Бямба, 2024-04-20, 11:06 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 6 сар » 15 » Эмгэнэл
11:39 AM
Эмгэнэл


Ємнєговьд гажигтай хvvхэд мэндлэх боллоо



Ємнєговьчууд болон Хонгор нутгийнхныг Японы Минимото тосгоныхтой адил хувь тавилан хvлээж байна. Энэ тосгонд одоогоос 70-аад жилийн ємнє цианитын хордлого газар авч байсан. Бас л гар аргаар буюу хууль бусаар алт олборлолтой холбоотойгоор ялангуяа мєнгєн ус, цианит натрийг буруу хэрэглэснээс болж нутгийн хvн амд нєхєж барашгvй гарз хохирол учирч байсан. Харин холбогдох албаныхан болон Засгийн газар нь хvлээн зєвшєєрєєгvй. Єєрсдийнх нь буруутай vйлдлээс болж элдэв євчлєл газар авсан гэж тухайн vед иргэдийг буруушааж байсан гэдэг. Харин Засгийн газар нь бvхэл бvтэн 60-н жилийн дараа тосгоны иргэдээс уучлалт гуйж "Та нар vнэхээр хордсон байжээ" гэдгийг албан ёсоор мэдэгдэхэд тус сууринд ердєє л 100 хvн амьд vлдсэн байсан гэнэ. Одоо ч энэ гашуун тvvхийг дэлхий даяараа халаглан ярьдаг. Яг л энэ балмад тvvх манай улсын хэд хэдэн газарт давтагдахыг vгvйсгэх "гарц"-гvй боллоо. Тэр ч бvv хэл Хонгор нутагт болжмор шулганахаа болиод удаж байна.

Эсвэл болжмор хvртэл эрх дархтнуудын хэлдгээр улс тєржєєд Хонгороос дайжчихсан болж байна уу. Тэгээд ч иргэд нь эхнээсээ ийш тийшээ нvvж эхэллээ. Хатуухан хэлэхэд, нутагтаа ясаа тавина гэсэн хэдэн хєгшин, хоногийн хоолоо арай гэж залгуулдаг ядуус л vлдчихсэн байх юм.

Хэдийгээр холбогдох албаныхан нутгийнхныг хордоогvй, худлаа баашилж байна гэцгээх боловч гажигтай хvvхэд олноор тєрж байгааг юу гэж тайлбарлах бол. Мэдээж хордож, євдєєд vр хvvхдийнхээ ирээдvйгээр наадах сонирхолтой хvн гэж юу байх вэ. Тэгээд ч єнєєг хvртэл Хонгорынхон хордсон, хордоогvйг эцэслэн хэлээд єгєх хvн алга. Хордсон гэхээр буруудчих гээд байгаа учраас л тас гvрийгээд єнгєрєх нь хэн нэгэнд хялбар байж болох юм. Хонгорын ард тvмэн алт угаагч хятадуудын балгаар хэцvvхэн байдалд орсон ч тєр засаг нь тэднийг vл тоомсорлон, он жилvvд урсан одсоор тав гаруй жилийн нvvр vзлээ. Мєнгєн ус, цианитын хор хvний биед 90 хоног идэвхтэй байж, дотор эрхтэнд сєргєєр нєлєєлєн харшил хэлбэрээр илэрч хєгшдийн хууч євчнийг сэдрээдэг гэх юм билээ.

Хонгорт хордлого эхэлсэн цагаас хойш тэнд хэдэн хvн нас барсан тухай нарийвчилсан судалгаа єнєє хэр алга. Зарим нэг хvн vхэж тєрєх нь хорвоогийн жам гэж мэдэмхийрэхийг яана. Тухайн vед энэ нутгийн хvмvvсийн євчлєлийн гол шалтгаан нь химийн бодисын хордлого гэж тогтоосон эмч нараас єнєєдєр хэн нь ч ажилдаа vлдээгvй. Бvгдийг шалтаг заан халж, єєрчилсєн. Мэдээж ийм хvнд vед хэн ажлаасаа халагдахыг хvсэх билээ. Євчний оношийг нуун дарах эсвэл мэдэхгvй хэмээн нийслэл рvv явуулах нь л хамгийн оновчтой арга байж таараа. Сvvлийн мэдээгээр тус суманд 60-аад эх зулбасан гэж иргэд гомдоллож буй. Малын тухай асуудал аль эрт орхигдсон. Гэхдээ тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишvvн Д.Хаянхярваа "Хонгор суманд жилд 60 эх л тєрдєг" гээд халгаагаагvй. Харин сумын тєрєх эмнэлгийнхэн энэ талаар мэдээлэл єгєхєєс татгалзсан.

2006 оны сvvлээс тус суманд хордлого гарч эхэлсэн. Тухайн vед тус суманд цєєн тооны мал vхэж, хорыг саармагжуулах ажил гээч єрнєсєн. Тэгэхэд олон улсын шинжээчдийн дvгнэлтээр хордлогогvй гэж гарсан болохоор дээдэс тэндэхийн иргэдийг баашилж байна хэмээн баалах болсон нь гашуун vнэн. Хэдийгээр шугамын хоолой хагарч хор гадагшилсныг цэвэрлэсэн гэж байгаа ч саармагжуулалтыг стандартын тvвшинд хийгээгvй гэж нэрээ нууцлахыг хvссэн мэргэжилтэн санаашрангуй хэлсэн. Шинэ худаг барьсан гэж ундны усны талаарх гомдол эцэслэхийг эрх мэдэлтнvvд санаархаж буй ч Хараа голын сав газраас ус татсан шинэ худгийн уснаас бензин амтагддаг гэх юм билээ.

Зарим нэг хvмvvс нутгийнхныг тєрєєс хэдэн тєгрєг салгах гэж л ийн аашилж байна гэх боловч vнэн чанартаа байдал тэнд эцсийн шатандаа орчихоод байгааг нуухгvй. Яг vvнтэй адилхан хувь тавилан Ємнєговьчуудыг сандаргаж эхэллээ. Гэхдээ тус аймгийн нэгдсэн эмнэлэг 2006-2009 онд тєрсєн эх, нярайн тvvх болон нярайн нас баралтын тvvхийг vзэж судалж байгаа юм билээ. Харин энэ судалгааг сvvлийн дєрвєн жилээр гаргасан байна. Тодруулбал, Эрvvл мэндийн газрын статистикийн мэдээгээр тєрєлхийн гаж хєгжлийн улмаас 2005 он хvртэл нярайн нас баралт бvртгэгдээгvй байсан. Харин 2006 оноос эхлэн бvртгэж эхэлсэн байх юм. Судалгаанаас харахад, 2006-2009 оны дєрєвдvгээр сарын 14-ний байдлаар нийт 23 нярай тєрєлхийн гаж хєгжилтэй тєрсєн байна. Тvvнчлэн он гараад найман тохиолдол тус тус гарсан байгаагаас vзэхэд сvvлийн жилvvдэд ийм тєрєлт нэмэгдэх хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, Цогт-Овоо сумын иргэн Н.С-ийн нярай эхээс тєрєхдєє тархи нь усжсан. Хєл, гарын хуруу богино, хєлийн хуруу мурийсан. Зvрх хоорондын таславчгvй. Чих нь доор байрлалтай гарсан бєгєєд 16 хоног л амьд байсан аж. Ер нь иймэрхvv гажиг хєгжилтэй хvvхдийн тоо єдрєєс єдєрт нэмэгдэж байгааг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд нуугаагvй.

Эдгээр хvvхдийн аав, ээжийн ихэнх нь гар аргаар алт олборлодог байжээ. Єєрєєр хэлбэл, эцэг эхчvvдийн 75-80 хувь нь ажил эрхэлдэггvй, 30 хувь нь малчин, гажиг хєгжилтэй тєрсєн нярайн 66.7 хувь нь орон нутгийн харьяат бєгєєд энэ нь онцгой хортой химийн бодис болох мєнгєн ус, цианит натрийг хууль бусаар ашиглан алт олборлож байсантай холбоотой байх магадлалыг vгvйсгэх аргагvйг мэргэжилтнvvд хэлж байна.

О.Сэлэнгэ
Нийгмийн толь
Category: Мэдээ | Views: 766 | Added by: mongol | Rating: 5.0/2
Total comments: 3
0  
3 za   (2009-08-08 6:39 PM) [Entry]
mgl hujaaruu ergej bnuu daa gej za medehgvi yul boluul bolog mgl hvn chin bolsoniih n daraa hodolj temsdeg zantaig ta nar medej bgaa burhan orshoo mgl iig min

0  
2 !!!   (2009-06-16 11:53 PM) [Entry]
yugaa ch medku taamgalsan ymnuud l baih ym da ! jinhene emegnel

0  
1 bi   (2009-06-15 4:09 PM) [Entry]
haramsaltai yum.... tomchuudiin asuudlaas bolj yugaa ch medehgui jaahan huuhduud l dund ni hohiroood uldeh yum daa

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz