Баасан, 2024-03-29, 4:08 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 8 сар » 13 » Г.Галбадрах
0:21 AM
Г.Галбадрах

Монгол хvн ба vндсэрхэг vзэл


Аливаа улс vндэстэн, єєрсдєєрєє бахархах бахархал, єєртєє итгэх итгэлээ алдах цаг vеэсээ мєхєж эхэлдэг. Гадаад хvн биднээс илvv, гадаад орны хєгжил мундаг, харин бид арчаагvй дорой гэж бодож эхлэх мєчєєс л сvйрэл эхэлдэг.

Єгvvлэх нь:
Монголчууд эрт дээр vеэс л нvvдэлчин амьдралтай байж, байгаль орчноо шvтэж, тvvндээ дасан зохицож, нvvдэллэн амьдарч асан. Аугаа євєг дээдэс минь дэлхийн талыг эзэлж, их тvvхийг бvтээн захирч явахдаа, хичнээн сайхан газар нутаг тааралдавч vл ойшоон, хатуу ширvvн улиралтай, их далайгаас алслагдсан, хангай говь, тал хээр хосолсон энэ л нутаг руугаа тэмvvлдэг байсан.
Хvний нутгийн шороо наалдсан хvчит дєрвєн туурайгаа, єєрийн нутгийн усанд угаахдаа л хангинатал vvрсэн янцгааж, нутгаа санасан сэтгэлээ нулимс мэлмэрvvлэн байж илчилдэг хvлэг морьд шигээ нутаг руугаа тэмvvлнэ. Монгол хvн, монгол морь энэ л сайхан газар нутгаа юугаар ч сольж, бас орхиогvй юм даа.
Дэлхийн дайд сvр хvчээ гайхуулан, аугаа сvрлэг харшийг Хархорумд цогцлоохдоо ч, дєрвєн хананы дунд гиюvрэн суухыг vл тэвчиж, тэнvvн талдаа зоргоороо нvvдэллэж, хатуу ширvvнээс ч vл ажран, омгорхож, бардамнаж явсан євєг дээдэс минь... Тэд єєрсдийн сvр хvч, ухаан сэтгэмж, итгэл бардамналаа энэ л нvvдэл дундаас олдог байсан байж болох.

Єгvvлэх нь:
Нvvдэлчин амьдралаасаа эгэл монголчууд, бусдаас хамаарал бага, бие даасан, єєртєє итгэлтэй, аливааг зохицуулж, бас дасан зохицох ухааныг олдог байсан аж. Уудам дэлгэр нутагтаа нvvдэллэж єєрийн зоргоор амьдрахдаа, хэзээ нvvж хаана буух, хэнтэй айлсаж, хэнийг тvшиж амьдрахаа єєрєє л шийдэж, бvхнийг хийнэ. Єрх гэрийнхээ юу дутагдах, юу хэрэгтэй болохыг урьдчилан харж, тооцоолж, олж базаах.
Єєрсдийн болон vр хvvхдийнхээ ємсєж зvvх, эдэлж хэрэглэх, тvvнчлэн єсч єндийх, євдєж зовох бvрд хэрэгтэй бvхнийг базаан бэлтгэж, бас зохицуулна.
Vр хvvхдээ багаас нь ажилч хичээнгvй, ахас эхэсээ хvндэлж сонсдог, єєртєє арчаатай, єрєєл бусдад тустай хvн болгон яаж тєлєвшvvлэхээ мэднэ.
Єрєєл бусдаас хамааралгvй, єєрєє л бvхнийг шийдэж, vvнийхээ сайн муу vйлийг єєрєє л vvрч хариуцах ухаан нь, монгол хvмvvсийг єрх гэрийнхээ эдийн засагч, сурган хvмvvжvvжэгч, эмнэн эмчлэгч, дэг жаягаа дээдлэгч болгон хєгжvvлж байсан аж. Чухам энэ л ухаанаараа монгол хvн, бусдаас бага хамааралтай, бие даасан, бvх зvйлийг хийж чадах эрмэлзлэлээрээ бусдаас ялгардаг байсан байж болох.
Єдгєє харь олон оронд монголчууд бусдаас илvv хурдан дасан зохицож, илvv сайн боломж руу тэмvvлэх эрмэлзлэл нь, энэ цусны илрэл байж мэдэх юм.

Єгvvлэх нь:
Монголчуудын омгорхог, єрєєл бусдаас сул дорой, дутуу явахыг тэвчдэггvй араншинд сайн муу олон л зvйл ажиглагддаг. Нэгэнт ядуу дорой тєрсєн л бол " энэ миний єчvvхэн хувь заяа" хэмээн сvсэлж, тvvнээсээ илvv гарахыг эрмэлзэхгvй, дорой энэ байдалдаа таацан амьдардаг олон vндэстэнгvvдээс монголчууд шал єєр хvмvvс.
Хvлэг морины нуруун дээр салхи мэт дэрвэлзэж, хvй ертєнцийг хураан захирч, єєрийн сvр хvчээ гайхуулж, омгорхож явахдаа "энэ ертєнцєд гагцхvv монгол хvн л тэнгэрт тэтгэгдсэн учраас бусдаас илvv байх тавилантай" хэмээн итгэж, нотолж байсан, цус омгорхолоос єдгєє ч бидэнд євлєгдєн vлдсэн байж болох. Єдгєє харь оронд нэгэн ажлыг бусадтай адил хийж эхлэвч, хэсэг хугацааны дараа єєр илvv сайн руу тэмvvлж, арга эвийг нь олж, ахин дээшлэх монгол хvнийг ажих бvрд, " би бусдаас яагаад ч дор явах ёсгvй" гэсэн хvсэл нь мэдрэгддэг.
Сайн муу янз янзаар хэлэгдэвч, энэ л хvсэл тэмvvлэл нь монгол хvнийг бусдаас арай л ялган харагдуулна.

Vндсэрхэг vзэл
Монголчуудын эх оронч, vндсэрхэг vзлийн тухай "Аргагvй шvv дээ! Нэгэн цагт vнэхээр том гvрэн байж, их тvvхийг бvтээлцэж байсан аугаа євєг дээдсийн vр сад, єдгєє ингэж яваадаа харамсдаг байх. Бас бахархах, омгорхох зvйл ихтэй байдагтаа тэд ингэх эрхтэй" хэмээн єрнийн зарим тvvхчид єгvvлсэн байдаг. Саяхан миний нэг нийтлэлийн дор сэтгэгдэл бичсэн нэгэн, энэ тухай сануулсан байна билээ.
Нээрээ л бодох ахул, алс холын Африк, харь олон гvрнvvдийн иргэд ингэж бодох бил vv? Єдгєє цагт олон ч монголчууд боловсорч, мэдлэгжиж, єєрийн монгол орноо єрєєл бусад олон оронтой харьцуулан жиших бvрдээ, сэтгэл дотроо сэм сэмхэн, ийн эмзэглэдэг.
Гадаадын олон оронд ажиллаж амьдарч байгаа, монголдоо хийж бvтээж яваа олон монголчууд, єєрийн монгол орны хєгжлийн тєлєє, єдрєєс єдєрт алдагдаж байгаа монгол хvний vнэ цэнийн тухай, сэтгэл зvрхэндээ харамсан шаналж байгаа.

Нэгэн зvйл:
Монголчууд бидэнд єнєєдєр бахархах бахархал, шvтэх шvтээн vгvйлэгдээд байна. Тvvхийн бvх л нугачаанд монголчууд алтан ургийнхнаа хvндлэн сонсож, тvvх соёл, хэл заншлаа дээдэлж, хvнд хэцvv цаг мєчид энэ бvхнээ л хамгаалан тэмцэж ирсэн.
Єнгєрсєн зууны эхэнд, эзэн Чингисийн алтан ургийн сvvлчийн удам болох сайн ноён хан Намнансvрэн, чин ван Ханддорж нарыг хорлон хєнєєж, олон зуунд хадгалагдан ирсэн єв соёл, сvшиг бишрэлийг нь "феодалын vлдэгдэл" нэрээр хомроголон устгаж асан цаг дор монголчуудын vндэсний бахархал, омгорхлыг дарж эхэлжээ.
Их эзэн хаанаа "цуст алуурчин" хэмээн харааж, ид шидэт хувилгаадаа "зальт луйварчин" хэмээн хавчиж, их тvvхийн товчоон, монгол бичгээ "хоцрогдсон" хэмээн шатааж, их гайхамшигийн хvндлэл, соёл заншлаа "бvдvvлэг" хэмээн доромжилж асан тэр цаг дор, монголчуудын зvрх сэтгэлийг нь мохоож, бахархал, омгорхлоос нь салгаж, харь бvхнийг шvтэж, єєрсдийн арчаагvй доройг мэдрvvлэх хорон муу бодлогын золиос болгож байсан.

Нэгэн зvйл:
Єдгєє цаг дор, дэлхийн уудамд нvд нээж, дэхийн дайд сэтгэлээ билчээж, дэлхийн хэмжээнд ухаарч байнам монголчууд бид... Єєрсдийн тvvх соёл, дэлхийн хєгжилд нєлєєлж асан олон гайхамшигуудаа мэдрэх бvрд, монголоороо бахархаж, монголоороо гоёж, монгол хvн болж тєрсєн хувь заяандаа сvслэх болж байна бид.
Бусдаас илvvгvй гэхэд бусдаас дутуугvй хєгжих боломж чадлаа мэдэрч, бас тэмvvлж байна.
Аугаа их хаадууд, євєг дээдсиинхээ тvvх, намтрыг судлан тэрлэж, сvvдэр ший бvтээж, их хєлгєн судруудаа дээдлэн залж, бас олны хvртээл болгож буй. Аугаа євєг дээдсийн минь ухаан, цус, хєлсєєрєє хамгаалан байж бидэнд євлvvлсэн газар нутгийн баялаг нь, єдгєє дэлхийн олон баячуудын шуналыг асааж, шvлсийг асгаруулж буй. Энэ бага зvйл гэж vv?
Одоо монголчууд бидэнд их бахархал, их шvтээн эргэн ирж буй. Энэ цаг vед хийрхэлээс илvv, их ухаан, их хєдєлмєр, их тэмцэл хэрэгтэй болж байна. Энэ их хийрхэл, хєєрцєглєл, хоосон омгорхлоо дарах сан даа.

Нэгэн зvйл:
-Єнєє vед харь хvнийг vзэн ядах, гадуурхан хавчих сэтгэлгээгээ "vндсэрхэг vзэл" гэж vзэх болж дээ. Гадаад хvн бvрийг vзэн ядаж, монгол бvсгvйтэй ханилсан гадаад нэгнийг барьж авч зодсон тухай бишгvй уншиж, сонсож байна. Ийм хєдєлгєєн хvртэл байгуулагдаж, єрєєл бусдыг ийм vзэн ядалтад уриалан дуудаж, сvр хvч, омгорхлыг vзvvлэх болж дээ. Энэ бол vндсэрхэг vзэл бишээ.
"Олон хvн сайн муутай, ой мод урттай, богинотой" гэдэгчлэн, монголд байгаа харийнханд сайн ч муу нь ч байх, харьд байгаа монголчуудад ч сайн ч муу нь ч байгаа.
-Их эзэн хаадынхаа нэрийг сайн муу, сайхан муухай бvхэнд нааж, эрээ цээргvй ашиглах болж дээ. "Чингис" нэртэй цэнгээний газарт "Чингис" нэртэй хоол идэж, "Чингис" нэртэй сархадаар даруулан наргиж суухдаа бахархал, омгорхлоо мэдэрдэг гэж vv? Энэчлэнгээр их хаадын нэрийг ингэж ашиглаж байгаа нь, vндэсний vзэл бахархлын илрэл гэж vv? Их хаадын нэр, их тvvхийн нэрсийг дээдлэхийн оронд, элдэв хэрэгтэй хэрэггvй зvйл дээр нааж, ашиглаж буй нь хvндэтгэл гэхээсээ доромжлол болж байгаа. "Сайн хvний нэрийг 3 худалдаж иднэ" гэдэгчлэн, их хаадын нэрийг "Бренд" болгон хамгаалж, юунд ашиглаж болох, юунд эс ашиглахыг хуульчлан зааглах цаг болжээ.
-Эх тvvхээ уншихгvй, эх хэл соёлоо мэдэхгvй, ахас эхэсээ хvндэлж мэдэхгvй хэрнээ, халамцуу согтуу тультраатаж, "би Чингисийн монгол" гэж цээжээ дэлдэн агсагнах нэгэн vндэсний бахархалтан биш ээ. Энэчлэнгээр юм болгон дээр хоосон хєєргєн зангаа гаргаж, эх оронч бахархлын хоосон vгийг шvлстэйгээ хамт vсчvvлээд байх хэрэг юун. Ядаж л их уншиж, ухаарч, єєрийгєє хєгжvvлж, єрєєл бусдад сайнаар нєлєєлж байх хэрэгтэй байнаа залуус минь. Бидэнд чин сэтгэлийн бахархал, эх оронч сэтгэл дутагдаад байгаа.

Харин бид одоо юу хийж болох вэ?
1.Монгол хvн бvрт, бусад vндэстэн, иргэдээс илvv нь vгvй гэхэд дутуу vгvй олон сайн чанарууд бий. Алив зvйлд бие даасан, єєрийн бодлоор ханддаг, бусдаас дор амьдарч дорой явахгvй гэсэн хvсэл тэмvvлэл. Харин vvнийг атаархал, хар хороор бус, хєдєлмєр зvтгэлээр тэтгэж чадвал, монгол хvн дэлхийн дайд гайхуулан бишрvvлэх цаг ирнээ. Тэгэхээр єєртєє итгэж, " би vvнийг заавал хийж чадна" гэж зорьж бvтээж сурах нь хамгаас чухал. Монгол хvн бvр єєртєє итгэж, хєдєлмєрлєж чадвал заавал амжилтад хvрдэг. Vvнийг бидний эргэн тойронд байгаа олон сайн жишээ нотолж буй.
2.Монгол хvн бvр эх тvvхээ, "монголын нууц товчоо" гоо заавал уншиж, олон зуун жил тєгєлдєржин баяжиж ирсэн урлаг соёл, ёс заншлаа судлан дээдэлж, сурталчлан хєгжvvлэх хэрэгтэй байна. Vvний тулд, хvvхэд залуус уншиж судалж, vзэж болох, хялбаршуулсан маш олон СД, ДВД, ном хийж олны хvртээл болгох сон.
Єдгєє монгол орны иргэдийг байлдан дагуулж, тархийг нь угааж байгаа солонгос "савангийн дууриуд" ын оронд, ийм зvйлvvдийг vзvvлж, бяцхан залуу оюуныг эх оронч бахархал, vндэсний vзлээр цэнэглэх цаг болжээ. Тэр савангийн дууриудын балгаар, хичнээн охид бvсгvйчvvд, солонгос эрчvvдтэй гэрлэх гэж, амьдрал хувь заяагаа буртаглаж байгааг анзаарахгvй байна гэж vv? хэвлэл, мэдээллийн хэрэгслэлийнхэн минь. Єнєєдєр та нарын олж буй мєнгє, монголын хойч ирээдvй vейинхний амьдралд ямар их эмгэнэл, оюуны доройтол авч ирж байгааг эрvvл ухаанаар тунгааж нэг vзээрэй.
3. Монгол хvнээ хєгжvvлэх тєрийн бодлого боловсруулах цаг болжээ. Алт зэс хєєцєлдєж, амнаас унах шvлс, улаан болсон нvдээ ч анзаарах сєхєєгvй, авах идэхийн шунал асаасан, монголын тєрийн эрх мэдлийг атгаж байгаа эрхмvvд, эрvvл саруул ухаанаар энэ бvхэнд хандах цаг болж байнаа. Ядахнаа л монгол эрчvvдэд зориулсан бодлого, хvvхэд тєрvvлсэн бvсгvйчvvдээ халамжлан анхаарах, гадаадад байгаа иргэдээ монголдоо ирvvлж, тэднийг элэг бvтэн, єєрийн сурч мэдсэнээ ашиглаад тайван амьдрах боломжийг нь олгох, гээд олон зvйлийг хийж болох шvv дээ. Монгол орны хєгжлийн ирээдvй болсон хvvхэд, залуустаа сурч хєдєлмєрлєх, хєгжих сайн боломжийг нь олгож, хэрэгтэй асуудлаар нь зєвлєн туслах олон тєв байгуулж, чєлєєт цагаа vр дvнтэй сайнаар єнгєрєєх олон газар байгуулан ажиллуулж болох шvv дээ. Монгол орныг зєв сайн хvмvvжилтэй, єндєр боловсрол мэдлэгтэй, ухаантай монгол хvн л хєгжvvлнэ гэдгийг ухаарч оилгоход ийм олон жил шаардагддаг юм болов уу?
4. Нэгэн цагт дэлхийн хєгжилд нєлєєлж, тэднийг захирч асан Монгол гэдэг орны ариун голомтыг vзэх гэж, тvvх соёлоор нь бахархах гэж, дэлхийн олон орны жуулчид монголд ирдэг болгох сон. Тэд монгол орны хєгжлийг тєдийгvй, монгол хvний авьяас билэг, ур ухаанийг магтан бишрэх гэж монголд ирдэг болгох сон. Vvний тулд хийж болох ажил зєндєє л байна.
Нэгэн цагт монголын тєдийгvй, дэлхийн нийслэл шахуу болж, дэлхийн бvх гайхамшигт урчууд, сод авьяастны цуглуулга болж, дэлхийн шашны бvх сvм хийдvvд зэрэгцэн орчиж байсан Хар хорум хотыг зєв сайнаар сэргээн босгож, аялал жуулчлалын том тєв байгуулж болно. Их эзэн Чингис хааны єлгий нутагт олон тvvх дурсгалын цогцолбор цогцлоож, дэлхий дахинд гайхуулж болох.
Энэчлэн газрын хэвлийн баялгаас дутуугvй, газрын хєрсєн дээр бий болгож болох олон баялаг, боломж бидэнд буй. Энэ бvхнийг дагаад монгол хvн бvрийн эх орноороо бахархах, монгол гэдэг нэрээрээ гайхуулах оюуны их єєрчлєлт бий болно.
Энэ хэрээр монгол хvний vнэ цэнэ єсч, ирээдvйдээ итгэлтэй, єєрсдийгєє єєдрєг сайнаар авч явах урам зориг бий болно.
5. Энэ бvхнийг бий болгоход, монголчууд бидний эв нэгдэл хамгаас чухал байна. Цєєхєн монголчууд бид бие биенээ хvндлэн дээдэлж, хєхvvлэн дэмжиж, сайн муугаа дэлгэн ярилцаж, засч залруулж байх сан. Алийн болгон "тамын тогооны vлгэр" хэлэлцэж, цээжин дэх атаа хорслоо ам хамраараа савсуулж, уулзсан нэгнээ муулан гоочилж, урагш зvтгэсэн нэгнээ татан унагааж байх билээ.
Нэгэн цагт "эвтэй байхдаа хvчтэй" байж, дэлхийн талыг ємнєє сєхрvvлж, нэгэн хууль, зарлигийн дор захирч байсан аугаа євєг дээдсийн vр сад бид , єчvvхэн сэтгэлгээ, ядмагхан боломжийн дор, єєртєє итгэлгvй , уруу дорой амьдрах ёсгvй билээ. Монгол хvн бvрийн оюун санаанд, цээжин дотор нэг л бяцхан хєндvvрлэл, нууцхан омгорхол байдгийг мэднээ.
Арай л холыг харж, тал шигээ уужим сэтгэж, чоно шиг сортоотой байж, хvлэг морь шиг нутаг юугаа зорьж, євєг дээдэс шигээ эвтэй байхсан.

Тєгсгєл

Монгол хvн, монгол морь хоёр хэзээ ямагт нутгаадаа тэмvvлдэг. Газар тэнгэрийн савслагад, сэтгэл зvрхний гvнд орших монгол нутаг гэдэг юугаар ч сольшгvй эрдэнэ минь билээ. Ядарч зvдэрсэн нэгэн цагт зориод очиход, алгаа сарвайж, энгэртээ тэврэх эх орон минь, бас халуун дулаахан єлгий минь билээ.
Алдрай бага наснаас минь сэтгэлд минь хоногшсон монгол ахуй, алт эрдэнэсээр ч сольшгvй монгол амьдрал, айраг цагаа. агь таана нь vнэртсэн монгол байгаль унтах нойр, алжааж ядарсан сэтгэлийн угаас салах нь vгvй.
Буцаад очих эх орон, бахархан гайхуулах тvvх, соёлтой байна гэдэг юутай сайхан.
Аяа Монгол сайхан орон минь.

Харнууд овгийн Гомбосvрэнгийн Галбадрах
Category: Мэдээ | Views: 825 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz