Баасан, 2024-04-26, 4:11 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 6 сар » 4 » !!!
11:05 PM
!!!


ДЭМ ДЭМЭНДЭЭ ДЭЭС ЭРЧИНДЭЭ ГЭДЭГ ҮГИЙГ ДӨЛГӨӨН ОХИНЫ АМЬДРАЛААС ХАРЖ БОЛНО


Өнгөрсөн 5 сарын 19-нд болсон энэ хэргийн дараа охины бие муудан эмнэлэгт хүргэгдэн хоёр гараа шохойдуулж, тархиа бариулж анхан шатны эмнэлгийн тусламж авчээ. Тууштай хөөцөлдсөн сайхан сэтгэлтэй ангийн багш цагдаагийн байгууллагын хүчээр Дөлгөөн охин өнөөдөр өөрийг нь ойлгодог багш, үеийн нөхөдтэйгээ халамжийн төвд амьдарч байна. Энд ээж аавын хайранд умбаж гараас хөтлөн гүйх насандаа өөрөөсөө ахадсан зовлон үзсэн охины мэдээллийг манай тв-ээр үзсэн энгийн иргэд, албан байгууллага сайхан сэтгэлийн гараа сунгажээ. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг Амаржаргал бүсгүй 100 мянган төгрөг, Хааны хүнс компани хүүхдийн баяраар гарын бэлэг гардуулж, ЭНЭШТ-ийн хүүхдийн эмч бүх төрлийн нарийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж өгсөн байна. Энэ бүх ах эгч нартаа баярлаж талархснаа Дөлгөөн охин хэллээ.
Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг үгийг Дөлгөөн охины амьдралаас харж болохоор байна. Хэдийгээр эцэг эхгүй бүтэн өнчин ч гэлээ сайн багш, сайхан сэтгэлт монгол түмэн тууштай ажилласан цагдаа нарын тусаар айдас аюулаас саллаа. Нөгөө талаас монголчууд бид нэгийгээ зовж зүдэрсэн цагт өр зөөлөн сэтгэлээр хандах элэг нэгт ахан дүүс гэдгээ харууллаа. Охинд хандивласан мөнгөөр тархины бичлэг хийж үлдэснийг нь хадгаламжийн дэвтэр нээн өөрт өгсөн юм.
Тэр өдөр болсон хэргийг товчхон сөхвөл дөнгөж 9 нас хүрч яваа хорвоогоос хальсан төрсөн эгчийнхээ балчир охиныг өргөж авсан нэрийдлээр асрамжийн газраас аваачин боолчилж, төрөөс олгодог халамж үйлчилгээний мөнгийг нь завшин эцэст нь гар хөл толгой хүзүү, бөөр нуруугүй хөх няц болтол нь зодож шөнөжин сандал өргүүлэн зогсоож, ухаан алдахаар нь ус цацаж сэргээсэн гээд төрсөн эхийнх нь дүү байтугай хар элгийн хүнээс гарахааргүй авир энэ залуугаас гарсан юм. Хүний үрийг сурган хүмүүжүүлэх хүндтэй бас хариуцлагатай үүрэг хүлээсэн ангийн багш Нямсүрэн цагдаад хандан сурагчдаа анхаарал тавиагүй бол Дөлгөөн охинд юу ч тохиолдох байсныг хэн ч хэлж мэдэхгүй. Тангараг өргөсөн багш хүний үүрэг хариуцлагыг 41-р сургуулийн бага ангийн багш энэ бүсгүй жинхэнэ утгаар нь биелүүллээ. Багш хүн гэдэг хүүхдэд эрдэм ном заахын хажуугаар амьдрал ахуйг нь мэддэг эхийн сайхан сэтгэлээр ханддаг байвал ямар ч нөхцлөөс аварч бас тусалж чаддагийг харуулж байна. Харин охиныг нүүр нүд бие хаагүй балбасан ах нарт нь эрүүгийн хуулийн 98.2 т зааснаар эрүү үүсгэн Хан-Уул дүүргийн ЦХ шалгаж байгаа юм байна.

Бэлтгэсэн сэтгүүлч Т.Энхтуяа


Category: Мэдээ | Views: 831 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 1
0  
1 mongol   (2009-06-04 11:06 PM) [Entry]
сургуульд суралцдаг хэнд ч болов иймэрхүү хүчирхийллийн шинжтэй асуудал тулгарвал цаг алдалгүй сургуулийнхаа нийгмийн ажилтандаа хандаарай тэд чамд гарцаагүй тусалж чадна. Санаа зовох явдалгүй учир нь тэд чиний нууцыг чанд хадгална.Энэ тухай найз нөхөд чинь битгий хэл ангийн багш чинь ч мэдэхгүй гэдэгт итгээрэй.Гагцхүү дээрхи асуудлаар биш өөр ямар нэгэн бэрхшээл тохиолдох зөвлөгөө авах хэрэг гарвал шууд л нийгмийн ажилтан багштайгаа уулзаарай.

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz