Баасан, 2024-03-29, 10:37 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 12 » Монгол улс устах уу? үлдэхүү?
10:51 PM
Монгол улс устах уу? үлдэхүү?



Монгол улс устах уу?  үлдэхүү?


Бидний эх оронд маань чухам юу болоод байна вэ. Өдөр ирэх дутам уруудан дотойтож байгаа ард түмнийхээ болон өөрийнхөө амьдрал ахуйг бодохоор энэхүү бичвэрийг бичихгүй байх арга алга. Манай улсын төрийн эрх барьж байгаа хэдэн улс төр бизнесийн бүлэглэлүүдэд улс эх орноо гэсэн ямарч хүсэл зориг үгүй болжээ. Асар их баялагтай хэдхэн хүн амтай тэдгээр нь туйлын ядуу манай орон дэлхийн шившиг болж дуусахана ээ та минь. Монгол улс морь унасан толгойгүй хүн шиг л болсон байна.
Монгол хүний хөгжлийн үзэл баримтлалын талаар өөрийн нутаг оронд тохирсон бодлого байхгүй байгаагаас болж ард түмэн эрүүл мэндгүй, мэдлэг боловсролгүй, хийх ажилгүй, идэх хоолгүй, өмсөж зүүхээ ариа ядан хүргэж, ирээдүйдээ итгэх итгэл нэгэнт алдарсан тийм л өрөвдөлтөй байдалд оржээ. Уг нь энэ төр засагт суугаа луйварчид хүнээ хөгжүүлж байж улс хүчирхэгждэг гэдгийг эрх биш гадарладаг л байлгүй. Гэхдээ тэдэнд ард түмэн харанхуй бүдүүлэг өнөө маргаашаа өнгөрүүлсэн идэх хоол, өмсөж зүүхээс өөрийг мэддэггүй аялдан дагалдагч байх нь л чухал. Тэд өөрсдөө хамгийн эрүүл чанартай хоол хүнс хэрэглэж, хамгийн үнэтэй байр орон сууц унаа тэргээр тансаглаж, төрийн мөнгөөр өөрсдийн үр хүүхдээ гадаадад сургууль соёлд сургаж, гадаадын хэд хэдэн улсад эдлэн газар хувийн байр хаус, хэдэн үеээрээ идээд барахгүй хадгаламжтай улс учраас ард түмэн тэдэнд тоглоомын утсан хүүхэлдэй мэт төсөөлөгдөн ойлгож амьдрахаас ч яах билээ. Одоо ард түмэн нэгэнт тэмцэж босч эх орныхоо төлөө, сайн сайхан амьдралынхаа төлөө дугарах зүрх зориг, нөхцөл бололцоогүй болжээ.

Учир нь эрх мэдэлтнүүдийн гарт хууль дүрэм, цэрэг, цагдаа, шүүх, прокурор гээд төрийн бүх эрх мэдэл байна. Ард түмэнд байдаг ганц эрх бол сонгууль. Гэтэл түүнийг нь хүртэл өөрсдийн төлөөллийн байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо гэх сүржин нэртэй даржин байгууллагаараа дамжуулан луйвардааад өөрсдийгөө ялуулчихдаг. Эсэргүйцээд жагсахаар нь буудаж алаад, шоронд хориод залхаан цээрлүүлчихдэг маш бохир нийгэм нэгэнт бий болжээ. Ийм нийгэмд иргэн мал хоёр адилхан болчихдог юм байна. Улмаар “Хоёр толгойн” гэрээний төслийг харахад л Монголын ард түмэнд ямар ч ашиггүй зөвхөн Хятад гэж эх гүрний тулган шаардалт, луйвардалтыг дэмжсэн бантангийн гурил болгосон нь ойлгомжтой байна. Орчин үед уул уурхайн ашиглалтын техник технологи ямар өндөр төвшинд хүрч хөгжсөнийг сүүлийн жилүүдийн дэлхийн томоохон уурхайнуудын олборлолт ашиглалтаар ч жишиж харж болно. Маш богино хугацаанд асар өндөр үр дүндтэй ашигладаг технологи нэгэнт бий болчихож.Түүний тод жишээ нь манай Бороогийн алтны уурхайд болсон эмгэнэлтэй хувь заяа. Тухайн үед Бороо Гоулд компани 11-15 жилийн хугацаанд ашиглахаар тогтвортой байдлын гэрээ байгуулаад нийт 47тн алтны маань 90 гаруй хувь болох 41тн алтыг маань эхний 5-6 жилийн дотор ухаад дотоодын банкуудад тушаасан ч юм байхгүй шууд гадагш нь аваад гаргачихсан. Үүнээс харахад монголын ард түмэнд 1 төгрөг өгөөд өөрсдөө 4000 төгрөг аваад алга болсон гэсэн үг юм. Цаашлаад монголын ард түмэн, байгаль орчин маань хохироод гадаадын нэг муу гууринч компани хожоод тэдэнд улсаа худалдсан нэг хэсэг эрх мэдэлтнүүд тав аравхан төгрөг кармаалсан болоод л өнгөрсөн.

Тэгвэл одоо Хоёр толгойн маань ирээдүйн хувь заяа яг дээрх жишээгээр явагдах гэж байна. 30 жил гэдэг бол урт хугацаа гадныхан юу гэж л ийм урт удаан хугацаанд нэг муу ядарсан монголд татвар төлөөд суугаад байхав дээ. Энэ нь ч Рио тинто, айвенхоу майнз нарын боловсруулсан Оюу толгойн зэс алтны нөөц ашиглах бизнес төлөвлөгөөнөөс тод харагддаг. Түүнд эхний 10 жилийн дотор нийт ордын 80 гаруй хувийг ашиглах тооцоо хийгдсэн байдаг. Монголчуудыг өөрсдөд нь дургүйг эртнээс мэдэх Хятадууд аль хэдэн жилийн өмнөөс дэлхийн санхүүгийн биржүүд дээр байгаа Рио тинто-ийн хувьцааг өндөр хувь хэмжээгээр худалдан аваад бусад оронд үйл ажиллагаа явуулдаг компаниудынх нь хяналтын бакцыг нь эзэмшдэг удирдах зөвлөл нь болоод байгаа билээ. Манай эрх мэдэлтнүүд 1990-ээд оны сүүлч 2000 оны дунд үе хүртэл Хятадын талаас их хэмжээний мөнгө санхүүгийн дэмжлэг, авилга авсныхаа төлөөсөнд эх орноо худалдах барьцаанд орчихсондоо тэд өнөөдөр энэхүү гэрээг байгуулахаар улайран зүтгэж байна. Ард түмэн хүссэн хүсээгүй тэд гоё ганган үгээр халхавч хийж, эсэргүйцсэн нэгийг нь буудаж, барьж хорьж байгаад ч хамаагүй тэрхүү гэрээг байгуулна. Байгуулсаар ч баяжсаар ч ирсэн. Энэхүү гэрээ байгуулагдсантай холбогдуулан Хятад улсаас хамгийн багаар бодоход 100 мянган ажилтан орж ирэх тооцоо байдаг. Цаагуураа тийм тохироо аль эрт хийгдсэн нь бага багаар цухалзсаар байна. Дорнодын тал тэр аяаараа Хятадуудаар дүүрч тэнд Хятадын хууль дүрэм үйлчилдэг болчихсон. Дээр нь манай мал сүргийн түүхий эдийг үнэгүйдүүлж хямд үнээр худалдаж авахаар санаархсан Хятадын бодлого эрчимжиж баруун аймгуудад цаанаа хужаа эзэнтэй ченж гэх этгээдүүд мал сүргийг маань хямд үнээр бөөн бөөнөөр нь худалдаж авч түүнийгээ хариулуулахаар өмхий хужааг хэдэн зуугаар нь оруулах тохироонууд ар араасаа хийгдэж байна. Хэдхэн жилийн дараа бид өөрийн газар нутаг дээр Хятад эзэнтэй пүүсийн хоршооноос хонь үхэрийнхээ махыг 20-30 мянган төгрөгөөр худалдаж авч идэх үүд хаалга нээгджээ.

Энэ мэтчилэн Монголыг зорих хужаа нарын цуваа ихсэж 200 мянга хол даваад ирэхийн цагт тэднийхээ эрх ашгийг хамгаалах нэрийн дор Хятадын засаг захиргаанд цэрэгээ илгээх нөхцөл бололцоо бүрдэнэ гэсэн үг. Үүний тод жишээ нь Гүржийн хойд хэсэг болох умард Осетод Оросууд өөрийн орны иргэний эрх ашгийг хамгаалахаар, энхийг сахиулах нэрийн дор цэрэгээ оруулж дайны байдлыг богино хугацаанд үүсгэн Гүрж улсыг бараг эзлэх дээрээ тулсныг дэлхий нийт харсан. Хятад ч мөн адил НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон учир энхийг сахиулах нэрийн доор хэдэн мянган цэрэг, зэвсгээ илгээхэд  бид юун Гүрж шиг эсэргүйцэх шууд л хятадын харьяа ар монголын хязгаар нутаг болох нь байлгүй. Тэр цагт та бидний цэцэг цэврүү шиг охид хүүхнүүдийг минь дураараа бузарлаж, залуучуудыг маань боолчилхыг нь боолчлоод алахыг нь алаад, ариун дагшин эх орныг маань дураараа ухаж төхөж, бааж шээж нулмиад хаяах байлгүй дээ. Энэ үед нөгөө улсаа худалдаж идсэн новшнууд өөрийн гэх бүхнээ аваад гадаадын аль нэг оронд байх харшдаа хэдэн үеээрээ идээд барахгүй мөнгөө үрээд аз жаргалд умбаж суух байхдаа. Ай хөөрхий өвөг дээдсийн минь ариун цусаар бидэнд өвлөгдөн ирсэн энэ сайхан Монгол эх орон маань ингээд сөнөж алга болох зам руугаа явах ч гэж дээ. Тэ хэрвээ эх орондоо хайртай бол энэхүү мэдээг цааш нь дор хаяж 10-н Монгол найздаа уншиж үзэхийг санал болгоорой. Мөн энэ зүйлийг бодож тунгааж амжаагүй нэгэнд нь мэдээлэл болж монголчууд бид өөр хоорондоо дайсагналцахгүй улсаа харийнханд худалдахгүй бүх нийтээрээ тэмцэж байж шударга сонгуультай, шударга улс төрчидтөй, шударга бодлоготой хүчирхэг иргэний ардчилсан нийгэмтэй улс болон хөгжиж чадна.Монгол түмнийг минь эзэн Чингис хааны сүр хүч ивээлдээ авч үе үеийн эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан баатар тэмцэгч нарийн минь сүнс тэтгэж хүчирхэгжих болтугай. Монголын Эх-Оронч.
Category: Мэдээ | Views: 937 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 1
0  
1 mongol   (2009-05-12 10:52 PM) [Entry]
angry

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz