Бямба, 2024-04-20, 6:39 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 4 сар » 28 » Луйврын хот УСК удахгүй дэлгэцнээ
2:07 AM
Луйврын хот УСК удахгүй дэлгэцнээ


Монголын кино урлагт залуусын дуу хоолой, хүсэл эрмэлзлэл, үзэл бодол, шударга үнэний төлөөх чин сэтгэлийг дэлгэн харуулах нэгэн бүтээл удахгүй мэндлэх гэж байна.

“Луйврын хот” нэртэй энэхүү уран сайхны кинонд залуус эрх мэдэл, авилга, хээл хахуулийн хүчинд бус өөрийн авьяас чадал, мэдлэг, хүч зоригоор нийгэмд амьдрах тэмүүлэлтэй байгааг харуулахыг зорьжээ. Залуусын тэрхүү үзэл бодол, шударга үнэний төлөөх зориг болон шинэ үеийнхэн шударга нийгэмд амьдрахыг хүсч байгаа бололцоог хааж буй олон хүчин зүйл нийгэмд оршсоор байгааг киноны үйл явдал, агуулгаар харуулах бөгөөд орчин үеийн залуус өөрсдийн мөрөөдлийн нийгэмд амьдрах боломжоо алдахыг хүсдэггүй гэсэн гол санааг “Луйврын хот” уран сайхны кино сонирхолтой үйл явдлаар үзэгчдэд хүргэхийг зорьж байна.

    “Луйврын хот” уран сайхны киног “Lemon” студи бүтээж байгаа бол гол дүрд дуучин Э.Агиймаа, хөтлөгч Б.Мөнхзул /”Шоу биз” нэвтрүүлгийн хөтлөгч/, фото модель С.Маргад, жүжигчин Г.Анхбаяр, “Сая километр” киноны гол дүрээр нь бидний сайн таних, жүжигчин Т.Билэгжаргал нар тогложээ.

Орчин үеийн авьяаслаг залуусын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийг нэгтгэж чадсан энэхүү багийн бүтээх “Луйврын хот” киноны дууг дуучин Quiza, BX, Э.Агиймаа нар амилуулах ажээ. Уг киноны зураг авалт өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эхэлсэн бөгөөд ирэх долдугаар сарын эхээр нээлтээ хийхээр төлөвлөж байна. 

Та бүхэнд хүргэх сонирхолтой мэдээллийн нэг бол “Луйврын хот” киноны гол дүрийн нэгд тоглох жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр уг бүтээлийн найруулагчаар ажиллаж байгаа тухай юм. Телевизийн салбарт амжилттай ажиллаж, “Надтай гэрлээч” уран сайхны киногоор бидний сайн танил болсон авьяаслаг залуу жүжигчин маань анх удаа уран сайхны киноны найруулагчаар ажиллахаар болжээ. Харин киноны ерөнхий зураглаачаар “Lemon” студийн захирал Л.Лхагвадорж, ерөнхий продюсероор “Сонор” студийн захирал Б.Чулуудай нар ажиллаж байна.

Киноны үйл явдал хэрхэн өрнөх вэ..? Та бүхний хамгийн ихээр сонирхож буй киноны үйл явдлын талаар бяцхан мэдээлэл хүргэхэд...”Шударга бус зүйлтэй эвлэрч яваа гол дүрийн залуу эхэлсэн бүх ажилдаа ороогдохын хэрээр үнэнийг үгүйлж, шударга нийгэмд амьдрахыг хүсэх болно. Түүний найз луйвар, хээл хахуульд автагдах сонирхолтой нэгэн байв. Харин гол дүрийн залуугийн хайртай бүсгүй гэмт хэргийн ертөнцөд хаанчилсан гэж хэлж болох хүний охин байх бөгөөд эцгийнхээ луйварчин зан, ёс суртахуунгүй авираас залхах болсноор киноны үйл явдал үргэлжилдэг байна. Бүсгүй эрх чөлөө, шударга ёсны үзүүрээс атгахыг хүсч байгаа гол дүрийн залуутай танилцаж, улмаар тэд хайр сэтгэлийн холбоотой болдог байна. Тэд ямар амьдрал туулж, хэрхэн үйл явдал өрнөхийг энэ удаа “нууцлая”.

Залуус бид яг өнөөдөр ямар нийгэмд амьдарч байгааг элдэв хачиргүйгээр харуулах уг бүтээлийн кино зураг авалт энэ өдрүүдэд үргэлжилж байгаа учир залуус та бүхэн өөрт тулгарч буй хүндрэлтэй асуудал, бэрхшээлийн талаар манай сайтаар дамжуулан саналаа ирүүлж болох юм.


Дуучин Э.Агиймаа кинонд тоглоно


"Lonely night" дуугаараа залуусын танил болсон дуучин Э.Агиймаа сүүлийн үед тун завгүй байгаа билээ. Учир нь тэрбээр ирэх долдугаар сард нээлтээ хийх “Луйврын хот” уран сайхны киноны гол дүрд тоглож байгаа юм. Найруулагч Г.Анхбаярын найруулж буй шинэ уран бүтээлийн зураг авалт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд дуучин Э.Агиймаа киноны гол дүрд тун чадварлаг тоглож байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Өөрийн шинэлэг, өнгө төрхөөрөө залуусыг байлдан дагуулж буй залуу дуучин Э.Агиймаа дуулахаас гадна жүжиглэх авьяастай болохыг тус киноноос харж болох юм.


Жүжигчин Г.Анхбаяр найруулагчаар ажиллаж байна

Телевизийн салбарт амжилттай ажиллаж, “Надтай гэрлээч” уран сайхны киногоор бидний сайн танил болсон авьяаслаг  залуу жүжигчин Г.Анхбаяр найруулагч болжээ. Тэрбээр “Луйврын хот” уран сайхны киноны найруулагчаар ажиллаж байна. Жүжигчин, хөтлөгч гэгдэж байсан Г.Анхбаяр энэ удаад найруулж буй киноныхоо бас нэгэн гол дүрд тоглож байгаа юм. Түүний найруулж буй “Луйврын хот” уран сайхны кино нь одоогийн энэ нийгэмд залуус өөрийн хүсч буй тэр мөрөөдлийн нийгмийг бий болгох гэсэн чин хүсэл, тэдгээрийн тэмцлийг харуулах юм. Тэрбээр хэлэхдээ “бид одоо л энэ киног хийх ёстой гэж санагдаад хийж байгаа юм. Өөр, өөр чиглэлээр ажилладаг нэг хүсэл мөрөөлтэй хэсэг залуус нэгдэж энэ киног хийж байгаа юм” гэв.






Category: Мэдээ | Views: 1142 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 3
0  
3 nomin   (2009-04-30 12:53 PM) [Entry]
ene kino bas zugeer yum shig bna lee. taileriig ni halit uzsen

0  
2 W7   (2009-04-29 2:17 PM) [Entry]
Mongoliin kino urlag butsaad hogjij bna shu!!! Ene kino g goy bolson bh gej naidaj ban.

0  
1 mongol   (2009-04-29 2:09 AM) [Entry]
Кино урлаг хөгжөөд байна уу ? Эсэргээрээ юу ? fool

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz