Даваа, 2017-11-20, 7:04 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 6 сар » 17 » Эмгэнэл
12:03 PM
Эмгэнэл


Доншуур хятадуудын үлдээсэн гай


Нэг хэсэг чимээгүй байсан Хонгор сумын иргэдийн бухимдал сэдэрчээ.Учир нь мөнгө хайсан доншуур хятадуудын үлдээсэн гай тус суманд өнөөг хүртэл нүүрлэж, нутгийн иргэдийн эрүүл мэндэд халдах болсон байна. Үнээ нь хээл хаяж, гахай нь тодорхойгүй өвчнөөр үхдэг байсан  Хонгор сумын зарим иргэн эдүгээ хүний гэдэс дотор нь илжирч, бөөр, зүрхний дутагдал, булчирхайн евчинд нэрвэгдэх болжээ. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат болон Хонгор сумын иргэн Ц.Мөнхбаттай уулзсан. Тэдний яриаг уншигчиддаа хүргэе.

Дархан-Уул аимгийн Засаг дарга бөгөөд Дархан хотын захирагч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Амьд хүний тодруулбал, Хонгор сумын уугуул иргэдийн гэдэс дотор илжирсэн, хүрэхэд л өмрөөд унаж байгаа хэд, хэдэн тохиолдол гарсан гэдэг мэдээлэл бидэнд ирсэн. Энэ талаар та мэдсэн үү?

-Би мэдэхгүй байна. Ямар ч байсан надад ийм зүйл болсон гэж хэлсэн хүн одоогоор алга.

-Тэгвэл энэ талаар хэвлэлээр цацах болоод удсан шүү дээ. Та олж уншаагүй хэрэг үү?

-Уншаагүй. Уг нь хэвлэлээр цацагдахаас илүү надад хэлмээр юм. Гэтэл надад энэ талаар хэлсэн хүн байхгүй. Эсвэл…

-Нутгийн иргэдээс гаргасан цуу яриа гэж үү?

-Шууд тэгж хэлж болохгүй ч үхэр нь дутуу төрж, гахай нь үхээд байдаг нөхдүүдээс гаргасан ээлжит мэдээлэл байж болох талтай.

-Хагалгаанд орсон хүүхдийн гэдэс нь өмөрч унасан. Энэ нь цианитын хожуу үеийн хордлого байж болох талаар нутгийн иргэн өгүүлсэн. Бас энэ талаар газар дээр нь очиж танилцахаар эмч нарын баг Хонгор суманд очих гэж байгаа юм биш үү?

-Мэдэхгүй. Тэгвэл эмч нар ирэх юм байна л даа. Саяхан аймгийн эмнэлгийн эмч нар ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүдийг эрүүл мэндийн бүрэн үзлэг шинжилгээнд хамруулсан. Нийтдээ 250-иад хүүхдэд хийсэн шинжилгээгээр 18 хүүхдэд арьсны харшлын шинж тэмдэг илэрсэн. Усанд ордоггүй, хувийн ариун цэвэр сахидаггүй хүүхдүүд л байсан. Эмч нарын эцсийн дүгнэлт ч гэсэн ахуйн бохирдолтой холбоотой гэж гарсан. Насанд хүрэгчдийн хувьд бол биеийн зарим хэсэгт нь тууралт гарсан байгаа. Гэхдээ тэр тууралт нь маш бага хэмжээнд юм. Цөсний хурц өрөвсөлтэй хүний биед тууралт гардгийг хүмүүс мэднэ.

-Тэгэхээр та Хонгор сумын иргэд цианит натрид хордоогүй гэж хэлж байна уу?

-Хонгор сумын иргэд цианит натрид хордсон нь үнэн. Гэхдээ энэ хордлогыг цаг алдалгүй саармагжуулан, арилгасан. Одоо Хонгор сумын иргэд бүү хэл газрын хөрсөнд хордлого байхгүй гэдгийг гадаад, дотоотын байгууллагууд судалж, шинжилж тогтоосон. Хонгор суманд гарсан цианитын хордлого манай улсад анх удаа гарсан болохоор цочирдож, тулгамдсан зүйл бий. Гэхдээ холбогдох байгууллага, төр засгаас цагийг нь олсон арга хэмжээг авч чадсан болохоор бүрэн саармагжуулж, арилгаж чадсан гэж хэлж болно. Нөгөө талаар, Хонгорын хордлогоос дутуугүй мөнгөн усанд хордсон газар, нутаг Монгол Улсад олон байгаа. Үүнд анхаарах ёстой юм биш үү.

-Хэсэг хугацаад чимээгүй байсан Хонгор сумын иргэдэд хордлого сүүлийн үед илүү хурцаар илэрч байгаа нь олны анхаарлыг татаж байгаа байх. Түүнээс ганц Хонгор руу дайраад байгаа зүйл биш байх л даа?

-Олон Улсын эрүүл мэндийн байгууллага, ДЭМБ болон дэлхийн хэмжээний гурван байгууллагаас манай улсад төлөөлөгч нь ирж Хонгороос шинжилгээ авсан. Тэр шинжилгээгээр Хонгорын газар хөрсөнд цианит натри байх ёстой хэмжээнээс бага байна гэдгийг  баталсан. Ер нь цианитын хордлого гарснаас хойш жил бүрийн хавар намар сөхөгддөг асуудал болохоос сумын иргэд, мал, газрын хөрс нь яадгаа алдсан зүйл байхгүй шүү дээ.

-Гэхдээ гахай үхэж, үнээ дутуу төрөөд байгаа нь үнэн биз дээ?

-Гахай үхдэг, үхэр дутуу төрдөг үзэгдэл Хонгорт гарсан. Гэхдээ нэг л айлын гахай үхэж, үхэр нь дутуу төрдөг. Гайхмаар байгаа биз дээ. Хонгор сумаас ганц л айлын гахай, үхэр цианитын хордлогод ороод байгааг юу гэж ойлгох вэ. Яагаад нэг нутагг байж, нэг хөрсөнд идээшиж, нэг уснаас ууж байхад бусад айлууд нь зүгээр хоёрхон айлын мал, амьтан хордоод байдаг юм. Ийм зүйлд хэн итгэх юм. Бас ийм байдлаар хэдий болтол явах гээд байгаа юм. Ойлгохгүй байна. Гэхдээ нэг зүйлийг ойлгож байна. Гахайг нь үхүүлж, үхрийг нь дутуу төрүүлэх нь зарим хүмүүст ашигтай байна. Учир нь үхэр нь бурцёллозтай айлын үхрийг усталд оруулах гэхээр зөвшөөрдөггүй, эзэд нь. Биднээс өгч байгаа нөхөн төлбөрөөс илүү тэр хүнд ашиг байгаа болохоор өвчтэй малаа устгуулахгүй байна шүү дээ.

-Арай тодорхой, нэр устай нь хэлж болохгүй юу?

-Олон нийтийн хэрэгслээр нэрийг нь зарлаад дэмий биз. Хэнйй үхэр дутуу төрж, хэний гахай үхэж, хэний биеэр туураад байгааг би хэлж чадна. Хонгор суманд үхэртэй, гахайтай айл ганцхан биш шүү дээ. Гэтэл гурван хүн л үхэр дутуу төрлөө, гахай үхлээ, биеэр тууралт өглөө гэдэг. Хонгор сумын төвд 1000 гаруй хүн амьдарч байна. Энэ хүмүүсийн амьдралыг элдэв зүйл ярьж үймүүлмээргүй байна. Тиймээс хордлого авсан нь үнэн. Мөн саармагжуулсан нь ч үнэн. Өөр хэлэх зүйл алга.

Хонгор сумын иргэн Ц.Мөнхбаттай ярилцлаа.

-Хонгор сумын уугуул болон суурьшмал иргэдийн гэдэс дотор нь илжирсэн, өмөрч унаж байгаа гэсэн мэдээлэл цацагдах боллоо?

-Хүн хохирогч болсныхоо дараа л тухайн зүйлийн эргэн тойронд судалж, хөөцөлдөж эхэлдэг юм байна. Тиймээс би цианит натритай холбоотой ном сэтгүүл гэх мэтээр бүх л зүйлийг судалж, эрж уншдаг. Саяхан нэгэн ном уншсан. Тэр номонд эдүгээ Хонгор сумын иргэдэд учраад байгаа бүх зүйл бичигдсэн байсан. Цианит натри хүний биед ороод гарахдаа арьсанд тууралт өгч, дотор эрхтнийг илжрүүлж, бөөрийг үхжүүлдэг юм байна. Хонгорын иргэд арьсны тууралттай байсан. Тухайн үеийн Эрүүл мэндийн сайдын хэлсэн “хамуу” өнөөдөр хонгорчуудын дотор эрхтэнд нөлөөлж, гэдэс дотор нь илжирч, бөөр нь үхжиж байна. Би худлаа хэлээгүй, эмч нар үүнийг нотолж байна. Хамгийн гол нь эмч нар мэдэж байгаа ч ажилгүй болохоосоо эмээж дуугарч чадахгүй байна.

-Хэзээ нэгэн цагт ил болох зүйлийг нууцлах ямар шаардлага байгаа юм бол?

-Монголчууд даравч дардайж, булавч бултайна гэдэг биз дээ. Эмч нар хэчнээн нуусан ч өнөөдөр бүх зүйл гарч ирж байна. Эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон болохоор би бухимдаж, бас холбогдох арга хэмжээг авахуулах гэж хөөцөлдөж байна. Түүнээс зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг бусдын анхаарлыг татах гэсэн оролдлого алга, надад. Дуугүй байх арга үнэхээр алга. Хэрэв энэ чигээрээ байгаад байх юм бол нэг, хоёр жилийн дараа Хонгорт төрж, өссөн хүүхдүүд бүгд эд эрхтний олдмол гажигтай болох нь. Сүржигнэж байгаа юм биш шүү. Ёс бусын төрөлттэй хүүхэд төрөхөд ойрхон болж. Саяхан ирэх хүүхэд төрүүлсэн айлын нэг нь нас барсан. Гэтэл эмч нь нас барсан хүүхдийг нь аавд нь тэврүүлээд хурдан аваачиж бул гэсэн байгаа юм. Хонгор нас барсан хүнд задлан шинжилгээ огт хийхгүй, шууд газарт булахыг хичээдэг болсон. Нуух, айх зүйл алга. Хонгорт хордлого гарснаас хойш нас барсан 40 гаруй хүний 15-16 нь цианитын хордлого хүндрээд л өнгөрсөн. Гэтэл тэдгээр хүмүүст задлан шинжилгээ хийгээгүй. Зүй бусаар, өвчнөөр өөд болсон хүнд задлан шинжилгээ хийдэг биз дээ. Арай дэндэж байна.

-Аймгийн Засаг дарга эмч нар Хонгорын иргэдэд шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр Хонгорын иргэд эрүүл гарсан гэжярьж байсан?

-Гурван сард эмч нар ирж шинжилгээ хийсэн. Тэр үеэр олон хүн өвчилсөн л байсан ч 2000 гаруй хүнээс 20 гаруй хүн өвчилсөн тохиолдолд гамшиг гэж үзэхгүй гэсэн. Гэтэл Хонгор сумын арван хэдэн хүн хордлогод орсон, өвчилсөн байсан. Ийм байж болох уу. Хамгийн гол нь сумын иргэдийн биед тууралт нэг өдөр бөөнөөр нь гарахгүй шүү дээ. Үүнийг эмч нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч, мэдэж байгаагаа үнэнээр нь гаргахыг хүсэхгүй байна. Бас нэг зүйлийг хэлэхэд цианитын хордлогын тууралт хүний биеийн эсэргүүцэл сулрах үед илүү туурдаг. Тэгээд л хэд хоноод алга болчихно. Мөн өдөр нь зүгээр байсан ч шөнө орондоо ороод дулаацахаар бэржийгээд туурч байна. Ийм байхад эмч нар үнэнийг ил гарах бий гэсэндээ нухчин дарж байна. Иргэдийн хүч хүрэхгүй мөхөсдөж байгаа. Бидний хувьд үнэн хэзээ нэг цагт ялна гэж л хүлээж байна.

-Хонгорыг иргэдийг нүүлгэн шилжүүлнэ гэж хэсэг ярьж байгаад чимээгүй болсон. Гэтэл сумын төвийг нүүлгэх шаардлага байхгүй. Менгө нэхсэн хэсэг иргэд л хэл ам хийгээд байгаа гэсэн мэдээлэл цацагдах болсон?

-Хонгорын нүүх чадалтай иргэд нь нүүсэн. Харин чадалгүй иргэд л үлдсэн байгаа болохоор хордоод, өвдөөд л байж байна. Анхны шинжилгээгээр газрын хөрсөнд байх ёстой цианит натрийн хэмжээ 7000 дахин их байна гэж гарсан. Гэтэл үүнийг мэдэж байсан дарга нар ард түмэн зүгээр, хөрс эрүүл, хордлого байхгүй гэж хэлж болно гэж үү. Түүнээс гадна бид шинжилгээг явуулах ёстой бүх л газруудад байнга явуулж байна. Түүнчлэн цианит хүний биед ороод удаан байдаггүй юм билээ. Суурь эрхтний дархлааг устгаад л гараад явчихдаг. Нэгэнт дархлаа нь алдагдсан суурь эрхтэн хэр удаан тэсэх вэ. Ойлгомжтой шүү дээ. Талийгаач Ш гэдэг хүн байна. Хонгор сумын иргэн. Сүрьеэтэй гэж оношилсон. Тэгэхээр нь би эмч нартай нь уулзаад, сүрьеэгүй хүнийг худлаа оношлохоо боль гээд шинжилгээнд хамруулсан. Гэтэл нарийвчилсан шинжилгээ нь сүрьеэгүй гэж гарсан. Харин уушиг нь сүрьеэтэй хүнийх шиг болтлоо гэмтсэн байсан.

-Хотоос нарийн мэргэжлийн эмч нар Хонгор суманд ажиллах гэж байгаа гэж сонссон. Энэ талаар мэдсэн л байлгүй?

-Эмч нар үнэхээр Хонгор суманд очих гэж байгаа бол суурь эрхтнүүдэд нарийн шинжилгээ хийхээр л бэлтгэж очих нь дээр. Түүнээс хонгорт очсноо хэвлэлээр цацах гэж байгаа болоод очоод хэрэггүй. Угаасаа өнөөдөр Хонгорт эрүүл хүн бүү хэл хүүхэд байхгүй болсон. Тууралтыг бүр орхие. Дотор эрхтэн нь гэмтсэн, шулуун, бүдүүн гэдэс, чацархай нь гэмтсэн. Элэг, дэлүү, бөөр нь үхэжсэн хүмүүс л байна. Наймхан настай хүүдийн элэг нь үхэжсэн шинжилгээ гарч байна. Харамсалтай хэрэг биш гэж үү. Гэтэл ийм хүүхэд энэ суманд олон байгаа. Судалгаа хийж, үр дүнтэй ажилламаар байна. Хамгийн гол нь өвчинд дарлуулж, дарга нарт дарагдсан Хонгорын иргэдийг гамшигт бууцнаас нь нүүлгэн шилжүүлмээр байна. Худлаа улс төржсөөр байтал ядарсан иргэд улам доройтлоо. Хэдий болтол эд нарыг ингэж зовоох гэсэн юм. Болих хэрэгтэй. Хонгорын иргэд өвдөөгүй гэж худлаа ярихаа болих хэрэгтэй. Өнөөдөр энэ хэргийн нам дарахыг хүсээд байгаа МАХН-ны гишүүн Хонгор сумын иргэн бөөрөө авахуулсан. Өөрөө л нууцалж байна гэж бодоод байгаа болохоос хүмүүс бүгд л мэднэ шүү дээ.

Х.ГАН-ЯЛАЛТ



Category: Мэдээ | Views: 391 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 1
0   Spam
1 mongol   (2009-06-17 12:05 PM)
Yu bolood baina da ? Mongol mine . haana l yu l bolno muu har hytaduudiin ym baih ym aa ! temtsetsgeey angry

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2017
    Site managed by uCoz