Лхагва, 2024-04-24, 0:14 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 4 сар » 15 » Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе
10:51 PM
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе

Даавуун торны анхны үйлдвэр үүдээ нээлээ


Байгаль, экологид хоргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэгэн үйлдвэр үүд хаалгаа нээлээ. Энэ бол “Эко тор” даавуун торны үйлдвэр. Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлын нэг болсон гялгар уутыг хэрэглээнээс гаргах талаар төр засгийн хэмжээнд хүртэл яригдаж байгаа. Хотын дарга ч энэ асуудлаар өнгөрсөн онд захирамж гаргаж, даавуун болон цаасан торны үйлдвэрлэлийг дэмжиж, иргэдийн хэрэглээг хэвшүүлэх талаар шийдвэр гаргасан. Мөн саяхан УИХ-ын гишүүн Г.Батхүү Г.Бятхүү, Д.Балдан-Очир, Л.Гансүх нарын гишүүд нийллэг уутыг хэрэглээнээс гаргах талаар хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод байгаа.
Ингэж хууль, эрхзүйн орчин бүрдэх энэ үеийг мэдэрч байгуулагдаж байгаа тус үйлдвэрийг нээх үйл ажиллагаанд нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Долгормаа “Дөл хангай” компанийн удирдлага, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Г.Төмөрбаатар, “Номин” групп болон бусад төрийн хийгээд төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
Ногоон дэлхийг бэлгэдэж ногоон өнгийг бэлгэ тэмдгээ болгосон тус үйлдвэр даавуун тор үйлдвэрлэгчдийн анхдагч гэдгээрээ олны анхаарлыг нэлээд татаж байв. Байгальд 3-5 сарын дотор задарч устдаг даавуугаар өдөрт 15 мянгаас 20 мянга, жилд 600 мянган ширхэг тор үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Бүрэн автомат тоног төхөөрөмжтэй үйлдвэрийнхэн дотоодын торны зах зээлийг бүрэн хангана гэдгээ бардам хэлж байсан юм. Том, дунд, жижиг гэсэн гурван төрлийн торыг үйлдвэрлэж, байгаль экологийг аварч бийгаа энэхүү үйлдвэр долоон хүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байгаа аж. Тиймээс ч Төрийн хан хуурч Ц. Цэрэндорж долоон хүнтэй үйлдвэр 70 хүнтэй болтлоо өргөжин тэлэхийг ерөөж, “Түмэн эх” аялгуугаар үйлдвэрийн жаврыг үргээсэн юм.
Харин дараа нь үйлдвэрийн анхны шанг татаж, хамгийн залуу ажилчнаараа тор бүтээгч машины товчлуурыг даруулсан. Ингэж л хүний хөдөлмөр төдийлөн шаардахгүй тоног төхөөрөмж даавуун торыг хэдэн арваар нь бүтээж, ид шидээ гайхуулж эхэлсэн юм. Энэ үеэр Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр “Энэ бол даавуун торыг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой анхны үйлдвэр. Тиймээс үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ. Хотын
зүгээс хэрэглэгч буюу томоохон сүлжээ дэлгүүрүүдэд энэ торыг хэрэглэх талаар хамтарсан уулзалт хийж, үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа” гэдгээ хэлж байв.
Дэлхийн стандартыг хангасан материалаар хийгдэж байгаа энэхүүтор нь 230 төгрөгөөр борлуулагдах юм байна. Байгальд 100-150 жил хор болон хадгалагддаг гялгар уутыг хэрэглээнээс хасч,соёлтой бас хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлэх ажлын гараа ийнхүү амжилттай эхэллээ. Гар сэтгэл нийлсэн залуухан ажилчдын хийсэн торыг хэрэглээндээ хэвшүүлэх нь иргэд эрүүл мэндээ бодоод зогсохгүй байгаль эхээ хайрлаж байгаагийн нэг илрэл болох юм. “Эко тор” үйлдвэрийн нээлтийн үеэр тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал З.Мэргэнтэй уулзаж, үйлдвэрийнх нь талаар тодрууллаа.

-Гадуур тор үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрүүд байгаа. Тэр бүхнээс юугаараа ялгаатай вэ? Бас давуу талынх нь тухай?

-Бусдаас ялгагдах хамгийн том онцлог нь их хэмжээгээр, үйлдвэрлэлийн аргаар тороо хийдэг. Харин бусад газрууд rap аргаар хийж гаргадаг. Мөн мананх бөөнөөр үйлдвэрлэдэг болохоор үнийн хувьд ч хямдхан гарч байгаа. Компани, дэлгүүр, супермаркетууд өөрсдийнхөө нэр, лого, таних тэмдэг зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ сурталчилгааг хийлгэх боломжтойгоороо давуу талтай.

-Зөвхөн тор биш сав баглаа боодол үйлдвэрлэнэ гэсэн байна л даа?

-Энэ онд даавуун торныхоо үйлдвэрлэлийг ашиглалтад орууллаа. Тэгээд 2010 оны эхээр сав, баглаа боодлын зориулалтын үйлдвэрийг оруулж ирэхээр төлөвлөсөн байгаа. Том хэмжээтэй бүтээгдхүүнүүдийн сав баглааг үйлдвэрлэнэ. Бас цаасан уутны тоног төхөөрөмжийг ч оруулж ирнэ.

-Манайхан гялгар уут хэрэглээд сурчихсан. Даавуун торны хэрэглээ хэвшээгүй байгаа. Зах зээлд хэрхэн гаргах вэ?

-Гялгар уут хог хаягдал болоод байгаль орчин, экологид маш их сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон. Тиймээс ч дэлхий нийтээрээ үүний эсрэг арга хэмжээ авч байгаа. Манай улсын хувьд нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан, бас нэр бүхий гишүүд “Нийллэг уутны хэрэглээг хязгаарлах тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ төсөл хэлэлцэгдээд батлагдана байх.
Ингэхээр хууль эрхзүйн орчин бүрэн бүрдэж байна гэсэн үг. Тэгээд гялгар уут, торыг хэрэглэхийг хориглохоор өөр хэрэглээ шаардагдана. Тиймээс цаашид даавуун, цаасан тор хэрэглэх хандлагатай байгаа.

В.Батцэцэг

Category: Мэдээ | Views: 2915 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 3
0  
3 daagii   (2009-04-16 7:48 PM) [Entry]
demjij bna biggrin

0  
2 mongol   (2009-04-16 12:37 PM) [Entry]
smile

+1  
1 enhee   (2009-04-16 11:59 AM) [Entry]
Medeej generation baih bolno

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz