Мягмар, 2024-04-16, 4:01 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 8 сар » 26 » Монгол бєєгийн ''Голомт'' тєвийн тэргvvн Ш.Сvхбат:
12:50 PM
Монгол бєєгийн ''Голомт'' тєвийн тэргvvн Ш.Сvхбат:

Бєєгийн нэрийг гутааж байгаа солиотой хvмvvсийг цагдаж хорих цаг иржээ


Бєєгийн нэр барин олон тvмний сvсэг бишрэл дээр дєрєєлж, амин хувийн эрх ашиг, ёс бус хvслээ гvйцэлдvvлж байгаа хvмvvсийн тухай тэдний болчимгvй vйлдлээс болон эрдэнэт хvний амь нас ч сvйдээд байгааг олон нийт мэдэж буй. Тиймээс Монгол бєєгийн Голомт Тєвийн тэргvvн, бєє судлаач Ш.Сvхбаттай ярилцлаа. Тvvнийг 15 жилийн ємнє Бєєгийн холбоог єєрєє байгуулж, бєєгийн эрэлд гарч байх тэр vед Улаанбаатарт нэг ч бєє байгаагvйг тэрээр хэлж байсан. Тvvнчлэн тєдийгєєс єдийг хvрэхдээ бєє нарт сурах бичгийг нь бичиж єгч, дагаж мєрдєх ёстой ёс жаягийг нь зааж зєвлєж ирсэн тэрбээр бєєгийн нэр тєрийг гажуудуулж яваа солиотой хvмvvсийг цагдаж, хорих цаг ирснийг хэлж байна.

-Таныг Хєвсгєл далай дээр тахилга хийгээд ирсэн гэж дууллаа?
-Сая Хєвсгвл далай дээр Баруун бvсийн аймгуудын хvvхдийн байгууллагуудын “Хєвсгєл далай ээж хvvхдэд ээлтэй нутаг” гэж зєвлєгєєн болсон. Тэнд урилгаар оролцоод Далайн тахилга, Галын тахилгыг хийгээд ирлээ. Яахав. Тэгээд ямар ч юмыг нvдээрээ харсан хvн итгэнэ. Ярианд бол итгэхэд хэцvv шvv дээ. Гэхдээ сая бол Хєвсгєл далай дээр тахилга хийхэд далай бол сонин юм vзvvлсэн. Тайлга хийгээд л бэлтгэл хийчихээд онгод дуудсан. Тэнгэр єєд дуудаад, онгод дуудахаар далай зvв зvгээр намуухан байснаа айхтар их шуугисан. Шуугиснаа 3 их том давалгаа яг бидний тахиж байгаа тэр газар руу давалгаалж босож ирсэн. Давалгаан дотор Цахлай шувуу хамт хашхиралдаад, давалгаатайгаа ороод ирсэн. Тэгээд тахиж байсан модыг тойроод цахлай шувууд суусан. Би Хєвсгєл далайг амьтай, хvний vг сонсдог, онгод тэнгэр нvдтэй юм байна гэж єєрийнхєє нvдээр сая хараад итгэсэн. Тэнд хуран цугларсан хvмvvс харцгаасан байгаа. Ер нь Монголд гурван их том хєх лус байдаг юм. Лус дотроо Хєх лус бол хамгийн их чухал. Усны эх л дээ. Увс нуур, Хєвсгєл далай, Буйр гурвыг Монголын бєє нар гурван их хєх лус гэдэг юм. Гурвуулаа харалдаа жишиж оршдог. Ерєнхийдєє Хєвсгєл нутгийг Монголчуудын амин сvнс гэж vзэх ёстой. Хєвсгєл далай дэлхийн цэвэр усны их нєєц. Бидэнд єгсєн байгалийн том хишиг. Магадгvй их цєлжиж айхтар юм болох юм бол Хєвсгєл далайн эрэг дээр Монголын 2 сая 675 мянган хvн нvvж очих байх.

-Чингис хааны байлдан дагуулалтын vед амьдарч асан 10 мянган бєєгийн сvнс эргэж ирж байгаа гэж сvvлийн vед их яригдаж байна. Их ч олон бєє удгадууд гарч байх шиг байна?
-Бєє бол тэнгэрт босож, онгод буулгадаг юм шvv дээ. Тэнгэрт єєрєє єєрийнхєє хvчээр босно. Босоод тэнгэрээс онгодыг дуудаж буулгадаг ёстой. Манай Монголд vндсэндээ таван язгуурын vндсэн бєє байгаа. Энэ дотроос буриадын бєє арай єєр. Бусад нь бол дан тэнгэрт босдог. Єчигдєр Чингис уулан дээр нэг эрэгтэй, дєрвєн эмэгтэй дан залуу улс онгодоо буулгасан. Тэд бол халхын сайхан бєє нар юм. Тэнгэрийн Хєх цэргvvд ирнэ гэж Нострадамус хэлсэн. Тэнгэрийн хєх цэрэг нь бол энэ олон бєє удганууд яах аргагvй мєн. Ялангуяа рvvлийн vед дан залуучууд, залуухан улсууд бєєгийн онгодуудыг барьж авч, босож ирж байна. Тэд єєрсдийнхєє хvслээр биш юм. Ер нь бєє болъё гэж хvсдэг хvн бараг байхгvй. Заавал шалтгаанаар єєрєє босож ирдэг. Гарцаа байхгvй. Єндєр боловсролтой, олон сургууль соёл тєгссєн, огт шашин шvтдэггvй коммунизм дотор єссєн залуучууд бєєгийн онгодуудыг барьж авч байна. Энэ нь зайлшгvй болохоор єєр арга байхгvй.
Бєє яг шашин мєн vv биш vv. Миний ойлгож байгаагаар шинжлэх ухааны vvднээс ярих юм бол бєє шашин биш. Байгалийн єєрийнх нь зvй тогтол, ерєєсєє яруу найрагч, уран зураач хvмvvс онгодоороо хийдэг шиг. Бєє бол онгодооооо хvч орж ирдэг. Яах аргагvй хvчтэй, том энерги. Тэр энерги дээд аугаа их тэнгэрийн юм. Доор газар дээр яваа амьд амьтны ухамсарт нєлєєлдєг. Сvvлийн vед олон бєє гарч байгаа нь vнэн. Ноднин хулгана жилд бvр их олон хvн гарсан. Би 80 хvний онгодыг буулгуулсан. Энэ жил ч бас олон хvн байна.

Би vvнийг цагийн эргэлт гэж ойлгодог. Байгаль эх єєрєє бид нарт энэ хvчийг єгч байна гэж ойлгодог. Ерєєсєє манай гариг айхтар мєхлийн ирмэг дээр тулж ирсэн. Байгалийн их том сvйрлvvд, цаг бусын vзэгдлvvд их болж байгаа. Монголд гэхэд л ерийн сайхан намираа борооноос илvvтэй, айхтар аадар орж байна. Хангай бол бvхэлдээ цєлжих аюулд орсон. Тэгэхээр би Латин Америкийн Перугийн бєє нартай санал нэг байдаг. Тэд манай гаригийг аврахын тулд их олон бєє тєрнє гэж vзэж байгаа. Тийм ч учраас бид аврал дор орохын тулд ийм олон хvнийг тєрvvлж байж магадгvй. Ер нь бол энэ байгалийн єєрийнх нь vзэгдэл юм.

-Тэгэхээр онгод гэж яг юу болж таараад байна вэ. Уучлаарай. Одоо бараг бvх л хvн онгодтой болчихоод байх шиг. Тийм л байдалтай байна?
-Онгодыг vгээр тайлбарлахад их хэцvv. Єєрийнхєє биеэр vзэх юм бол тодорхой ойлгоно. Энэ бол бидний ухамсар, бидний дотор оюун санаанаас гадна, єєр их том ухаан ухамсар байдаг гэдгийг харуулдаг. Би 15 жил судалж байна. Ялангуяа сvvлийн vед шинэ гарч ирж байгаа боловсролтрй сайхан залуучууд vvнийг биеэрээ мэдэрч, мэдэж байгаа. Бид єєрийн ухамсраа орхиод, шал єєр ухамсар луу орохыг онгод гэж vндсэндээ нэрлэдэг. Тэр бол хосгvй зvйл. Маш ховор vзэгдэл. Єчигдєр Чингис уулан дээр онгод буулгасан залуучуудтай би орой нь уулзсан, ярьсан. Юу болов, яав гэхэд. “Нэг мэдэхэд ухаан єєрєєс гараад явчихсан. Гарч яваад шал єєр оюун ухааны ертєнц рvv ороод ирлээ” гэж байна. Тэгэхээр vзсэн улсууд л хэлж байна. Vзээгvй хvмvvс бол ухаан алдаж унаж байж, эсвэл тархиа хvчтэй цохиулж байж ч юм уу. Ямар нэг юм болж байж л ухаанаасаа сална шvv дэз. Тэгэхээр ухамсар биен дотроос єєрєє гарна гэдэг бол одоогийн шинжлэх ухаанд байхгvй зvйл. Vvнийг одоогийн шинжлэх ухаан судалсан эрдэмтэн мэргэд ойлгохгvй.

-Бєє удгангvй айл гэж бараг байхгvй боллоо гэгдэж байна. Дагаад бєєгийн нэр барьсан, амьдрах арга хэрэгслээ болгосон хvмvvс ч цєєнгvй байх шиг байна. Хvний аминд ч хvрлээ?
-Би залуучууддаа хэлдэг. Та нар бєє болоод л заавал бєєлєєд хvний юм засаад явах албагvй. Агуу их тэнгэрийг л шvт. Та нар бол шvтэгчид нь бишрэгчид нь. Єєрийнхєє авсан тэр авьяас, тэр дээрээс єгсєн юмаараа л агуу их тэнгэрт мэхий. Тэгээд єєрийнхєє болоод ах дvv амраг садандаа цагаан зам нээгээд аж тєрж яв гэж хэлдэг юм. Гаж байдал бол гарч байна. Ялангуяа єнгєрдєг жилээс бєєгийн нэр хvндэд айхтар хорлолтой юмнууд их гарлаа. Хvн аллаа, хvн устгалаа, хvний сvсэг бишрэлийг далимдуулж солиотой улсууд их гарч ирж байна. Мєнгє олж идэх гэсэн хvний арга болж эхэлж байна. Радио телевизээр солиотой юм их ярьж байна. Сонин хэвлэлvvд ч бас тийм юмыг их нийтэлж гаргаж байна. Монголын ард тvмний дунд сvсэг бишрэлийн маш том гажуудал vvсгэж байна. Би ємнєх ерєнхийлєгчийг байхад шашны зєвлєхтэй нь уулзаж ” Тєр оролцох хэрэггэй боллоо” гэж ярьж байсан. Тєр, шашин хоёрын харилцааны хуулийг дахин шинэчлэх шаардлага гарсан. Эрvvгийн хуулинд ч єєрчлєлт оруулах хэрэгтэй. Хуулийн энэ цоорхой дээр зарим улсууд хэтэрхий их тоглож байна. Ард тvмний оюун санаагаар, хvний амь насаар тоглож байна. Тиймээс тєр оролцох хэрэгтэй гэдгийг би сануулж хэлсэн.

-Гэхдээ Монголын тєр Бурханы шашинд элэгтэй шvv дээ. Ямар ч байсан хуурамч бєє нарыг цэгцлэхийн тулд та болон танай тєв л явж байна уу?
-Бєєгийн шашны сvр хvчийг єєрийнхєє хувийн эрх ашиг сонирхолдоо ашиглах гэж оролдсон єєрийгєє магтсан, амьдрах арга хэрэгслээ болгосон, олон солиотой юмнууд дэндvv хэтэрлээ. Бєєгийн онгод тэнгэрийг бариулж єгєхийн тулд 5 сая, 7 сая, 10 сая тєгрєгийг нэхэж байна. Тэгээд “Чи хэрвээ vvнийг авахгvй бол 3-н сарын дараа vхнэ шvv” гэж айлгадаг. Єчигдєр онгод буулгуулсан хvvхдvvдээс хоёр ч охиныг тэгж айлгасан байна лээ. Ээж аав хоёр нь хvvхдээ алдахгvйн тулд ерєєсєє хамаг юмаа тэмтэрдэг. Байраа тавиад, 10, 20 сая тєгрєгєє єгчихсєн улсууд ч байна. Би энд хэд хэдэн хvний нэрийг зориуд дурдаж ярья. Налайхад 10-н жилийн сургуулийн багш байсан Базар гээд буриад євгєн бий. Тэр євгєн маш олон хvнээр тоглолоо. Зєнєчихсєн юм бол тэр зєнєгєє хєєх хэрэгтэй. Авгай хvvхдvvдтэйгээ нийлж хvн луйварддаг. Том луйварчин. Энэ бол том жишээ. За Багануурт Цогжавхлан билvv, Баяржавхлан билvv нэг нєхєр байна. Тэр солиот бол бvр галзуурч байгаа. Мєн Жавзандолгор гээд нэг хvvхэн телевизээр яриад л байна. Хєх сvм ч байгуулна гэх шиг. Бvр єшєє дэмий балай юм телевизээр ярьж.

Дэндvv солиорч байна. Эрдэнэчимэг гээд Увсын нэг хvvхэн байгаа. Уг нь бол гайгvй боловсрол эзэмшсэн хvн. Тэр одоо єрнєдєд байгаа тэнгэрийг тахиж Монгол Улсыг аврах маягийн юм солиордог. Тэгээд Монголчууд хандив мєнгє єгсєнгvй гээд телевизийн ємнє уйлдаг. Бас єєрийгєє Тєрийн зайран гэдэг Бямбадорж гээд нєхєр байгаа. Тэрний бєєгийн шашны нэрийг барьж бичсэн ном бол хуурамч. Тэрэнд онгод тэнгэр байхгvй, номонд нь бєєгийн тухай vнэрлэх ч юм байхгvй. Гэвч радио телевиз, янз бvрийн улсуудыг ашиглаад єєрийгєє тєрийн зайран гэж ярьдаг. Би олон удаа сануулсан. “Бєє юу, Будда юу” гэдэг номон дотроо ч тэр нєхрийг бичсэн. Тєрийн зайран гэж байхгvй. Тэрэнд хэн ч тийм цол оноогоогvй. Онгодгvй хvн євчигнєєд, бєєгийн нэр тєрийг ашиглаад солиорч байна. Бямбадорж бол vvнийгээ татах хэрэгтэй. Ард тvмэнд хандаж хэлэхэд энэ солиотой юманд нь итгэж болохгvй. Энэ бvгд хуурамч. Єєрийнхєє тухай хичнээн ихээр зарлах тусам тэр бєє тэр чигээрээ худалч. Ер нь онгодтой, тэнгэртэй бєє хvн бол єєрийнхєє тухай ярих ёсгvй. Тэр онгодыг зарлах хэрэггvй. Єєрийгєє зарлаад байгаа нь бvгд худлаа шvv. Манай тєв албан ёсны байгууллага, тєрийн тамга бариад тєрийн ємнє хариуцлага, ард тvмний ємнє vvрэг хvлээж байгаагийн хувьд иймэрхvv юмнуудын эсрэг vг хэлэхээ миний vvрэг гэж боддог. Би олон ном бичсэн. Би бєє нарт сурах бичгийг нь бичээд єглєє. Бєє хvн ийм байх ёстой шvv гэж бичиж єглєє. “Бєє хvний ёс жудад” гэж том єгvvлэл бичсэн. Жинхэнэ онгодтой тэнгэрийн хvн бол яг л ийм 9-н юмыг дагаж явах ёстой шvv гэж бичиж єгсєн. Одоо энэ бvхнийг цаг vе хориглох цагдах байхаа. Би бол олон тэнгэрvvд эдэнд шийтгэл єгєх байхаа гэж боддог.

-Хууль журам гэхээсээ тэнгэрийн гэсгээлийг хvртэнэ гэж vv?
-Хилэгнэх нь бол тодорхой. Яахав. Сайн сайн хvvхдvvд сайхан залуучууд гарч ирж байна. Тэр хvмvvс одоо айх хэрэгтэй шvv дээ. Хичнээн хvнээр тоглож байна. Бєє болгоно гэж тоглоод, ерєєсєє юмыг нь бариулж єгєєгvй хичнээн жил явуулчихсан. Тэгээд одоо ууланд аваачаад л нэр сvрээ ашиглаад сайхан охидуудыг бузарлаад л унтаж байдаг. Харин энэ залуучууд бол яг жинхэнэ ёсоор нь єєрсдєє тэр онгодыг барьж авсан. Би олон хvнд бариулж єгсєн. Бvр заримыг нь 10 тєгрєг ч авахгvйгээр босгож єгсєн. Тэд шийтгэнэ. Хариугаа авах цаг бол гарцаагvй ирнэ. Єєрєєр нь тоглосны хариуг тэнгэрvvд нь авч єгч л таараа. Vvнийг чангахан ярьж дуугарахгvй бол болохгvй болсон.

-Сая Завханд бас л бєє нар нийлж хvний аминд хvрсэн гэх юм?
-Буриадын бєє нар Завхан аймгийн Нємрєгд очиж уул тахиж, хvн алсан байна лээ. Хонь хариулж явсан хvнийг дуудаж авчраад, архи уугаад агсан тавиад хутгалаад амийг нь хєнєєчихсєн байна. Одоо Тосонгийн цагдаад мєрдєгдєж байгаа. Энэ ерєєсєє хэр хэмжээ гэдэг юмнаасаа дэндvv хэтэрч байна. Сvсэг бишрэлийг ард тvмний єєрийнх нь эрх . гэж Vндсэн хуулинд ч заасан. Тэрийг хэтэрхий далимдуулж байгаа. Одоо аягvй л бол хvнээр єргєл єргєж, тахилга хийж байж ч магадгvй. Би Буриадын бєє нарт хатуу сануулга єгєе гэж бодож байгаа. Мэдээж сайн бєє нар ч бий. Гэхдээ хэтэрч байгаа олон хvн бий. Би “Буриад бєє Мєнх тэнгэрийн элч” гэж эд нарт сурах бичгийг нь бичиж єгсєн шvv дээ. Тэгээд “Та нар боль” гэж олон удаа сануулж байсан. Гэтэл тоглоом хийгээд байдаг. Яг єєрсдийнх нь ёс жаягийг нь бичээд, нам болгоод єгч байхад тэрийгээ дагадаггvй. Дураараа загнаж байдаг. Ер нь одоо ийм, хэсэг улсуудыг тєр барьж цагдах хэрэгтэй. Хатуу сануулга єгєх хэрэгтэй.

-Айхгvй ч аягvй гэгчээр бєє нэртэй хvмvvсээс чинь эмээгээд барагтай бол хандаж чадахгvй байгаад байдаг шvv дээ?
-Ганцхан ялгаа бий. Онгодтой єєрєє тэнгэртэй бєє хvн бол ийм юм хийхгvй. Тийм учраас эднээс айх шаардлага байхгvй. Тэд биднээс илvv айж явах юмтай улсууд шvv дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бєє нар шийтгvvлсэн. Нэр усыг нь хэлвэл vлдсэн vр хvvхдvvдэд нь дэмий байх л даа. Тэд нь эмзэглэх биз дээ. Амьд vлдсэн хvмvvст нь дэмий. Тэрнээс залуухан, залуухнаараа яваад єгсєн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Єєрсдийнхєє хийсэн буруу юмандаа явсан. “Бєє хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хєсрийн дээстэй адилхан болно” гэж бєєгийн номон дотор байгаа шvv. Хєсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерєєсєє харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ.

-Онгодоо аваагvйгээс болж євчин зовлонд нэрвэгдсэн хvмvvс цєєнгvй байдаг гэсэн. Онгодыг буулгахгvй байж яагаад ч болдоггvй гэсэн vг vv?
-Ерєнхийдєє бол айхтар их тулгалт хийдэг. Тэр заяагдмал юм, тулгалтанд орж л босч байна шvv дээ. Сєрж болохгvй. 15 жил болоход над дээр “Бєє болгоод єгєєч” гэж нэг ч хvн ирж байгаагvй. Ихэнхи нь болиулаад єгєєч, би энэнээс салж болохгvй юу. Авахгvй байж болохгvй юу гэж ирдэг. Би ч “Та нар єєрсдєє мэд. Цаг хугацаа єєрєє шийднэ” гэдэг. Тийм юмаар тэр бєєгийн євчнєєр євчилсєн улсууд энэ Шархаданд их бий. Нэг ёсондоо онгодоо буулгаж аваагvй. Солиорчихсон. Мэдрэлийн гажигтай болсон хvмvvс юм. Нєгєє талаар Шархаданд эмчлvvлж байх ёстой улсууд бєє болчихсон явж байгаа нь бас бий. Тэгэхээр би єнєєдєр ганцхан єєрийнхєє байгуулсан, єєрийнхєє бvтээсэн гомыг ингээд муулаад сууж байна гэдэг бол надад их харамсалтай. Гэхдээ цаана нь ариун юм байгаа нь тодорхой. Олон сайхан хvмvvс бий. Миний гараар орсон, энэ тєвєєр орж ирсэн онгодоо буулгасан сайхан залуучууд их олон бий. Авьяас билэгтэй улсууд ч олон. Тєрд ажиллаж байгаа улсууд ч олон. УИХ дотор ч байгаа.

-Ямар нэг байдлаар олонд танигдсан, олны танил нєхдvvд сvvлийн vед онгодоо буулгаж авлаа бєє боллоо гэж их дуулдаад байна?
-Улс тєрийн ажил хийдэг хvмvvс, урлаг соёлын олны танил хvмvvс, жvжигчид, ард тvмний дууг нь сонсох дуртай сайхан дуучид гээд байна. Уржигдархан “Тvмэн эх” чуулгын уртын дуучин хvvхэд бариад авсан. Тэрний тэр онгод дуудаж байгаа дуудлага нь дэндvv гоё. Єєрєє дуучин хvн учраас. Эд чинь єєрсдийнхєє хувь заяагаар буулгаж авч байгаа шvv дээ. Тэрнээс тэдэнд vvнийг авах бєє болох сонирхол байхгvй. Надад хэрэв заяасан бол би дуртай авна. Би заримдаа эд нарт атаархдаг юм шvv дээ.

-Та онгодгvй юм уу?
-Байхгvй. Тэр чинь байгалиас заяагддаг заяагдмал зvйл.

-Гэхдээ таныг их чадалтай хvн гэж хvмvvс ярьдаг юм билээ шvv дээ. Бvр тэгээд бvхэл бvтэн тєвийг нь байгуулж, тэргvvлж ирсэн, бєє нарын сурах бичгийг бичсэн хvн биз дээ?
-Яахав. Дагаж яваа тэнгэр байлгvй яахав. Дархадын Балжир удган гэж мундаг удган байсан. 88 хvрээд таалал тєгссєн. Завхан аймгийн Пагма удган гэж настай удган байсан. Тэр удгадуудтай анх уулзахад л надад шууд хэлж байсан. “Таныг яагаад ийм олон тэнгэр дагаад явна. Дархадын 92 тэнгэр таныг 3-н жилийн дотор бvсэлж хамгаална” гэж хэлээд байна аа. “Ямар учиртай хvн бэ, та” гэсэн. Би тэгэхэд шашны байгууллагыг удирддаг гэдгээ хэлээгvй. Хувь хvний хувьд уулзсан юм.
-92 тэнгэр гэхээр тэгээд одоо энэ бєє нарыг хэд дагах вэ?
-За 3 бол байна даа.

-Тэгвэл бєє нарт таниас сурах юм их юм байна даа?
-Одоо Євєрхангай аймгийн Хайрхандулааны Хан Хєгшинийг тахихдаа залуу улсуудыг аваад явах гэж байна. Тэдэнд юм зааж єгнє. Бєєгийн ёс журам, зан vйлд газар дээр нь суралцах ёстой.

-Та тэгэхээр онгод авах ёстой хvнийг бол шууд таних уу?
-Гурван vг асуугаад л мэднэ. Єєрєєс нь гурван юм л асууна. Тэгээд байна уу, vгvй юу гэдэг нь тодорхой болно. Гэхдээ их сайн шалгах хэрэгтэй байдаг юм. Би гурав юм уу, таван бєєд vзvvлж шалгадаг. Тэгж сайн шалгахгvй бол хvний цагийг vрнэ. Хєрєнгє vрнэ. Маш их хєрєнгє гарна шvv дээ. Авах ёстой юмыг бол заавал авах ёстой. Онгодоо буулгахгvй бол бvх юм хаалттай, эмнэлэгт очоод шинжилгээ хийлгэхэд онош нь тодрохгvй. Тэгээд л євдєєд байдаг. Онгод буулгуулсан хvмvvс заавал бєєлєєд хvний юм хийж байх албагvй. Єєрийнхєє юмыг єєрєє ашиглаад л явахад болно. Хvний амьдралд чинь аюул ойрхон шvv дээ. Vхэл бол бид хоёрыг дагаад явж байгаа. Энийг аврах боломж бол шашин дотор бий. Ерєєс ганцхан бєєд биш буддын шашны лам нар дотор ч хєгийн юмнууд их бий. Бурханы шашны ёс жаягийг арван хар нvгэл, арван цагаан буянаа дагадаггvй. Тийм лам нар зєндєє, Христийн шашны дотор ч аугаа их ертєнцийн эзнээ мартчихсан улс зєндєє байна. Харин Лалын шашныхан бол сахиусаа их сайн сахиж байгаа. Гэхдээ 400 сая хvн дагаж яваа Буддын шашныг, 500 сая хvн дагаж яваа Христийн шашныг муулаад яахав. Арга байхгvй. Тийм их олон хvний оюун санааг авч явж байна.

-Бєєгийн шашныг тэгвэл хэчнээн хvн дагадаг бол?
-Дэлхийн 120 оронд бий. Африкийн орнууд байна. Хvн амынх нь 36 хувь нь шvтдэг улс ч байна. Латин Америкийн орнууд бvхэлдээ энэ шашны дор явж байна. Ємнєд Солонгос 3000 гаруй бєєтэй шvv дээ. 45 сая хvний тал хувь нь шvтэж байна гэж байгаа. Ер нь бол шашныг хутга мэс шиг ашиглах гээд, євдєєд зовоод ирэхээр шашныг авч хэрэглэх маягтай хэрэглээ маягаар хандаж байна. Энэ бол аль ч шашинд байдаг хамгийн зохисгvй зvйл. Гэхдээ сvvлийн vед дэлхийд их том хувьсал єєрчлєлт явж байна. Хvн тєрєлхтєн соёл шинжлэх ухааны их том зам руу орлоо. Шашнаас салж єєр юмыг хvсч эхлэж байна. Ялангуяа энергийн тухай асуудал их хурц яригдаж байгаа нь хvмvvс шашнаас залхаж байгаагийн шинж мєн. Єєр аргаар єєрийнхєє сайн муу юмыг шийдэх боломж байна уу гэдгийг эрж эхэлж байна. Тийм учраас бєєгийн шашныг ч гэсэн єєрчлєх, шинэчлэх шаардлагатай. Шинжлэх ухаан технологи хєгжсєн энэ нєхцєлд зохицож таарч явах ёстой.
Єєрийгєє бєє гэж нэрлээд байгаа хvмvvс, шашныхаа мєн чанар, эрдэмийг эзэмших хэрэгтэй. Тэрний дараа єєрийгєє бєє гэж цоллох хэрэгтэй. Зєвхєи онгод гэж яриад байдаг. Онгодоос гадна шашны єєрийнх нь зан vйл, жаяг гэж тоймгvй их. Манай Монголын бєєгийн шашинд 3500-гаад зан vйл байна. Зарим нь гурвыг иь ч мэдэхгvй. Залбирч ч чадахгvй. Би залбирч байгааг нь хардаг юм. Тэгэхэд залбирч ч чадахгvй байна. Залбирал нь сєхєрч мєргєх, сєгдєж мєргєх хоёр шvv дээ. Гэтэл алдаатай хийдэг. Би хараад л “Хєєрхий минь. Энэ чинь бєє биш байна” л гэдэг. Наад зах нь мєргєж сурчих хэрэгтэй. Тэрнийхээ дараа єєрийгєє онгодтой, тэнгэртэй гэж ярьж байх ёстой юмаа.

-Ер нь Монголд хичнээн бєє байна вэ. Хэд нь хуурамч бол?
-Би тоймлож ойлгож байгаагаар барагцаалбал 1000 орчим хvн бий. 1000 дотор 700 орчим нь онгодтой, 300 нь хуурамч байгаа. Би чинь ерєєсєє Монгол бєєг байхгvй. Хоёрхон газар голомт байхад нь босгосон хvн шvv дээ. 15 жилийн ємнє Монголын Бєєгийн шашны Голомт тєвийг байгуулахад Дархадын нутагт цєєхєн хэдэн удгад. Мєн манай Халх бєє гэж цєєхєн хэдэн хvн байв. Би Улаанбаатарт бєє эрээд олохгvй байсан. Нэг ч бєє байхгvй. Тэгвэл одоо Улаанбаатараар дvvрэн байна шvv дээ. Одоо 2 их том хувьсал єєрчлєлт гарч байна. Нэг нь хотод ороод ирсэн хотожсон бєє. Нєгєє нь хєдєє байж байгаа бєє энэ хоёр хоорондоо их ялгаатай. Ерєєсєє байгапиа дагаж амьдарч байгаа, залбирч байгаа улсууд энэ Улаанбаатарын зах зээлийн орчинд байгаа бєє хоёр их ялгаатай. Залбирал нь хvртэл єєр. Тэнд чинь жинхэнээсээ залбирна. Энд бол шашин гэж залбирна. Шашны хvн гэж бодож залбирна.

-Хуурамч бєє нараас салахын тулд бодитоор юуг хийх ёстой бол. Филиппин бас хуурамч бєє нараасаа тєрийн бодлогоор салсан гэдэг?
-Бєє бол тухайн vндэстний єєрийнх нь соёл. Манай нvvдэлчдийн том соёл. Зvгээр хоосон зvйл биш. Манай ард тvмэн, байгаль хоёрын дундаас тєрж гарсан их том соёл. Соёлын хувьд бол энэ нь устах ёсгvй. Тийм арга байхгvй. Гарцаагvй оршино. Харин яаж оршин тогтнох вэ гэдэг асуудал байна. Монголын бєє нарыг хvчин чадлаараа дэлхийд 3-рт орох чадалтай гэдэг шvv дээ. Танзаний бєє нарын дараа Якутынх. Тэгээд манайхыг гэдэг. Магадгvй 1-рт явж ч магадгvй, тийм хол алхсан бєє байсан. Гэхдээ их устгагдсан. Чингис хаанаас хойш гурван удаа их том хэлмэгдэлд орсон. Тэр улмаас хvчин чадал нь алдагдсан юм бий. Ер нь манай Монголын соёлын гени устсан шvv дээ. Ардын хувьсгал гэж юмны гайгаар Монголчууд их том гениэ алдсан. Танзанийн Засгийн газар нь тоггоол гаргаж олон бєєгєє буудаж алсан. 82 онд байх. Хараал хийлээ гэж. Ард тvмний хvсэлтээр буудсаи. Тэгвэл Ємнєд Солонгост явж байхад их єєр байна. Коммунизмын гай орж ирээгvй учраас бєєгийн шашин нь тэр чигээрээ vлдсэн байна. Гол нь тэр ард тvмэн сэтгэлтэйгээ vлдсэн байна. Харин манай ард тvмэн сэтгзлгvй болсон. Сэтгэлээ алдсан байна.

-Ингэхэд Монгол тєрийн тухай чухал vгийг бєє нар хэлдэг?
-2012 онд Монголын тєр жинхэнэ тєр болно л гээд онгодууд хэлээд байдаг юм. Тєр барих ёстой хvн нь одоо гараагvй гээд байгаа. Тєр нь жолоодогчгvй явж байгаа. Жолоодох эрдэм боловсрол, ухаан тєгс хvн одоохондоо байхгvй байгаа. Оюун санааы хувьд шал єєр хvн байх ёстой. Тэр хvн 2012 онд гарч ирнэ. Ойрхон байгаа. Одоо 25, 26-тай л хvн гээд байгаа.

Монголын нэг єдєр

Бөөгийн талаар илүү ихийг : http://dayandeerh.blog.gogo.mn/
Category: Мэдээ | Views: 2220 | Added by: mongol | Rating: 4.5/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz