Пүрэв, 2024-04-25, 9:53 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 6 сар » 4 » Түүх
11:20 PM
Түүх


МОНГОЛЫН ТVVХЭНД ХАТАД ЭМЭГТЭЙЧVVДИЙН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР


ОРШИЛ
Орчлон хорвоо дээрх хvмvvний амьдрал эргэж харуусал гуниг атаа хорсол баяр баясгалан хийгээд ертєнцийн хамаг бvхэн эрэгтэй эмэгтэй хvмvvсийн дунд vvсэж бvрэлдэж байдаг нь жам ёс билээ.
Гэтэл нийгмээ дагаад бид бvхний сэтгэлгээнд эмэгтэй хvн бол гэрээ сахиж хvvхдээ асарч хоолоо хийх мэтээр шууд ойлгон тэдний уураг тархинд бvрэлдэн буй асар их зориг тэвчээр хатуужлыг ашиглах єєрийн гэрийн хийгээд улс орны хэтийн ирээдvйд хvртэл хєрєнгє оруулах хvч харамгvй бий гэдгийг нь хараахан ухамсарлаагvй байгаа нь гайхшрал тєрvvлэм.
Энэ талаар ихэнх хvмvvсийн бодол нэгэн чигт тєвлєрєх ба тvvхэнд хэзээ ч эмэгтэй хvн амжилт гаргаж байгаагvй, маш тоотой, Чингис хааны vед гэхэд л тэднийг зvгээр л гэрийн ажил, гал голомтоо л сахиж vлддэг мэтээр хийсвэр тєсєєлж харийн орны жишээнээс ажиглан тунгааж эрэгтэйчvvд л хийх ёстой мэт тєсєєлєн байдаг нь хэвшсэн ахархан бодлын нэг юм.
Гэтэл бидний тvvхэнд мєнхєрсєн агуу их монгол улсын амжилтанд хатдын vзvvлсэн нєлєєг тоочоод баршгvй байх ба нууц товчоон дээр ч vл харагдах сонирхолтой жишээ баримт их гэдэг нь судалгааны явцад харагдлаа. Би энэхvv илтгэлээрээ олон жилийн турш хvн бvр л ярьж хэлэлцдэг жендерийн асуудлыг шийдэлд хvрэхгvйгээр тойруулан ярихдаа бус бидний эртний тvvхэнд хатад ямар нєлєє vзvvлсэн болох, одоо vед ямар байгаа цаашдаа ямар алхам хийвэл зохих вэ гэсэн санааг илэрхийлэхийг эрхэм зорилгоо болголоо.

I. ЭРТНИЙ МОНГОЛЫН ТVVХЭН ДЭХЬ ЭМЭГТЭЙЧVVДИЙН БАЙР СУУРЬ
Эртний монгол улсын vед эмэгтэйчvvдийг хамгаалсан тєрийн хатуу чанд хууль vйлчилж байсан учир тэдний нэр тєр алдар хvндийг ихээр дээдлэж байсан байна. Vvний тод илрэл нь “Монголын нууц товчоо” зэрэг тvvх уран зохиол, хууль цаазын дурсгалт бичгийн дотор эмэгтэйчvvдээ Гоо марал, Алун Гоо, Монголжингоо, Баргужин гоо гэх зэргээр эрхэмлэн хvндэтгэсэн нэр хайрлаж байсантай холбоотой.

Vvнээс vvдээд XIII зууны vед дайн дажны vед олзлогдсон эмэгтэйчvvдийг олж аван халамжлан асардаг байсан олон баримт ном сударт тааралддаг ба тэр ч байтугай Чингис хааны vед “Єнчин ядуусыг тэтгэх улсын сан” хэмээх бие даасан тусгай байгууллага байгуулагдаж дайн дажны явцад тахир дутуу бологсод тэдний гэргий, эр нєхрєє алдаж бэлэвсэрсэн эмэгтэйчvvдэд тусламж тэтгэмж олгодог байжээ.
1253-1255 онуудад Монголоор жуулчилсан Гильям Де Рубрук Монголын эмэгтэйчvvдийн ажилсаг,эрэмгий зоригтойг тэмдэглэхдээ: Тэд ачаа бараа зєєж, гэрээ ачаалдаг, vнээгээ саадаг, ааруул хурууд хийдэг, арьсыг боловсруулж, шєрмєсєєр нь утас хийж гутал, хувцас оёдог, эсгий хийж гэр бvрдэг гэгчлэн магтан бичсэн байхад Монгол эмэгтэйчvvд нум сумаар харваж чаддаг, моринд гарамгай, эрчvvд нь дайнд мордсон нєхцєлд ар талын бvхий л vvргийг тэд гvйцэтгэдэг гэж Марко Пологийн тэмдэглэлд Монгол эмэгтэйчvvдийн эд бах, зориг хатуужлыг тодорхойлон бичсэн нь сонирхолтой жишээ юм.
Хєх сударт дурдсан зарим баримтаас vзэхэд 1204 оны улсын их чуулганд улсын сайд тvшмэдийн охид хєвгvvд оролцсоны дотор жонон Мухулайн хоёрдугаар охин Саран хєхєє, Боорчийн охин Ундрангэрэл, Ажинай мэргэний ганц охин Хуннуур болон Чингис хааны ээж Єvлэн ээж, Чингисийн их хатан Бєртэ vжин нар оролцсон байна.
Тэр чуулганаар зарим жанжин нарт бэр зааж ураг барих ёсыг тогтоосны дотор Чингис хаан єєрийн ганц охиноо Зэлэмийн хєвгvvн урианхай ястан Сэцэнлигт гэргий болгон ихэд билэгшээжээ. Тэр хуралдаанд оролцсон есєн эмэгтэй сайдыг эхнэрийн ёс сахилгыг эс алдсан алдарт эмэгтэйчvvд гэж сайшаагаад хэрэйдээс олзлогдсон Солонгоо охины ой ухааныг хотол даяар гайхан магтаж уудам мэргэн хэмээн цоллоод, малгай, хоолойвч, эрхээр шагнасан байна.
Гэрийн ёсыг сайтар сахисан эмэгтэйг цоллох, шагнах, єргємжлєл олгох энэ сайхан уламжлалт ёс Богд хаант Монгол улсын vед ч мєрдєгдєж байв. Олноо єргєгдсєний 1914 онд Богд хааны зарлигаар Зостын чуулганы чин зvтгэлт улсад туслагч гvн Буянхишигийн авааль гэргий урианхай овогтой Алтанцэцэг болбоос анх хадамласнаас нааш дотно vйлчлэж, гэрийн ёсыг болгоомжлон цэвэр ичимтгийгээр хэлхээ журмыг сахиж явсны тул єргємжлєл олгогтун. Цэвэр хишгийг сvсэглэн болгоомжлон явагтун.
Бvv омгорхон бардамнаж журам хэлхээг єтгєрхий дор хvртvvлтvгэй хэмээн ухуулах єргємжлєл олгуулагтун гэжээ. Ийнхvv Богд хааны зарлигаар Євєр, ар монголын 40 эмэгтэйд тєрийн єргємжлєл олгуулжээ. Мєн нэгэн жишээ бол феодалын нэгдсэн монгол улсад хааны хатад нь тєрийн их хуралд оролцдог, зєвлєх эрхтэй байснаар vл барам хаан нас барсан тохиолдолд тєрийн хэргийг гардан хатан хааны vvргийг гvйцэтгэж дараагийн улсын их хурлыг хуралдуулах, хааныг сонгуулах, Их хурал хvртэлх хугацаанд тєрийн эсрэг хуйвалдаан, бослого тэмцэл гарах аюулыг сэрэмжлэн зайлуулж тєрийн дотоод их ажлыг зохион байгуулаад зогсохгvй, гадаад улс гvрэнтэй харилцах дипломатын дэг ёсыг ч биелvvлж байжээ.
Жишээ нь: Єгєдэй хааны Наймалжин хатан 1241-1246 он хvртэл 5 жил, 1248 оноос Гvег хааны хатан Огул Хаймиш 2 жил тєр барьснаас гадна 1294 онд Хубилай хаан нас нєгчихєд Хєхчин хатан, 1307 онд Єлзийт тємєр хаан нас барахад Булган хатан нар тус тус тєрийн хэргийг хєтлєн их хурлыг хуралдуулж дараачийн хааныг сонгуулжээ.
Тулуйн хатан, монголын 2 хааны ээж Сорхугтани Бэки хатан тєрийн хэрэгт ихээхэн хvчин зvтгэж улсын эв нэгдлийг эрхэмлэн vзэж Бат хаанд тусгай пайз бvхий тєрийн элчийг илгээж их хэргийг бvтээлгэж байв. Хорезмийн эсрэг дайнд Хулан хатан явалцаж Монголчуудын эх нутгийн зvг хєлгийн жолоог залах асуудалд чухал vvрэг гvйцэтгэсэн бол Тангадтай байлдах дайнд Есvй хатан оролцож дайны явцыг ажиглан зєвлєж Чингис хааны нас нєгчихєд дэргэд нь байж алтан шарилыг нь эх нутагт нь онголоход биечлэн оролцжээ.
1219 онд хорезмийн эсрэг дайнд явахад нь Есvй хатан “Танаас хойш Монголыг хэн захирч туг сvлдийг чинь хэн барих вэ” гэж Чингис хаанд айлтгахад хаан: Хатан хvн боловч Есvйн vг зєвєєс зєв дvv нар, хєвгvvд, Боорчи, Мухулай та нарын аль нь ч энэ vгийг дурдсангvй гэж Есvй хатныг Чингис хаан ихэд магтсан байдаг ба энэ хэдэн vгс ч магадгvй асар их ирээдvйг харсан холын хараатай бодлого байсан ч байж болох талтай.
XIV-XVII зуунд монголын феодалын бутрал vргэлжилж байсан хvнд vед шар морин жилтэй Мандухай сэцэн хатан тvvнийг даван туулах гэсэн бодитой алхам хийж Батмєнх даян хааны нэрээр тєрийг удирдаж Моголын феодал, ноёдын хооронд эвлэрvvлэх бодлогыг тууштай явуулан 40-єєд жилийн турш дайн дажингvй байлгасан тєрийн том зvтгэлтэн болохоо харуулсан юм. Энэ талаар БНМАУ-ын тvvхийн сурах бичигт Мандухай сэцэн гэж нэрлэгдсэн дундад зууны моголын тєрийг аварсан гарамгай зvтгэлтэн эмэгтэй мєн гэж тэмдэглэжээ.
Монголын алдарт эрдэмтэн Ц.Дамдинсvрэн Мандухай сэцэн хатны тvvхийг судлаад Монголыг даян хаан удирдсан биш, Мандухай сэцэн хатан удирдсан юм. Монголын голомтыг ноцоосон, тэрээр цэрэг жанжлан олон удаа байлдаанд явж байсан гэж тэмдэглэжээ. Мєн нэгэн чухал зvйл нь 1206 оны Их засаг хуулинд, 1271 оноос vйлчилж эхэлсэн Монголын их Юань гvрний хууль цаазын бичигт, Эмэгтэйчvvд хvvхдvvдэд холбогдох Монголын эртний цаазын бичигт, Алтан хааны цаазын бичигт,Зургаан хошууны их цаазад, Монгол- Ойрадын хуулинд, Халх журам хуулинд, Зарлигаар тогтоосон монгол улсын хууль зvйлийн бичигт тус тус эмэгтэйчvvдийн эрх мэдлийг боловсронгуй болгож эрх ашгийг нь єндєрт єргєж єгсєн ба эмэгтэй хvний эсрэг хандсан гэмт хэргийг гэхэд 17 зvйл дурдаж эхнэрийг алах тохиолдолд эцэг эх, ван гvн харц хэн боловч шийтгэгдэх, 3 эр нэг эмийг хvчирхийлвэл цємийг тарчлаан алах,нєхєртэй эмэгтэй хvчирхийлвэл цаазла,жирэмсэн эмэгтэйг дутуу гаргуулах, эмэгтэй хvний vсийг таслах, vсийг хяргах, хувцсыг урах, малгайн залааг таслах, эхнэрээ занчих,хараах зэрэг vйлдлийг хатуу чанд хорьж шийтгэж байжээ,
Тэгвэл эхийн хэвлийд байгаа хvvхдээс эхлээд эмэгтэйчvvд, харцаасаа эхлээд хатан хvртлээ єєрсдийн эрх ашгаа хамгаалуулж байжээ. Энэ бvхнээс vзэх буюу тvvхээ сєхєн харваас эмэгтэйчvvд хэмжээлшгvй их эрх дархтай байсан нь харагдаж байна.

II. ЭМЭГТЭЙЧVVД БА ЄНЄЄГИЙН БАЙДАЛ
Эмэгтэйчvvдийн оролцоо нь хvн тєвтэй хєгжлийн гол чиглэл ба улс орон хєгжихэд хvний хєгжил нь чухал vvрэгтэй юм.Олон оронд тулгарч буй хєгжлийн зорилго нь явцуу тодорхойлогдсон хvйсийн vvргийг хvн амын хагас нь болсон тэр хэсэгт зєвшєєрєхєд хэтэрхий ахдаж байгаа ба эмэгтэйчvvдийг нийгмийн амьдралд оролцохыг зєвшєєрсєн олон газарт єрх гэрийн хvрээ болон албан бус эдийн засагт тэдний оруулж буй хувь нэмэр их боловч бvрэн гvйцэд vнэлэгдэхгvй байгаа нь харамсалтай.
Учир нь эмэгтэй хvн гэдэг бол хамгийн нандин болоод vр хvvхэд тєрvvлж хань нєхєртєє хайр халамж бэлэглэж аз жаргалыг гэрэлтvvлж байдаг эрхэм хvмvvн билээ. Єнєєгийн байдлаар монгол хvний 51 хувийг эмэгтэйчvvд эзэлж байгаа ба тєрийн ба тєрийн бус ємчийн их дээд сургуулиудад суралцдаг оюутнууд монголын хэмжээнд 147 мянга байгаагийн 98 мянга нь эмэгтэйчvvд байна. Vvнээс vзэхэд эмэгтэйчvvдийн боловсрол эзэмшиж буй тоо харьцангуй их байна.
Нэгдvгээр ангид 2003 оны байдлаар 17685 сурагч элссэний 8637 нь эмэгтэй, 9028 нь эрэгтэй байх ба 11 дvгээр ангиа тєгсєхєд 40739 сурагчийн 30000 гаруй нь эмэгтэй болох хvний хєгжлийн илтгэлийн нарийвчилсан судлагаа гарсан нь асар сонирхолтой ба анх сургуульд элсэхэд эрэгтэй хvvхдvvд ихээхэн хамрагддаг боловч зарим шалтгаанас vvдэн сургуулиа тєгсєхєєсєє ємнє сургуулиа орхиж эмэгтэйчvvд дийлэнх хувийг эзлэн сургуулиа тєгсєж байна. Харин тєгссєний дараа элсэлтийн шалгалтанд 40000 сурагч хамрагдсанаас 2005 оны байдлаар 70 хувь нь эмэгтэй байх бєгєєд гадаадад суралцаж буй оюутнуудын 80 хувь нь эмэгтэй, ажиллаж буй залуусын 80 хувь эрэгтэй байх нь гайхалтай.
Гадаадад тэтгэлгээр сангаас сургах тоефлийн 450-525 оноотой байх ёстой ба энэхvv оноог авсан хvмvvсийн 75 нь эмэгтэй хvмvvс гэж АНУ-н элчин сайдын яамнаас мэдээлсэн. Яагаад энэ бvхнийг би дурдах болов оо. Мэдээж єнєєгийн дээд боловсролтой гадаад хэлтэй соёлч боловсон хамгийн зєв сэтгэлгээтэй элдэв хэрэг тєвєгт холбогдох нь тун бага хэсэг буюу эмэгтэйчvvдийн байр суурийг бэхжvvлж тэднийг дэмжих цаг ирснийг дэлгэж тавихыг эрмэлзсэн юм. Хэдий эмэгтэйчvvд яам тамгын газрууд, компани пvvсvvд боловсрол эрvvл мэндийн салбаруудад ажилладаг ч гэлээ яагаад шийдвэр гаргах шатанд ажиллаж гvйцэтгэх засаглалыг тэргvvлж болохгvй гэж.
Эрэгтэйчvvд шиг элдэв авилга авч нэр тєрєє уландаа гишгэн архи их хэмжээгээр хэрэглэж цэнгээний газар зугаалж дараа нь шар сонины бай болохгvй жинхэнэ ажил хэрэгч боловсрол єндєр эмэгтэй боловсон хvчнээр манай улс цэнэглэгдэх болсон нь тод харагдаж байна. Хэрвээ гадаадад суралцаж буй, монголдоо мэргэшиж буй тэр эмэгтэйчvvдийг дэмжин туслаж идэвхжvvлж чадвал цєєхєн тооны боловсролтой эрчvvдийн дундаас сонголт хийж байхаар маш олон єндєр боловсролтой эмэгтэйчvvдийнхээ дунд шударга єрсєлдєєн буй болгон тvvн дотроос жинхэнэ удирдагч нараа сонгох хэрэгтэй.
Гэтэл тvvхээсээ буюу ардчилал хєгжихєєс ємнєх vетэй одоо vеийг харьцуулж vзвэл 1990 оноос хойш тєрийн єндєрлєг буюу єєрєєр хэлбэл Засгийн газрын бvрэлдэхvvн, УИХ-ын бvрэлдэхvvнд 1000 гаруй хvн дэвшин сонгогдон ажилласны давхардсан тоогоор 20 хvрэхгvй нь л эмэгтэйчvvд байсан нь нэн харамсалтай. Гэтэл Герман оронд Тєрийн эрх барих байгууллагуудад 40 хувь нь эмэгтэйчvvд, Шведэд 35 хувь нь, Францад 30 хувь нь эмэгтэйчvvд, Шотландад 40 хувь нь эмэгтэйчvvд байх ба Great britian буюу Их британий нэгдлийн улсуудыг Elizabath хатан хаан, германий councilar нарын нэр тєртэй хариуцлага єндєртэй албан vvргээ гvйцэтгэж улс орноо удирдаж байгаа сонирхолтой жишээ багагvй байна.Миний судалгаанаас vзэхэд хэрвээ ємнєх жилvvд шиг ахиц ихтэй явбал ємнєх боловсрол эзэмшиж байсан тоо баримтыг нарийн ажиглан тооцоолоход 2020 он гэхэд Монголд их, дээд сургуульд суралцах оюутны 90 хувийг эмэгтэйчvvд, гадаадад суралцаж буй оюутан залуусын 98 хувь нь эмэгтэйчvvд, сурагчдын 85 хувь нь эмэгтэйчvvд, харин нэгдvгээр ангид элсэж буй сурагчдын 51 хувь нь эмэгтэйчvvд болох бvрэн vндэстэй болж байна.
Гэтэл жил ирэх тусам боловсрол эзэмшихээр хvсэж тэмvvлж байнга тоо нь ихсэж байгаа эмэгтэйчvvдийг бид хэт их орхигдуулж ямарваа нэгэн сонгууль болоход л гэхэд эмэгтэй хvн сонгогдож болохгvй мэтээр сэтгэл зvйдээ хvлээн авч байгаа нь хэт явцуу мэт санагдана.

ДVГНЭЛТ
Бид бvхний сэтгэлгээнд он удаан жил хадгалагдан байсан нэг зvйл болох тvvхэнд эмэгтэйчvvд огтхон ч гавьяагvй мэт сэтгэн цєєхєн хэдэн эмэгтэй л ховор заяаж амжилт авчирсан мэтээр бодож байсан нь эндvvрэл байжээ. Эртний монголд эмэгтэйчvvдийг хамгаалах хууль цааз хийгээд тэдний vгийг сонсох зєвлєгєєг нь авах, дээдлэн эрхэмлэх зан заншил мєрдєгдєж байсан нь илтгэлээс илхэн харагдаж байна. Энэ бvхнээс дvгнэн vзэхэд ердєє хvн бvрт эмэгтэй хvн єндєр албан тушаал хашиж эрчvvдээс илvvг мэдэх ёсгvй мэтээр бодсон сэтгэлгээ хоногшсон байх ба цєєхєн тооны эрчvvдийг тахин шvтэж эргээд тэднээс хариуцлага нэхэж байхын оронд боловсрол эзэмшиж буй эмэгтэйчvvдийн шударга єрсєлдєєнийг буй болгон тэднийг тєрийн эрх барих дээд байгууллагуудад ажиллуулвал одооных шиг авилгал, ёс бус vйлдэл тун багасах байх гэсэн итгэл євєртлєн байна. Монгол улсын Vндсэн хуульд: Хvнийг нас хvйс, арьсны єнгє, vндэс угсаа, шашин шvтлэг, хэл, мэргэжил боловсролоор нь ялгаварлаж vл болно хэмээн заасан байснаас vндэслэн эрэгтэй, эмэгтэй хvний хоорондын эрх тэш байдлыг бий болгох асуудлыыг энэхvv илтгэлээрээ дэвшvvлэхийг зорилоо. Монголын тvvхэнд хатад эмэгтэйчvvдийн vзvvлсэн нєлєє асар их байсан бол одоо vед эмэгтэйчvvдийн байр суурийг бэхжvvлж тєрийн эрх барих байгууллагуудад тэдний оролцоог нэмэгдvvлвэл монголын хєгжил цэцэглэлтийн шинэ vе одооноос эхлэх бvрэн vндэстэй юм.
Н. Учрал
Category: Мэдээ | Views: 1733 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz