Лхагва, 2018-02-21, 8:37 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 21 » Эмгэнэл
11:34 PM
Эмгэнэл


ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ



Бадарчин явсан газарт балагтай, батгана уусан газар өттэй гэдэг. Эх нутагт маань ирж, баарлаж орогносон хятадууд сүүлийн үед эрс өнгө засах болсон барилгуудын “эрлэг” юм байх. Учир нь эдгээр хятадууд л байхгүй бол өнөөдөр Монгол Улсын нийслэлд барилга байшин босоход тун хүнд байдалд орсон гэнэ.

 

Учир нь хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөх шахам зүтгэсээр угаасаа цөөхөн монголчуудын маань урдаа барих залуусын дийлэнх нь Солонгос улс руу хар ажил хийхээр явчихсан болохоор. Урд хөршөөс ажлын хүч болгож бөөн бөөн хятадуудыг монгол нутагт маань авчрах болсон гэнэ

Арай дэндэж байгаа юм биш үү, та минь. Эх дэлхийд хүн болж төрсөн л бол эзэн нь мөн гэсэн үг байж болохгүй. Хэдийгээр дэлхий нийтээрээ нэг тэнгэрийн доор амьдарч нэг нарны доор дулаацдаг ч хүн төрөлхтнийг тусгаарлах улс гүрэн гэж байдаг. Мөн улс гүрнийг ч тусгаарлах тусгаар улсын бодлого гэж байдаг биз дээ. Гэтэл яахаараа хөрш зэргэлдээ л гэхээр хүний өөрийн зүйлгүй болох ёстой юм шиг амьдрах ёстой гэж.

Ийн хэлэх болсон учир нь манай улсад цоорхой шаахай, уранхай үүргэвчнээс өөр хөрөнгөгүй зочилдог ч удалгүй воган воганоор нь ачаа тээштэй болж арай ядан биеэ дааж буцдаг хятадуудаас үүдэлтэй. Өчигдөрхөн л нусаа ч чангахан татахаас эмээсэн, харцаа нуусан бүүдгэр царайтай хүмүүс воганоос бууж байсан бол өнөөдөр ёстой л хараа дээгүүр, нуруу цэх гэдэг шиг маадагнах хятадууд цагтай уралдан хувьсан өөрчлөгдөж байгааг юу гэхэв.

Түүчлэн сүүлийн жилүүдэд хятадуудад зодуулсан монголчуудын тоо эрс нэмэгдэх болсон. Мөн Монголд буурин суурин болон бууж мордсон хятадуудын үйлдсэн гэмт хэргийн гаралт нэмэгдэж. Тэр бүү хэл хятадуудын зодоон хийдэг бүлэг байдаг талаар жиг жуг хийх болов. Энэ оны эхний хагаст л гэхэд нийслэлийн Баянгол дүүрэгт хоёр ч удаа нэлээд томоохон зодоон гарсны эзэд нь дандаа барилгачин хятадууд байсан.

Эдгээр хятадууд манайд хоёр улсын гэрээний дагуу ирж барилга барьж байгаа гэх мэдээлэл тухайн үед хэвлэлээр цацагдаж байсан. Өдөр нь нуруу тэнийх завгүй ажиллах эдгээр хятадууд үдэш болонгуут хотын гудамжаар дүүрч, охид бүсгүйчүүдийг чангааж, эрчүүдтэй нь нударга зөрүүлэх болж. Гаднаас нь харахад энгийн нэг зодоон шиг харагдах  энэхүү  хэрэг даамжирсаар бүлэг үүссэн нь илэрхий ажиглагдах боллоо.

Үүний цаад учрыг хэн ч үл гадарлах. Гэтэл эхлээд ам зөрж, хэтрээд нударга зөрүүлж бүр цаашилбал бүлэглэн зодолдох энэхүү хэргийн талаар учир мэдэх зарим хүмүүс бэлтгэгдсэн зүйл хэмээн сэмхэн ярилцах нь чих дэлсэж, санаа зовинох боллоо. “…Тэр бүү хэл гаднаас нь харахад гар зодоон шиг харагдах ч яг үнэндээ тийм байдаггүй.

Эхлээд ганц нэгхэн хятад байснаа хэдхэн хормын дотор л хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй хятадууд бүчин шавдаг. Түүнээс гадна тэд биед харагдах ил шарх үзүүлэхгүй мөртлөө бүх биеийг нь даагдахгүй болтол нь нүдчихдэг…” хэмээн бүлэг хятадын зодоонд өртөж хэлмэгдсэн нэгэн хэлсэн. Ортой л үг. Бас аймаар, түгшмээр сонсогдов. Мөн энэ завсар сануулахад зодоон салгах гэж очсон цагдаагийн албан хаагчийг ч тэдгээр хятадууд бас зодсон. Энэ бага хэрэг гэж үү… Бодох л асуудал.


БАЯНГОЛ, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ХЯТАДУУДТАЙ ХОЛБООТОЙ ЗОДООН ИХ ГАРДАГ

Сүүлийн үед нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хятадуудад зодуулж хүндээр гэмтсэн монголчууд ихээр хандах болсон байна. Ийм хэрэг долоо хоногт хоёроос буухгүй байгаа талаар ч цагдаагийн ажилтан сэтгэл зовнин өгүүлж байсан юм. Үүний нэгэн жишээ нь сар хүрэхгүй хугацаанд нийслэлийн Баянгол дүүргийн нутагт болсон хятадуудын бүлэглэлийн хоёр зодоон байна. /Энэ зодоонд 30-100 гаруй хятад оролцсон гэдэг юм билээ. сурв/

2006 оны есдүгээр сард тус дүүргийн Цагдаагийн хэлтэст эмэгтэй, эрэгтэй хоёр монголыг 30 гаруй хятадууд зодож байна гэсэн дуудлага ирсэн байдаг. Дуудлагын дагуу цагдаагийнхан тус дүүргийн VII хороонд байрлах нэгэн барилгын компанийн байранд ирэхэд шаардлага тавьсан монгол дарга, санхүүгийн ажилтан нарыг хятадууд бүлэглэн зодож хүндээр гэмтээсэн байсан аж.

Харин тэдгээр хятадуудын бичиг баримтыг шалгахад ихэнх нь зөрчилтэй байснаас нутаг буцаах шийдвэрийг холбогдох газар нь өгснөөр тэднийг ирсэн замаар нь сурсан дууг нь дуулуулан буцаасан. Гэтэл энэ хэргээс хагас сарын дараа барилгачин хятадууд дахиад л зодоон хийсэн. Энэ нь “Богд-Ар” барилгын компанийн хятад ажилчид.

Харин хятадууд олноороо зодоон хийж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэсэн дуудлагын дагуу газар дээр нь зохицуулж зохих шаардлагыг тавих гэж очсон Гадаадын харьяатын асуудал эрхэлсэн төрийн ажилтанг  тэдгээр хятадууд зодсон байсан. Зодохоор барахгүй, олуулаа байгаадаа эрэмшиж, зүрх нь хөөрч, омог нь хөдөлсөн хятадууд тэдгээр төрийн албан хаагчдыг элбэж зодон хүндээр гэмтээснээр эмнэлэгт хүргэсэн явдал байлаа.

Энэ бол үнэхээр даварсан гэхэд багадах хэрэг болсон ч өнөөдрийг хүртэл энэ бүхэнтэй холбоотой асуудлыг шийдлээ гэсэн хариу алга л байна. Харин “Богд-Ар” компанийн хятад барилгачид удаа дараагийн үйлдлээр хууль зөрчиж, монголчуудыг зодож хүндээр гэмтээж танхайрсан учир холбогдох газраас шалгалт хийж нийт 100 гаруй хятад ажилчдаас бичиг баримтын зөрчилтэй 10 гаруй хятадыг монголоос албадан гаргах болсон талаар тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан.

Харин уг зодоонд оролцсон 70 гаруй хятадад ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй, төрийн албан хаагчийг зодож гэмтээсэн гурван хятадад эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа тухай л эх сурвалж өгүүлж байсан юм.


ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХЯТАД ЭЗЭД

Үүнээс гадна манай улсад үйлдвэрлэл явуулж байгаа хятадуудын хууль бус үйлдэл газар авах хандлагатай боллоо. Энэ талаарх жишээг холоос эрэх ч хэрэггүй. 2006 оны наймдугаар сард дарга нар нь оргосон хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Даа Донг” ХХК-г нэрлэж болно. Эдгээр хятадууд ч яахав манай улсаас авах гэсэн бүхнээ аван арилж өгнө.

Харин тэдэнд зарагдаж цаг наргүй, хамаг хүчээ шавхан ажиллаж байсан өч төчнөөн монгол иргэд л эрхээрээ хохироод үлдсэн. Түүнээс хойш хагас сар өнгөрч байгаа. Харин монголчуудынхаа эрхийг хамгаалах, тэдний хохирсон хохирлыг барагдуулахаар цагдаагийнхан нэлээд хүчээр ажиллаж байгаа бөгөөд энэ ажилдаа туслахыг Хятадын Элчин сайдын яамнаас хүссэн тухай ч сургаар л хэрэг өнгөрсөн гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.

Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн X хороонд байрлах хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ван Ши Даи хэмээх төмөрлөгийн үйлдвэр байна. Тус үйлдвэр нь удаа дараа хууль зөрчиж мөн үйлдвэрээс гарсан хорт утаа, химийн бодис нь тус хорооны оршин суугчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг холбогдох албаны хүмүүс олон удаа дүгнэлт гаргаж баталж байсан.
Харин бараг хоёр жилийн турш нэг хэсэг нь гомдоллож нөгөө хэсэг нь аргацаасан байдалтай явсан уг байдалд 2006 оны есдүгээр 1-нд эцсийн хариуг өгсөн нь олон хүмүүсийг баярлуулсан.

Учир нь хууль зөрчиж бусдын эрүүл мэндийг ноцтойгоор хохироож байсан уг үйлдвэрийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрийн эрчим хүчийг системээр нь тасалж үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоож, үйлдвэрийг хотоос гарахыг шаардснаар тэднийг нутаг буцаасан гэдэг.
Энд нэг зүйлийг хэлэхэд монголын хуулийг зөрчсөн хятадуудыг маш олноор нь нутаг буцаадаг.

Гэтэл эдгээр хятадууд эргээд л ямар нэгэн аргаар манай улсад нэвтэрдэг, оргонодог. Тэр бүү хэл өөр нэрээр түр виз даруулаад хүрээд ирдэг талаар ч холбогдох албанаас өгүүлж байсныг чихний гадуур өнгөрөөхийг хүссэнгүй. Өнгөрөөж ч болохгүй зүйл гэдгийг хэн хүнгүй мэдэх хойно доо.Х.ГАНАА
Category: Мэдээ | Views: 526 | Added by: mongol | Rating: 5.0/2
Total comments: 3
0   Spam
3 mongol   (2009-06-11 4:52 PM)
tiimee bugdeeree hamtdaa dor burnee !!!

+1   Spam
2 BI MONGOL   (2009-06-11 2:29 PM)
Odoonoos uurlaad hiisen zuiliig ni haraad haraagad suuha bolitsgooeo

0   Spam
1 mongol   (2009-05-21 11:35 PM)
angry

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2018
    Site managed by uCoz