Лхагва, 2024-04-24, 10:31 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 2 » Боломж
4:45 PM
Боломж

Баталгаа шаардахгүйгээр барилгын салбарыг зогсонги байдлаас гаргаж болно


Өчигдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд С.Баяр зам тээвэр, хот байгуулалтын талаар Эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултанд хариулав.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр:
-Мэдээллээс харахад энэ салбарт хийгдэж буй ажлын гүйцэтгэлийг нарийн гаргасан нь авууштай санагдлаа. Гэхдээ гүйцэтгэлийн хэмжээ тэг хувьтай байна. Бид хямрал гэж ярьсаар байгаад дөрвөн сар өнгөрлөө. Хямралд хамгийн их өртсөн нь барилгын салбар. Энэ салбарыг хямралаас гаргахын тулд Засгийн газар санхүүгийн ямар дэмжлэг үзүүлсэн бэ. Ипотекийн хуулийг яагаад УИХ-д өргөн барихгүй байна вэ.

Ерөнхий сайд С.Баяр:
-Энэ асуудалд ганц Засгийн газрын шийдвэрээр бус Монголбанк идэвхтэй оролцох ёстой. Тийм учраас дан Засгийн газраас хамаарахгүй зүйлд тэгнэ, ингэнэ гэж барин тавин хэлэхэд хэцүү байна. Монголбанк УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага. Монголбанк, Засгийн газар хоёр онцгойлон ийм үед үйл ажиллагаагаа нягт уялдуулах, ялангуяа барилгын салбарт авах арга хэмжээний талаар УИХ-ын тодорхой шийдвэр, дэмжлэг шаардлагатай байна.
Монголбанкны Ерөнхийлөгч энэ асуудлыг судалж байгаа. Ипотекийн хуультай холбоотой ч юм бий, түүнийг хүлээлгүй боломжтой ажлуудыг яаравчлах ёстой. Дөрвөн сар хямралын тухай зөвхөн яриагүй тодорхой ажлуудыг хийж, ялангуяа ОУВС-тай тогтворжуулах хөтөлбөрийг тохирч чадсан нь зөвхөн олж ирсэн мөнгөтэй бус, бусад орнуудтай эдийн засгийн чиглэлээр тохиролцоо хийх бололцоог олгож байгаа улстөр, эдийн засгийн ач холбогдолтой зүйл болсон гэдгийг зориуд тэмдэглэж хэлэхийг хүсч байна. УИХ-тай хамтарч эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар хэд хэдэн алхмуудыг хийж болмоор байна. Нэг тодорхой санал гэвэл тендерийн тухай хуульд зааснаар урьдчилгаа, төлбөрийн баталгаа шаардана гэхээр ажил удаад байгаа юм. Үүнийг нэг удаагийн зохицуулалт болгож, урьдчилгаа шаардалгүй санхүүжилтийг олговол энэ хүндрэлтэй үед барилгын салбар байдлаас гарахад нэмэр болох болов уу.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор:
-Ипотекийн тухай хуулийг Засгийн газраас дахин боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр өгсөн байгаа.

УИХ-ын гишүүн З.Энхболд:
-Энэ тайланд төсвийн хөрөнгө оруулалт зогссон гэж бичсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч дээд боловсролыг үнэгүй болгоно гэх мэтээр мөнгөтэй юм шиг яриад явна. Үнэхээр мөнгөтэй хэрнээ дэд бүтцээ хийхгүй байгаа юм уу, эсвэл нэр дэвшигч худлаа яриад байна уу. Ер нь мөнгө байхгүй учраас төсвийн хөрөнгөөр дэд бүтэц барина гэдэг худлаа болж байна. Үүнийг зээлээр хийх хөтөлбөр болгож хувиргах шинэлэг арга зам хайвал яасан юм бэ. Энэ жил утаатай тэмцэхээр юу хийж, ямар үр дүнд хүрэхээр төлөвлөсөн бэ. Энэ асуудалд УИХ-аас шалтгаалах зүйл байна уу?

Ерөнхий сайд С.Баяр:
-Засгийн газрын мэдээллийн цаг болж буй энэ цаг мөчид улс орон даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өрнөж байгаа. Засгийн газрын мэдээллийн цагаар нэр дэвшигчдийн амлалттай холбогдох зүйл яригдах ёсгүй болов уу. Хэрэв холбож ярих ёстой гэвэл асууж, байр сууриа илэрхийлэх цөөнгүй асуудал надад ч бас байна. Ус, тосыг тус тусад нъ байлгах нь зүйтэй гэж санагдаж байна.

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга:
-Дэд бүтцийн салбарт манай яамнаас зургаан тэрбум орчим ам.доллартай тэнцэх төслийг боловсруулсан. Засгийн газарт тодорхой саналууд тавьсан. Тухайлбал, энэ хэмжээний мөнгөтэй тэмцэх тодорхой хэмжээний бартер маягийн худалдаа хийх эрхийг бидэнд олгохыг хүссэний дүнд гадны хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгийг эргүүлэн төлөх баталгааны талд хэлцэл хийх эрх өгсөн.

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр:
-Утааны асуудалд хичнээн хэмжээний хөрөнгө оруулж, ямар хүрээг хамрах вэ гэдэгтэй уялдуулж  тодорхой  тоо  хэлэх ёстой. Орон нутгийн сонгуульд өрсөлдсөн намуудын мөрийн хөтөлбөрт дөрвөн жилийн хугацаанд 50 хүртэл хувиар бууруулна гэсэн ерөнхий зорилт тавьсан байгаа. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-аас баталсан төсөвт энэ чиглэлээр хөрөнгө оруулалт шийдэж өгөөгүй. Орон нутгийн төсөвт түлшний зориулалтаар 3.2 тэрбум, ногоон байгууламжийг шинээр бий болгоход нэг тэрбум, орчны агаарын чийгшилтийг нэмэгдүүлэхэд 500 сая төгрөгийг төвлөрүүлээд байгаа. УИХ-аас эрх зүйн дэмжлэг туйлын чухал байна. Ялангуяа нүүрс, болон бусад хэлбэрийн түлш хэрэглэж байгаа хэрэглэгчдэд урамшууллын, эсвэл шийтгэх механизм орон нутгаас тогтоогоод явахад хүндрэлтэй байна. Мөн жил бүрийн төсөвт энэ асуудлыг шийдэхэд тогтвортой хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байгаа. Хагас коксжуулсан түлш гаргаж байгаа хувийн хэвшлийнхнийг тогтвортой дэмжиж, “Гэр хорооллын барилгажилт” орон сууцны хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэхэд дэмжлэг чухал байна.

Д.АЯЗ


Category: Мэдээ | Views: 682 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz