Баасан, 2024-03-29, 6:10 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 6 сар » 11 » Эмгэнэл
11:00 AM
Эмгэнэл


Хариуцлага тооцож чадахгvй бол хуультай байхын хэрэг алга



Манай улсад байгаль орчинтой холбоотой зєрчил хамгийн их гардаг. Энэ талаар хэн хvнгvй ярьж, хууль зєрчигдєж байгааг сануулдаг ч хэн ч хариуцлага хvлээдэггvй. Мєн байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон тєрийн бус байгууллага vйл ажиллагаа явуулж, тухайн салбарыг хариуцсан яам ажиллаж байгаа ч хууль зєрчсєн vйлдлvvд гарсаар байна. Зурагтаар мод хулгайгаар бэлтгэсэн гэмт этгээдийг илрvvлсэн талаарх жижиг хэрэг гардаг боловч дархан цаазат газар хороолол босгох эрх олгосон этгээд тєрийн алба хашиж, “чухал” царай гарган сууна. Учир нь тэдэнд хууль ёс vйлчилдэггvй.

Дархан цаазат бvсэд газар олгожээ. Рашааны ундрагын хажууд спорт цогцолбор барих зєвшєєрєл єгсєн байна. Туулын ай сав газар хороолол босгохыг зєвшєєрчээ. Тєрийн тахилгат уул Алтанхєхийн энгэрт гадаадын компанид лиценз олгосон байна. Ийм мэдээлэл хаа сайгvй цацагдаж, иргэд нийгэмд байдаг хэвийн vзэгдэл мэт хvлээн авах болсон. Уг нь хуулиар дээрх бvх vйлдлийг хориглосон байдаг. Дархан цаазат бvсэд газар олгож болохгvй гэдгийг хууль шvvж vзэлгvйгээр, хэн ч шууд хэлж чадна. Гэтэл нэг Засаг дарга нь тухайн бvсэд газар олгочихоод улс орноо хєгжvvлэх талаар “том, том” ярьж байна. Хэрэв тухайн хvнд хариуцлага тооцох талаар хэн нэгэн дугарах юм бол єєрєє хэрэгт унаж ч мэдэхээр байгаа юм. Энэ мэт хариуцлагагvй байдлыг бий болгож буй гол хєшvvрэг нь хуулийн уялдаа холбоо муу, зарим заалт зєрчилтэй, тєрийн байгууллагуудын хариуцлагагvй байдалтай холбоотой хэмээн хуульчид vзэж байна.

Хамгийн сонирхолтой нь энэ талаар хуульчид судалгаа хийж, тодорхой баримт дэлгэн салбар хариуцсан яаманд хvргvvлсэн ч єнєєг хvртэл дорвитой арга хэмжээ аваагvй аж. Энэ нь улстєрчид, тєрийн байгууллагын албан тушаалтнууд хууль зєрчсєн тохиолдолд хариуцлагаас мултрахын тулд хуулийн цоорхойг нєхєх хvсэл, сонирхол байдаггvйтэй холбоотой гэх хардлагыг тєрvvлж байгаа аж. Байгаль орчинтой холбоотой хууль тогтоомжид алдаатай, тодотгох шаардлагатай зарим зvйл заалт байгаа талаар хvргэе. Vvнийг Ч.Єнєрбаяр, М.Батсуурь зэрэг хуульчид судлан гаргасан юм.

Єєрєє удирдах ёсны байгууллагуудын бvрэн эрхийг давхардуулсан нь замбараагvй байдлыг vvсгэж, эргээд хариуцлага тооцох боломжийг хязгаарлаж байгаа аж. Тухайлбал, нийслэлийн болон дvvргvvдийн Засаг дарга нар газар ашиглах, эзэмших эрхийг давхардуулж олгож байна. Энэ нь эцэстээ хоёр талыг маргалдахад хvргэж, иргэд, аж ахуйн нэгжvvдэд хохирол учруулж байгаа. Хариуцлагын талаар Засаг даргатай ярих гэхэд надад газар олгох эрх нь бий гээд гvрийгээд суучихдаг байна.
Нєгєєтэйгvvр, Усны тухай хуульд vндэсний буюу олон улсын ус ашиглах технологид нийцээгvй эдийн засгийн vйл ажиллагаа явуулахыг хориглосон талаар заасан байдаг. Гэтэл Усны тухай хуульд vндэсний стандартыг аль хуульд заасан, олон улсын ямар стандарт хэрэглэхийг зааж єгєєгvй нь ойлгомжгvй байдлыг бий болгож байгаа аж. Энэ нь аймаг, нийслэлийн байгаль орчны алба усны нєєцийг ашиглах, хамгаалах vйл ажиллагаанд хяналт тавих боломжийг хязгаарладаг байна.

Vvнээс гадна, яамдын бодлогын уялдаа холбоо хангалтгvй байна. Бусад салбарт хэрхэн нєлєєлєхийг бодолцолгvй дур дураараа шийдвэр гаргадаг нь эргээд замбараагvй байдлыг бий болгодог аж. Тvvнчлэн, хууль зєрчсєн албан тушаалтанд ногдуулах торгууль бага, хариуцлага тооцох механизм сул байгаа нь эрх мэдлээ ашиглан бусдын эрх ашгийн тєлєє vйлчлэх нєхцлийг бvрдvvлж мэдэхээр байгаа аж. Энэ мэтээр байгаль орчны хууль тогтоомжтой холбоотой олон асуудлыг хєнджээ. Хариуцлага хvлээлгэх тогтолцоо сул байгаа нь хуулийг зєрчих, эрх мэдлээ ашиглан хvссэн шийдвэрээ гаргах боломжийг нээж єгч байна. Єєрєєр хэлбэл, хууль зєрчсєн этгээдэд хариуцлага тооцох механизмыг сайжруулж, ягштал мєрдvvлэхгvй л юм бол байгаль хэрхэн сvйрч байгааг хоолойгоо сєєтєл орилоод тусыг эс олох аж.

Г.БАТ
Нийгмийн толь
Category: Мэдээ | Views: 626 | Added by: mongol | Rating: 5.0/2
Total comments: 3
0  
3 za   (2009-08-08 6:46 PM) [Entry]
shiren nvvr yahvee mongo shde boon mongo toriin yamarch hamaagvi alband l baibal boon mongo ter bvv hel horoon darga hvrtel boon mongo geel bod ta bvhen odoonoos horoon darga bolhoor beldej gan neg hvntei uulzsan n deer shvv hahahahahahahh kkkkkkkkk vnen shvv ted chin mongondoo horogdood baigaa bhgvi yu

0  
2 dunaraa   (2009-08-07 10:26 PM) [Entry]
ajlaa neddeggvi said nar ichihdee ajlaa ugmuur ym daanch bvgd shiren nvvrelchihsen, sarmagchin shig bugs ni ulaan bolchihson teriigee vnetei gonjoomoor daldalsan nuhdvvd

0  
1 ganaa   (2009-06-11 9:33 PM) [Entry]
arai l denduu ym aa !

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz