Лхагва, 2018-02-21, 8:36 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 6 сар » 7 » Эмгэнэл
1:19 PM
Эмгэнэл


Уудаг умдаа нь Хараал


Монголд хамгийн ашигтай бизнесийн нэг нь согтууруулах ундаа яах аргагvй мєн. Vvнийг нэрлэсэн нь ч инээдтэй. Нэрнээсээ л согтуу болгох ганцхан vйлчилгээтэй. Тэгсэн тэр дотроо бас зэрэглэл байх. Vнэ нь гайгvй шиг мєртєє амт нь согтууруулдаг идтэй ундаануудын дотроос бэстсэллэр нь Хараа архи гэх.

Уг нь Сэлэнгэд хоёр мєрєн урсдаг байсан гэх. Одоо ширгээд горхи л болчихоогvй бол. Vvнээс vе дамжсан тариачид усаа татан, тариа ногоо тарьдаг байсан биз. Тэдгээрийг Хараа, Ерєє хэмээн нэрлэх буюу. Домгыг нь сонсохгvйгээр хар ухаанаар бодоход л нэг нь хараал нєгєєх нь ерєєл гэдэг нь ойлгомжтой. Хараа архийг vйлдвэрлэдэг томоохон архины vйлдвэр нь єнгєрсон 2006 онд л гэхэд 14, 995,983 шил Хараа буюу 7, 383, 703,65 литрийг борлуулсан байна. Нийтдээ 15 сая гаруй Хараа архи гээд бодоод vз дээ. Манай хvн амд хуваан vзэхvл энэ нь нэг хvнд 6-7 шил Хараа гэсэн vг. Гэтэл vvнд Мєнгєн Хараа, Ёслолын Хараа гэх мэт нь ороогvй гэж байгаа юм шvv. За тэгээд дээрээс нь Хар гэсэн заваан, сэжиг хvрмээр тодотголтой Чингис архи байна. Цэрэнпунцагийн гаргадаг архинууд, АПУ-ын архагууд, жижиг дунд vйлдвэрийн жижиг дунд архинууд гээд, мэдэхгvй ээ, хоёр сая илvvхэн хvнийг хордуулж алахад хичнээн ч архины vйлдвэр хангалттай байдаг юм.

СББ компани энэхvv хараал идсэн vгийг “Алсын хараатай амьдарцгаая” хэмээх гайхамшигтай уриа болгох гэж vзсэн. Уг нь зєв л дєє. Даанч ууж согтуурсан, дуниартсан хvн чинь ямар юмны алсын барааг харах бvv хэл хажуу дахь гэр бvлээ ч харж асарч амьдарч чадахгvй л байхгvй юу. Би лав хувьдаа архины vйлдвэрvvд ашиггvй ажиллаад, хаалга vvдээ барьж байна гэдгийг сонсвол алгаа ташина. Ингэснээрээ хувийн ємчид халдаж буй хэрэг биш.

Саяхан Эрvvл Мэндийн Яамнаас гаргасан “Эрvvл мэндийн салбарын єнєєгийн байдал” хэмээх тайлан мэдээлэлд дурдсанаар “манай насанд хvрсэн нэг хvнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ цэвэр спиртэнд шилжvvлсэнээр 9 литр буюу ололн улсын дунджаас 2 дахин их байна. Сэтгэцийн эмгэг, наркологийн тєвєєс хийсэн судалгаагаар эрэгтэйчvvдийн 4,3 хувь, эмэгтэйчvvдийн 1,8 хувь нь согтууруулах ундааны аюултай хэрэглээтэй, эрэгтэйчvvдийн 10 хувь, эмэгтэйчvvдийн 2,8 хувь нь хортой vр дагавар єгєхvйц хэрэглээтэй, эрэгтэйчvvдийн 22 хувь, эмэгтэйчvvдийн 5 хувь нь архинд донтох эмгэгтэй байна ” гэжээ.

Тэртээ хэдэн зууны ємнє Норвег улс яг л манайх шиг архинд живж, хvн бvр л хєлчvv байдаг байсан юм байх. Энэ vеэр нэгэн эмч Бурханаас энэ бvгдээс эрvvлжvvлэх арга єгєєч хэмээн Бурханд залбирч байсан гэдэг. Гэтэл санаанд оромгvй байдлаар єнєєгийн Гиннес шар айргыг гаргаж авсан бєгєєд єег, хvн тэр бvр согтууртлаа уух боломжгvй энэхvv шар айраг удалгvй тус улсыг бvv хэл дэлхийн олон улсуудыг эрvvлжvvлсэн гэх. Єнєєдєр зарим улс, тvvний дотор АНУ Гиннес шар айргыг согтууруулах ундаа гэдэг ангилалд бус харин хvнсний бvтээгдэхvvний ангилалд оруулан татвар тооцон, оруулдаг гэж байгаа.

Харин єнєєдєр бид Бурханаас арай зєєлєн ундаа єгєєч гэж гуйх шаардлага алга байна. Учир нь тэрхvv ундаа нь ёоз ёозоороо дэлгvvрт ч гэсэн байж л байна. Дээрээс нь Далай ламын “рекламдсан” айраг хэмээх эрvvлжvvлэх vйлчилгээтэй умдаа ч байна. Даанч ямар єргийг нь буруу тавьсан юм гэмээр харин ч нэг дор бvгдийг нь хольж уусаар, бvр ч хєєрхийлэлтэй болох юм даа, зайлуул..

Хэлээд байхад ойлгохгvй бол май чи, бай чи, боль чи гэдэг шиг, хэн ч хэлээд ухаарахгvй, ойлгохгvй, зогсохгvй бол ингээд л хараалын далайдаа живээд, залуу vеэ давхар хордуулаад, хойч vедээ удамшуулахыг хvсэх аваас хэний ч биш, таны миний л хохь болно. Тэгсэн мєртєє бас Монгол улсаа мандуулья гээд байгаа юм шvv. Дvнсийсэн, шартсан юмнууд ямар юмны мандуулж бадруулах байх уу. Харин ч улам улс орныхоо сvлд хойморыг гутааж, удам хойчоо толгой муутай болгож байна шvv.
Category: Мэдээ | Views: 430 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2018
    Site managed by uCoz