Пүрэв, 2024-04-25, 4:31 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 6 сар » 27 » Бүгд хамтдаа !!!
11:43 AM
Бүгд хамтдаа !!!


Харийн доншууч, бэлгийн донтнуудаас хацар гоо охидоо хамгаалъя



Хохирогчийг арван зургаан насанд хvрээгvй гэдгийг мэдсээр байж хурьцал vйлдсэн бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хvртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхvл гурван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Охин vртэй хvн бvрийн сэтгэлийг нь шархлуулж, зvрхийг нь шархируулсан аймшигт мэдээ сvvлийн vед хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга л гарах боллоо. Тийм аймаар мэдээ сонссон эцэг, эх, ах, дvvс нь хичээл сургуульдаа яваад оройтсон охин нойтон хvvхэд, дvv, эгчийнхээ араас байнга л санаа нь зовж, харанхуй шєнє нємєрхийн хэрээр сэтгэл нь бас харанхуйлан шуурах бєлгєє.
Сvvлийн vед манай улсад охид хvvхнvvдийг хvчиндсэн хэрэг, тэр дундаа насанд хvрээгvй охидыг бузарласан хэрэг маш их гарах болжээ. Энэ нь садар самууныг хэт ил задгай сурталчилсаны хор уршиг хэмээн цэцэрхэх нэгэн ч байх л юм.

Гэхдээ хvмvvсийн ухамсарын тvвшинтэй л шууд холбоотой болов уу.Хvчинд автаж бузарлагдсан бvсгvй хvн олон тvмэн, эцэг эх, цаашлаад эр нєхрийнхєє царайг хэрхэн харах билээ. Тиймээс ийм хэрэг vйлдсэн, эрхтэнээ захирч чадахгvй арчаагvй эрчvvдэд нэлээд хатуухан ял оноох нь зохилтой санагдана.

Энэ тал дээр Монгол Улсын хууль нэг л сулдаад байх шиг. Хvчингийн хэргээр шоронд орсон хvнд шоронгийн луугарууд их л дургvй байдаг талаар нэгэнтээ сонссон билээ.
Арга ч vгvй юм. Ямар хэрэг vйлдсэнийг нь асуухад "хvчингийн хэрэг" гээд зогсч байгаа нєхєрт жинхэнэ эрчvvд яаж л сайн байв гэж дээ. Гэтэл бvр сvvлийн vед гадаадын иргэд "Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх" гэгчийн vлгэрээр охид бvсгvйчvvдийг минь хvчирхийлэн бузарлаж байгааг сонсоод уур хvрч уушиг сагсайв. Мєнєєх хятадуудад биеэ vнэлдэг охид хvvнvvдийн vсийг нь хусах зэргээр цээрлvvлдэг vндэсэрхэг vзэлтэй залуустай нийлж байгаад тэднийг ганц сайн болгож єгєхсєн гэсэн адийн бодол ч тєрж байх шиг.

ХАРИЙН ТЭНVVЛЧИД МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙГ ЭЗЭРХИЙЛСЭЭР БАЙХ УУ

Монгол бvсгvйг солонгосчууд мансууруулан, хvчирхийлсэн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Хохирогч бvсгvй 22 настай, гэр бvлтэй бєгєєд дvvргийнхээ Цагдаагийн хэлтэст энэ сарын 23-ны єглєє єргєдєл гаргасан байна. Хохирогч одоо олдохгvй байгаа гэх. Зочид буудлаас тvvнийг олоход "Намайг солонгос захирал Нам Жv Мин мансууруулж байгаад хvчирхийлсэн" хэмээн мэдэгдэж. Цагдаагийн хэлтэст єргєдєл гаргажээ. Хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дvvргийн нутагт энэ сарын 22-23-нд шилжих шєнє гарсан гэж vзэж байгаа. Одоогоор хохирогчийн харьяаллын дагуу хэргийг нийслэлийн Сvхбаатар дvvргийн Цагдаагийн хэлтэст шилжvvлээд байгаа юм байна. Цалингаа ав" хэмээн хошигоруулж ирvvлээд нутаг нэгтнvvдтэйгээ монгол бvсгvйг мансууруулан хvчирхийлсэн энэ солонгос эр мєнгєєр зодож хууль шvvхийнхэнийг аргалдаг юм аа гэхэд монгол эрчvvдийн гараас тийм ч амар мултрахгvй.

Иймэрхvv хэрэг vйлдсэн бусад гадаадын иргэдтэй ч хариуцлага тооцох шаардлагатай гэдгийг энд сануулая. "Охид садарлавал vндэстэн мєхнє" гэдэг. Охид бvсгvйчvvдийг минь гадаадын тэнvvлчид эзлэн тvрэмгийлж байгаа тохиолдолд ямар хариу барих вэ. Эрчvvд vvнийг бас нэг бодоод vзэхэд гэмгvй биз ээ.

НАСАНД ХVРЭЭГVЙ ОХИДЫГ ХVЧИРХИЙЛСЭЭР...

Ийм хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дvvрэгт энэ оны эхээр гарчээ. "Тэнгэс" кино театрт кино vзээд тарж явсан охидыг нэгдvгээр хороолол хvргэх ёстой таксины жолооч тус дvvргийн Баянхошууны эцсийн мухар гудамжинд аваачин хvчээр архи уулган дарамталж, хvчиндсэн байна. Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгvй А, Э нар vйлдсэн агаад тэд таньдаг таксины жолоочид архи уулган согтоон гэрт нь vлдээгээд машиныг нь авч яваад ийм хэрэг vйлдсэн аж. Дээрх хэрэгт эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж эхлэв.

Мєн энэ оны хоёрдугаар сард нийслэлийн Баянзvрх дvvрэгт 11 настай охиныг хvчирхийлсэн хэрэг гарсан бол дараахан нь насанд хvрээгvй хоёр охин биедээ ил харагдах гэмтэлгvй гэртээ нас барсан. Эдгээр хэргийг цагдаагийнхан нэг эзэнтэй гэж vзэж байж. Тэдний таамаг ч vнэн болж гэмт хэрэгтэн болох маниак эрийг удалгvй баривчилсан байна.

ЦАГДААГИЙН АЖИЛТАН ХVЧИНГИЙН ХЭРЭГ VЙЛДЭВ

Тємєр замын цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн цагдаа Б.Гантулгыг энэ оны гуравдугаар сард Ганцхудаг дахь урьдчилан хорих тєвд хорьсон байна. Тэрбээр гуравдугаар сарын 17-18-нд шилжих шєнє 19 настай Б-г тємєр замын гарамын ойролцоо аваачин, хєл, гарыг нь хvлж, хvчиндсэн хэргээр баривчлагджээ. Одоо дээрх хэргийг Улсын ерєнхий прокурор/УЕП/-ын дэргэдэх Мєрдєн байцаах газар шалгаж буй бєгєєд гэмт этгээд эхний мэдvvлэгтээ хохирогчийг таньдаг байсан гэжээ.

Харин хохирогч Б-г хvнгvй газар яахаа мэдэхгvй байхад нь хvн таарч, тусалснаар энэхvv жигшvvрт хэргийн талаар тэрбээр цагдаагийнханд мэдэгдсэн аж. Уг хэрэг мєрдєн байцаалтын шатанд шилжсэн тул хэргийг шалгаж буй УЕП-ын дэргэдэх Мєрдєн байцаах газрынхан энэ хэргийн талаар дэлгэрэнгvй мэдээлэл єгєх боломжгvйгээ єгvvлсэн юм.

СУДАЛГААНЫ ДVН ЮУ ЄГVVЛЭВ

Эрvvгийн цагдаагийн газраас мэдээлснээр 2006-2008 онд улсын хэмжээнд хvн худалдаалах гэмт хэрэг 29, биеэ vнэлэхийг зохион байгуулах, биеэ vнэлэхэд бусдыг татан оролцуулах гэмт хэрэг 35 гарсан байна. Харин Цагдаагийн байгууллагаас 2006-2008 онд хvн худалдаалах зvйл ангиар 18 хэрэг, биеэ vнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ vнэлэхийг зохион байгуулах зvйл ангиар 39 хэрэгт эрvvгийн хэрэг vvсгэн мєрдєн байцаалтын ажиллагаа явуулсан дvн мэдээг гаргажээ.

Нийслэлийн Прокурорын газраас дээрх гурван жилийн хугацаанд "Хvн худалдаалах" зvйл ангиар зургаан хэрэгт, "Биеэ vнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ vнэлэхийг зохион байгуулах" зvйл ангиар 27 хэрэгт яллах дvгнэлт vйлдэн шvvхэд шилжvvлжээ. Нийслэлийн Прокурорын газраас шvvхэд шилжvvлсэн хvн худалдаалах хэрэгт судалгаа хийж vзвэл дvvргийн шvvхvvд зургаан хэргээс дєрєвт нь таван хvнийг тус бvр 10 жилийн хорих ялаар шийтгэн, нэг хэргийн хоёр хvнийг гэмт хэрэг vйлдсэн нь тогтоогдоогvй хэмээн хэрэгсэхгvй болгож цагаатгасан аж. Судалгаанаас харахад биеэ vнэлэхийг зохион байгуулахтай холбоотой хvний эрхийн зєрчил, тэр дундаа эмэгтэйчvvдийн эрхийг ноцтойгоор зєрчих тохиолдол цєєнгvй гарч байгаа гэж vзэх vндэстэй аж.

Саяхан Нийслэлийн давж заалдах шvvх Т.Наранцэцэг, Э.Урансувд нарт холбогдох хэргийг хэлэлцлээ. Т.Наранцэцэг, Э.Урансувд нар нь бусдын биеийг хvчээр vнэлvvлэх ажлыг зохион байгуулсан хэрэгт холбогдсон юм. Анхан шатны шvvх тэдэнд 1-1.2 жил хорих ял оноосон. Анхан шатны шvvхийн шийдвэрийг Т.Наранцэцэг, Э.Урансувд нар хууль бус гэж vзэн давж заалдсан байна. Т.Наранцэцэг нь 2007 оноос эхлэн Баянзvрх дvvргийн нутагт "Финланд" хэмээх сауны газарт захирлаар, Э.Урансувд нь зохион байгуулагчаар ажиллаж байжээ.

Тэд массажист нэрийн дор охидын биеийг нь vнэлvvлж, садар самуунд уруу татдаг байсан нь баримтаар нотлогджээ. Э.Урансувд давж заалдах шатны шvvхэд єгсєн мэдvvлэгтээ "Би энэ хэргийг зохион байгуулаагvй. Т.Наранцэцэгийн нєлєєнд автан биеэ vнэлж байсан, би ч гэсэн хохирогч" гэж мэдvvлжээ. Давж заалдах шатны шvvхээс Т.Наранцэцэгт оноосон анхан шатны шvvхийн шийдвэрийг хэвээр нь батласан аж. Хєндлєнгєєс харахад тэдэнд оноосон 1-1.2 жилийн хорих ял нэлээд хєнгєдсєн мэт харагдаж байгааг уншигч та анзаарч байна уу? Нийслэлийн Сонгинохйрхан дvvргийн цагдаагийнхан "Жижгээ" хочит М.Пvрэвбатыг хайсаар жилийн ємнє Эрээнээс ирэхэд нь саатуулсан юм. Тэрбээр амьдралд хєл алдан, харж хандах хvнгvй болсон эмэгтэйчvvд, охидыг биеийг нь vнэлvvлэн их хэмжээний мєнгє завшдаг байсан аж.

Тэрбээр охидыг монголчуудад 15-30 мянга, гадны иргэдэд 45-100 ам.доллараар худалдаалан амьдардаг байж. Зарим охид энэ тухай мэдсэн ч дараа єєрийг нь хvнд єгєхгvй болно хэмээн хэнд ч хэлдэггvй байсан гэнэ. Тэрбээр охидыг биеийг нь vнэлvvлээд зогсохгvй зvй бусаар бэлгийн дур хvслээ ханган, зодож дарамталдаг байсан гэнэ. Тvvний хэргийг саяхан хэлэлцээд оноосон ял нь нэлээд хєнгєн санагдсаныг энд хэлэх юун.

Монгол Улсын Эрvvгийн хуульд єнєєг хvртэл зєвхєн хvнийг худалдсан, худалдан авсан гэсэн хоёр тохиолдыг онцолж байсан бол нэмэлт єєрчлєлт орсноор хvнийг ашиг олох, хєдєлмєрийг нь мєлжих зорилгоор худалдаалсан, тээвэрлэсэн, орогнуулж хvлээн авсан тохиолдлуудыг хамруулсан нь дэвшилттэй алхам болсон. Монгол улсын Эрvvгийн хуульд / 113 дугаар зvйл анги/ зааснаар ашиг олох буюу мєлжих зорилгоор хvн худалдаалахдаа хvч хэрэглэхээр заналхийлсэн, хууран мэхэлсэн, эмзэг байдлыг нь далимдуулсан, тvvнчлэн бусдыг элсvvлсэн, тээвэрлэсэн, дамжуулсан, орогнуулсан, хvлээн авсан бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдvулсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ хэргийг урьдчилан тохиролцсон бvлэг этгээд vйлдсэн, насанд хvрээгvй хvмvvсийг хулгайлах, эрх мэдлээ урвуулан ашиглах буюу эрхшээлдээ оруулах замаар vйлдсэн бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл 5-10 жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хvнийг хил давуулан худалдаалсан, эсхvл зохион байгуулалттай бvлэг, гэмт бvлэглэл vйлдсэн, уг хэргийн улмаас хvнд хор уршиг учирсан бол 10-15 жил хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. /Дээрх 113 дугаар зvйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

ОХИД БVСГVЙЧVVД АРИЛЖААНЫ ХЭРЭГСЭЛ БИШ

Уншигч та дээрх хуулийн заалтуудыг уншаад хvчээр биеийг нь vнэлvvлсэн хэргvvдэд оноосон ял ямар хєнгєн байгааг ойлгосон биз ээ. Арабын орнуудаар яваад ирсэн нэг найз маань тэнд эмэгтэй хvн ямар ч vнэ цэнэгvй, ердєє л арилжааны хэрэгсэл байдаг тухай ярьж билээ. Тэнд эр хvн хэдэн ч эхнэртэй байж болдог. Ердєє худалдаад л авчихдаг, бас буцаагаад зардаг гэсэн.
Хэрэг нь дуусвал буудчих тохиолдол ч зєндєє байдаг тухай ярьсан. Харин монгол бол єєр шvv. Эмэгтэйчvvдийн эрхийг дээдэлдэг ардчилсан орон. Хацар гоо охидоо харьд єгєхгvй гэж хаад дээдэс маань эртнээс нааш тэмцэж ирсэн тvvхтэй билээ. Ийм оронд єнєєдєр эмэгтэй хvн єєрийнхєє vнэ цэнийг мэдэхгvй бусдад худалдагдах, биеэ vнэлэх, харийнханы зугаа гаргах хэрэгсэл болох зэрэг нь vнэхээр гутамшигтай санагдана.

Хєх монголын хийморьлог эрчvvд минь, архи дарсаа таягдан хаяж, бvсгvйчvvддээ эзэн нь болж, хацар гоо охид бvсгvйчvvдээ харийнханд доромжлуулахгvй байх талаар нэгийг бодож тунгаах цаг болжээ. Харийнхан охид бvсгvйчvvдийг маань доромжилж байгаа нь бидний хийморь лундааг доройтуулж, доромжилон гутааж байгаатай агаар нэгэн бус уу.

Ц.Сэрх-Уул
Category: Мэдээ | Views: 912 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz