Лхагва, 2018-02-21, 8:37 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 4 сар » 21 » Сонин хэрэг
0:54 AM
Сонин хэрэг


Таны утас 108 мянган төгрөгийн үнэ хүрэхгүй бол хулгайч ял авахгүй



Гар утсаа алдаж үзээгүй хүн бараг үгүй биз. Гэвч алдсан утсаа олж авсан тохиолдол тун ховор. Харин таны хулгайд алдсан утас хаана, хэний гараар дамжин дараагийн эзэддээ хүрдэг бол. Цагдаад мэдэгдээд үр дүн бий юу. Энэ тухай дараах мэдээллээс уншина уу. Тухайлбал өдөрт хулгайн 28 хэрэг цагдаагийн байгууллагад тэмдэглэгддэгийн найм нь зөвхөн гар утасны хулгай байдаг гэнэ.
Гэхдээ утсаа алдсан бүхэн цагдаад хэлж хэрэг үүсгэдэггүй учраас түүнээс ч олон хүн хохирч байгааг үгүйсгэх аргагүй юм. Учир нь энэ төрлийн хэргийг үйлдэл дээр нь л барьж аваагүй бол илрэх найдлага тун бага.
Харин хулгайд алдсан утас хаана хэний гарт очдог бол. Хамгийн ойрын хардалт бол утасны ченжүүд.
Гэтэл сэжигтнээр тогтоогдоод байгаа ченжүүд “Хуруу хумсаа хугалан байж амьдрахын төлөө яваа биднийг хулгайн утас зарлаа гэж байнга дарамталдаг” гэж ярьж байх юм.
Мөн тэд буруугүй гэдгээ нотлох гэсэн үү, иргэд барьж байгаа утасныхаа тусгай дугаарыг мэддэг байхад илүүдэхгүй шүү хэмээн хэлсэн юм.
Хэрвээ хүсвэл утас зардаг томоохон төвүүд, ломбардуудаар явж өөрийн утасны загвар, мөн утсан дээрх сериал дугаарыг ч шүүж үзэж болно гэнэ.
Гэхдээ энэ нь тийм ч найдвартай арга биш бөгөөд бараа болгоноо шалгуулаад зогсох худалдагч байхгүйг бодолцох хэрэгтэй. Тиймээс иргэд хамгийн түрүүнд цагдаад хандах хэрэгтэй болж байгаа юм.
Гэхдээ цагдаагийн байгууллага таны утасны үнээс хамааран эрүү үүсгэх үгүйгээ шийддэг байх юм. Хэрэв таны утас 108 мянгаас дээш үнэтэй бол эрүү үүсгэгддэг аж.
Түүнээс хямд үнэтэй бол торгуулийн арга хэмжээ аваад л хулгайчийг явуулах хуультай байх юм. Ингэхээр эцсийн бүлэгт эзэн та өөрийн эд зүйлсдээ л хянамгай байх ганц арга үлдэж байх шиг байна.
Гар утасны хулгайчийн өгөөш болдог хүмүүс бол дунд сургуулийн сурагчид, согтуу хүмүүс, шөнө оройн цагаар гар утасныхаа гэрлийг анивалзуулан алхах охид хүүхнүүд хамгийн ихээр өртдөг гэнэ.
Иймд цагдаагийн байгууллагаас нэгэнт гар утсаа эргүүлэн олж авах найдвар ийм бага байгаа тул ганган утас биш, хаяхад хайран санагдахааргүй хямдхан гар утас барихыг л зөвлөх болсон гэнэ.

Э.Энхцэцэг

Category: Мэдээ | Views: 416 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 1
0   Spam
1 mongol   (2009-04-22 0:56 AM)
108 мянга хүрэхгүй бол хулгайч хооллоно .Дэндүү сонин хууль журам юмаа .Арай ч дээ angry

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2018
    Site managed by uCoz