Пүрэв, 2024-03-28, 6:48 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 20 » Бөө мөргөл
10:23 PM
Бөө мөргөл

Одод огших үеийн дуудлага...



Хөвсгөлчүүдийг удган бөөгөөр Монголдоо алдартай дэлхийд зартай гэдэг. Тус аймгийн Цагаан-Уул сумын харьяат Чермоны Дагмидмаа удганыг засал хийн бөөлж байх үед нь тааралдаад, онгодыг нь гарахаар ярилцлага авахыг хүссэн юм.

Тэрбээр нэлээд бодож сууснаа “За би ярилцлага өгье. Харин миний хэлсэнийг хэтрүүлэггүй бичээрэй” гэсэн юм. Түүнтэй уулзаж бөө удганы ёс жаягийн талаар хөөрөлдлөө. Тэрбээр саяхан Монголын бөө судлалын төвөөс “Тэргүүн бөө” цол авчээ.

-Аливаа хүний бага нас санаанаас гардаггүй. Таны бага нас ямархуу өнгөрсөн бол?
-Би Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын хүн шүү дээ. Багадаа өдөр болгон өвддөг, бие султай хүүхэд байлаа. Бас өөрийнхөө зоргоор эрхлэх ч гэх юм уу зөрүүд ч юм уу эсвэл зожиг дуу ч гэж хэлж болох тийм л хүүхэд байсан. 13-ны жил орох үеэр гэрийн бараа харалгүй уул хадаар тэнээд явчихдаг байлаа. Ижийгээ их зовоосон. Яагаад ч юм хүн зон олон газар нэг л тусгүй санагдаад ганцаараа зоргоороо уул хаданд тэнэж явах сайхан санагддаг, нэг хэсэг тийм л байлаа. Энэ нь цаанаасаа л тэнгэр минь сорьж явуулж байсан юм  болов уу даа.

Нэг өдөр тэнэж явтал манай нутгийн “Жаахан дүү” /нутгийнхан тэгж авгайлдаг юм/ намайг угтаж машид хүндэлж билээ. Миний бага насны хамгийн том анхны хүндлэлийг энэ хүн нээж өгсөн юм. Анх удаа л хүнээр хүндлүүлэх ямар гоё байдгийг мэдэрсэн юм. Тэгтэл тэр өвөө маань намайг яваандаа удган болох шинжтэй охин гэдгийг таньсан гэж хожим надад хуучилж билээ. Тэр хүн намайг Налжир удганд шавилуул гэж ээжид хэлсэн юм билээ. Ээж харин юу ч дуугараагүй гэдэг.


Харин намайг Алтанцэцэг гэгч манай нутгийн олонд алдартай мэргэн эгч тодруулж Гост зайранд очуулснаар бөө удганы замд эргэлтгүй орсон доо.
-Багш шавийн барилдлагатай болсон гэсэн үг үү?
-Гост зайран гэхэд манай нутгийнхан андахгүй дээ. Бөөгийн зан үйл гэдэг чинь өнөөгийн “цоорхой” хууль шиг цаасан дээр зохиож буулгадагтай адил юм биш шүү. Миний багш намайг онгодын хүчирхэг тэнгэртэй холбож өгсөн ачтан. Онгод гэдэг жирийн хүний нүдэнд харагддаггүй далд тэнгэрийн унаа хүлэг нь болохоос биш би өөрөө ид шидтэн биш шүү дээ. Онгодын тэнгэртэй нь холбож өгсөн бол цаашдын бүх зүйлийг онгод нь л зааж залруулаад аваад явна гэсэн үг. Түүнээс үсэг цээжилж байгаа юм шиг нэг юм тоть шиг давтана гэсэн үг биш юм л даа. Бөөлж байхын үеийн онгод юу гэж зааж, юуг хэлүүлж яаж бууна түүнийг л дагах ёстой. Онгод гэдэг бол тэнгэрийн хэл гэж ойлгож болно.
-Танай удамд бөө удган хүн байсан уу?

-Байлгүй яахав. Манай эмээ Жавзан удган гэж нутаг усныхан анддаггүй тийм цуутай хүн байсан юм. Тэр үед цаг төр хатуухан байсан үе шүү дээ. Өвөө маань намын дарга хүн байсан болохоор дээрээс хэцүүхэн хавчлаганд тулгардаг байсан болов уу. Ямар сайндаа л эмээгийн бүх хувцас хэрэгсэл /бөөгийн/-ийг хаданд нуусан юм гэдэг. Үнэндээ ч тэгэхээс өөр аргагүй байсан байлгүй дээ. Хожим түүнээ надад өвлүүлчих санаатай эрээд эрээд олоогүй гэсэн.
-Таны энэ өмсөж байгаа хувцас хэрэгсэл өв дамжиж ирсэн үү?
-Энэ хэрэгслийг багш нарынхаа зааврын дагуу захиалгаар хийлгэсэн юм. Зарим нэг хэрэгсэл нь дамжиж ирсэн ч юм бий л дээ. Тэнгэрийн сум нь тэнгэрээс хамгаалдаг, шүр нь эх үрсийн амар амгалан билэгддэг, баавгайн савар нь эх хүнийг төрөхөд нь хүндрэлгүй төрүүлдэг зэрэг маш олон бэлгэдлийг агуулдаг юм. Мөн сүх шөвөг, нүдүүр, хонгинуур, хонх гээд маш олон зүйл хэрэглэдэг юм даа.
-Бөө удган болгон хэнгэрэгтэй байх ёстой юу?

-Хэргэргийг хуур орлодог юм. Хуур хэнгэрэг хоёр бол  тэнгэртэй холбож буй онгодын хүчирхэг зэмсэг гэж ойлгож болно. Манайхан бөө мөргөлийг шашинтай хольж хутгаж ойлгоод байдаг юм шиг санагддаг.
Бөө мөргөл гэдэг хүн байгалийн харьцааны явцад байгалийн хүчинд түшиглэн зан заншилтай уялдан бий болсон зүйл шүү дээ. Байгалийн содон бүтээгдэхүүн гэж хэлж болох төрөлхийн онцгой чанартай хүмүүс онгод гээч зүйлтэй залгалдсанаар бөөгийн эрдэм чадалтай болдог гэж хэлж болно. Уул овооны тахилгын магтаал, аргадалт бол бөөгийн тамлага юм шүү дээ. Үүнийг зарим нь хуулбарлаад овоо тахина гэдэг болоод байна. Дээр үед бол нутгийнхаа уул усыг бөө нар л тахиж аргадаж байснаас биш лам нар овоо тахьдаггүй байсан гэж нутгийн өвгөд ярьдаг юм. Тийм ч учраас “Лам нарт онгодын хүч байдаггүй юм. Харин номын хүч бий” гэж үздэгийн учир энэ шүү дээ.
-Тэгэхээр бөө нар цаасан дээрх ном тэр болгон хэрэглэдэггүй гэж ойлгож болох уу?
-Лам нар шиг ном хараад уншихгүй шүү дээ. Ажил төрөл нь бүтэмж муутай хүний зам мөрийг тэгшлэхийн тулд бөөлнө, бөөтэй нөхцсөн онгод л бүхнийг гүйцэтгэж өгч байгаа юм. Онгодын улаач  зуучлагчийн үүргийг гүйцэтгэж байна гэж ойлгож болно. Түүнээс бөө онгодоо дуудаагүй үед жирийн хүмүүсийн ижил нэгэн шүү дээ. Тэгэхээр бөө удганы ном нь онгод гэж ойлгож болно.
-Цагаан зүгийн бөө, хар зүгийн бөө гэж ярих юм. Энэ талаар?

-Хар цагааны тухайд бол хөллөсөн тэнгэр нь хар тэнгэр үү, цагаан тэнгэр үү гэдгээр л хэлсэн үг. Шатар хүртэл хар цагаан хөлгөөр ялгагддаг шүү дээ. Одоо үед жинхэнэ монгол бөө ховордож бөө нэрээр халхавч хийсэн шашин бий болоод байна уу даа гэж гэж бодогддог юм.
Жинхэнэ бөөгийн зан заншил, үйлийг шарын шашинтай хольж эрлийзжүүлэх хандлага ихсээд байна уу гэж бодогдох боллоо. Тэр ч байтугай бөөгийн өвчнөөр өвдөөгүй, үйл лайг нь эдлээгүй, шинж тэмдэг нь илрээгүй хүнийг хүчээр ёслол үйлдэж, тэр ч байтугай курс дамжаанд суралцуулж бөө болгох юм. Энэ бол ёс жаяг, удам гарвал алдагдаж байгаа том эмгэнэл юм даа.
Дамжаагаар хичээллээд бөө болдог юм гэнээ. Энэ бол дэндүү хөөрхийлөлтэй “жүжиг”. “Жүжигчин” бөө удган ихэссэнээс хүмүүсийн хувь заяагаар тоглох тоглолт олширч, ёс жаяг алдагдаж байна. Зарим нь бүр онгодтой бөө, онгодгүй гэж ярих боллоо. Шөөг шөөг шөөг. Онгодгүй бол ямар юмных нь бөө байхав дээ. Бөө удган бол шашин үүсэхээс ч өмнөх үеийнх юм шүү дээ.
-Хэлмэгдүүлэлтийн үед бөө нар хэр зэрэг баривчлагдсан юм бол?

-Юутай ч Дархадын хотгор луу ирж л баривчилгаа хийж чаддаггүй байсан тухай ярьцгаадаг юм. Манай нутагт Налжир удган гэгч чадалтай хүн байсан юм гэнэ лээ. Дотоодыг хамгаалахынхан ирж баривчлах гэхэд нь бөөлөөд л байсан юм гэдэг тэгтэл халуун зунаар тооноороо нэвсийтэл цас оруулж л дээ. Барих гэж ирсэн хүмүүс бүгд гайхаад буцсан гэдэг юм. Иймэрхүү жишээ олон л доо.
Монголчууд эртнээс байгалийн өвөрмөц тогтолцоог “Авгай мод”, “Ээж хад”, “Удган мод” гэж нэрлэж шүтэж ирснээс бөөгийн зан заншил байгаль дэлхийтэй холбоотой нь харагддаг юм. Ер нь монголчууд бид тэнгэр уул усандаа идээнийхээ дээжээр өргөл өргөж залбирч байдаг нь манайхны язгуур шүтлэг бөө мөргөл гэсэн баталгаа юм даа.
-Таныг сая бөөлж байхыг харлаа л даа. Саяны хүнд ямар засал хийв?

-Эд тогтоох, ханийн тэнгэр дуудаж өглөө. Зөвхөн тэнгэрээс айлдсан үгийг л дамжуулж байгаа юм. Тухайн хүнд л зориулагдсан засал шүү дээ. Эргээд хэлсэн дуудсанаа онгодоо гарахаар санадаггүй юм.
-Саяны дуудлагыг дахиад санахгүй гэж үү?
-Дахиж давтагддаггүй юм. Харин чиний ой ухаанд байж магадгүй.
-Та ингэж дуудна лээ?
-Ерэн есөн тэнгэр минь
Наян нэгэн манжлага минь
Үд дундын нарнаар
Үглэн дуудахыг минь сонсооч
Унаа морь минь эцэв үү
Үйл лай минь ирэв үү
Огторгуйн хурмастын 7 бурхан
Уулс тэгшхэн баян хангай минь
Уянгат сайхан хуур хөлөг минь
Учирлан хэлэх үгээ айлдаач
Ард түмний нэгэн эсийг
Авралдаа багтааж тэтгэж хайрлаач
шөөг шөөг шөөг гэж байна лээ. Түүнээс цаашихыг нь тогтоосонгүй. Маш гоё уянгалаг мэргэн үгс байсан даа.

-Заавал шүлэглэн дуудах ёстой юу?
-Зүгээр ярина гэж байхгүй л дээ. Яруу тогтолцоонд шилжих үгс бол тэнгэрийнх байдаг юм. Тийм ч учраас яруу найрагч нарыг тэнгэрийн харьяат гэдэг шүү дээ. Үгийн илэрхийлэлт бол яруу л байх ёстой, энэ бол бичигдээгүй бодь мөр гэж ойлгож явдаг юм.
-Шарын шашны зарим лам нар эхнэр авахгүй сахилтай байдаг. Бөө удганд тийм ёс байдаг уу?
-Байдаггүй юм шиг байна лээ. Би нөхөртэй, хоёр хүүхэдтэй. Юу ч болсон багш маань л хүнтэй сууж болохгүй гэж айлдаагүй юм даг. Манай нөхрийг Д.Дэмбэрэл гэдэг. Сантехникч, жолооны багш хүн л дээ. Сүүлийн үед хоёулаа л аймгаас аймаг дамжин засал мөрийн ажил хийж хүн зондоо тус хүргэж явна даа.

-Танай нөхөр бас бөөлөх үү?
-Үгүй ээ үгүй. Удган бөө нарт түшиц хүн гэж байдаг юм. Онгод дуудах үед нь  хажууд нь байж тусалдаг хүнийг хэлдэг байхгүй юу. Бид бол онгод ирсэн үедээ газрын ертөнцөөс тасарна шүү дээ. Энэ үед л тусална гэсэн үг шүү дээ.
-Та ингээд л бөөлөөд явах уу. Өөр зорилготой юу?
-Би одоогоор бөө судлалын ном бичиж байна. Монголд, талын бөө, тайгын бөө гээд олон янзын бөө удган байдаг байсан юм билээ. Үүнийг л судалж, зон олондоо бөө удганы талаар зөв мэдээлэл өгөхийг хичээсэн юм. Удахгүй ном маань уншигчдын гарт очно доо. Мөн яруу найргийн нэг ном бичиж дуусгаад байна. Энэ номд бөө мөргөлийн талаар дурдаагүй цэвэр иргэний уянгын шүлэг голлоно.
-Ингэхэд та ямар сургууль төгссөн бэ?
-Би ”Онол” дээд сургуулийн англи хэлний ангийг төгссөн. Одоогоор мэргэжлийн ажлаа хийгээгүй л байна. Харин мэдлэг оюунаа зэврүүлэхгүй гэж өдөр бүхэн л уншиж байна даа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Category: Мэдээ | Views: 2015 | Added by: daagii | Rating: 5.0/1
Total comments: 5
0  
5 ga   (2011-01-08 3:25 PM) [Entry]
hi
bi holboo barij bolj ogvol uulzahiig husej bna asuuh yum ih bna tuslamj husej bna tuslan gedegt itgej bna

0  
4 erka   (2009-11-01 11:25 AM) [Entry]
hi bi bas unshlaa, nadad ch bas saikhan sanagdlaa. bi bas kholboo barikhiig khusch baina, yaj kholboo barikh be?

0  
3 mongol   (2009-08-26 12:53 PM) [Entry]
Tsegi-д зөвөлхөд ийшээ ороод үзээрэй http://dayandeerh.blog.gogo.mn/

0  
2 tsegi-d   (2009-08-24 11:25 PM) [Entry]
Zgr l ongodoo avahgui tasaluulj bas boldog gsn shde !

0  
1 TSEGI   (2009-08-19 5:10 PM) [Entry]
Sain bna u? Ene niitlel uneheer saihan sanagdlaa. Ta buhend bayarlalaa. Uunees gadna nadad edgeer chadaltai humuustei herhen yaj uulzaj bolohiig helj tuslaach? Minii huwid hamaatnii huuhed sayhan buu bolson yum ter ued ni bagsh ni tanaid bas uur buu boloh hun bna gesen tegeed bi ochij uzuultel shuud l hediid ongoo awah we geed l asuugaad ehelsen ugiin shutleggvi bolhoor nadad genetiin tsohilt met l sonin sanagdsan. Ter uees hoish minii huwid uurt mini medegdehuits uwchin zowlon tohiogoogvi ch tsaanaa neg l aidastai yawah bolson. Dainii hajuugaar dajin gegcheer tanij medehgvi biznes hiisen humuus ch ihessen gesen yaria garch ene buhend itgehgvi bgach tsaanaa l neg l ih aidastai baih yum. Suuliin ued ene talaar sain medej yag chadaltai meddeg sain buu udgan huntei uulzaj uuriin olj chadahgvi bga asuultiin hariug olohiig husch bna. tiim bolhoor ta buhnees edgeer mergen chadaltai humuusiig tanij meddeg bol helj zaaj tuslaach gej chin setgeleesee guimaar bna.
Bas buu boloh hund uheh eswel buu boloh gesen 2 zam bdag gehiin ene unen uu? Herew ongoo awahgvi udahaar ger buliinhend ni muu zuil tohiodog gehiin ene bas unen? Ene buhen minii sanaag mash ih zowooj bga bolhoor ta buhen minii asuultand hurdan hariu ilgeewel mash ih bayarlah bolno.
Ta buhnii ajild amjilt husey

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz