Пүрэв, 2024-04-25, 6:06 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 2 » Эмэгнэл
4:40 PM
Эмэгнэл


Хотын иргэдийг Хонгорын хувь тавилан хүлээж байна


Зайсангийн аманд өнгө засах хороолол хэн бүхний нүдийг хужирладаг. Ханбогд уул, хатан Туул голыг гэрийнхээ цонхоор харсан шиг амьдрах нь хэн хүний атааг хөдөлгөлгүй яах вэ. Гэтэл тэнд хүн амьдрах нь байтугай амь гуйн зугтах айл өрхийн тоо олширчээ. Жил гаруйн өмнөөс Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд химийн хорт бодисонд хордож, биеэр нь тууралт өгч байсныг бид мэднэ. Энэ удаад Хонгор сумынхны аюул нийслэлд тэр дундаа Зайсан толгойд нүүрлээд байна. Тэндхийн оршин суугчдыг цаг алдалгүй нүүлгэн шилжүүлэхгүй бол хэдэн жилийн дараа химийн бодисын чимээгүй тахалд нэрвэгдэх шинжтэй болжээ. Дээр нь Туулын гүүрний дээхэнтэй нийслэлийн цэвэрлэх байгууламжийн бүхий л бохир гол руу цутгадаг.

Туул голын хөвөөнд хууль бусаар барилга байгууламж барьсан аж, ахуй нэгжийг хуульд зааснаар 80 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг аж. Үнэндээ бол 80 мянган төгрөгөөр хүний амь насыг дүйцүүлж буй хэрэг.
“Шилтгээн”хотхонд амьдарч байгаад усанд хордсоны улмаас зугтах шахуу нүүсэн иргэн С.Юмитэй уулзлаа.

-Туул голыг бохирдол ихтэй гэж ярьдаг. Танайх Зайсангийн аман дахь байрандаа хэзээ нүүж орсон бэ. Үнэхээр ус нь бохирдолтой байсан уу?
-Манайх гуравдугаар сарын 10-ны орчимд “Оргил” рашаан сувиллын дэргэдэх “Шилтгээн” хотхонд нүүж орсон. Тэгээд ус нь таарахгүй болохоор гарчихсан юм.

-Гэр бүлийнхний чинь биеэр юм туураад байсан гэл үү. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манайх “Шилтгээн” хотхонд орсон анхны айлуудын нэг. Тухайн үед ашиглалтад орсон ч айлууд ороогүй байсан. Эхний үед уснаас нь уухаар хоолой аргадаг байлаа. Сүүлдээ биеэр идээтэй юм туурах болсон.

-Урьд нь таны биеэр тууралт гардаг байсан уу?

-Үгүй ээ. Огт гардаггүй байсан. Ганц минийх ч биш, ээж, дүүгийн маань биеэр идээтэй шарх гарах болсон. Бүр эмээ, ээж хоёрын үс нь унаж эхэлсэн.

-Усыг нь харахад бохир зүйл мэдэгдэх үү?
-Бор өнгөтэй ус гарна. Уухаар давс амтагдаад муухай гэж жигтэйхэн. Усанд давс, тос хийж байгаад амсаад үзээрэй. Яг л тийм амт мэдэгддэг юм. Байнга зэвтэй ус гардаг. Хэдэн цагаар гоожуулж байж арай гайгүй болно. Ус их тосоод байхаар тосгуур ванн, сав суулгад өнгөр тогтчихдог гээд бод л доо.

-Тэгээд барилгын компанид нь хандаж үзсэн үү?
-Бид барилгын компанийн хүмүүст хандаж үзсэн. “Одоохондоо сантехникийн шугам шинэ болохоор зэвтэй ус гоожиж байгаа. Усаа сайн гоожуулаад хэрэглэ. Явцын дунд зүгээр болно” гэдэг байсан. Хувцас угаахаар өнгө орохгүй, толгой угаахаар үс тослогтоод угаасан шинжгүй байдаг.

-Жаахан тэвчсэн бол ус нь гайгүй болчих байсан юм биш үү?
-Үгүй ээ. Манай багшийнх Зайсанд амьдардаг байсан. Бас нэг найзынх маань “Оргил” хотхонд нүүж ирээд удаагүй байгаад бидэнтэй адил зовлон ярьж байсан юм. Тэнд ч ялгаагүй усных нь давсархаг амт хэвээр байдаг юм билээ.

-”Шилтгээн”хотхонд хичнээн барилга байдаг вэ. Нэлээд үнэтэй байх даа?
-Есөн давхар хоёр байшин бий. Мэдээж шинээр баригдсан ердийн орон сууцнаас үнэтэй. Манай байр ам.метр нь 1500 ам.долларын үнэтэй байсан.

-Тэр байрнаас удалгүй гарчихсан юм байна. Мөнгөө эргүүлж авч чадсан уу?
-Байрыг түрээслэх бас худалдан авах боломжтой юм билээ. Манайх худалдан авах гэж байсан ч больсон. Эзэд нь гадаадын хүмүүс байдаг. Тэр хүмүүс нь ирээгүй байсан болохоор тооцоог нь хийгээгүй байсан.

-Гадаад иргэний мэдэлд байдаг гэв үү. Аль улсын харьяат хүмүүсийн эзэмшилд байсан бэ?
-Жинхэнэ эзэд нь орос хүмүүс байдаг юм билээ. Харин монгол хүн санхүү, түрээсийг нь хариуцдаг байсан. Тэднийх нэг байранд нь амьдардаг юм.

-Байрны эзэд нь усны талаар ярьдаггүй байсан юм уу?
-Үгүй.

-Тухайн газар тусгай хамгаалалттай газарт багтдаг биз дээ?
-Эмээ маань “Энэ газар тусгай хамгаалалттай бүсэд ордог байсан. Одоо больсон юм болов уу” гэж байсан. “Шилтгээн” хотхоны ойролцоо хэд хэдэн орон сууцны хороолол бий. Бас “Эм Си Эс” компанийн үйлдвэр байдаг. Хэвлэлийн компани хүртэл байдаг. Тэгэхээр тусгай хамгаалалтаас гарсан байх аа.

-Зарим хүмүүсийн хувьд Зайсанд амьдрах гэдэг мөрөөдлөөс цаашгүй байдаг. Танайх бол тэндээс бараг зугтаж, тийм үү?
-Манайх урьд нь III хороололд байсан. Гэр хороололтой хаяа залгаа болохоор өвөлдөө утаатай, агаарын бохирдол ихтэй бүсэд ордог. Одоо бодоход Зайсангаас л дээр байсан юм билээ. Усгүй бол хүн амьдрах аргагүй гэдгийг тэнд ойлгосон. Утаа яах вэ, улирлын чанартай юм чинь тэсээд байж болдог. Уух усгүй байна гэдэг маш хэцүү. Манайх усаа хэд хэдэн удаа буцалгадаг байсан. Хоол хийхдээ усаа 4-5 удаа буцалгаж байж хэрэглэнэ. Тэгэхээр  цахилгааны мөнгө талийна. Хувцас угаахаар өнгөө алдаад бор саарал юм болчихно.

-Тэвчээр алдарч байрнаасаа нүүх санааг хэн гаргасан бэ?
-Бид бүгдээрээ гарахын түүс болсон. Ямар сайндаа л манай гэрийнхэн Зайсанг Хонгортой зүйрлэх вэ. Хэдийгээр хүн амын нягтаршил бага ч Зайсан орчимд тэнэмэл хүмүүс их байдаг. Машин, унаатай хүмүүст мэдэгддэггүй байх. Бид нар шиг автобусанд суудаг хүмүүст их аюултай газар. Өглөөдөө ганцаараа явчихна. Оройдоо буудлаас гэр хүрэхдээ ээжээрээ тосуулдаг байсан.

-Туул голыг өдөр бүр харж байжээ. Урсгал нь ямар байна вэ?
-Эхэндээ хөлдүү байсан болохоор мэдэгддэггүй байсан. Сүүлд гэсэхэд нь хараад гайхсан. Шар усны үер шиг бохир ус урсдаг юм билээ.

Шинэ байранд нүүж ороод хохирогч болж хоцорсон эмэгтэй ийн ярьлаа. Мөн Зайсан толгой орчимд баригдаж буй шинэ хотхонуудын талаар ойр хавийн оршин суугчид ам муутай байдаг юм билээ. Харахад л орон сууц төдий. Бодит байдал дээр гэр хорооллын усан хангамжаас дор ундны устай байгаад сэтгэл гундуу байдгаа нуухгүй байв. Нэг үгээр хэлбэл Туул голын ойр хавьд оршин суугчид хортой нөхцөлд амьдарч байна гэсэн үг. Голынх нь ус химийн хорт бодисоор бохирлогдож, ундны ус нь зэв, шохой амтагдсан байдалд хээнцэр иргэд маань амаа хамхин аж төрсөөр байхуу.

А.Лхагва



Category: Мэдээ | Views: 1103 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 1
0  
1 mongol   (2009-05-02 4:42 PM) [Entry]
cry

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz