Mongol_ub
Хятадын коммунизм Монгол улсын эсрэг түрэмгийллээ лавшруулж эхэллээ
үзэгдэл монгол улсаас өмнө зүгт дэглэгдэж, 1966 онд коммунист хятадууд
Бээжин дэх Монгол улсын элчин сайдын яам руу дайран орж элчингийн
ажилтнуудын гарыг хүлж гудамжинд чирж гаргаж ирээд ревизионистын цасан
малгай өмсгөн зодож нүдсэн гутамшигт явдлын дахилт өмнө зүгээс
яамыг яагаач үгүй мөртлөө Монгол улсын элчин сайдын яамыг дайрч довтолж
байсан нь үүний нэг нотолгоо болсон билээ. Соёлт ертөнцийн түүхэн дэх
цорын ганц гэж болох ийм гутамшигт явдалыг үйлдсэн Хятадын коммунистууд
удаа миний ярих гэсэн зүйл энэ сэдэвтэй дам холбогдох учир элчин сайдын
яам руу дайрч довтлон монгол дипломатуудыг зодож нүдсэн тэр гутамшигт
явдалын тухай дараа дахин онцгойлон ярих болно гэж уншигчиддаа амлаад
харин энэ удаа аюулын ямар харанга дэлдэж эхэлсэнийг нь тайлбарлая.
Глобал таймс нэртэй Хятад сонин байдаг аж. Сүүлийн долоо хоногийн дотор
Монгол улсыг энэ сонин хоёр удаа заналхийллээ. Хятад бол коммунист
дэглэмтэй орон. Бид ч коммунист дэглэмд он удаан амьдарч энэ дэглэмийн
мөн чанарыг ой тойндоо мартахгүйгээр шингээж авсан улс. Өөрөөр хэлбэл
коммунист дэглэмд цензургүй хэвлэл огт байдаггүйг бид мэдэхтэйгээ гэсэн
үг. Ингэхээр Глобал таймс гэсэн хаягтайгаар ХКН бидэнд захиа ирүүлж
байна гэж шууд ойлгож болно. Ерэн оныг хүртэл тэд ингэж дуугарах
хятадын эдийн засгийг дэмжсэнээр хятадын хууч өвчнийг сэдрээжээ. Энэ
улсыг харж л байгаарай удахгүй хөрш бүх оронтойгоо үүсгэсэн хэрүүл
зодооноо сэргээх болно. Энэ удаа тэд дээрэлхэж чадна гэж үзээд монголыг
заналхийлж байна. Энэ заналхийлэл их шазруун , бүр цэргийн хүч
хэрэглэхэд татгалзахгүй гэсэн шинжийн илэрхий дээрэнгүйлсэн өнгөтэй
байгаа нь шууд анхаарал татаж байгаа юм. Монгол улс Москва төвтэй
коммунизмын дарангуйллаас ангижрамагцаа Бээжингийн коммунд хамрагдах
болчихсон билээ. 90 оноос хойш хятадын коммунист намын гишүүд барилгын
ажилчид нэртэйгээр монгол улс руу нэвтэрч эхэлсэн бөгөөд монгол улсын
нийслэлд орж ирмэгцээ ухамсар дорой бүсгүйчүүд охидыг бөөн бөөнөөр нь
лагерьтаа авчран зодож занчин хүчирхийлж эхэлснийг монголын бүх хүн ард
мэдэж байгаа. Худалдаа арилжааны бузар луйвар чухамхүү энэ
коммунистуудаас л гардаг бөгөөд тэд жил бүр монголчуудыг хэдэн зуун сая
үндсэндээ таван тэрбум гаруй долларын алдагдал хүлээгээд байгаа билээ.
Ийм илэрхий хүч хэрэглэх байдал хоёр орны харилцаанд байгааг манай
зарим нэгэн улс төрчид тэр дундаа огцорсон ерөнхийлөгч Н. Энхбаяр ,
аргагүйн эрхэнд өргөдлөө өгч чөлөөлөгдсөн ерөнхий сайд С.Баяр нар маш
сайн ойлгож байсан бөгөөд тэд Орос улстай харилцаагаа хөгжүүлэх гэсэн
бодлогынхоо золиосонд өнөөгийн улс төрийн тэмцлийн хохирогч болж үлдэж
байгаа билээ. Өнөөдөр Улаанбаатарын гудамжинд хятадын коммунистууд
эзэрхэн таахалзаж монгол залуучуудыг хүссэн үедээ барьж авч зодож нүдэж
хотынхоо амгалан тайван байдлыг сахин хамгаалах гэснийхээ төлөө монгол
төрийн цагдаа хятадуудад зодуулан цус нөжиндөө холилдон хэвтэж байдаг
болсон нь ч бодит үнэн билээ. Хүчтэй коммунист төртэй хятад иргэдийн
тусгаар тогтносон монгол улсад үйлдэж байгаа энэ бүх ичгүүр сонжүүргүй
явдал нь яавч хувь хүний үйлдэл биш гэдгийг боловсролтой монголчууд маш
сайн ойлгож байгаа билээ. Тэд дээрээсээ нэг л удирдлагатай байдаг тэр
удирдагч нь ХКН мөн юм. Чухамхүү коммунист намынхаа заавар зөвлөлгөө
шууд удирдамжаар Улаанбаатарыг түйвээх , боломж олдсон нөхцөлд төрийн
эргэлт хийхээр хятадын цэрэг коммунистууд барилгын ажилчин дүрээр
монголд орж ирцгээж байна. Үүнийг ч Глобал таймс сонин нь нууж хаахгүй
зарлаж байна. Энэ үйлдэл анх удаагийнх биш бөгөөд өнгөрсөн зууны жараад
онд Бээжингийн цэргийн тойрогийн бүхэл бүтэн нэг дивиз барилгын
ажилчдын дүрээр монголд орж ирчихээд дээрээс ирэх тушаалаа хүлээж
байсантай утга нэг байна. Өнөөдөр хятадын цэргийн монгол дахь бодит хүч
нэг дивизэр зогсохгүй болжээ. Тэд анхныхаа тушаалыг Глобал таймс
сониныхоо нийтлэлээр дамжуулан авч байна гэдгийг олон монголчууд ойлгох
хэрцгий үйлдлүүдийг хийх болно. 1996 онд монголын тагнуулын төв газрын
сөрөг тагнуулын албаны дарга Бээжинд алагдахад байдал ямар нарийн болж
байгааг би сонин хэвлэлээр сануулж байсан хэн ч тоогоогүй. Дараа нь
УИХ-ын гишүүн Ш. Отгонбилэгийг алагдахад хамт явсан хоёр хятад иргэнийг
хятадууд монгол улсын агаарын хилийг зөрчин онгоц ирүүлж байцаалтанд
оруулалгүй яажшуухан шуурхай авч явж байлаа. Энэ тухай аллагад гадны
гар оролцлоо гэдгийг ч бичиж л байсан мөн л хэн ч анзаараагүй. УИХ-ын
гишүүн С. Зоригийг алсан алуурчны эзэн хэн бэ гэдгийг ч таамаглахад
хэцүү биш. Энэ хэрэг яагаад илрэхгүй удаад байгааг ч тааж ядах юм алга.
Тухайн үед шуурхайлан мөрдөх үүрэгтэй байсан цагдаа Мөрөн яагаад
мөрдөөгүй хийгээд түүнийхээ хариуцлагыг үүрэх нь байтугай үндсэндээ
хятадуудыг монголд оруулахгүй байх , орсон нэгийг нь шуурхайлан хөөн
гаргаж байх зорилготой байгуулагдсан гадаадын иргэн харъяатын албыг
хэний заавар зөвшөөрлөөр толгойлоод байгааг ч ойлгох нь нэг их хэцүү
бодлого биш билээ. Ерөнхий утгаараа Богд хаант монгол улс
байгуулагдсаны дараа монголд өрнөсөн үйл явдал өнөөдөр давтагдаж эхлээд
байгаа юм биш биз. Тэргүүний сэхээтэн , эх оронч үзэлт бараг бүх
сайдуудыг алж хядсаныхаа дараа урвагч шанзав Бадамдоржтой хуйвалдан
монгол төрийг унагаж хятад генерал Сүй-Шү-Жаны дивиз монголд орж ирсэн
билээ. Тэд монголд ирсэнээсээ хойш жил гаруйхны дотор арав гаруй мянган
монгол иргэдийг хүйс тэмтрэн устгасан. Үүнийг бид яагаад мартах ёстой
гэж. Гамин цэргүүд монгол айл руу давхин очиж эр нөхрийг нь хүлж
хаячихаад эхнэрийг нь нүдэн дээр нь цувран хүчирхийлцгээж энэ яргаллаа
дуусгамагц хөөрхий эхнэрийн бэлэг эрхтэнд ганж хийн эргүүлэх ам руу нь
винтовынхоо амыг шургуулан буудах , хүүхдүүдийг нь хураалттай аргал
дээр суулгаж байгаад бай болгон буудах , монгол эрчүүдийн нүдийг
амьдаар нь ухаж , бэлэг эрхтнийг нь тас татан нохойд хаяж өгөх мэтээр
бах таваа ханган яргалаж байсан тэр үйлдлүүд баримтууд архивт байж
байхад монголчууд яагаад хятадуудыг тэвэрч наалинхайтах ёстой болж
тэмтэрсэн түүх шарлаагүй байхад , өнөөдөр шашин нэгтэй Түвэдүүдийг яаж
яргалж байгааг харсаар мэдсээр байж , хил залгаа Уйгаруудыг яаж дарлан
доромжилж залуучуудыг нь сорчлон хядаж байгааг харсаар байж толгойгоо
энэ илдэн дор тавьж өгөх монгол хүн олдоно гэжүү. Глобал таймсад
бичсэнийг уншиж байхад тэд монголчуудын эв нэгдэлгүй , засгийн төлөө
үхэлдэн тэмцдэг чанарт ямар их ач холбогдол өгч байгаа нь дотоожгүй
хужаагийн нуудгай шиг ил харагдаж байна. Гэвч бидний энэ чанар цаг
зуурынх гэдгийг мэдтүгэй. Аюулын ирмэг дээр бид олонтаа очсон ч ангал
руу нэг л удаа унаж Манжуудын зууш болсноо мартдаггүй бөгөөд монголын
эв нэгдлийг бусниулагчид хэзээ ямагт дарагдан мөхөж бид өөрийн замаар
замнаж байсныг бидний ариун түүх гэрчлэх болно. Энэ түүхийг бичсээр
ирсэн өнөө ч бичиж байгаа эх орончид урвагчдаасаа сая дахин илүү хүчтэй
гэдгийг дахин нэг сануулмуу. Эцсийн бүлэгт хятадын коммунистууд Оюу
толгойн гэрээг барууныхантай хийлээ гэж монголчуудыг заналхийлж байгаа
бөгөөд , таван толгойгоо шууд өг хэмээн нэхэж байгаагаа нуухгүй
сүрдүүлж байгаа нь энэ юм. Гэхдээ коммунистуудаа та нар монголчуудыг
нэг л сайн ойлгохгүй байна. Та нар биднийг шахах тусам бид ардаа байх
Оросуудыг түшиж ирсэн бөгөөд , энэ түүх давтагдвал бид яалт ч үгүй
Япон улс та нарын дарамтанд орчихсон учраас дорвитой алхам хийж
чадахгүй тэр тусмаа хаа хамаагүй монголын төлөө гэдгийг монголчууд
өнөөдөр ухаарах хэмжээний боловсролтой болжээ. Та нар Амар мөрний хойт
эрэг дээр хэзээ ч гарч чадахгүй шигээ Монголын говийг хойшоо нэвт гарч
чадахгүй. Москватай олон жил нөхөрлөсөн монгол хүн би тэдний
геополитикийн таяг тойрог хаагуур зураастай байдгийг дэндүү сайн мэддэг
билээ. Ингэхээр бидэнд нэг л зам маш тод байгаа нь харагдаж байна. Яах
вэ наймаагаа хийцгээе. Бид идүүлж сураагүй юм биш дээ идүүлэе яахав.
Жил тутмын алдагдал маань хоёр зуун тавь орчим сая доллар байлаа гэхэд
монгол улс монголчууд гурван зуун жилдээ сөхрөөд уначихгүй ээ. Та нар
Таван толгойн ордын ашиглалтанд оролц. Түүнээс биш та нарт илүү эрх
яалаа гэж бид өгөх ёстой юм бэ. Тэр дундаа гадаад хөрөнгө оруулалтаа
цэргийн хүчээр хамгаална гээд заачихсан хатуу хуультай танай улсын
цэргийг сайн дураараа оруулах гэж балайтсан гэрээ үзэглэж суух уу . Та
нар монголоор дутахгүй олон хөрштэй гэж даналзсан байна лээ. Пакистан ,
Тайланд хоёроос бусадтай нь та нар ямар нэг хэмжээгээр нударга
зөрүүлээд хамгийн сүүлд Вьетнамд уйлтлаа зодуулсан чинь 1979 он ,
энүүхэн хаяанд байна тиймээ. Муур хулганаа барих л болно гэж танай
Дэн-Сиуй – Пэн гэдэг дарга айлдсан гэдгийг бид мэднэ. Гэтэл бид чоно
Хvчирхийллийг єєгшvvлж болохгvй
санаа, бие махбодын хувьд хохироох гэсэн утга санааг агуулж байдаг.
Хvчирхийлэл нь бусдын аюулгvй, дархан байдалд халдаж байдгаараа гэмт
хэрэг юм. Хvчирхийлэл нь олон янзаар илэрдэг. Vvнд гэр бvлийн,
хvvхдийн, хєгшчvvлийн, бэлгийн гэх мэт хvчирхийлэл ордог. Эдгээр нь та
Хvчирхийлэл хэрээс хэтэрвэл аюул дагуулна. Vvнийг хvний эрх мэддэггvй,
харгис хэрцгий тэр л этгээдvvд vйлддэг. Тиймээс энэ талаар мэдлэгтэй
Гэр бvлийн гишvvдийн хэн нэг нь нєгєєгєє айлган, сvрдvvлэх, занах,
доромжлох зэргээр бие, сэтгэлийн дарамт vзvvлж, хvч хэрэглэхийг тухайн
гэр бvлийн доторх хvчирхийлэл гэж vздэг. Гэр бvлийн хvчирхийлэлд vг
хэлээр болон биеийн хvчээр бусдыгаа дарамтлах бvх vйлдэл хамрагддаг.
Тэр vйлдэлд єртсєн хохирогч нь сэтгэл санаагаар унахаас эхлээд биедээ
шарх сорвитой болоход хvрч улмаар амь насанд нь аюул учирдаг. Гэр
бvлийн хvчирхийлэл vг хэлээр доромжлохоос гадна бие махбодын
хvчирхийлэлд хvргэдэг, дарангуйллын нэг хэлбэрээс нєгєєд шилжин
даамжирч байдаг vйлдэл юм. Энэ vйлдэл нь гэр бvлийнхний дунд маш
нуугдмал байдгаараа онцлогтой. Гэр бvлийн хvчирхийллийн хамгийн хэцvv
нь маш энгийн зvйлээр эхэлж, аажимдаа улам харгис шинжтэй болохоос
гадна тодорхой хугацааны дараа давтагддаг нь сэтгэл эмзэглvvлсэн явдал
Зарим хvний бэлгийн зан vйл аюултай, бусдыг хохироодог нь гунигтай зvйл
мэт санагдавч амьдрал дээр vнэн байдаг. Ийм маягийн зан vйл гаргахыг
бэлгийн хvчирхийлэл гэж vзэхээс єєр аргагvй. Энэ нь ч учиртай. Хэн
нэгнийг сексийн зорилгоор єдєж, зохисгvй харьцахыг хэлж буй хэрэг юм.
Бэлгийн хvчирхийлэл нь хvvхэд, насанд хvрсэн хvмvvсийн алинд нь ч гэсэн
хvнд сэдэв юм. Энэ тухай бодох, бусадтай ярилцахад их бэрхшээлтэй.
Vvнээс гадна хvмvvсийн дунд бэлгийн хvчирхийллийн талаар буруу, ташаа
ойлголт, мэдээлэл их байдаг. Хvчирхийлэлд автсан эмэгтэй энэ тухайгаа
бусдад ярих нь єєрийнх нь нэр хvндэд нєлєєлнє гэж vздэг. Энэ бvхэн
надаас л болсон. Би тэр хvнтэй уулзаагvй л бол, тийм хувцас ємсєж
хvмvvсийн анхаарлыг татаагvй бол, сайн бодоогvй миний л буруу тvvний
vгэнд итгээгvй бол гэх мэтээр хохирогчид єєрсдийгєє буруутгаж ихэнхдээ
Хvvхдvvд болон насанд хvрэгсэд багаасаа бусдыг хvндэтгэж харьцах ёсыг
заалгаж єсдєг. Хvнтэй бэлгийн хавьталд орохдоо ч энэ ёсыг умартвал
бэлгийн хvчирхийлэл vйлдэж байна гэсэн vг юм. Хувь хvний
зєвшєєрєлгvйгээр хvний нууц эмзэг эрхтэнд хvрэх буюу оролдох нь бэлгийн
хvчирхийлэл мєн. Бэлгийн хvчирхийлэлд хэн ч єртєж болно. Хоорондоо
vерхдэг хайртай хосуудын хувьд ч гэсэн нэгнийгээ хvсээгvй vед нь,
зєвшєєрєл авахгvйгээр бэлгийн хавьтал vйлдэх нь мєн л хvчирхийлэлд
тооцдог. Орчин vед vvнийг болзооны vеийн хvчин гэж нэрлэх болсон. Ямар
ч нєхцєлд чиний бие махбод зєвхєн чинийх шvv гэдгийг санаж явах нь
чухал. Хvчирхийлэлд єртсєн хvмvvсийн тvvхийг харахад хvчирхийлэгчид
ихэнхдээ хохирогчийн танил, ойр дотны хvмvvс байдаг. Тиймээс хvvхдээ
асран хамгаалуулж, хvмvvжvvлэхэд туслалцаа авахаар хандаж байгаа хvнээ
Хэрэв хэн нэг хvн биед чинь хvрч, чамайг хvсээгvй байхад оролдох юм уу,
ер нь ингэж болохгvй гэж бодож байгаа бол "Боль, намайг битгий оролд",
"Болиоч" гэж шулуухан хэлэх хэрэгтэй. Ойр хавьд байгаа хvмvvсийг
чангаар дуудаж, тэндээс тусламж хvсэх хэрэгтэй. Мєн энэ тухайгаа єєрийн
итгэсэн хэн нэг хvнд заавал хэлж мэдэгдэж байх ёстой. Ихэнх
хvчирхийлэгчид тухайн vйл явдлын талаар бусдад мэдэгдэхгvй байхыг хvсэх
юм уу, эсвэл хэлж болохгvй гэж сvрдvvлдэг. Энэ нь тэд дараагийн удаад
єєр олон хvнийг хохироох боломжоо алдахгvй байх гэсэн санаа юм. Тийм
болохоор хvн бvр vvнийг чухалчлан vзэж тохиолдол болгоныг илчилж байвал
бусдад сэрэмжлvvлэг болохоос гадна хvчирхийллийг газар авахуулахгvй
О.Дашбалбар
Даварсан солонгост дарлуулсан монгол охин арван сар хэвтэрт байна
18 настай охиныг суумгай болгосон солонгос эрийг нутаг буцахад нь
УИХ-ын гишvvн Д.Батбаяр тусалжээ Н.Оюунсvрэн энэ сард 18 нас хvрчээ.
Зургаан ахтай, айлын ганц охин
тэрбээр багаасаа солонгос хэл судалж, БНСУ-д дєрєвдvгээр анги
дvvргэжээ. Хэлнийхээ мэдлэгийг дээшлvvлэх зорилгоор 15 настайгаасаа
Монголд vйл ажиллагаа явуулдаг “Yoldo” компанид орчуулагчаар ажиллаж
эхэлжээ. Тус компанид гурван жил зарц шиг нь ажилласны эцэст охин
бvсэлхийнээс доош мэдээгvй, хэвтрийн хvн болж vлджээ. Тvvнийг ийм
болгосон солонгос захирал ял зэмгvй, нутагтаа буцсан гэнэ. Охины яриаг
сонсоод сууж байхдаа хvний нутагт алуулсан монгол эмэгтэй, єєрийнхєє
нутагт хохирч vлдсэн охин хоёр ялгаагvй мэт санагдаж байлаа. Учир нь
Охин халуундаа, толгойнхоо євчинд шаналж байсан ч болсон явдлыг талаар
-Тэнгэр муудахаар бие бvр их євддєг юмаа. Ойрын хэд хоног толгой
євдєєд, халуураад байна. Босч чадахгvй ийм болохоор гэрийнхнийгээ их
зовоох юм (Хєнжлєє сєхєж харууллаа. Нуруунд нь хоёр тєє хэртэй мэс
заслын сорви байна. Том хvний живх хийснийгээ заагаад гуурсаар бие
засдаг гэж тайлбарлалаа. Бас Солонгост нэг сар асрах хvнгvй хэвтсэнээс
-Солонгос хэлнийхээ мэдлэгийг дээшлvvлэх гээд 2006 онд “Yoldo” компанид
орчуулагчаар ажилд орж байлаа. Тэр vед энэ компани Монголд vйл
ажиллагаагаа явуулж эхэлж байсан юм. Хєдєє аж ахуй, газар тариалангийн
-Тэр компанийн монгол талыг хариуцсан бvх л ажлыг гарддаг байсан даа.
Тэглээ гээд надад цалин мєнгє бараг єгдєггvй байлаа. Хамгийн их нь 200
мянган тєгрєгийн цалин авч vзсэн. Захирал хаашаа л явна дагаж,
бизнесийн, ажил хэргийн бvх л орчуулга хийж, албан бичгийг нь янзалдаг
байлаа. Ачаалалтай ажиллаж байсан болохоор гэрийнхэн маань гар гэдэг
байсан. Гэхдээ тэр компанийг байгуулагдсан цагаас нь хойш ажилласан
болохоор хаях сэтгэл байгаагvй ээ. Дарга нартаа маш их итгэж,
сэтгэлээсээ ажилладаг байсан. Би ажлынхаа хажуугаар “Идэр” дээд
сургуульд сурдаг байсан юм. Гэтэл Ли Юан Го захирал сургуулиа хая гэж
загнахад нь хvртэл жилийн чєлєє авч байсан. Нэг vгээр хэлэхэд би тэр
компанид сэтгэл зvрхээрээ ажилладаг байсан. Хvний итгэлийг алдахгvй
гэдэг монгол хvний чанар бий шvv дээ. Тэгтэл гадны хvн єєр юм байна
гэдгийг ойлгож байна. Намайг биедээ ахадсан ачаа vvрч, яаж ажиллаж
-Єнгєрсєн оны арваннэгдvгээр сарын 1-нд манай компанийнхан Булган
аймгийн Хутаг-Єндєр суманд газар тариалангийн ажил эхлvvлэх гэж хоёр
машинтай явсан юм. Ажил тєрєл нь ч бvтэж, захирал Ли Юан Го архи уусан.
Тэгээд л жолоочоороо машин бариулахгvй гээд єєрєє жолоодож, хурд
хэтрvvлж яваад осол гаргасан. Тухайн vед би жолоочийн ар сууж байсан
учраас хамгийн хvнд гэмтсэн хэрэг. Захирлын хавирга хугарсан тєдий.
-Тухайн vед миний ухаан орж гараад байсан. Захирал “Чамайг Солонгос
явуулаад л мэс засал хийж эрvvл болгоно. Гэрийнхэндээ хэлсний хэрэггvй”
гэж ятгасан. Тэгэхээр нь 85 настай эмээгээ зовоогоод яахав гээд
гэрийнхэндээ хэл дуулгаагvй. Намайг хvнд гэмтэлтэй гээд Гэмтэл согог
судлалын vндэсний тєвийн хоёр эмч дагаж явсан. Захирал цагдаагийн
-Урьд нь намайг vл ялих зvйлээр шалтаглан зодож байсныг ах мэдээд
захиралтай хэрэлдэж байсан. Тvvнээс хойш манайхнаас айдаг болсон байх.
-Насанд хvрээгvй хvvхдийг хvнд гэмтсэн байхад нь гадаад руу авч явахад
гэрийнхэнд нь заавал мэдэгдэх ёстой биз дээ. Замын ослын хэргийг шалгаж
байгаа мєрдєн байцаагч ч, авч явж байгаа эмч нар ч гэрийнхэнд чинь
-Осолд орсноос хойш дєрєв хоногийн дараа Солонгос явсан. Монгол эмч нар
намайг хvргэж єгчхєєд буцсан. Миний нурууны 11, 12 нугалам бяцарч,
нугас тасарсан гэсэн. Маш хvнд гэмтэлд тооцогддог юм билээ. Мэс засал
хийж бяцарсан ясыг цэвэрлэсэн юм билээ. Тэгээд бяцарсан ясыг тємрєєр
Эхэндээ мэс засал хийсний дараа нутаг буцаана гэж захирал хэлсэн. Гэтэл
бvр сар хэвтvvлсэн. Хvний нутагт асаргаагvй, байнгын хэвтэрт байснаас
-Осолд орсноос дєрєв хоносны дараа ахын найз “Танай дvv чинь Гэмтлийн
эмнэлэгт маш хvнд байсан. Гайгvй юу” гэж хэлээд мэдсэн гэсэн. Тэгээд л
ах маань сураглаж, ослын талаар мэдсэн. Миний зургийг бариад Гэмтлийн
Захирал намайг удахгvй ирнэ, та нар яваад хэрэггvй гэж ятгаад байсан
гэсэн. Гэхдээ миний євчнийг биш, єєрийнхєє хавирга хугарсан хэцvv
байгаад яриад байсан гэсэн. Манайхан ч ирэх байх гэж хvлээгээд,
захирлаас намайг нэхээд л байсан гэсэн. Тэр солонгос “Танай охин сайн
байгаа. Би гурван сая вонноор автоматаар ажилладаг тэрэг авч єгсєн.
Явснаас хойш сарын дараа арга яваад араас нь явъя гээд захиралтай
Ирэхэд манайхан бvгд онгоцны буудал дээр хvлээж байсан. Ядарсан,
турсныг минь хараад уйлалдаад хэцvv байлаа. Ирсний маргааш гэрийнхэн
маань нєхєн сэргээх эмнэлэгт 20-иод хоног хэвтvvлсэн. Дараа нь Оргил
-Захирал намайг нэг тусламжийн эмнэлэгт хэвтvvлээд л хаячихсан байсан
юм билээ. Мэс засал, эмчилгээний зардал 15-16 сая тєгрєг болсон байна
лээ. Гэтэл захирал надтай нэг л удаа уулзахдаа 50-60 сая тєгрєгєєр
-Монголд “Сэтгэшгvй” эмнэлгийн Хvрэлбаатар гээд маш олон эмчээр
эмчилгээ хийлгэлээ. Монголд хийх эмчилгээ байхгvй гэсэн. Солонгос руу
зургаа явуулж судаллаа. Тэнд нєхєн сэргээх эмчилгээг шат дарааллаар нь
хийлгэж байгаад мэс засал хийдэг гэсэн. Зєвхєн эмчилгээний зардалд
80-90 сая тєгрєг шаардлагатай гэсэн. Би айлын ганц охин. Надаас хvvхэд
гарах эсэх нь ч тодорхойгvй болоод байна. 18-хан насандаа ийм болчхоод
байгаагаа vгээр илэрхийлж чадахгvй байна. Солонгосоос ирснээс хойш бvх
л эмчилгээний зардлыг гэрийнхэн маань олж байгаа. Шvvх эмнэлгийн
тогтоосноор би хєдєлмєрийн чадвараа 90 хувь алдсан гэсэн. Одоо группт
-Тэр хvнд Эрvvгийн хуулийн 215 дугаар зvйлийн 215.2-т зааснаар эрvvгийн
хэрэг vvсгэсэн. Эхэндээ Булган аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж
байсан. Би очиж мэдvvлэг єгч чадахгvй учраас хэргийг нь нийслэлд
шилжvvлэхийг хvссэн. Тэгээд Замын цагдаагийн газарт Батдэлгэр гэдэг
байцаагч шалгаж эхэлсэн. Хэрэг нь шилжиж ирэх гэсээр байтал єнгєрсєн
хоёрдугаар сар болсон. Осол гарах vед унаж явсан машиныг нийслэлд
-Компанийнх нь менежер Ганзориг гэдэг хvний батлан даалтад байсан.
Манай гэрийнхэнд мєнгєгvй гэдэг ч энд тэнд бааранд наргиж яваа сураг
гардаг байлаа. Гэрийнхэн маань арга яваад сэжигтэнг хорих хvсэлт
гаргасан. Тэгээд мєрдєн байцаагч, прокурор хvсэлт гаргаж Сvхбаатар
дvvргийн шvvхээс єнгєрсєн тавдугаар сард шийдвэр гаргаж Ли Юан Гог 60
-Vгvй ээ. Захирлын барьж хориход халааснаас нь нэг сая нэг зуун мянган
тєгрєг, 1300 ам.доллар гарч ирсэн гэсэн. Манайхад эмчилгээний зардал
Хоригдсоноос хойш долоо хоногийн дараа ах маань “Хvнийг арай ч хоёр сар
хорих муухай юмаа” гэж монгол хvний єрєвч сэтгэл гаргаж мєрдєн
байцаагчтай уулзсан гэсэн. Гэтэл тэр єдєр хоригдсон гээд байсан хvн
чинь мєрдєн байцаагчтай уулзахаар ирсэн гэсэн. Батдэлгэр байцаагч бvр
нvдэндээ итгэхгvй, арзас гээд явчихсан гэж байна лээ. Сvхбаатар
-Ахын маань танил Сvхбаатар дvvргийн шvvхэд ажилладаг. Танил нь “УИХ-ын
гишvvн Д.Батбаяр энэ хавиар гурван єдєр яваад л батлан даалтад
гаргачихлаа” гэж хэлсэн гэсэн. Тэр нь ч vнэн байсан. Бvр батлан даалтын
-Ажил хэргийн тvншvvд. “Yoldo” компани Кёкvшю цамхгийн арван давхарт
байдаг. Намайг ажиллаж байхад тэд тvншvvд болсон. УИХ-ын гишvvн
Д.Батбаяр Японд зодог тайлахаасаа ємнє Язука нарт их дарамтлуулдаг,
єртэй байсан юм билээ. Тэр vедээ Лин Юан Гогоос 2006 онд 200 сая вонн
зээлсэн баримт ч бий.Тэр мєнгєний барьцаанд л захирлыг хорихоос суллаж,
-Кёкvшзан захиралтай ажил хэргийн холбоотой байсан учраас таньдаг
байсан. Д.Батбаярын компанид Солонгосоос орчуулах ажил гарвал тусалдаг
байлаа. Бас єнгєрсєн жил Д.Батбаяр эхнэртэйгээ Солонгос руу явахад нь
бид ч тийшээ явж таарсан. Тэгээд Д.Батбаяр, эхнэр хоёрт нь туслаж
орчуулгыг нь хийж байсан. Эхнэрийнх нь бие тааруу байсан учраас намайг
эмнэлгээр хамт явахыг гуйж ч байлаа. Миний хэлний чадварыг их vнэлдэг
-Чи солонгос иргэнийг нутаг руу нь явахад УИХ-ын гишvvн зуучилсан гэж
-Єнгєрсєн долдугаар сарын 1-нд хэрэг нь Хан-Уул дvvргийн шvvхэд
шилжсэн. Гэтэл Єршєєлийн хууль гарч, сэжигтэн єршєєлд хамрагдчихсан.
Єршєєлд хамрагдсан єдєр нь ах маань Хан-Уул дvvргийн шvvхэд очсон
гэсэн. Туяат шvvгч захиралд “Чи эндээс гарангуут тэр охины эмчилгээний
зардлыг єгєєрэй” гэж хэлсэн гэсэн. Гэтэл Ли Юан Го Єршєєлийн хуульд
-Сэжигтэнд холбогдох Эрvvгийн хэрэг Єршєєлийн хуульд хамрагдсан бол та
-Гадны хvн Монголын хуулийн цоорхойг маш сайн ашиглаж байна шvv дээ.
Иргэний шvvхэд нэхэмжлэх гаргах завдал єгєлгvй Солонгос руу явчихсан.
Иргэний шvvхэд хандахад хохирогч тодорхой хэмжээний мєнгє тєлдєг юм
билээ. Миний эмчилгээний зардлыг тєлсєєр байгаад манайханд мєнгєний
боломжгvй байгаа. Шvvхэд єгєх мєнгєє бэлдсэний дараа шvvхэд хандахад
бэлэн байгаа. Гэтэл захирал єнєєг хvртэл сураггvй байгаа. Бид ямар ч
-Хоёр солонгос хvн компанид нь ажиллаж байгаа гэсэн. Тэд компанийг
худалдаж авсан гэдэг гэсэн. Гэхдээ цаанаа Ли Юан Готой холбоотой байдаг
-Анх хэргийг шалгаж эхэлж байхад Солонгосын Элчин сайдын яамны хуулийн
асуудал хариуцсан мэргэжилтэн Замын цагдаагийн газарт бидэнтэй уулзаж
байсан. Тэгэхдээ “Бит их харамс ч байна. Сэжигтэнд эмчилгээний бvх
тєлбєрийг долдугаар сарын 15 гэхэд барагдуул барагдуул гэж хэлнэ. Энэ
хvнийг манай яам батлан дааж байна” гэж байсан. Харин захирлыг нутаг
руугаа явсных дараа цаг аваад очтол уулзахгvй гэсэн. Орчуулагчид нь
ємнє нь уулзаж байснаа хэлээд ортол “Би цагдаагийн газарт тэр хvнийг
батлан дааж байсан гэж хэлээгvй. Манай орчуулагч буруу орчуулсан байх.
Тэр хvнийг сулласан танай шvvхийн буруу шvv дээ” гээд ах бид хоёрыг
гаргасан. Бид хоёр vvдний єрєєнєєс гарч амжаагvй байхад жижvvр рvvгээ
ярьж “Дахиж над руу ийм хvн битгий оруулаарай” гэж хэлсэн. Би солонгос
хэл мэднэ шvv дээ. Тэд солонгос иргэнээ тэгж хамгаалж байна. Гэтэл
монгол хvн эх орондоо ямар байгаа билээ. Солонгосууд иргэнээ хамгаалж
-Уулзах хvсэлт тавьсан ч хvлээж авахгvй гэсэн. Би Д.Батбаяр гишvvнээс
эмчилгээний зардал нэхээгvй. Зєвхєн солонгос тvнштэйгээ холбоод єгєєч л
гэж хvссэн. Эрхэм гишvvн тvншдээ “Чи энэ хvvхдэд эмчилгээ хийлгээд
єгчих. Хvн чанар гарга” гээд хэлчхэж болно шvv дээ. Гэтэл єртэйдєє
намайг золиосонд гаргаж байгаад гомдолтой байна. Иргэдийнхээ тєлєєлєл
болж УИХ-д сууж байгаа хvний хувьд ч, монгол хvний хvн чанарын хувьд ч
Д.Батбаяр намайг бизнесийн золиос болгох эрхгvй шvv дээ. Тэр солонгосыг
бид ял эдлэх ёстой гэж хэлээгvй. Зєвхєн намайг хєл дээрээ босох
эмчилгээний зардал л єгєєч гэж хvссэн. Гадны улсад компани байгуулсан
бизнесменд гурван єрєє байрны vнэ 80 сая тєгрєг байхгvй байна гэдэг
худлаа. Тэр хvнд сэтгэл л байхгvй. Монголын хууль гадаадын хvнд
vйлчилдэггvй, тєрийн тvшээд иргэнээ хамгаалдаггvй гэдгийг тэр солонгос
Эсгий туурагтан Монголчууд “синтофон” туургатан болох гэж үү ?
ядуурлыг бууруулах сангаас санхүүжүүлсэн буцалтгүй тусламжийн хүрээнд
Азийн хөгжлийн банкнаас “Гэр хорооллын ядуу өрхүүдийн агаарын бохирдлыг
бууруулах төсөл”-ийг Эрдэс баялаг эрчим хүчний яамны захиалгаар
зарласан тендерийг эсэргүүцэж буйгаа “Монголын эсгий үйлдвэрлэгчдийн
тавигдсан шаардлага нь гэрийн нэмэлт дулаалга хийхэд Хятад улсаас
импортоор орж ирдэг синтофон зулхайн материалыг сонгон авсан нь тус
холбооны үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, компаниудыг төслийн тендерт оролцох
боломжийг хаасан байна. Монгол Улсын Засгийн газар гадаадын зээл
тусламжийн хөрөнгийг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж эдийн засгаа
чадваржуулах бодлогын хүрээнд ашиглаж чадвал малчдын гар дээрээс 3000
тонн ноос худалдан авч, эсгий үйлдвэрлэгч үндэсний компаниуд хоёр
тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийж чадна. Энэ салбарт ажилладаг 500
гаруй хүний ар гээр амьдрал ахуйд дэм тустай гэх мэт шат шатандаа
тодорхой хэмжээний эдийн засгийн эерэг үзүүлэлт өгөх нь ойлгомжтой гээд
Монголын эсгий үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн тус салбарын сайд
Д.Зоригтод хандан уг төслийн тендерийн шалгуурыг дахин нэг харж үзэхийг
түүнийг гал унтраахад хүртэл ашигладаг. Харин синтифон нь маш хурдан
Тvvхийг гуйвуулсан тvvхэн кинонуудаа vзсээр байх уу ?
манай анхны уран сайхны кино «Монгол хvv» нэртэйгээр тус онд бvтээгдэж
байв. Тvvнээс хойш єдий хvртэл Монгол кино vйлдвэр 212 уран сайхны кино
бvтээсэн бєгєєд хамгийн сvvлд «Хааны сvvлчийн хатан» киног 2000 онд
бvтээсэн аж. 60 гаруй жилийн турш бvтээсэн 212 уран сайхны киноны 40
гаран нь хувьсгалын сэдэвт тvvхэн кинонууд байгаа юм. Эдгээр кинонууд
сайнтай муутай л болсон. Жишээ нь гэхэд монгол кино vйлдвэр 1988 онд
«Мандухай цэцэн хатан» киног хийсэн. Уг киноны зохиолыг Ш.Нацагдорж
бичиж найруулагчаар нь Б.Балжинням ажилласан байдаг. Мэдээж энэ бол
монголчууд бидний бvтээсэн хамгийн сайн тvvхийн сэдэвт кино гээд
нь «Хатанбаатар», Цогт тайж» зэрэг киног нэрлэж болох юм. Сайны
хажуугаар саар юм бас байдаг нь жам юм хойно муу кино ч бас байгаа.
Гэхдээ киноныхоо хувьд муудаад байгаа юм биш. Ганцхан тvvхийн бодит
vнэнийг илт гуйвуулсанд л байгаа юм. Уран сайхны кинонд уран сайхан,
нэмэлт дvр, чиг шугам гэж байлгvй л яахав. Гэхдээ нэгэнт л тvvхийн
сэдэвтэй кино хийх гэж байгаа бол тvvхээ гуйвуулж болохгvй л баймаар.
Их жанжин Д.Сvхбаатарын тухай голлон єгvvлэх «Єглєє», «Тэмцэл»,
«Сvхбаатар» зэрэг киног дурьдаж болно. «Єглєє» киног 1968 онд монгол
кино vйлдвэр бvтээж байсан байна. Уг киноны зохиолыг Л.Ванган, Ч.Чимэд
нар хамтран бичиж Жигжид найруулагч найруулж байжээ. Тvvнээс гурван
жилийн дараа буюу 1971 онд уг киноны хоёрдугаар ангийг «Тэмцэл»
нэртэйгээр хийсэн байна. Энэ кинонд 1921 оны ардын хувьсгалын тухай
єгvvлдэг боловч Сvхбаатар жанжины тухай илvv их, эерэг талаас нь
гаргаад бусад хувьсгалын тєлєєлєгчдийг тун бага, зарим нэгийг нь
эсэргvv дайсан мэтээр харуулсан байдаг. Хэнийг вэ гэвэл ардын
хувьсгалын гол тєлєєлєгчид болох Д.Бодоо, С.Данзан дээрээс нь Богд
байгаа. Яг vнэндээ энэ хvмvvс 21 оны хувьсгалыг голлон хийсэн. Гэтэл
манайхан тvvхэн сэдэвт кинонууддаа Богд гэгээнээ ард тvмнийг
мунхруулагч, Д.Сvхбаатар жанжиныг хорлосон, садар самуун явдалтай
байсан мэтээр дvрсэлдэг. Мєн хувьсгалыг голлож хийсэн хvмvvсийнхээ
тухай vнэн зєвєєр харуулаагvй нь нэг намын дарангуйлал хэт тогтсон, мєн
орос улсын бодлогод хэт автсан байсных биз. Энэ мэт кинонууд бvтээгдсэн
цагаасаа авхуулаад 40-єєд жил гарч байгаа. Єдгєє ч гэсэн «Цагаан сар»,
«Улс тунхагласны баяр», «Наадам» гээд тэмдэглэлт баяруудаар гарч л
юм. Тэр дундаа хvvхдийн сэтгэхvйд илvv нєлєєлнє. Багаасаа ийм кино vзэж
єссєн хvvхэд тvvхээ vнэн зєвєєр нь мэдэх нь юу л бол. Зєвхєн киногоор ч
зогсохгvй Монголын томоохон романуудад Д.Сvхбаатарыг Ленинтэй уулзсан
мэтээр дvрсэлсэн байдаг. Тэгээд ч зогсохгvй єнєєх зохиолууд нь арван
жилийн хvvхдvvийн уран зохиолын хичээлийн программаа єчнєєн жил орж
явсан. Одоо ч мэр сэр байж л байгаа. Нэгэнт бичээд бvтээчихсэн хойно
устгаад хаячих хэцvv л байх. Гэхдээ тєр засгаас энэ тал дээр анхаарч
чадалтай уран бvтээлчдэд хєрєнгє мєнгийг нь гаргаж єгєєд тvvхэн сэдэвт
кинонуудаа дахиж хийвэл нэг их буруутаад байхгvй байх. Аргаа бараад
дахиж кино хийж чаддаггvй юмаа гэхэд тvvхийг гуйвуулсан кинонуудаа байн
байн гаргаад байхаа болих хэрэгтэй. Тvvхээ мэдэхгvй хvн ойд тєєрсєн
сармагчин лугаа адил гэсэн vг байдаг. Гэтэл бид чинь тvvхээ гуйвуулсан
Онгоцны vйлчлэгч болгоно гээд хил дамнуулан худалдаалахыг завджээ
"22-24 насны бvсгvйчvvдийг хувийн онгоцны vйлчлэгчийн ажилд шалгаруулж
авна. Утас:99705507" гэсэн зарын дагуу Ц утас цохилоо. Утасны цаана
залуухан бvсгvйн "Байна уу?" гэх хоолой сонсдов. Тэрээр Ц-тэй "Гурван
гал" худалдааны тєвийн долдугаар давхарт байрладаг "Мичид" ресторанд
тухтай уулзах санал тавилаа. Маргааш нь Ц-г болзсон газартаа очиход
єєртэй нь ойролцоо насны хоёр бvсгvй хvлээж байв. Тэдний санал болгосон
ажлыг сонирхож, зарын дагуу ирсэн єєр гурван ч бvсгvй мєн тэнд иржээ.
Тэднийг Д, Э, Б гэдэг аж. Харин зар єгсєн бvсгvйчvvдийг Т.Алтанзал, Чун
Ян гэдэг. Тэд "Та нарыг Хятадын Харбин хотод хувийн онгоцны vйлчлэгчээр
єндєр цалин єгч ажиллуулна. Цалин нь 2000 юаниас 2000 доллар. Тэнд
очоод та нар утас, интернэттэй байранд хамт амьдарч, гурван сарын
хугацаанд гэрээгээр ажиллана" гэв. Охид ч саналыг хvлээн авч
Т.Алтанзал, Чун Ян нарын єгсєн "Fang xln" нэртэй компанийн анкетыг
Гурав хоногийн дараа буюу 2008 оны аравдугаар сарын 14-нд охид
Т.Алтанзал, Чун Ян нартай хамт Хятадын Эрээн хотыг зорихоор
Улаанбаатар-Замын-Vvдийн чиглэлийн галт тэргэнд суух гэж байхад нь
цагдаагийн ажилтнууд саатуулжээ. Т.Алтанзал, Чун Ян нар охидод худал
хэлж биеийг нь vнэлvvлэх зорилгоор Эрээн хот руу хил давуулан худалдах
гэж байсан нь мєрдєн байцаалтын явцад тогтоогдсон байна. Євєрмонгол
эмэгтэйтэй нийлж нутаг нэгт охидоо хил дамнуулан худалдах гэж байсан
Т.Алтанзал 19 настай, эрхэлсэн тодорхой ажилгvй нэгэн. Хєвсгєл аймгийн
Цагаан-Уул суманд тєрсєн. Ам бvл тавуулаа, ээж, эгч нарын хамт
Сvхбаатар дvvргийн аравдугаар хороонд амьдардаг байв. Харин Бо овогт
Чун Ян нь 22 настай, Євєрмонголын иргэн. Ам бvл тавуулаа, Хятадын Хойд
хошууны Модос суманд амьдардаг тэрээр мєн л эрхэлсэн тодорхой ажилгvй
нэгэн байв. Зарын дагуу хандсан охидыг тэд ашиг олох буюу мєлжих
зорилгоор хуурч, мэхлэн хил дамнуулан худалдаалах гэж байсан нь ийнхvv
Хан-Уул дvvргийн шvvхээс тэдэнд Эрvvгийн хуулийн 113.3 дугаарт заасан
"Урьдчилан vгсэн тохиролцож, бvлэглэн хvнийг хил давуулан худалдаалахыг
завдсан" гэдэг vндэслэлээр тус бvр зургаан жил есєн cap хорих ялыг энэ
оны зургадугаар сард ногдуулсан байна. Шvvх бvрэлдэхvvн уг шийдвэрийг
гаргахдаа Эрvvгийн хуулийн 32.3,60.3 дугаарт "Гэмт хэрэг vйлдэхэд
чиглэсэн vйлдэл, эс vйлдэхvйг бvрэн хийгээгvйгээ тухайн этгээд ойлгосон
бєгєєд тvvний хvсэл зоригоос vл хамаарах нєхцєл байдлын улмаас гэмт
хэрэг туйлдаа хvрээгvй бол тєгсєєгvй завдалт гэнэ", "Гэмт хэрэг
vйлдэхээр завдсан vйлдэлд ногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн
тусгай ангид тухайн тєгссєн гэмт хэрэгт ногдуулахаар заасан аль хvнд
тєрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгvй байна" гэж
Харин дээд шатны прокуророос яг нэг сарын ємнє буюу єнгєрсєн наймдугаар
сарын 16-нд шvvхийн шийдвэрт эсэргvvцэл бичсэн аж. Тэрээр Улсын дээд
шvvхийн тогтоолд "Хvн худалдаалах тухай хэлцэл /амаар болон бичгээр/
хийсэн бол талууд vvргээ гvйцэтгэсэн эсэхээс vл хамааран хvнийг
худалдаалахаар элсvvлсэн, дамжуулсан, завдсан бол хvн худалдаалах гэмт
хэргийг тєгс vйлдсэнд тооцно" гэснийг vндэслэн эсэргvvцэл бичсэн нь энэ
Нийслэл дахь хятад хороолол
томоохон улсуудад «China town» буюу Хятад хороолол гэж байдаг. Хятадууд
өөрсдийн байгуулсан хороололдоо эх орондоо байгаа юм шиг амьдарч, ханз
vсгээ хаа сайгvй бичиж, шанаган тогоогоо хийж идэцгээж байгааг бодитоор
хорооллоос ялгаатай нь тэд өөрсдийн байгуулсан хороололдоо Монгол улсын
иргэн шиг амьдарч байгаа юм. Гадаадын иргэн харьяатын албанд өчигдрийн
байдлаар хувийн ажлаар удаан хугацаагаар оршин суугч болон байнга оршин
суугч, цагаач иргэд нийт 4500 орчим бvртгэгдсэн байна. Vvний тал орчим
Сvхбаатар дvvргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт оршин сууж байгаа юм
байна. Мөн тус дvvргийн 11-р хороонд 300 орчим Хятад иргэн амьдарч
байна. Гадаадын иргэн харьяатын алба нэг сараас дээш хугацаатай манай
улсад байх гадаад иргэдийг удаан хугацаагар оршин суух гэж тодорхойлдог
аж. Харин хороо зургаан сараас дээш хугацаанд оршин суух гадаад
иргэнийг бvртгэдэг ажээ. Ингээд бодохоор Монгол Улсад албан ёсоор
байнга оршин сууж байгаа бvх Хятад иргэд «Зуун айл»-ын иргэн тойрон
буюу Сvхбаатар дvvргийн 11,12-р хороонд оршин сууж байгаа болж таарах
гээд байгаа юм. Тус дvvргийн 12-р хороо Хангайн 1-23 хvртэл гудамжаа
дугаарласан байдаг. Гэтэл Хангайн 13-р гудамд байх 10 айлын ердөө хоёр
нь л монгол айл гэж байгаа. Энэ бол наад захын жишээ гэж хорооны ард
барилгын материалын томоохон төвлөрөл болох «Зуун айл»-тай холбоотой.
Байшингийн дээвэр, чулуун тавцан, шохойн хавтангаас аваад бvх л
барилгын материалын дэлгvvр Хятад хvний мэдэлд шилжсэн байгаа юм. Ганц
нэг цайны газар, банк, хvнсний дэлгvvр л монгол хvний мэдэлд байгаа
гэнэ. Ажилдаа ойрхон гэртэй болох гэсэн Хятад иргэдийн төвлөрөл «Хятад
хороолол» vvсгэсэн нь ойлгомжтой. Сvхбаатар дvvргийн 12-р хороо Хятад
иргэдтэйгээ нийлээд 7114 хvн амтай, 40 мянган метр ам дөрвөлжин газар
нутагтай. Гэтэл газар нутгийнх нь гуравны нэг хувийг Хятад иргэд
га газрыг нэг удаа олгоно гэсэн заалт байгаа. Харин гадаадын иргэн
харьяатад тvр хугацаагаар газар олгоно гэж заасан. Гэтэл хятад
хорооллын Хятадууд 0.5-аас илvv га газар хувьдаа эзэмшиж байгаа нь
дэндсэн асуудал болоод байна. Монгол эхнэртэй, хvvхэд нь манай улсын
харьяат Хятад хvн мэр сэр байгаа ч бvгд тийм биш гэдэг нь тодорхой.
Монгол улсад иргэний өмчлөлийн газар худалдаж авбал заавал газрын
албанд бvртгvvлэх тухай эрх зvйн заалт ч байдаг. Тийм байтал гадаад
улсын иргэнд ийм их хэмжээний газрыг эзэмшvvлж байгаа хуулийн алдаа юу,
газрынхны алдаа юу. 12-р хорооны газар нутаг дээр орон сууцны хороолол
бусад томоохон бvтээн байгуулалт хийж болохоор. Хэрвээ газарт ороод
барилга байшин барихаар болвол Хятад улсын иргэний хувийн өмчийн газрыг
худалдаж авах болох гээд байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотод тэгш
Аятайхан байрлалтай хашаа худалдаж авна гэдэг мөнгө муутайхан хvнд
хэцvv даваа болсон. Харин мөнгөтэй гадаадын хvнд бол тvvн шиг амархан
юм байхгvй. Улс бvхэнд цагаач иргэд төдийгvй удаан хугацаагаар оршин
сууж байгаа гадаадын иргэн өөрсдийн хорооллоо байгуулан амьдарч байхад
манай улс тэгэхгvй гээд ч яах билээ. Гэхдээ ашигтай газраа гадныхан,
тэр дундаа Хятад иргэдэд өгчихөөд өөрсдөө уулын орой руу мацаж байх
гэж. Гадаад улсын иргэн Монголд газар тvрээсэлж л болно гэсэн хууль
гаргавал хатуудсан болохгvй байх. Монголын «Хятад хороолол» өдрөөс
өдөрт тэлсээр л. Удахгvй «Зуун айл» нэрээ сольж «China town» болоод
ханз vсэг, хятад хvмvvс, шанаган тогооны газруудаар дvvрч, хил зааглах
Монгол маньяак алуурчин
Тэлмэн сумын нутагт газар доргиож, тэнгэрт тоосоо єргєж ахуйд Отгон
сумын Буянт багт буун дуу хадаж, тэртээ цєвvvн цагийн дайн байлдааныг
санагдуулам аймшигт аллага гарсан чимээ хоромхон зуур талын тvймэр шиг
Саяхан л чи цаашаа, би наашаа хэмээн энд цугласан олныг зохицуулж асан
цагдаа нарын царай барайж, наадмыг орхин буу зэвсгээ агсаад тун
яаравчлан хєдєллєє. Дам сураг сонсвол Отгон сумын нэг нєхєр гурван хvн
буудаад, хvн барьцаалан ууланд гарчээ гэсэн битvv хатуу vг сонсогдов.
Хожим цагдаа нараас хэрэг учрыг сонсвол тус сумын Буянт багт ийм нэгэн
хэрэг гарч, олон тvмнийг цочоосон байна. Мєн энэ хэрэг нєгєє л архи
дарстай холбоотой агаад, эдvгээ хаа сайгvй уртын дууны шуранхай хадаж,
Монголын их найр наадмын цаг эхэлсэн тул сургамж, сэрэмжлvvлэг болгохын
Єєлдийн Мэндбаяр гэж єнчин єрєєсєн єссєн эр єдгєє 37 нас хvрч байгаа
нэгэн. Айлын мал харж амь зогооно. Зундаа харин тарвагатай хєєцєлддєг.
Єнгєрсєн жил л гэхэд 250 тарвага агнажээ. Хаа ч очиж шагайснаа авдаг
мэргэн бууч. Бас нэгэнтээ хулгайн хэргээр "аавынд" жил хэртэй суугаад
авсан намтартай. Учрыг дуулбал хvний хийсэн хэргийг vvрээд шоронгийн
Тэрхvv хар єдєр айлын бэр буулгах найранд очиж, мань нєхєр нэлээд
халамцжээ. Тэртээ Архангай аймгаас бэр буулгахаар ирсэн хvмvvсийн
найрын цаг дуусч, бэрээ аван нутаг буцах vед Мэндбаяр тэр хотонд цєєхєн
хvмvvсийн хамт найрын vлдэгдэл дээр наргихаар vлдлээ. Тэрбээр зvгээр ч
нэг архиа гудраад унтаад єгсєнгvй. Харин нєхєр нь хуримлахаар одсон
айлын гэргий болох жирэмсэн бvсгvйн энгэр заамыг оролдож, хормой хотыг
нь сєхєєд байсан тул нєгєєх нь хадам ээж энэ тэрдээ хэлээд бєєн шуугиан
Ингэхэд, "Ичсэн хvн хvн ална" гэсэн нэг vг байдаг шvv дээ. Мэндбаяр яг
тийм байдалд орж, ичихдээ хvн алахаар шийдсэн байна. Ингээд гэрээсээ
тайрсан калибрь буугаа гарган авч, хvний эхнэр оролдож нэр тєр гутаасан
хэмээн зэмлэсэн ахынхаа завжийг сэт буудлаа. Мєн тэр хотонд байсан,
ядуу дорой амьдралтай нэг эрийн цохонд нь тулгаж буудаад газар дээр нь
нам алжээ. Улмаар нєгєє орилж хашгираад байсан авгайн гар дээр нь
гишгэж байгаад алгыг нь нэвт буудсан байна. Дараа нь нєгєє талынхаа
хотонд очиж, урьд хэргийг нь vvрсэн нєхрийн цээжинд буугаа тулган гохоо
Энэ vед нєгєє эр самбаачлан зугтаж амжсан бєгєєд эдvгээ 50 хол гарсан
эр ёстой л гэрлийн хурдаар баруун гvвээгээ давжээ. Vvнд нь хорссон
балмад эр тvvний 70 настай ээжийг бууныхаа бєгсєєр толгой тvрvvгvй
нэвширтэл нvдээд, урдхан талд нь байх хотонд морилсон байна. Тэрбээр
эндээс айлын 11 настай охиныг барьцаалан авахад аав нь хар амиа бодон
мєн л бараа сураггvй зугтжээ. Тvvний араас хэд хэд буудсан алуурчин
охиныг байдсан гvvн дээр сундлан ой руу орон, улмаар хэд хэдэн удаа
хvчирхийлээд орхисон ажээ. Хожим хєєрхий охин тvvний цээжинд байн байн
буугаа тулган ална хэмээн занаж байсан хэмээн мэдvvлсэн бєгєєд эдvгээ
Алуурчин унаж явсан унаагаа эцэхээр нь модонд хаясан агаад асга хаданд
авирч яваад бууныхаа замгийг гээчихжээ. Мєн гутал нь урагдсан тул
тохмоо зvсэн хєлдєє ороогоод, шєнєжингєє чоно улин айлгасан учир
замаггvй буутайгаа амиа хоохойлон євєлжєєгєє бараадах vед нь аймгийн
цагдаагийнхан амжиж очсон байна. Тэрбээр буугаа толгой дээрээ єргєн
намайг битгий алаарай хэмээн орилсоор гvйж ирсэн бєгєєд хэрвээ єчvvхэн
л эсэргvvцэл vзvvлсэн бол цагдаагийнхан газар дээр нь нам буудахад
Тэрбээр хийсэн хэрэгтээ єдгєє огтхон ч харамсахгvй байгаагийн дээр
хэргийг нь нэгэнтээ vvрээд шоронд суусан хvнээ л алж чадаагvйдээ тун их
харамсч байгаагаа єгvvлж суудаг гэнэ. Хэргээ vvрvvлсэн нєхрийн хувьд
хэдэн шєнийг нойргvй, буугаа тэврэн єнгєрєєсєн бєгєєд алуурчинг барьсан
сургаар цагдаа нар дээр ирээд зєвшєєрєл гуйн, нєгєє нєхєрт ганц хайрцаг
Ийнхvv хэрээс хэтэрсэн найр наадам, ухаанаа уусан мунаг эрээс vvдэлтэй
аймшигт аллага Отгон сумын Буянт багийг доргиож, нэгэн сайхан эрийн
аминд хvрэн хэд хэдэн хvнийг vvрдийн тахир дутуу болголоо. Ялангуяа
намрын цэцэг шиг єсч єндийж байсан хєєрхий охиныг сэтгэл санааны хувьд
мєнхийн эрэмдэг болгожээ. Ингэхэд єдгєє манай Монголын их найр наадам
Хятад иргэд монгол охидыг эзэгнэсээр байна
үнэлэгчийн нас эрс залуужиж байгааг цагдаагийн байгууллагынхан хэлж
байгаа. Биеэ үнэлэгчдийн багагүй хэсгийг хөдөө орон нутгаас ирсэн
эмэгтэйчүүд эзлэж байгаа бол тэд ихэнхдээ хятад улсын иргэдэд үйлчилдэг
байна.Энэ сарын 24-ний өдөр Хан-уул дүүргийн цагдаагийн ажилтнууд
шувуун фабрик 13-р хороонд байрлах хятадын хөрөнгө оруулалттай арматур
төмрийн үйлдвэрт гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар, хятдуудад байнга
биеэ үнэлэдэг арван жилийн 2 охин, ажил хийдэг 2 эмэгтэйг баривчилсан
үнэлэж эхэлсэн. Нэг удаагийнхаа хальталтаар 30 мянган төгрөг авдгаа
хэлжээ. Хамгийн гол нь одоо баригдсан охидуудаас гадна цаана нь дээрх
хятдуудтай холбоотой олон охин байгааг цагдаагийнхан хэлж байна.
Харамсалтйа нь тэд дэндүү залуу буюу 16-25 насныхан байна. Хамгийн гол
нь эцэг эхийн хараа хяналт хүүхэддээ тавих анхаарал дэндүү сул байгааг
энэ явдал хэлж байна. Ямартай ч цагдаагийн байгууллагынхан дээрх монгол
охидыг олноор нь дуудаж аваачдаг хятадын хөрөнгө оруулалттай төмрийн
үйлдвэрийн даамлыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар
хангасан гэдэг үндэслэлээр 30 орчим сая төгрөгөөр торгох мөн 5 жил
хорих ялаар шийтгэх ёстой. Цаашлаад үйлдвэр явуулах эрхийг нь ч цуцлах
шийдвэр ч гаргаж магадгүй юм байна. Хариан эдгээр охидын хувьд ийм
залуухан, ид хийж бүтээх насан дээрээ өнөөдрийн 30-хан мянган төгрөгний
төлөө хөлсний хятад иргэдийн өврийг дулаацуулж байгаа гэж болоход
харамсмаар. Тэд бүгд боломжгүй айлын хүүхдүүд гэвэл худлаа. Нэгнийх нь
ээж аав гадаадад байдаг бол нөгөөгийх нь гэр бүлийнхэн зусланд
амралтанд явцгаасан гэсэн. Зовлонтай амьдралтай, гэхээсээ илүүтэй