Баасан, 2024-03-29, 5:41 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 6 сар » 27 » Эмгэнэл
7:40 PM
Эмгэнэл


Дэлхий нийтийг тvгшээх хvн худалдаалах гэмт хэрэг Монголд хvчээ авлаа


Дэлхий нийтийг тvгшээж буй гурван том гэмт хэргийн нэг болох хvн худалдаалах гэмт хэрэг манай улсад орон зайгаа хэдийн бvрдvvлжээ. Ингэж хэлэх болсон шалтгаан нь шvvхээр хvн худалдаалах гэмт хэрэг жилд 3-4 удаа таслагдах болсонтой холбоотой.
Єнєєдєр дэлхийд жил бvр дєрвєн сая орчим охид, бvсгvйчvvд бусдад ху-далдаалагдаж байгаа мэдээ бий. Шинжээчдийн дvгнэлтээс vзэхэд зохион бай-гуулалттай гэмт хэргийн нийт орлогын гуравны нэг хувийг хvн худалдаалах гэмт хэргээс олж байгаа аж. Єєрєєр хэлбэл хvн худалдаалах наймаа нь дэлхийн зах зээлд 12 тэрбум долларын орлоготой гэсэн vг. НVБ-ын Хvvхдийн сангийн илтгэлд дэвшvvлсэн таамаглалаар шийдвэртэй арга хэмжээ авахгvй бол 2010 он гэхэд хvн худалдаалахаас олох орлого мансууруулах бодис худалдаалахтай адил тvвшинд хvрнэ хэмээн дvгнэсэн байна. Тvvнээс гадна хvн худалдаалахаас олсон орлого олон улсын алан хядах ажиллагааг санхvvжvvлэх vндэс болж байгаа гэж болгоомжилж байна.

Єнєє vед хэдэн хvн хил дамнан хvн худалдаалах хэргийн золиос болж байгаа талаар нарийн тооцоолсон орон нэг ч байхгvй. Хамгийн гол нь ихэвчлэн хохирогч єєрєє албан ёсоор гарч явдагт байгаа юм. Хєдєлмєр эрхлэхээр, суралцахаар, аялал жуулчлалаар ч юм уу бусад ил хэлбэрээр хууран мэхлэгдэх замаар явж байгаа учраас энэ тоог нарийн тогтооход тєвєгтэй. Ийм учраас “ниргэсэн хойно нь хашгирах биш” харин гадаад орнуудын жишгээр энэ тєр-лийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрvvлэх, таслан зогсоох, тvvнчлэн хохирогчтой харилцах асуудалд анхаарах хэрэгтэй. Эмэгтэйчvvд хvн худал-даалах гэмт хэрэгт хоёрдмол vvрэгтэй оролцдог нь нууц биш. Нэг талаас хvн худалдаалах гэмт хэргийн хохирогч, нєгєє талаас секс-бизнесийн гол элсvvлэгч, бэлтгэн нийлvvлэгчийн vvрэг гvйцэтгэж байна. Манай улсад хvн худалдаалах гэмт хэрэгт шийтгvvлсэн зургаан хvний тав нь эмэгтэй, биеэ vнэлэхэд бусдыг татан оролцуулах гэмт хэрэгт шийтгvvлсэн 53 хvний 35 нь эмэгтэй байна. Энэ нь цєєхєн хvн амтай манай улсын хувьд дэндvv ахадсан тоо юм. Нєгєєтэйгvvр охид, эмэгтэйчvvд нэг нэгнийгээ худалдан, бузар аргаар мєнгє олж байгаа нь даанч жигшмээр.

Хvн худалдаалах гэмт хэргийн хохирогч нь ихэвчлэн хvvхэд, эмэгтэйчvvд бай-даг. АНУ-ын ТТГ-ын мэдээгээр Европын хvн худалдаалах гэмт хэргийн хохи-рогчдын зєвхєн хоёр хувь нь эрэгтэйчvvд байна гэсэн мэдээ бий. Мєн энэ тєрлийн гэмт хэргийн 80-90 хувь нь бэлгийн мєлжлєгийн золиос болдог аж. Олон улсын хэмжээнд нийт худалдаалагдсан хvний бараг гуравны нэг хувийг хvvхэд эзэлдэг. Хvvхдийг бэлгийн мєлжлєгт ашиглах, хєдєлмєрийг нь мєлжих, єрийн барьцаанд єгєх, гуйлга гуйлгах, цус эд эрхтэнг нь ашиглах, бэлэглэх, бусдад хууль бусаар vрчлvvлэх хэлбэрээр ашиглаж байна.
Манай улсын тухайд vрчлvvлэх нэрийн дор болон бэлгийн мєлжлєгийн зорил-гоор хvvхэд худалдаалсан тохиолдол цагдаад бvртгэгдэж байсан.

Гадаадын улс орнуудын эрvvгийн хуулийг харьцуулан судлах явцад ихэнх улс орон хvvхэд худалдаалах гэмт хэргийг бие даасан тєрєл болгон хуульчилсан то-хиолдол цєєнгvй байна. Жишээ нь, АНУ-ын Техас муж, Герман, Казахстаныг дурдаж болно. Миний бодлоор хvvхэд худалдаалах гэмт хэргийг тvvний объектив болон субъектив шинжийн онцлогийг харгалзан тусад нь зvйл бол-гон хуульчилмаар санагддаг.

Манай улсад Эрvvгийн хуулийн хvн худалдаалах гэмт хэргийг биеэ vнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ vнэлэхийг зохион байгуулах гэмт хэргээс ялгаж зvйлчлэх туршлага бага байснаас энэ vзэгдэлтэй тэмцэх эхний vед тодорхой хvндрэл гарч байсан. Хvн худалдаалсан нь “зохион байгуулсан” гэж, харин биеэ vнэлсэн нь “худалдагдсан“ гээд л зvтгэчихдэг. Ийм л байдлаар нэг хэсэг явсан шvv дээ. Дээд шvvхээс 2008 оны гуравдугаар сард “Эрvvгийн хуулийн 113 дугаар зvйлийн зарим зvйл заалтыг тайлбарлах тухай” тогтоол гарч, энэ хоёр тєрлийн гэмт хэргийг ялгаж тодорхойлсон нь онол практикийн чухал ач холбогдолтой болсон. 2008 онд манай улсад хvн худалдаалсан гэмт хэрэгт ял шийтгvvлсэн “Жижгээ” хочит М.Пvрэвбат нарын дєрвєн хvн 10-15 жилийн хорих ял авсан. Харин биеэ vнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ vнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгт шийтгvvлсэн 39 хvний гурав нь торгох, хоёр нь албадан ажил хийлгэх, бусад 34 нь 1-5 хvртэл жилийн хугацаагаар хорих ялаар шийтгvvлсэн.

Монгол Улсын Эрvvгийн хуульд онц хvндрvvлэх нєхцєл байдалд буюу хил да-вуулан худалдсан бол 15 жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Харин Японд хvн хил давуулан худалдсан бол хvнд хєдєлмєр эрхлvvлэн хоёроос дээш жил, Голландад 10 жил хvртэл, Израилд 16 жил хvртэл, Германд 10 жил хvртэл хугацаагаар хорьж шийтгэдэг ажээ.

Манай хоёр хєрш дэлхийд хvн худалдаалах гэмт хэрэг єсч vржих, дамжин єнгєрєх таатай орчин болж байна. Мєн гадагш экспортолдог гол орнуудын тоонд ч тэд зvй ёсоор багтдаг. ОХУ-ын албаны хvмvvсийн мэдээгээр зєвхєн Тайланд улсад л гэхэд орос гаралтай 7000 гаруй бvсгvй биеэ vнэлж байгааг хv-лээн зєвшєєрсєн байдаг. Сvvлийн vеийн мэдээгээр зохион байгуулалттайгаар эмэгтэйчvvдийг хил давуулдаг томоохон бvлэглэлvvд Эрхvv, Улаан-Vд хотод илэрчээ. Энд монгол охид худалдаалагдаж байх эрсдэл єндєр байгаа. Ер нь бид хvн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зєвхєн ялын хатуу бодлогоор дам-жуулан хэрэгжvvлэх боломжгvй. Харин урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зєрчигдсєн эрхийг нєхєн сэргээх, хохирогчтой харилцах бvхэл бvтэн цогц арга хэмжээ хэрэгтэй юм шиг санагдана.

Х. Намуун-Уянга
Єглєєний сонин
Category: Мэдээ | Views: 708 | Added by: mongol | Rating: 5.0/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz