Пүрэв, 2024-04-25, 7:20 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 20 » Боломж
4:02 PM
Боломж


Улаанбаатарын утааг уранаар урхидахуй


Улиастай тийшээ Улаанбаатарын тавдугаар цахилгаан станцыг барихаар тєлєвлєж байгаа. Сайхан л хэрэг. Гэхдээ хотын зvvн хэсэг агаарын бохирдлын нэг шинэ эх vvсвэртэй болох нь гэж бодохоор утаан дундаа сvvмэлзэх Улаанбаатарын маань дvр тєрх сэтгэлд ургаад байх юм. Хотын утааны бараг тэн хагасыг одоо ажиллаж байгаа хэдэн цахилгаан станц, уурын зуухууд vйлдвэрлэдэг. Утаанаас ангижрах нэг боломж бол Монголд атомын цахилгаан станц байгуулах явдал гэдэгтэй санал нийлэх хvн олон гарах байх. Атом, цєм гэхээр айдас хvйдэст автдаг араншин бидэнд бий. Мєнєєх л атомын бємбєг, Чернобылийн ослоор тєсєєлєх нь олонтаа.

Хvн тєрєлхтєн халуун цємийн урвалыг жолоодоод хагас зууныг хэдийнэ vджээ. Энэ талаар хангалттай дадлага туршлагатай болсон тєдийгvй эрдэмтдийн хувьд атом улам бvр энгийн болсоор байна.Ойрмогхон АНУ-ын эрдэмтэд тун авсаархан атомын цахилгаан станц бvтээжээ. Тэр нь хєнгєн цагаан тогооноос томгvй бололтой. 10-20 жилийн турш ямар ч саадгvй ажиллаж, манайхаар бол томхон шиг сумын тєвийг эрчим хvчээр хангах боломжтой гэсэн. Тэнд хvн ажиллах шаардлага байхгvй. 10 жилийн дараах цємийн хаягдал нь гэхэд гар бємбєгєнд багтахаар багахан гэсэн. Ер нь цємийн эрчим хvчний техник, технологи ийм энгийн болтлоо хєгжєєд байна.

Монголд атомын цахилгаан станц /АЦС/ байгуулах тухай санаа шинэ зvйл огтхон ч биш. Бас мєрєєдєл ч биш. Энэ тухай хэдэн жилийн ємнєєс яригдаж эхэлсэн. Физикч Дарамсэнгээ 2000 оны УИХ-д нэр дэвшихдээ атомын цахилгаан станц байгуулахаар хєтєлбєртєє тусгаж байсныг санаж байна. Мэргэжлийн хvний хувьд тийм боломж байгааг анзаарсан нь лавтай. Манай оронд олон станц хэрэггvй. Бидний эрчим хvчний хэрэглээ одоохондоо тийм ч их биш. Тус бvр нь 500 мвт-ын чадалтай хоёр реактор байхад эхний удаад хангалттай гэх юм билээ.

АЦС-ыг эрдэмтэн, инженерvvд Багануурын ойролцоо байгуулах нь тохиромжтой гэж vздэг. Тэндээс Улаанбаатараа хангана гэж тооцоолж байгаа гэсэн. Станцыг байгуулахад мэдээж гадаад, дотоодын хєрєнгє оруулалт шаардлагатай. Гэхдээ энд тєрийн оновчтой зохицуулалт, оролцоо зайлшгvй хэрэгтэй. Цємийн эрчим хvчийг энхийн зорилгоор ашиглах, ураны бодлогыг бодит ажил болгоход Олон улсын цємийн эрчим хvчний байгууллагатай зєвлєлдєх, зєвшилцєх хэрэг гарах байх л даа. Монгол улс олон улсын энэ байгууллагатай 30 гаруй жил хамтран ажиллаж байгаа болохоор бидэнд цааргалаад байхгvй биз. Юутай ч энэ талын хууль, эрхзvйн орчинг бvрдvvлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Ноён Эль Барадей саяхан Монголд ирээд тохиролцоод буцсан. Засгийн газрын хэмжээнд цємийн эрчим хvчний талаарх хуулийн тєсєл боловсруулж байгаа гэсэн. Тэгэхээр хууль эрх зvйн орчинтой болох нь цємийн салбарын нэг орон зайг эзэгнэнэ гэсэн vг.

Монгол нутаг нvvрсээр баян. Бидний эрчим хvчний хэрэглээнд єчнєєн жил хvрэлцэнэ гэх хvн ч бий. Энэ vнэн. Гэхдээ АЦС байгуулах хэд хэдэн зайлшгvй шаардлага байгаа.
Юуны ємнє АЦС байгаль орчинд хал балгvй, vр ашиг єндєртэй. Тухайлбал, нэг грамм уран 6-7 тн нvvрс шатаасантай тэнцэх хэмжээний эрчим хvчийг гаргадаг. Цємийн технологийг эзэмшснээрээ бид хоёр дахин хямд эрчим хvчийг хэрэглэх боломжтой болно. Чулуун нvvрсний тухайд гэвэл тvvнийг боловсруулан нефть гарган авах боломжтой. Бас нэг хэсгийг нь кокс болгох, химийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх зэргээр илvv vр дvнтэй ашиглах нь эдийн засгийн хувьд ашигтай.

Манай орон ураны нєєцєєр баян орны нэгэнд тооцогддог. Дорнодын Мардай, Дорноговийн Сайхандулаан, Дундговийн Хараатхайрхан гээд ирээдvйтэй олон нєєц газар тогтоогдоод байгаа. Дэлхийн ураны нєєцийн дєрєвний нэг нь Монголд байх магадлалтай гэдэг. Гэхдээ энэ бол таамаглал. Яг батлагдсан нєєцийн хэмжээ нь 46 000 орчим тн гэсэн. Зарим эх сурвалж дэлхийн ураны нєєцийн 10 хувиас ихгvй нь Монголд бий гэх юм билээ. Саяхан В. В.Путиныг дагалдан Монголд ирсэн “Росатом”-ын тэргvvн Сергей Кириенко Монголыг 100 мянган тн ураны нєєцтэй гэж тодорхойлсон байна билээ. Нэгэн цагт ОХУ-ын ерєнхий сайд байсан, одоо энэ том гvрний цємийн салбарыг толгойлж байгаа энэ эрхэм арай ч нэг амныхаа зоргоор ингээд хэлчихээгvй байх.

Єнєєдєр дэлхий нийтийн ураны жилийн хэрэщээ 67 мянга орчим тн байдаг. Тэгэхээр Монгол дэлхий дахинд ажиллаж байгаа 430 цємийн реакторыг нэг жил гаруй хугацаанд уранаар хангах хэмжээний нєєцтэй байгаа гэсэн vг. Одоо хайгуулын ажил ид явагдаж байгаа болохоор цаашид баталгаат нєєцийн хэмжээ нэмэгдэх нь гарцаагvй. Юутай ч монголчууд цємийн эрчим хvчийг ашиглахад тvvхий эдгvй гэх зовлон vгvй. Франц, Болгар, Испани, Аргентин зэрэг 11 орон ураны нєєцєє хэдийнэ дууссан. Угаасаа нєєцгvй маш олон орон бий. Тэгэхэээр бид одоо фаунд нь /460гр/ 130 ам доллараар vнэлэгдэж байгаа уранаа зах зээл дээр маш ашигтай хувилбараар наймаалцах боломж байна.

Мєнгєлєг цагаан єнгєтэй металл хэлбэрийн химийн элементийг уран хэмээнэ. Хамгийн єндєр атом жинтэй. Vvнийгээ дагаад нягтрал єндєртэй байдаг. Мэдээж радио идэвхит чанартай. Химийн энэ элемент хvн тєрєлхтний аж амьдралд стратегийн ач холбогдолтойд тооцогддог. Байгаль дээр байхдаа цацраг идэвхит чанар нь тєдийлєн анзаарагдахгvй. Учир нь маш их саармагжсан байдаг. Єєрєєр хэлбэл агуулга багатай гэсэн vг. Монголын уран нь нэг хувийн агуулгатай бєгєєд энэ нь дундажид тооцогдоно.Монголчууд цємийн эрчим хvчний салбарт “ах” нараа тvших бодолтой байгаа нь тодорхой байгаа. Тэд энэ талын сайн, муу туршлагатай, vлэмж чадавхи бvхий эрдэмтэн мэргэжилтэн, vйлдвэрлэл шинжлэх ухааны баазтай. Оросууд манайхаас тvvхий эд авах сонирхолтой байгаа бол бид тэдний дэмжлэгэд тулгуурлан АЦС барих боломжтой. Хамтын ажиллагааны энэ хэлбэр аль аль талдаа ашигтай байх биз ээ. Хамгийн гол нь бид уран олборлох болон боловсруулах туршлагагvй. Хэрэв АЦС байгуулчихвал бид технологийн горим дvрмийг нь ягштал баримтлаад байхад нэг хэсэгтээ л толгой євдєхгvй болно.

Цємийн нэг реактор дунджаар 40 жил ажилладаг аж. Энэ бол бага хугацаа биш. Одоо манай гариг дээр ажиллаж байгаа цємийн реакторуудын 90 хувь нь 15-аас дээш ажиллаж байгаа гэсэн тоо байх юм билээ. Vvнээс vзэхэд АЦС-тай болчихвол бага єртгєєр эрчим хvч vйлдвэрлэх сайхан ирээдvй харагдаж байна. Цахилгааны vнэ бол манай эдийн засгийн суурь vнийн нэг. Хямд эрчим хvчтэй болчихвол vнэ ханшийн єсєлтийг хазаарлахад ч тодорхой хэмжээгээр нєлєєлєх нь зайлшгvй.


Нийслэл таймс
Category: Мэдээ | Views: 906 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz