Пүрэв, 2024-04-18, 11:53 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 3 » Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр
11:26 PM
Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр


Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр


Мэндчилгээ-

Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, ойлгуулах, иргэдийн санал хүсэлт, шүүмжлэлийг төр засагт хүргэх нэн чухал үүрэг гүйцэтгэж буй Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад тавдугаар сарын 3-ны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан халуун мэндчилгээ дэвшүүлье.
Өнөөдөр манай гаригийн  мянга мянган сэтгүүлчид “Галын шугаманд яваа үзэг нэгт зоригт нөхдийнхөө эрх чөлөө, эрхийг хамгаалъя” гэсэн уриан дор энэ өдрийг тэмдэглэж байна.

Хориодхон жилийн өмнөөс эхэлсэн энэ арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрт үнэний төлөө тэмцэж буй мэргэжил нэгт сэтгүүлчид эв нэгдлээ харилцан илэрхийлэх, эрх ашгаа хамтран хамгаалах сайхан уламжлалыг  тогтоож чадлаа. Улс гүрнүүдийн төрийн тогтолцоо, нөхцөл байдлаас үүдээд олон зуун сэтгүүлч зөвхөн үнэнийг өгүүлснийхээ төлөө шахалт хавчилт, хардлага сэрдлэг, мөрдөлт мөшгөлтөд өртөж, цөөнгүй нь өргөст торны цаана шаналан зовж байна. Тийм болохоор мэргэжил нэгтнийхээ төлөө, тэдний эрх ашгийн төлөө орон орны сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж, түүнд та бүхэн ч түрлэг нэмж  буйг  ардчилсан төрт Монгол Улсын  Засгийн газар, үзгээр зэвсэглэсэн үнэний эрэлчдийн  эгнээнд нэгэн үе багтаж явсан миний бие дэмжиж байна.

Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиар иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг тунхаглаж, 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар  хараат бус, бие даасан чөлөөт хэвлэл, мэдээллийн байгууллага үүсч хөгжих үндсийг тавьсан юм. Үүний үр дүнд Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагууд төрийн статусаа өөрчлөн хувийн, олон нийтийн гэсэн шинэ титэмтэй болсон. Түүгээр ч барахгүй олон арван бие даасан, хараат бус, чөлөөт хэвлэл, мэдээллийн байгууллагууд үүсч зарим нь өөрийн гэсэн өнгө төрхөө олж, олон арван мянган уншигч, үзэгч, сонсогчтой болоод байна.

Монголын төр дөрөвдэх засаглалаа цаашид бэхжүүлэхэд анхаарна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Сэтгүүлч та бүхэн мэдээллийн эрх чөлөөний хуультай болох цаг тун ойрхон болсон гэдэгт итгэлтэй  байна.

Монголын сэтгүүлчдэд ч, хэвлэл, мэдээллийн байгууллагуудад ч өөр өөрийн бэрхшээл зовлон бий. Энэ нь нэг талаар эрх зүйн таатай орчин бүрэн бүрдээгүйтэй, нөгөөтэйгүүр  хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүй дутагдаж байгаатай холбоотой юм. Эндээс бид Монголын сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах, сэтгүүл зүйг зөв гольдролоор хөгжүүлэх үүрэг төр засагт ч, сэтгүүлчдэд ч хамаатай асуудал гэж ойлгож байна. Энэ нь Төр засаг нь эрх зүйн таатай орчныг бүрэн бүрдүүлж өгөх, сэтгүүлчид нь мэргэжил, ур чадвараа дээшлүүлж, соёлтой, ёс зүйтэй байх тухай асуудал юм. Соёлт нийгэмд хамгаас дээдлэх эрхэм үнэт зүйл бол хүний халдашгүй ариун нэр төр байх ёстой. Гэтэл хүмүүсийн нэр төрд халдаж, гүтгэх, доромжлох явдал олонтаа гарч байна. Үүнд би бүх сэтгүүлчийг хамруулж буруутгах гээгүй. Сэтгүүлчдийн дийлэнх олонхи нь мэргэжилдээ хайртай, үнэнч, ёс зүйгээ дээдэлдэг гэдэгт би итгэдэг.

Мэдээллээр амьсгалж, амьдарч буй энэ эрин үед сэтгүүлч та бүхэн нийтийн эрх ашгийн төлөө, шударга ёсны төлөө, ил тод байдлын төлөө тэмцэгчийн ариун үүргээ ухамсарлаж, нийгмийн урагшлан дэвших, хөгжих хөдөлгөөнд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт  гүнээ итгэж  байна.

Монгол Улсын Ерөнхий Сайд Санжаагийн Баяр


Category: Мэдээ | Views: 1084 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz