Пүрэв, 2024-04-25, 12:36 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 8 сар » 7 » Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй
0:54 AM
Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй


Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй


Эдvгээ цагийн ороо бусгаа салхинд бємбєрєвч монголчууд бид тэнгэрлэг элэнц, босоо хийморьтой євгєд дээдсийн vр удам билээ. Тусгаар эх орон, туурга тусгаар єрхтэй байхын vнэ цэнийг vгээр илэрхийлэхийн аргагvй. Халхын хавтгайн хаа дуртай газар ханаа шийрлэх мэдэл, эрх чєлєєг бид мэдрэхийн дээдээр мэдэрч, мэдэхийн ихээр мэднэ.


Ийм эх оронтойдоо монголчууд давилуун бардам байдаг биз. Vр хойчдоо vлдээх гэж євгєдийн маань цусаа урсгаж, чємгєє дундалж хамгаалсан энэ нутагтаа бид эзэн хvний зангарагаар нуруу гэдгэр, харц дээгvvр явах учиртай. Єєрєєр хэлбэл энэ газарт монголчуудаас илvv бурхан гэж vгvй.

Гэвч "бурхад нутагтаа хvндгvй" гэх нэг хэллэгийг хэзээ ч юм бэ, хэн нэгэн бодож олсон байх юм. Энэ бас тийм ч оргvй vг биш бололтой. Олон юман дээр ингэж санагдцаг. Эх орондоо байгаа хэрнээ Монгол газар монгол хvн аль хэр vнэ цэнэтэй вэ. Итгэл алдарч эргэлзэх юм бий. Vзэл бодлоо илэрхийллээ, vймээн самуунд оролцлоо гээд зугаагаа гаргах гэсэн хvчний байгууллагынхан таван сайхан залуугийн амь насаар тоглосон гашуун тvvх шинэхэнээрээ байна. Одоо хєшєєг нь босгох газар ч олдохгvй байгаа гэх. Буудаж алчихаад хэдэн халтар тєгрєгєєр vлдэгсдийнх нь амыг vдэх гэж байна. Монгол хvний vнэ цэнийг тєр засгийн зvгээс иймэрхvv янзаар илэрхийлж байна.

Умард Солонгосын хилийг зєрчсєн хэргээр Америкийн солонгос гаралтай хоёр сэтгvvлч бvсгvй хорих ялаар шийтгvvлээд байгаа. АНУ-ын экс ерєнхийлєгч Б.Клинтон сэтгvvлч нараа суллуулахаар Пхеньянанд хvрэлцэн ирээд байна. Энэ их гvрэнд "идэх эрvv", илvv vглэх ам дутсандаа тэр ингэж яваа юм биш. Миний эх орны иргэн гэдэг сэтгэхvй Клинтоныг ийш нь чангаасан. Талибанчуудад барьцаалагдсан хvмvvнлэгийн ажилтнаа эргэж ирэхэд Итал ийн ерєнхий сайд єєрєє, иргэдтэйгээ хамт онгоцны буудал дээр угтан авч байсан. Vvргээ гvйцэтгэж явсан жирийн нэг иргэн нь эсэн мэнд эргэж ирсэн нь италичуудын хувьд том баяр байлаа. Эх орны иргэний vнэ цэнэ ийм ажгуу.

Би буруу ойлгож мунхараад байгаа юмуу манайд энэ ойлголт эсрэгээрээ байх шиг санагддаг. Монголдоо байтугай харь газар ажиллаж амьдарч байгаа манай иргэдийн эрх байнга зєрчигддєг.
Хvний нутагт бусдын гарт амиа алдсан залуухан сайхан монгол бvсгvй, харьд боолын хєдєлмєр эрхэлж бай¬гаа мянга мянган залуус, хийсэн хийгээгvй нь тодорхойгvй хэргийн тєлєє ял эдэлж байгаа иргэдийнхээ
тєлєє эх баригчид юу хийв.

Сайндаа л бичиг цаасхан шидсэн биз. Иргэдээ хамгаалж буй арга нь тэр. Зvгээр л ёс гvйцэтгэж, ам хааж байгаа юм шиг. Гадаадынхан манайд хэрхэн даварч байгааг харахдаа монгол хvний vнэ цэнийн тухай эрхгvй эрэгцvvлдэг. Монгол хvн монгол газраа ингэж давраагvй байхад энэ харийнхан "Хойноос ирээд хот минийх. Хотонд ороод хуц минийх" гээд явж байгаа нь зарим нэгэнд атаархал тєрvvлдэг ч байж магад. "Хаммер" хєлєглєсєн хэдэн хятад иргэн саяхан зээр, бvргэд агнажээ. Энэ бол тэдний хувьд зvгээр л нэг байдаг зvйл гэнэ. Хоёрын хоёр буу агсчихаад, хотыг минь тойрон онилж явжээ, тэд.

Хонгор хэмээх мянгаар тоологдох хvн амтай сумыг хоёрхон хятад хордуулчихсан. Монгол нутагт харийнхны хєлийн мєр гараагvй газар vлдээгvй байх. Хєвсгєлийн тайга, дорнын тал, Алтайн хязгаар, ємнийн говь хаа л бол хятад шаахайны мєрєєр тамгалагдаж байна. Арван хэдхэн настай монгол охиноор дур хvслээ хангах гэсэн Германы дипломат, монгол охидын биеийг vнэлvvлж, хууль журмаар тохуурхаж байсан зоогийн газрын Итали эзэн, автын ослоор хvний амь нас бvрэлгэсэн Израиль эр. Тэдэңд манай хууль vйлчилсэнгvй. Хуулиар маань тохуурхчихаад гараад явчихсан.

Тєрийн ордонд жинс болон спортын хувцастай орохыг хориглосон журам бий. Энэ ч зvй хэрэг. Ёс ёмбогор, тєр тємбєгєр болохоороо тэр. Гэтэл саяхны нэг єдєр жинсэн ємдєєр гангарсан гадаад эр тєрийн ордны маань дотор хээв нэг алхаж байхтай таарлаа. Усыг нь уувал ёсыг нь дагадаг тэр жам ёс хаачив.

Танил маань ярьж байна. Морь унасан жуулчдад хєтєч хийж яваа аав хvv хоёртой Архангайн замд таарчээ. Гэнэт асгарсан усан бороонд шалбайтал норсон хоёр бєвийсєн амьтан цув ч vгvй, харин жуулчид нь бvгд нэг нэг цув нємєрсєн байна гэнэ. Машиндаа тэднийг тvр дулаацуулах зуураа ядахад та хоёр цуваа авч гарахгvй дээ хэмээвэл цув ч байгаа л даа. Энэ хэдэд ємсгєчихсєн юм. Бид яахав, нутагтаа байгаа хvмvvс гэж байх юм гэнэ. Эндээс хэд хэдэн зvйл анзаарагдана. Юуны ємнє Мон¬гол хvний хээгvй хэрнээ зочломтгой, бусдын тєлєєх зан чанар. Монголчуудын ясны ийм чанар аян замын хvмvvсийн ажлыг хєнгєвчилж, ая тухыг хангадгийг бид мэднэ. Нєгєє талаас гадаадынхныг шvтэх vзэл. Энэ бол бидний хувьд бvр зан vйл болтлоо хэвшижээ. Гаднынхан даарч хєрч норж болохгvй, харин єєрсдєє бол юу ч болсон яахав.

20 мянган ажлын байрыг гадаадынханд зориулж бий болгосон гэх яриа чих дэлсэж байгаа. Vнэхээр ч манай олон салбарт тэр дундаа барилгын салбарт гадныхан ажиллаж байна. Тэр дундаа урд хєршийнхєн. Ингэх шалтгаан байдаг гэх. Монголчууд архи уудаг ажил тасалдаг гээд мундахгvй олон дутагдалтай. Ийм шалтаг шалтгаанаар хаацайлж ажлын байраа эх орон нэгтнvvдээсээ харамладаг.

Ер нь гадныханд давуу эрх олгодог, хэтэвчнийх нь зузаанд хєл алддаг гэм бvр ужгирсан тєдийгvй уг угшил нь ч дээрээсээ vvдэлтэй гэлцэх юм билээ. Тєрсєн газар, єссєн шороон дээрээ гадаадынханд бєхєлзєж, охидынхоо сайхнаар зугаацуулж, баялагийнхаа дээжээр балгалзуулаад явбал бусдын доог л болно. Бас бэлээхэн зоог нь болж нэг мэдэхэд барын аманд орчихож мэднэ.

Харийнхан бурхан болж, єєрсдийнх нь буг болсон газар Монголоос єєр байдаг эсэхийг мэдэхгvй.
Єєрсдийнхнийгєє єєнтєглєж, єрєєлийнхнийг єєд нь татаад байвал монголчууд бид урагшлахгvй, ухарна. Бас хєгжихгvй дэвжихгvй. Зуун зууны амьдралаа монголчууд єєрсдєє тээж єдий хvрсэн тvvхтэй.

Монгол нутагт монгол хvнээс єєр эрхэм шvтээн гэж vгvй. Ингэж бодож, ингэж хандах нь Монгол байхын тєлєєх тэмцэл болно. Єєртєє хайртай хvнийг бурхан хайрладаг гэх vг бий. Эх орон, элэг нэгт монголчуудаа бусдын тvрvvнд хайрлаж, бvхний дээр залъя. Нэгэн найрагчийн хэлсэнчлэн бид дээдсээс зарлигтай Монголын эзэд шvv.


П.Ядамдорж
Нийслэл таймс
Category: Мэдээ | Views: 824 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz