Бямба, 2024-04-20, 5:13 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 8 сар » 5 » Маргааш тэднийг ямар ертөнц угтах бол…
0:02 AM
Маргааш тэднийг ямар ертөнц угтах бол…

Маргааш тэднийг ямар ертөнц угтах бол…


Бага ангидаа бичсэн нэг зохион бичлэг маань ерөөсөө санаанаас гардаггүй юм. Сэдэв нь “Хоёр мянган он”. Тухайн үед энэ он тоолол хүрч очимгүй холын гариг шиг л санагдаж билээ. Тэгээд би “Хоёр мянган онд хүн төрөлхтөнд арван хурууны хэрэг байхгүй болно. Яагаад гэвэл бүх зүйлийг ганцхан
товчлуур дараад л хийх болохоор кноп дарах ганцхан хуруутай нь л үлдэнэ” гэх зэргээр Нострадамус шиг “зөгнөж”, түүндээ бүр хөөрөөд баахан сүнсгүй залчихаж билээ. Тэгээд сэтгэл хангалуун байсан ч гэж жигтэйхэн. Одоо бодож байхад хамгийн сайхан хэсэг нь би тэр зохион бичлэг дээрээ онц дүн авч байсан юм даа. Энэ бол миний хойч ирээдүйг зөгнөсөн хамгийн гэгээлэг зөгнөл бөгөөд хамгийн сайн үнэлгээ байж дээ. Харин өнөөдөр тэр тухай зөгнөл бичих гэхээр хэтэрхий их баримт нотолгоотой дээр зайлж тойрох аргагүй олон үнэнтэй учир дэндүү бараан болоод байна. Тиймээс зөгнөл бичихээс илүү бодит зүйлийг эргэцүүлэх нь зүйтэй болов уу гэж санана.
Ер нь аливаа улс үндэстэний хойч ирээдүй тухайн улс орныг авч явах үр хүүхдээс шууд шалтгаалдаг гэж болно. Монгол хэмээх асар арвин түүх, өв соёлтой улсыг авч явах иргэд өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Жишээлбэл энэ оны хагас жилийн байдлаар шинээр төрсөн гал манах охид, хил манах хөвгүүдийн тоо 11.1 хувиар өсчээ гэсэн сайхан мэдээ гарав. Үнэхээр сайхан зүйл биш гэж үү гэж бодтол үгүй ажээ. Сайны хажуугаар саар гэгчээр төрөлтөө дагаад эндэгдэл бас өсчээ. Өөрөөр хэлбэл оны эхний таван сарын байдлаар нийслэлд 12083 шинэ иргэн мэндэлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1487-гоор илүү байна гэсэн үг л дээ. Гэтэл нялхсын эвдэгдэл 1.41 хувьд хүрсэн судалгаа гарчээ. Энэ ч гайгүй баййа гэвэл та битгий гайхаарай.
Өнгөрсөн жил манай улсад 68 мянган эх амаржсан байгаа юм. Гэтэл 4800 орчим нь амьгүй хүүхэд төрүүлсэн тухай статистик мэдээ бүр ч түгшүүртэй. Хэдийгээр удамшсан өвчин болон чанаргүй хоол хүнс нь урагт нөлөөлдөг гэж үздэг ч эдгээр эндэгдэл буюу амьгүй хүүхэд төрөх үзэгдэл нь агаарын бохирдолтой шууд холбоотой гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хэлж байна. Мөн дээрх тооны төрсөн эхчүүдийн 3.7 хувь 2.5 кг-аас доош буюу бага жинтэй дутуу хүүхэд төрүүлсэн байна. Үүгээр зогсохгүй өвлийн улиралд төрсөн эхчүүдийн дийлэнх нь тархины даралттай, цэвэр агаарын дутагдалд орсон болон бүр төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлэх нь элбэг байдаг ажээ. Арга ч үгүй юм даа. Агаарын бохирдол үндэснйй аюулгүй байдлын хэмжээнд хүртлээ даамжирч, бид агаараар биш угаараар амьсгалдаг болсоор удаж байна. Бас аргагүйн эрхэнд дасан зохицож байна.Агаарын бохирдлын бас нэг аймшигт аюул хүүхдийн IQ-д муугаар нөлөөлөх явдал ажээ. Үүнийг саяхан АНУ-ын эрдэмтэд судлаж тогтоосон байна. Тэд судалгаандаа Нью-Йоркийн 249 эх, хүүхдийг хамруулсан гэнэ. Тэгээд төрөх дөхсөн бүсгүйчүүдэд агаарын найрлага хянадаг төхөөрөмжийг хоёр хоногийн турш биедээ авч явахыг санал болгосон аж. Тус судалгаанд Манхэттений хойд хэсэг болон Бронскийн өмнөд хэсэгт аж төрдөг хамгийн бага орлоготой эхчүүд оролцсон ажээ. Ингээд дараа нь тав хүртэлх насны хүүхдүүдийн IQ-г шалгаж үзсэн байна. Гэтэл төрөхөөсөө өмнө хамгийн бохир дүүргүүдэд байсан хүүхдүүд агаарын бохирдлын нөлөөнд бусдаасаа хамаагүй их нэрвэгдсэн нь тогтоогджээ. Хамгийн аймшигтай нь энэхүү судалгааны үр дүн нь хар тугалгын ууршилт уураг тархинд хэрхэн нөлөөлдөг тухай үзүүлэлттэй яг таарч байжээ.
Түүнчлэн агаарын бохирдолт хүүхдүүдэд хорт хавдар, багтараа өвчин тусах эрсдэлийг ихэсдэг нь бас нотлогдсон байгаа юм. Гэтэл өнөөдөр Монголд 10000 хүүхэд тутмын 0.8 нь хавдартай байдаг аж. Тэдэвд цаг үргэлж тасралтгүй эм тариагаар эмчилгээ хийдэг учир ихэнх нь тэрхүү олон эм тарианыхаа хордлогод ордог ажээ. Энэ мэтээр дан ганцхан агаарын бохирдолтоос болж хойч ирээдүй болсон олон үрс хорвоогийн нарыг ч үзэж чадалгүй хэлмэгдэж байна. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр саяхан сүйд хийчих дөхсөн аадрын үерийн улмаас бохирдсон хороо, дүүргүүдээс ирэх хүүхдүүдээс цусан суулга өвчин илэрч эхэлсэн байна. Үүнээс болж ойрын хугацаанд вируст гепатит, гар хөл амны өвчин, салхин цэцэг, улирлын ханиад томуу үргэлжлэн гарах магадлал өндөр байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Зөвхөн эх оронд маань гэхэд энэ мэт олон асуудал ирээдүй хойч үеийн маань нисэх жигүүрийг гэмтээж, явах замыг хаасаар байна.
Энэ бүхний хажуугаар дэлхий нийтийн шүдний өвчин болоод байгаа А төрлийн томуугийн H1N1 вирусын халдвар /гахайн ханиад/ тахлын хэмжээнд хүрч, 120 гаруй орныг хамарч, 100 мянга шахам хүнд тусаж, 300 хол давсан хүний амь насанд хүрэв. Одоо манай улсын хаяанд ирчихээд хаалга тогших болжээ. Асар богино хугацаанд тархаж буй энэ аюулт өвчин улам бүр эрчээ авсаар байгаа бөгөөд ирэх намраас дэлхий нийтийг хамарсан шинэ давалгаа түрэх төдийгүй уг вирусын халдварын тархалт 3-4 жил үргэлжилнэ гэж эмч, эрдэмтэн, судлаачид үзсэн байна.
Энэ мэтээр эрэгцүүлэх ахул “Монголын маргааш болсон үр хүүхдүүдийг маань чухам ямархуу ирээдүй хүлээж байгаа бол оо” гэх бодол өөрийн эрхгүй хөндүүрлэн төрөх. Техник технологийн асар өндөр хөгжил бүхий коноп дардаг ганцхан хуруутай эрин үе үү, тэнгэр нь наргүй, газар нь ургамалгүй зөгнөлт кинон дээр гардаг сөнөсөн ертөнц үү. Чухам тэднийг ямар ертөнц угтан авах нь ганцхан биднээс шалтгаалах зүйл гэдэг л зайлах аргагүй үнэн боллоо.

Д.Өсөх-Эрдэнэ



Category: Мэдээ | Views: 782 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz