Лхагва, 2024-04-24, 11:55 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 4 сар » 18 » Монгол соёлын хонгил мөрөөдөл биш
2:17 PM
Монгол соёлын хонгил мөрөөдөл биш


Мөрөөдөхөд мөнгө төлдөггvй гэж манайхан ярьцгаадаг . Харин зарим мөрөөдөлд мөнгө хэрэгтэй байдгийг би өөрийнхөө амьдрал дээр vзсэн хvн л дээ . 1994 онд юмдаг өдгөө МУИС –д багшилж байгаа хvvхдийн зохиолч Д . Батжаргал бид хоёр бузгай сайхан мөрөөдөлд умбав аа. Мөрөөдлөө Mонгол соёлын геополитик энэ тэр гэж хоорондоо ярьцгаадаг байлаа . Санаа нь улс төрийн нөхцөл байдлаас болоод холдон салцгааж байгаа монгол туургатнуудыг соёлоор нь ойртуулах өөрөөр хэлбэл их л хурдацтайгаар сарниж байгаа vндэстнийхээ сарнилыг саармагжуулах гэсэн оролдлого гэмээр ч юм уу даа.

Бидэнд эрихний холбоос шиг нэг тийм сэжим хэрэгтэй байлаа . Бодож бодож энэ бол утга зохиолын Цог сэтгvvл юм байна гэж ойлгоцгоолоо . Юv хийх тухайгаа төлөвлөж гарлаа . Цог сэтгvvлдээ өөрсдийнхнөөсөө гадна Өвөрмонгол Буриад Халимаг Тува зохиолчдын бvтээлийг эхлээд тавия . Улмаар бvтээл нь Цог сэтгvvлд хоёроос гурван удаа хэвлэгдсэн зохиолчдоо МЗЭ-ийн гадаад гишvvн гэсэн нэрийн дор элсvvлчихэе . Ингээд Цог сэтгvvлийн нэрэмжит аялал тоглолтуудыг мөнөөх МЗЭ-ийн гадаад гишvvдийнхээ дэмжлэгтэйгээр дээрх газруудад жилд доод тал нь гурван удаа зохион байгуулж байя . Vvндээ өөрийн орны шилдэг дуучид хамтлагууд , театруудыг хамруулж байя . Яваандаа монгол хэлний халх аялгууг нийт монгол vндэстнийхээ хэл ярианы гол хэрэглvvр болгоё . Улмаар Өвөрмонгол Халимаг Буриад Тува Монгол дуучид жvжигчид зохиолч яруу найрагчдын нэгдсэн нэг сайхан бvрэлдэхvvнтэй болоод аялан тоглож энэ хамтлагийг шинэ залуу уран бvтээлчдээр байнга сэлбэж байя гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөөд давхичихваа . Заавал халх аялгыг гол болгоё гэдэг маань цаанаа бас учиртай . Өнөөдөр Өвөрмонголын радио телевизийн ярианы гол хэрэглvvр нь Шилийн гол аймгийнхны ярьдаг аялгыг гол болгож байгаа юм л даа . Гэтэл энэ аялга цаанаас нь тvрж байгаа соёлын бодлогод автагдаад өөрөө ихээхэн уусмал байдалтай болчихсон юм билээ . За тэр Ордос Харчин Жирэм энэ тэр аймгийнхны яриаг бид ойлгох хөг бол өнгөрчихсөн юм билээ . Уг нь Хятадын эрхшээлд байгаа аймгуудаас Баяннуур , Альшаа хоёр нь цэвэр халх аялгаар ярьдаг юм . Тэрийг яагаад ч юм асуудлын голд авч vздэггvй юм билээ.

Энэ асуудлыг хөөцөлдөх гэхээр бидэнд бас ялимгvй тээг байлаа . Цог сэтгvvл маань МЗЭ-ийн мэдэлд байдаг хуулийн бие даасан этгээд биш байв . Тийм болохоор Соёлын газраас олгож байгаа мөнгө МЗЭ-д шингээд Цог сэтгvvлд арван төгрөг ч олддоггvй байлаа л даа . Ингээд хуулийн этгээд болж өөртөө санхvvжилттэй болох шаардлага гарлаа . МЗЭ-ийн удирдах зөвлөлөөр орж асуудлаа танилцуулсанд гvйцэтгэх захирал Д . Төрбат улайран эсэргvvцдэг байгаа . Ингэх шалтгаанаа наад хоёр чинь Цог сэтгvvлийг хувьчилж авах гэж байна шvv дээ гэж тайлбарласан юм . Гэвч бид хоёрын зорилгыг эцсийн эцэст МЗЭ-ийн удирдах зөвлөл ойлгоод Цог сэтгvvлийн санхvvг МЗЭ-ээс салгачихлаа . Тэгээд л Соёлын газраас мөнгө авахаар очлоо доо . Тухайн vеийн ханшаар таван сая төгрөг гуйсан юм . Гэвч Д . Төрбат маань удирдах зөвлөлийн хурал дээр ялагдсан ялагдлынхаа тооцоог энд гvйцээн авч Соёлын газрын дарга яруу найрагч Г. Мэнд-Ооёогоосоо бид хэрэгтэй санхvvжилтээ авч чадаагvй . Улмаар намайг Цог сэтгvvлийн эрхлэгчээс өөрчилж нэг компанийн ивээлд уг сэтгvvлийг өгчихсөн билээ. Одоо ч Цог сэтгvvл мөнөөх л компанийхаа ивээлд байгаа vгvй нь мэдэгдэхгvй ёстой л цог шиг улайж байдаг бололтой юм билээ . Жаран ширхэг захиалагддаг гэсэн мэдээлэл саявтар надад ирсэн юмдаг.

Би яагаад энэ жишээг татваа гэвэл хvн ямар нэг зорилтыг ойлгохгvй байж болно л доо . Харин яагаад тvvнд тээг тавих гэж бvх хvчээрээ тэмцдэг юм болоо гэж одоо ч өөрөөсөө асуусаар л явдаг юм . Зөвхөн манай монголчууд л ийм юм уу аль эсвэл хvн ерөөсөө л ийм чанартай юм болов уу . Ярих гэж байгаа зvйлтэй маань яахын аргагvй холбогдоод байгаа болохоор энэ тvvхийг хvvрнэж байгаа юм . Тvvнээс биш энэ толхилцоо бол нэг их яриад байх зvйл биш л дээ . Харин тухайн vедээ би өмнөх ажилдаа тvvртэж явсан болохоор харин ч санаа амрах шиг болж бараг л ашгvй ашгvй гэх нь халаг уг асуудлаас холдсондоо л одоо харамсаж байгаа юм . Энэ маань гэтэл тэгсгээд орхичихдог эд биш байжээ .
Vvнийг би хөгжмийн зохиолч Наранбаатарын хөдөлмөрөөс ойлгож авлаа . Тэнд Наранбаатар буриад vндэстний дуу хөгжмийн Байгаль чуулга байгуулж байхгvйтэй адил болчихоод байсан соёлыг хөл дээр нь босгоод ирлээ . Бvv март мартвал сөнөнө гэдэг зохиолыг Өвөрмонголчууд нууцаар хэвлэж бие биедээ дамжуулж уншсаар өөрсдийнхөө тvvхийг vнэнээр нь ойлгож авсан байна . Ингэхээр асдаг гэрэл нь байвал гэрэлтэх хонгил нь байсаар л байна гэсэн vг . Тэр гэрэл нь Цог сэтгvvл яахын аргагvй мөн байжээ . Монгол Хятадын хvйтэн харилцаа туйлдаа хvрсэн далаад оны сvvл vед Утга зохиол урлаг сонин, Цог сэтгvvл хоёрыг Өвөрмонголчууд ямар нэг аргаар олж аваад гараар хуулан дамжуулж уншдаг байснаа ярьж байсан төдийгvй тэр vеийн бvх дугаарыг гэртээ хадгалж байгаагаа , гараар хэрхэн хуулж олшруулдаг байснаа Шилийн гол аймгийн бага сургуулийн нэг багш намайг гэртээ зориут аваачиж vзvvлээд нvдийг минь ёстой орой дээр нь гаргаж билээ . Тэр хоёрт нь Зөвлөлтийнхний олж харж чаддаггvй ямар нэг гэрэл гэгээ байнга ёлтойж байсан нь соёлын хувьсгалд нидрvvлсэн Өвөрмонголчуудын маань сэтгэлд найдварын оч болон улалздаг дээрээс тэгж шимтдэг байсан юм байнаа гэдгийг би өнөөдөр л ойлгож байгаа юм шvv дээ.

Дөнгөж өчигдөр би нэг сайтаас Өвөрмонголын хошин шогийн тоглолт vзлээ л дээ . Жинхэнэ халх аялгаар ярих гэж жvжигчид нь ямар их хичээвээ . Даанч зохиол нь алга . Яг манай өнөөдрийн киноныхны дунд өрнөж байгаа vзэгдэл тэнд бас байнаа . Найруулга нь сайн дурын шинжтэй . Vзэгчид нь инээх гээд байдаг инээж болдоггvй ээ . Жvжигчид нь тоглох гэж эрмэлзээд байдаг тоглолт гардаггvй ээ . Энэ хэнээс болов оо . Манай хошин шогийнхноос болжээ . Тэд нэг сайн vйлс бvтээж тэр нь Өвөрмонголд хошин урлагийг хvргэж чадсан байна . Бас нэг муу vйл дэглэж . Ерөөсөө хоорондоо ярьж байгаад хvнийг инээлгэж болно гэдэг бодлыг тэдэнд төрvvлчихэж . Одоо л урагшаа харж явдаг цаг санж . Сайнаар бодоход соёлынхоо байгаа хонгилыг бvрэн гэрэлтvvлэх , саараар бодоход vзэгчдийнхээ хvрээг тэлж орлогоо ахиулах ихээхэн боломж манай хилийг тойроод байж байх юм.

Цог сэтгvvлийн эрхлэгчээр яруу найрагч А . Эрдэнэ-Очир маань ажиллаж байгаа . МЗЭ-ийн гvйцэтгэх захиралаар яруу найрагч Х . Чилаажав маань ажиллаж байгаа . Харьцангуй залуу хvмvvс . Сэтгэ зvтгэ урагшил гэж хэлмээр санагдаад л байна шvv . Би говьд өссөн говийн амьдрал сайн мэднэ . Говь газрын худаг ихэнхдээ хонхор газарт байдаг л даа . Малаа услаж зогсоход ойр орчинд болж байгаа зvйл харагдахгvй . Байсгээд л орчин тойронд юv болоод байнав гэж харах хvслээр хажуугийн дэнж рvv гvйж дэнж дээр гаран орчин тойрныг харахын зэрэгцээ сэвэлзсэн сайхан салхинд нь сэрvvцээд авдагсан . Ганц нэгээрээ бэлчиж яваа мал харж Дорж гуайн хvрэн ат уу даа , энд юугаа хийж тэнэж явдаг байнаа энэ тэр гэж боддогсон . Ижлээсээ тасран сэлгvvцэж яваа мал хvртэл ад vзэгддэгийнх юм уу даа.

Өнөөдөр дэлхий дахинд Монгол судлал наяад оныг бодвол нэг л vvрэглээ байдалд орж дуу нь жил ирэх тусам суларсаар л байгаа нь анзаарагддаг . Биднийг сонирхон судалдаг байсан улс орнууд монгол судлалд зориулж байсан мөнгөө өөр тийш нь зарцуулах болсноос ийм байдал vvсч байгааг судлаачид маань даруухан тайлбарладаг . Нэгэн цагт монгол судлалын Европын том төв болж байсан Гумболдьтын их сургуулийнхан тарж Баувэ гуай Хархорины экспедицид орчуулага морчуулгахан хийж , зарим нь бvр Берлиний онгоцны буудалд монгол хэлний орчуулагч болчихсон тууж явна лээ . Монголыг судлаач нар маань шvv дээ . Нилээн хэдэн жилийн өмнө . Бид хонхортоо удвал энэ мэт юмсыг vзэлгvй нэг л мэдэхэд хараанаасаа алдчих байх даа . Яг vнэндээ энэ бол төрийн гэхээсээ олон нийтийн хэрэг юм . Олон нийт дотроо соёлыг тvгээгч байх vvрэгтэй МЗЭ-ийн хийдэг ажил юм . Гvйцэтгэгч нь Цог сэтгvvл юм шvv дээ . Нэг vеэ бодвол монголын эдийн засаг тэлсэн . Vvнийг хэн хvнгvй мэднэ . Одоо ч сая таван зуун мянган төгрөг хvн бvрд өгнө гэж ярьсаар л байна . Зуун хvнд зуун тавин сая төгрөг өгөхөд хоол болно хувцас болно . Гурван жилийн дараа дахиад л нэхэгдэнэ . Харин зуун тавин сая төгрөгийг Цог сэтгvvлд авч чадвал наад зах нь гурван жилийн дараа зуун тавин саяараа байж л байна . Цааш нь хөөвөл зуун жилд vл эмтрэх соёлын хатуу ааруул vйлдвэрлэж болно . Энэ vзэл бодол 1994 онд мөрөөдөл байлаа , 2009 онд бас л мөрөөдөл хэвээр байна . Vхдэггvй хөгширдөггvй мөрөөдөл энэ хорвоод байдаг болов уу

Даяар монгол

Category: Мэдээ | Views: 739 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 Chek   (2009-04-23 11:53 AM) [Entry]
Танай сайт их таалагдаж байгаа шүү. Харин дахин дахин ачааллагдахад Төрийн сүлд дуу хамт дахин дахин ачааллагдаад, хүмүүс ихэнх нь IDM хэрэглэдэг болхоор татахаар гарч ирээд жоохон тиймэрхүү юмаа

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz