Пүрэв, 2024-04-25, 10:01 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 29 » МОНЦАМЭ мэдээлэлж байна
11:34 PM
МОНЦАМЭ мэдээлэлж байна


Ц.Элбэгдоржийн тухай Хятадын хэвлэлд


Монголын сөрөг хүчний нам болох Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж 5 дугаар 24-ний өдрийн сонгуульд ялсныхаа дараа Хятад, Орос хоёр их хөрштэйгөө найрсаг харилцаагаа хөгжүүлнэ гэж мэдэгджээ гэж Хятадын “Глобал таймс” сонины сүлжээнд тус сонины Монголд суудаг сурвалжлагч Хуо Вэн бичжээ. Уг мэдээлэлд Ц.Элбэгдорж 5 дугаар сарын 24-ний өдөр болсон сонгуульд 51.24 хувийн үл ялиг саналын давуугаар ялсан бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр мөн өдрийн сонгуулийн дүнг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн юм. 25-ны өдөр Монголын Арчилсан нам, Иргэний зориг нам, Ногоон нам болон тэдгээрийн дэмжигчид арван мянга орчим хүн Улаанбаатарын төв талбай болох Сүхбаатарын талбайд цуглаж сонгуулийн ялалтыг тэмдэглэв. Ц.Элбэгдорж дэмжигчиддээ хандаж үг хэлэхдээ “Би ард түмэнтэйгээ амь нэгтэй ерөнхийлөгч байна гэж амласан, би ялангуяа Хятад, Орос хоёр их хөрштэйгөө харилцаагаа хөгжүүлж, Ерөнхийлөгч Н.Энхбаярын гадаад бодлогыг залгамжлан үргэлжлүүлнэ” гэв. Монголын Монцамэ агентлаг энэ бол Монголын шинэ Ерөнхийлөгч ялангуяа Хятад, Орос хоёр их хөрштэйгөө харилцаагаа эрчимжүүлнэ гэсэн үг гэж тэмдэглэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Оросын Ерөнхий сайд В.В. Путин Монголд айлчилсан юм. Айлчлалын үеэр Оросын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга хэлэхдээ, В.В.Путин Монголд очсон  нь МАХН-ыг дэмжиж байгаагаа илэрхийлэх зорилготой байлаа гэжээ. Гэтэл МАХН-ын нөлөө бүхий өрсөлдөгч Монголын Ардчилсан нам Монгол Улс уламжлалт найрсаг хөрш Хятад, Оростой төдийгүй барууны орнууд ялангуяа Америктай хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Ц.Элбэгдорж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Монголыг дэлхийтэй холбосон ерөнхийлөгч болно” гэдгээ тов тодорхой илэрхийлсэн байлаа. Өмнө нь Монголын Засгийн газар “олон тулгуурт”, “эвсэлд үл нэгдэх”, “зай барьсан” гадаад бодлого  явуулж байсан бөгөөд Хятад, Оростой “тэнцвэртэй харьцаж” Америк, Япон зэрэг оронтой харьцах харилцаагаа чухалчилж байсан юм. Газар зүйн байрлалын хувьд өвөрмөц онцлогтой болохоор АНУ Монголыг ихээхэн онцолж үздэг агаад өөрийгөө Монголын “гуравдагч хөрш орон” гэж үзээд  Америкийн өндөр албаны хүмүүс Монголд олонтоо айлчилж Монголыг “Азийн ардчиллын үлгэр жишээ болсон орон” гэж нэрлэсэн юм.

Дэлхий дахиныг хамарсан санхүү мөнгөн гүйлгээний хямрал гарснаас хойш олон улсын хэмжээнд зэсийн үнэ хамгийн өндөртөө нэг тонн нь 8000 ам.доллар хүрч байснаа хамгийн доор орохдоо  3000 орчим ам.доллар болж буусан нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортод голлон түшиглэдэг Монгол Улсад ихээхэн нөлөөлж үндэсний орлогыг нь ноцтой бууруулсан юм. Дэлхий дахины санхүү мөнгөн гүйлгээний хямрал гүнзгийрэхийн хирээр Монголын гадаад бодлого улам бүр прагматик шинжтэй болж байна. Мэдээлснээр бол Ц.Элбэгдорж энэ жил 46 настай, тухайн үедээ ЗХУ-ын цэргийн сургууль дүүргэсэн, дараа нь Америкийн Харвардын их сургуулийн Жонн Кеннедийн институтад  удирдлагын магистрын зэрэг хамгаалсан бөгөөд 1998, 2004 онд хоёр удаа Монголын Засгийн газрын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байжээ .

Category: Мэдээ | Views: 830 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz