүтэн сүлжээг илрүүлсэн нь ихээхэн дуулиан дэгдээгээд байна. Хакерууд дэлхийн 103 орны компьютерээс чухал баримт бичгүүдийг хулгайлж байснаас Далай ламын мэдээлэлд онцгой анхаарал хандуулж байсан юм. Канадын Мункийн төвөөс гаргасан тайланд дурдсан зарим баримтаас сонирхвол хакеруудын бий болгосон тагнуулын сүлжээ дэлхийн бараг орон болгоны нийт 2 мянга орчим компьютерыг хамарчээ. Харин тэд АНУ-ын төрийн байгууллагуудын мэдээллийн баазад нэвтэрч чадсан эсэхийг Канадын мэргэжилтнүүд тогтоож чадаагүй байна.
Мэдээлэл хулгайлах зориулалттай тусгай программуудыг Интернетийн сүлжээ рүү БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх компьютеруудээс суулгасныг мэргэжилтнүүд тогтоожээ. Гэхдээ тэд энэ бүхний цаана Бээжин буй гэж баталж чадахгүй байгаа бөгөөд гагцхүү Хятадаас зангидаж буйг илрүүлсэн юм. “Ийм явдал цаашид давтагдахгүй гэсэн баталгаа үгүй учир мэдээллээ хулгайч нарт алдахгүйн тулд илүү анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Тагнуулын сүлжээний цаад захиалагчид нь Тагнуулын төв газар, эсвэл Оросын тусгай албад ч байх магадлалтай” гэж Мункийн төвийн судалгааны багийн гишүүн Роберт Дейберт ярьжээ.
Харин БНХАУ-ын засгийн газар: “Энэ бол дуулиан дэгдээх гэсэн улиг болсон оролдлого. Хятадын засгийн газар нь кибер гэмт хэргийн бүхий л илрэлтэй тууштай тэмцэж буй юм” гэж мэдэгдсэн бөгөөд Интернетийн сүлжээг ашиглаж мэдээлэл хулгайлах гэмт хэрэгтэй ямар ч холбогдолгүй хэмээн зарласан байна.
Канадын мэргэжилтнүүд энэ хэргийг тохиолдлоор илрүүлжээ. Торонто дахь тэдний офист Далай ламын ажлын албанаас гомдол ирсний дагуу шалгалт хийхэд энэ хэргийн сэжүүр гарсан юм. Өөрсдийнх нь хэрэглэж буй компьютеруудад хянагддаггүй программ хангамж ажиллаж байгаа тухай Далай ламын төлөөлөгчид мэдээлжээ.
Үл мэдэгдэх хакеруудын суулгасан программ компьютеруудын видеокамерыг ажиллуулж, дуу авиаг хурааж, тусгай хаяг рүү илгээдэг байв. Түүнээс гадна тухайн компьютерээр дамжиж буй бүхий л мэдээллийг хянадаг байжээ. Энэ бүх үйлдлээ программ нууцлалын маш өндөр зэрэглэлтэй гүйцэтгэдэг байв.
Category: Мэдээ | Views: 838 | Added by: daagii | Rating: 0.0/0
Total comments: 2
0  
2 sss   (2009-04-15 0:21 AM) [Entry]
muu hujaa nar davarch baina shu ! gehde inghed IQ n hurehgui shde sda nar

0  
1 enhee   (2009-04-15 0:15 AM) [Entry]
buruu l huneeree oroldoj bna daa ! hehe

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz