Пүрэв, 2024-04-25, 2:48 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 6 сар » 1 » Энгийн хэрнээ аугаа
11:40 AM
Энгийн хэрнээ аугаа


Энгийн хэрнээ аугаа


Манай сонины АНУ дахь сурвалжлагч нийтэлж байна. Тэрбээр энэ удаагийн дугаарт "Энгийн хэрнээ аугаа"нийтлэлээрээ эд мөнгө, эрх мэдлээс илүү хүний сайхан сэтгэл л энэ орчлонг гэрэлтүүлдэг талаар ойлгуулахыг зорьжээ.

Хүмүүс бид энэ орчлон ертөнц дээр амьдрахдаа сайн муу, ердийн бас гайхамшигтай олон хүмүүстэй учирдаг. Энэ ертөнцөд муу хүнээс сайн нь олон, муу үйлээс сайн үйл нь их болохоор амьдрал гэрэл гэгээтэй, баяр баясгалантай, бас утга учиртай байдаг биз. Яг л алтан нар дэлхийг элч гэрлээрээ гийгүүлж, дулаацуулж байдагтай адил.

Харанхуй шөнө нойр хулжин, элдэв зүйлийг бодох ахуйд, тэр л харанхуй орчлон бодлыг минь сүлж, бараан сүүдэр тусгана. Яагаад ч юм бэ энэ үед хүн, ихэнхдээ гуньж, элдэв зүйлд санаа зовон шаналж, энэ амьдралынхаа мөчлөгийг, хааяадаа үхлийн тухай бодох нь олонтаа. Зарим үед гэгээлэг сайхныг бодох гэж хичээх авч бодол маань түнэр харанхуйг нэвтэлж ядан, өөрөө ч бодолдоо алжааж ядрах мэт, гүн нойронд автсан байдаг.

Гэрэлтэй өдөр урьд шөнийн хүнд, шаналалт бодол ор мөргүй арилж, сэтгэл минь сэргэлэн хөгжүүн, бүх л бие болон бодол санаа минь гэрэл гэгээнд сүлэгдэж, сэтгэл зүрх минь баяр бахадлаар бялхаж орхино. Өдрийн цагт бие болоод сэтгэл санаа минь хөнгөн, элдэв дарамт шана-лал үгүй. Үргэлж өөдрөг сайхныг бодож, илүү өнгөлөг сайхан руу тэмүүлэх. Хааяа сэтгэлд минь орж ирэх, бараан бодол, гунигийг энэ л илч гэгээ үлдэн хөөж, өдрийн туршид эцэж ядрахаа ч умартан хөдөлмөрлөнө.

Бид муу хүмүүсийн уур хилэн, хараал зүхэл, хов жив, элдэв муухай араншинг мэдрэх бүрдээ сэтгэл хиртэж, жиндэнэ. Бүдүүлэг балмад, түрэмгий үйлдэл, муу араншингийн өмнө заримдаа учраа олохгүй тэвдэж, тэдний бах тавыг хангах нь ч бий. Хэдий зөв сайн хүн байвч, зарим үед хар бараан муу үйлдлийн өмнө хүч мөхөсддөг. Яг л харанхуй шөнийн айдас, шаналал, зовиур лугаа адил.

Бид сайхан сэтгэлтэй, тусч, өгөөмөр шударга хүмүүсийн сэтгэлийн илч гэрэл, хайр халамжийг мэдрэх бүрдээ, урам сэргэж, баяр бахдлаар дүүрч, амьдралын сайханд баярлаж урамшина. Хүмүүс бие биеэ урамшуулан баярлуулах бүрд, энэ халуун илч гэрэл гэгээнд сэтгэл нь бүлээсэн дулаацаж, хариуд нь тэр  сайхныг бусдад илгээхсэн гэж хүсдэг. Өвдөж зовж, ядарч зүдэрч, гуньж гутрах ахуйд хэн нэгний сэтгэлийн халуун дулаан илч гэрэл, хайр халамжийг мэдрэхдээ өвчин зовлонгоо умартаж, бие сэтгэл нь хөнгөрч, гуниг гутралаа таягдан хаядаг аж. Хүмүүсийн бие биедээ өгч буй хайр халамж, итгэл урам, өршөөл энэрэл нь хүний сэтгэлийг нар мэт гэрэлтүүлж, дулаацуулж, уяруулна. Энэ л илч гэрэл, хүний сэтгэлийн хар барааныг сүлэн, өөрчлөх увьдастай аж.

Саяхан Монголын ТВ-9 телевиз, Д.Оюунцэцэг захиралтай "Материал трейд" ХХК хамтран "Зүүд биш л байгаа даа" нэвтрүүлгээр УДЭТ-ийн жүжигчин, МУГЖ Ч.Алтан-Өлзийгийн амьд-рал ахуйг харуулж, тэднийг баярлуулах гэж байрыг нь засч, сайхан болгосон ту-хай үзүүллээ. Олон хүн баярлаж талархсан байх. Ч.Алтан-Өлзийг "Өнөр бүл" киноны Гармаагийн дүрээр бид сайн мэд-нэ. Авьяас, бүтээлээрээ МУГЖ цол хүртсэн Ч.Алтан-Өлзийг гэр хороололд жижиг байшинд, ядруухан суудаг гэдгийг энэ нэвтрүүлгээс өмнө олон үзэгч мэддэггүй байсан байх. Ийм их авьяас билэг, гайхам, бишрэм бүтээлүүдээрээ ард түмэндээ бишрэгдэн хайрлагдсан атлаа төрдөө үнэлэгдэж, халамжлагддаггүй, "оддын" бус, эгэл амьдралтай олон авьяастан бий.

Амьдардаг байрыг нь засч, тохилог болгосныг үзээд сайхан сэтгэлтэй хүмүүст баярлаж талархсан сэтгэлээ нүднээс гарах нулимсаар чийглэн байж "Их баярлалаа, энэ бол ард түмэндээ сайхан санаж явсны минь гавьяа юм" гэж өгүүлэх Ч.Алтан-Өлзий, гэргий Г.Нансал нар эгэл мөртлөө, ард олны хайр хүндлэл, чин сэтгэлийн талархалыг хүлээж авах эрхтэй хүмүүс.

"Сайн санааны үзүүрт тос, сайхан сэтгэлийн үзүүрт баяр" гэдэгчлэн, ийм л хүмүүсийг баярлуулж, чин сэтгэлээсээ тусалж чаддаг нь монголчууд бидний эрхэм чанар гэлтэй. Эгэл хэрнээ аугаа хүндлэл.

Монголын нэрт сэтгүүлч Г.Золжаргал хүүтэйгээ хамтран "ZOLJARGAL and SON film" нэртэй студи байгуулж, энгийн амьдрал дундах олон сайхан хүний хүсэл тэмүүлэл, тэмцэл,
зүтгэлийг харуулсан баримтат кинонууд хийдэг. Тэдний бүтээсэн Тарын таван хуруу" баримтат киног үзээд, уйлахгүй баярлахгүй байхын аргагүй. Киног үзээд дуусах мөчид сэтгэл нэг л хөнгөрч, "ийм сайхан хүмүүс олон байхад бидний өнөөдрийн зовлон шаналал юу ч биш" гэж бодогдох.

Тэртээ нэгэн цагт МИАТ-ын нисгэгч байсан Б.Дашдаваа, түүний эхнэр М.Энхжаргал нар 1985 онд гурван настай байхдаа авто машины осолд орж, хүнд бэртэл авсан хүү Д.Энхбаярыгаа хөл дээр нь босгох гэж ямархан хүнд хэцүүг даван туулж, зорьсондоо хүрсэн тухай өгүүлдэг юм. Хүүгээ л эрүүл саруул болгохын тулд, өөрсдийн залуу нас, амжилт бүтээл, хүсэл мөрөөдлөө ч орхиж, ОХУ, АНУ-д хүртэл зорьж очин, ямар их тэсвэр тэвчээр, зүтгэлээр энэ бүхнийг давж гарав.

Энэ өвчин зовлон, шаналал, тэднийг "ган" мэт хатуужуулж, амьдралыг нь утга учиртай болгон, юуг ч даван гарах сэтгэлийн тэнхээтэй болгожээ. Хүүгээ хөл дээр нь босгосон хойноо ч өөрсдийн гурван хүүхэд дээр нэмж асрамжийн газар өссөн, бас хүнд өвчтэй хоёр хүүг үрчлэн авч, дахиад л бүх зовлонг туулан эдгэрүүлсэн. Эгэл хэрнээ ийм аугаа хүмүүс л өвчин зовлонг даван туулж, өрөөл бусдыг ч хайрлан энэрч, бусдад чин сэтгэлээсээ туслаж явна. Чухам энд л амьдралын утга учир оршдог буй. Эгэл хэрнээ гайхамшигт тэсвэр тэвчээр.

Саяхан UBS ТВ "Мөрөөдөл биелдэг юм" нэвтрүүлгээрээ зүрхний хүнд өвчтэй Болортуяа гэдэг бүсгүйн тухай өгүүлж, түүний мөрөөдлийг биелүүлж байгаа тухай гаргаж байсан. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин олон ч хүний мөн чанар, зүрх сэтгэлийн шалгуур болсон доо. Хүн, өвдөж зовох үедээ л бүх зүйлийг өөрөөр харж, өөрт нь хандах чин сэтгэлийн халамж, өрөвдөн хөөрхийлэх хуурамч хуурай, сэтгэлийг дэндүү сайн ялгаж мэдэрдэг.

Хоёр хүүхэдтэйгээ амьдарч, хүнд өвчнөө ялан дийлэх хүслээр тэмцэж, өөртөө итгэж найдаж яваа энэ бүсгүй өөрийнхөө тухай гэхээс, өвчтэй хүнд үед нь өмөг түшиг, сэтгэлийн тулгуур болдог эгч Ганхуягаа баярлуулах хүсэл нь хамгаас гайхамшигтай байсан. Хүнд хэцүү үед бие биедээ өгч чаддаг, сэтгэлийн өглөгөөс илүү өгөөмөр сайхан нь хаа байх билээ.

Саяхан "Орлоо.ком" сайт ээлжит "Манайд ирээрэй" нэвтрүүлгээрээ АНУ-ын нийслэл Вашингтон хотод амьдарч, Дэлхийн банкинд ажиллаж байгаа Г.Батшүр гэдэг бүсгүйн тухай өгүүлсэн. Баянхонгор аймгийн суманд төрж өссөн бүсгүй өмнөө зорилго тавьж, уйгагүй зүтгэж, цөхрөлтгүй хөдөлмөрлөж, АНУ-д төдийгүй, дэлхийд алдартай "Cornell College" болон "Johns Hopkins University"- төгсөөд Дэлхийн банкинд ажиллаж байна гэдэг аз завшаан гэхээсээ тэвчээр, уйгагүй хөдөлмөрийнх нь үр шим юм. Хичнээн олон залуу аав ээж, ах дүүс, төр засгаар сургалтын төлбөрөө төлүүлж, зүтгээд ийм амжилтад хүрч чадахгүй байхад ядарсан аав ээжийнхээ барьцаанд тавьсан зээлийн мөнгөөр зардал хийн ирээд, бүх сургалтын төлбөрөө өөрөө олж, амжилттай сурч чадна гэдэг тийм ч амар биш. Аав, ээжийнхээ итгэл найдварыг алдаагүйгээр үл барам, баяр бахдал нь болж чадсан энэ бүсгүй энгийн хэрнээ аугаа залуусын нэг л жишээ. Ийм энгийн хэрнээ бусдын итгэл найдварыг алддаггүй, зорьсондоо хүрэхийн төлөө, алдхан биенээсээ ахадсан зориг тэвчээр гаргаж, зүтгэж хөдөлмөрлөж байгаа олон монгол залуу бий. Эд л маргаашийн монгол орны эзэд, бидний итгэл найдварын гэрэл гэгээ нь юм. Тэд өнөөдөр өөрсдийгөө сурталчилж, нэрд гарах, "од" болохыг  огтхон  ч хүсдэггүйгээр үл барам, өөрсдийн сурч мэдсэн, хийж чадах бүхнээ монгол орныхоо хөгжил, сайн сайхан ирээдүйн төлөө зориулахыг хүсч байгаа. Бусдын итгэл найдварыг алдахгүй байна гэдэг аугаа чанар.

Миний танил нэгэн бүсгүй монголын говийн нэгэн аймагт төрж, өссөн. Бутач төрсөн тэрээр, бага наснаасаа л элдэв дарамт, доромжлол амсч , хүнд хэцүү амьдралыг туулжээ. Хичнээн хичээж сайн суралцсан ч өнчин, ядуу, өлөн зэлмэг амьдралтай хэдэн дүү нар нь хүсэл мөрөөдлийг нь хойш чангаана. Өөрийн хүсэл мөрөөдлөө даган сургуульд сураад явчихаж чадахгүй, өсөж яваа хэдэн дүүгийнхээ гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэх гэж олон зүйлээс татгалзсан даа. Дунд сургуулиа онц төгсөөд, гадаадын дээд сургуульд сурах боломжоосоо татгалзан, илгээлтээр барилгачин болж, амьдралын хатуу хэцүүг туулахдаа биедээ төдийгүй ухаандаа "бяд" суулгаж асан. Хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдлөөсөө ухраагүй тэрээр хожим ОХУ-д дээд сургуульд суралцан төгсөж, хэдэн дүү нар нь ч амьдралд хөлөө олж, өөрөө ч сайхан гэр бүл, амьдралтайгаа золгосон. Харин өдгөө тэрээр АНУ-д сургууль төгсөж, гэр бүлийнхээ хамтаар эндээ ажиллаж, амьдарч байгаа. Хүсэл мөрөөдөл, тэвчээр, уйгагүй хөдөлмөр, зүтгэл хүнийг амжилтад хүргэдгийн жишээ энэ буй.

Хэн нэгэн улстөрч, урлагийн авьяастан, мөнгөтэй бизнесмен, өнгөтэй гоо бүсгүй, эрх мэдэлтэй нэгэн, элдэвтэй нэгнийг "аугаа" хэмээн сэтгэж, биширч, даган дуурайна. Тэд нь хүн л юм болохоор алдаа гаргах, буруу муу зүйл хийснийх нь төлөө урам хугарч, элдэв муугаар хов жив болгон ярьцгааж, харааж зүхдэг. Тэр мөчид зарим нь "энэ орчлонд сайн сайхан юм юу ч алга, бүгд л худал хуурмаг" гэж үстэй толгойгоо зулгааж, бачимдан дуу алдах нь бий. Тэр бишрэгчээсээ болж орчлон ертөнц хөмөрч, одот тэнгэр харанхуйлах мэт туйлшрах нь ч бас бий. Ингэж болно гэж үү. Тэр л хүмүүсийн чамайг гайхан бишрүүлж, дуу алдуулж буй зүйл нь тэр хүний авьяас билэг, уран бүтээл, эсвэл бий болгосон зүйл нь байдаг. Тэд үүнийг өөрийн ухаан, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр бий болгоогүй бол бид тэднийг хэрхэн мэдэж, шүтэн бишрэх билээ. Хүн гэдэг гэгээрсэн бурхан биш болохоор элдэв алдаа оноо байлгүй л яахав. Зарим нь үнэхээр гайхамшигт сайн хүн байх хэдий ч зарим нь тэс өөр этгээд зантай ч байдаг. Тэр хүмүүсийн бүтээсэн нь танд таалагддаг бол хувь хүнийг нь заавал "нүцэглэж", нэвт шувт ширтэх хэрэг юун. Харин өдөр тутам бидэнд сайн сайхныг бэлэглэж, итгэл урам өгч, чин сэтгэлээсээ тусалж, зөвлөх хүмүүс бидний эргэн тойронд л байдаг. Эгэл хэрнээ аугаа хүмүүс даанч олон бий. Тэд, өдөр бүр телевизээр гарч, сонинд бичигдэж, бусдын өмнө үг хэлдэггүй ч бидэнд хамгийн ойрхон, сэтгэлд хамгийн дотно байдаг. Тэд бидэнтэй л адил өглөө ажилдаа явж, үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч, орой нь бусдын адил гэртээ хоолоо хийнэ. Тэд үнэтэй машин унаж, тансаг харшид амьдардаггүй ч хүч чадлаар бий болгосон амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Тэд бусдаас ялгарч "од" болон гялалзаж, бусдын өмнө гайхуулахыг хүсдэггүй ч ямагт хэлсэндээ хүрч, бусдын итгэлийг дааж, хайр талархлыг хүлээж байдаг юм.

Г.Галбадрах

Category: Мэдээ | Views: 729 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 1
0  
1 mongol   (2009-06-01 11:41 AM) [Entry]
applause маш сайн

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz