Баасан, 2024-03-29, 9:32 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 9 сар » 29 » Хvчирхийллийг єєгшvvлж болохгvй
0:19 AM
Хvчирхийллийг єєгшvvлж болохгvй


Хvчирхийллийг єєгшvvлж болохгvй

Хvчирхийлэл олон хэлбэртэй Хvчирхийлэл гэдэг vг тэнцвэргvй харилцаа буюу бусдыг эрхшээлдээ оруулах, хvч хэрэглэх, дарамт шахалт vзvvлэх, бусдыг сэтгэл санаа, бие махбодын хувьд хохироох гэсэн утга санааг агуулж байдаг. Хvчирхийлэл нь бусдын аюулгvй, дархан байдалд халдаж байдгаараа гэмт хэрэг юм. Хvчирхийлэл нь олон янзаар илэрдэг. Vvнд гэр бvлийн, хvvхдийн, хєгшчvvлийн, бэлгийн гэх мэт хvчирхийлэл ордог. Эдгээр нь та бидний амьдрал дунд байсаар байна.

Хvчирхийлэл хэрээс хэтэрвэл аюул дагуулна. Vvнийг хvний эрх мэддэггvй, харгис хэрцгий тэр л этгээдvvд vйлддэг. Тиймээс энэ талаар мэдлэгтэй байж, хvчирхийлэгч этгээдvvдийн эсрэг тэмцэж байх хэрэгтэй.

Гэр бvлийн хvчирхийлэл энгийн зvйлээр эхэлдэг
Гэр бvлийн гишvvдийн хэн нэг нь нєгєєгєє айлган, сvрдvvлэх, занах, доромжлох зэргээр бие, сэтгэлийн дарамт vзvvлж, хvч хэрэглэхийг тухайн гэр бvлийн доторх хvчирхийлэл гэж vздэг. Гэр бvлийн хvчирхийлэлд vг хэлээр болон биеийн хvчээр бусдыгаа дарамтлах бvх vйлдэл хамрагддаг. Тэр vйлдэлд єртсєн хохирогч нь сэтгэл санаагаар унахаас эхлээд биедээ шарх сорвитой болоход хvрч улмаар амь насанд нь аюул учирдаг. Гэр бvлийн хvчирхийлэл vг хэлээр доромжлохоос гадна бие махбодын хvчирхийлэлд хvргэдэг, дарангуйллын нэг хэлбэрээс нєгєєд шилжин даамжирч байдаг vйлдэл юм. Энэ vйлдэл нь гэр бvлийнхний дунд маш нуугдмал байдгаараа онцлогтой. Гэр бvлийн хvчирхийллийн хамгийн хэцvv нь маш энгийн зvйлээр эхэлж, аажимдаа улам харгис шинжтэй болохоос гадна тодорхой хугацааны дараа давтагддаг нь сэтгэл эмзэглvvлсэн явдал юм.

Бэлгийн хvчирхийлэлд єртсєн хvн тvvнийгээ нуун дарагдуулдаг
Зарим хvний бэлгийн зан vйл аюултай, бусдыг хохироодог нь гунигтай зvйл мэт санагдавч амьдрал дээр vнэн байдаг. Ийм маягийн зан vйл гаргахыг бэлгийн хvчирхийлэл гэж vзэхээс єєр аргагvй. Энэ нь ч учиртай. Хэн нэгнийг сексийн зорилгоор єдєж, зохисгvй харьцахыг хэлж буй хэрэг юм. Бэлгийн хvчирхийлэл нь хvvхэд, насанд хvрсэн хvмvvсийн алинд нь ч гэсэн хvнд сэдэв юм. Энэ тухай бодох, бусадтай ярилцахад их бэрхшээлтэй. Vvнээс гадна хvмvvсийн дунд бэлгийн хvчирхийллийн талаар буруу, ташаа ойлголт, мэдээлэл их байдаг. Хvчирхийлэлд автсан эмэгтэй энэ тухайгаа бусдад ярих нь єєрийнх нь нэр хvндэд нєлєєлнє гэж vздэг. Энэ бvхэн надаас л болсон. Би тэр хvнтэй уулзаагvй л бол, тийм хувцас ємсєж хvмvvсийн анхаарлыг татаагvй бол, сайн бодоогvй миний л буруу тvvний vгэнд итгээгvй бол гэх мэтээр хохирогчид єєрсдийгєє буруутгаж ихэнхдээ энэ тухайгаа нуун дарагдуулдаг.

Нєхєрлєх хvнээ зєв сонгох хэрэгтэй
Хvvхдvvд болон насанд хvрэгсэд багаасаа бусдыг хvндэтгэж харьцах ёсыг заалгаж єсдєг. Хvнтэй бэлгийн хавьталд орохдоо ч энэ ёсыг умартвал бэлгийн хvчирхийлэл vйлдэж байна гэсэн vг юм. Хувь хvний зєвшєєрєлгvйгээр хvний нууц эмзэг эрхтэнд хvрэх буюу оролдох нь бэлгийн хvчирхийлэл мєн. Бэлгийн хvчирхийлэлд хэн ч єртєж болно. Хоорондоо vерхдэг хайртай хосуудын хувьд ч гэсэн нэгнийгээ хvсээгvй vед нь, зєвшєєрєл авахгvйгээр бэлгийн хавьтал vйлдэх нь мєн л хvчирхийлэлд тооцдог. Орчин vед vvнийг болзооны vеийн хvчин гэж нэрлэх болсон. Ямар ч нєхцєлд чиний бие махбод зєвхєн чинийх шvv гэдгийг санаж явах нь чухал. Хvчирхийлэлд єртсєн хvмvvсийн тvvхийг харахад хvчирхийлэгчид ихэнхдээ хохирогчийн танил, ойр дотны хvмvvс байдаг. Тиймээс хvvхдээ асран хамгаалуулж, хvмvvжvvлэхэд туслалцаа авахаар хандаж байгаа хvнээ маш сайн бодож сонгох хэрэгтэй юм.

Хvчирхийлэлд єртєхгvйн тулд тэмц
Хэрэв хэн нэг хvн биед чинь хvрч, чамайг хvсээгvй байхад оролдох юм уу, ер нь ингэж болохгvй гэж бодож байгаа бол "Боль, намайг битгий оролд", "Болиоч" гэж шулуухан хэлэх хэрэгтэй. Ойр хавьд байгаа хvмvvсийг чангаар дуудаж, тэндээс тусламж хvсэх хэрэгтэй. Мєн энэ тухайгаа єєрийн итгэсэн хэн нэг хvнд заавал хэлж мэдэгдэж байх ёстой. Ихэнх хvчирхийлэгчид тухайн vйл явдлын талаар бусдад мэдэгдэхгvй байхыг хvсэх юм уу, эсвэл хэлж болохгvй гэж сvрдvvлдэг. Энэ нь тэд дараагийн удаад єєр олон хvнийг хохироох боломжоо алдахгvй байх гэсэн санаа юм. Тийм болохоор хvн бvр vvнийг чухалчлан vзэж тохиолдол болгоныг илчилж байвал бусдад сэрэмжлvvлэг болохоос гадна хvчирхийллийг газар авахуулахгvй байхад чухал нєлєєтэй.

Монголчуудын амьдрал
Category: Мэдээ | Views: 1561 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 2
0  
2 Duugui Negen   (2010-03-28 4:28 AM) [Entry]
Ene odoo suuliin uyed medee uzej, unshahaasaa aidag bollooo. Yu l uzne, yu l unshine, bugd l surug medee...Uneheer Mongol maani mulgui tumneesee bolj suirch bna doo...Uuniigee oilgood baigaa heseg hun baigaa bolovch yu ch hiij chadq, diilenh heseg ni bur ogt oilgohgui bna doo.Mongoliin maani ireedui yag miniih shig uneheer burheg, haranhui, manan dund bna daa! Namaig bish mongol ulsiig maani burhan urshuug.

0  
1 Hi   (2009-11-15 11:23 AM) [Entry]
Gemtniig uhuul gesen Haanii huili uilchilj ehelbel.Teneg maluud tsuoorch medeh yumda.
Gemt hereg huchirhiilel arai heterch bainshoo.

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz