Бямба, 2024-04-20, 3:11 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 4 сар » 18 » Должин эмээ
0:15 AM
Должин эмээ

500 сая төгрөг өөрт нь өгөх гэж оролдсон



Ээ, хүүхээд! Энэ ерөнхийлөгч маань оны өмнөхнөөс нэг л сонин болчихлоо шүү. Гэнэтхэн эргэчихлээ. "Морь эргэлээ!" гээд сандаргаад байсан, өөрөө эргэчихэж, тосоор гоож. Өмнө ярьж хийж байснаасаа бүр эсрэг юм яриад унах боллоо.
Хөгшин би гайхшаа бараад, өөрийгөө буруу сонсоод, зөрүү ойлгоод байгаа юм болов уу гэж бодохдоо энд тэнд хэлсэн үгийг нь эргүүлж сайн уншдаг боллоо. Үнэн байна. Үнэхээр өөрчлөгдчихжээ. Хачин болчихож
"Монгол хүн 50 гараад л ухаан ордог" гэдгийг нотлох гэсэн мэт гэнэт "Надаас хэний талд вэ? гэж асуувал би ард түмнийхээ талд л гэж хэлнэ", "Би бүх албан тушаалыг амталж үзлээ. Одоо надад албаны хэнээ байхгүй болсон. Намайг сонгочихвол ард түмнийхээ төлөө ажиллах гэдгийг харуулаад өгмөөр байна" гэхчилэнгийн үг ярих боллоо.
Өмнө нь юу бодоод хаагуур яваад байсан хүн юм бэ дээ. Мануус нь манийгаа бодоод ажлаа хийгээд явдаг гэж бодсон чинь үгүй байжээ, хөөрхий. Албан тушаалуудыг бүгдийг нь амталж үзэх гээд л ажлаа умартаж явсан байж.
За тэгсэн саяхнаас Ерөнхийлөгч маань “Та нар хуучин Монгол, шударга биш Монгол” гэж мануусыгаа голж эхэллээ. Баахан хуучин хүний дунд ганцаараа "шинээрээ, гялалзаад" үлдсийм байх. 500 сая төгрөг өөрт нь өгөх гэж оролдсон хүнийг "илчлэхгүй" гүрийж, дүйвүүлээд байсан шударга монгол хүний хийсэн ажил байж, хөөрхий.
Өнгөрсөн есөн жилийн хугацаанд түүний завсаргүй удирдсан нам, засаг нь шударга бус байсныг өрсөлдөгчийнхөө үгнээс ойлгосон юм уу даа өнөөх чинь “Шударга төрийг байгуулна” гэж авлаа. Анзаараад байх нь ээ өрсөлдөгчөө манай ач хүүгийн хэлдгээр "коопийдоод шууд паастлачихдаг" юм уу даа. Цаадах нь "Шударга байцгаая!" гээд уриалчихсан чинь дагахгүй бол онигоо болчхийм болуу.
Элбэгээ хүүгийн уриалгыг бол дээр дооргүй хүлээж авч байгаа ухааны юм уу даа. Өрсөлдөгч намынхан нь хүртэл “Шударга өрсөлдъе, гэрээ байгуулъя” гэдэг болчихож. Үнэндээ бол тэд шударга өрсөл­дөж чадахгүй байсаар таван сайхан хүүгийн аминд хүрээгүй билүү?
Ганц шударга юм нь Монголын төр 2000 оноос хойш огт шударга ажиллаагүй гэд­гийг сонгууль эхлэхэд л ойлголоо доо, тэд. Дахин Ерөнхийлөгчөөр сонгогд­вол “Шударга төрийг байгуулна” гэдэг нь харин нэг л үнэмшилгүй сонгсогдоод байгаа юм. Монголчууд тавь хүрснийг сургаж болдоггүй, таван нохойг тууж болдоггүй л гэдэгсэн. Тавь гараад шинэчлэгдээд, өөрчлөгдөөд шударга болох нь юу л бол.
    Хөгшчүүл бид хаа нэг цуглаж элдэв долоон юм ярихаараа ярьдаг сэдэв нь Н.Энхбаяр болчихоод байна. Тэр ойрноос л "Би ард түмнийхээ талд байна" гэж яриад байгаа нь хамгийн их хачирхал дагуулж байна. Өмнө нь тэгэхээр хэний талд байсан байж таарах нь  вэ гэдгийг л бид ярьдаг. Авлигачдын талд байсан нь ч тодорхой л доо. Одоо харин яагаад манай талд орох гээд байгаа юм бол?
    Хөршийн Цанжид өвгөн хэлж байна аа. "Цаадах чинь 500 саяыг өгнө гэсэн хүнийг хөөгөөд гаргасан гэж байгаа. Шударга хүн байсан бол цагдаа дуудаад хүлээлгэж өгөх ёстой байсийм. Тэгэхээр наадах чинь дэндүү бага байна гээд хөөгөөд гаргасан болж таарлаа". Цанжидын яриаг Балхаа хөгшин дэмжиж "Аан тэгвэл Энхбаяр авах мөнгөнийхөө доод хэмжээг зарласан хэрэг юм байж хөөрхий" гэж байсан. Надад бол МАХН-ын дарга нар гаалийн Баатарыг шоронд бөөнөөрөө эргэж очоод маргааш нь Элбэгээ хүүг огцруулсан нь тэд өмнө нь хэний талд байсныг хэлээд байгаа санагддаг юм.
    Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийн уриаг хуулбарлаад "Ард түмний Ерөнхийлөгч" гээд явааг эсрэгээр нь ойлгочихмоор юм билээ. Ер нь бол бүх үгийг нь тонгоруулаад ойлгочихоор яг таардгийн. Нээрээ шүү, хүүхээд! 
                                Д.Бодоо
Category: Мэдээ | Views: 816 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 mongol   (2009-04-19 0:16 AM) [Entry]
Emeegiin tald baina tongue

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz