Лхагва, 2017-12-13, 10:12 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 6 сар » 22 » Эмгэнэл
0:10 AM
Эмгэнэл


Єрсєлдєх чадваргvй Монгол Улс



Монгол Улс сvvлийн гурван жилийн турш єрсєлдєх чадварын индексээр дэлхийн 116 орноос 100 хавьцаа л сvvл мушгисхийн таваргаж явна. Уг нь Монгол Улсын єрсєлдєх чадварын талаар гайгvй сайн судалгаа хийж, яриа хєєрєє єрнєж байгаа. Єнгєрсєн оны долдугаар сард шинэтгэлийн эцэг гэгддэг Харвардын их сургуулийн профессор Мичел Портер манайд ирж лекц уншиж байсан. Дэлхийн банк, Харвардын их сургуулийн баг хамтран єрсєлдєх чадварын талаар ажиллаж байгаа юм. Энэ ажиллагааны vргэлжлэл болгон єнгєрсєн долоо хоногт Монголд ирж ажилласан Харвардын Бизнесийн стратеги ба єрсєлдєх чадвар сургуулийн профессор Жарге-Рамирез Валлежо харамсалтай нь єрсєлдєх чадварын талаарх ажлын vр дvн бага байна гэж яриан дундаа єгvvлж байв. Тэрбээр єнгєрсєн баасан гаригт Тєрийн ордонд илтгэл тавьсан юм.
Єрсєлдєх чадвар гэж юу вэ гэвэл гайхашрах бодлогошрох хvн бараг гарахгvй байх. Гэхдээ л яг амьдрал дээр тэр тусмаа монголчуудын хувьд энэ сэдвээр дахин нухацтай “бодлогошрох”-оос єєр аргагvй л байна. Єрсєлдєх чадварын талаар ам ангайж, тооцоо судалгаа хийн анхаарал тавьж байгаа ч ахиц муутай байна гэсэн профессорын vгийг нухацтай авч vзэхээс єєр аргагvй юм.
Гайгvй мал хунартай, тийм ч залхуу дорой биш, тэгсэн хэрнээ ажил нь нэг л цэгцэрч єгдєггvй айлыг манайхан “Гадаах нь гэртээ ордоггvй, гэр дэх нь гэдсэндээ ордоггvй” гэж хэлдэг. Цєєнгvй малтай, бас ажиллах хvчинтэй олон хvvхэдтэй хvн бэл сайтай єглєєнєєс орой хvртэл бохисхийхгvй ажиллаад л хэдэн малаа єсгєєд л, vр хvvхдээ хооллоод байгаа мєртлєє амьдрал амьжиргаа нь сэвхийгээд босоод ирдэггvй, адаглаад л гэрийнхээ бvрээсийг шинэчлэх зав зай нь олддоггvй нэг тиймэрхvv айлыг л хэлээд байгаа хэрэг гэхээр монгол ахуй тєсєєлєлд бууж байгаа биз дээ. Vvнийг “аж vйлдвэржсэн” томьёоллоор хэлбэл адил хєрєнгє мєнгє, цаг хугацаа, хvч зарцуулж байгаа мєртлєє илvv их нэмvv єртєг шингэсэн бvтээгдэхvvн vйлдвэрлэж, илvv ашиг олох чадварыг єрсєлдєх чадвар гэж энгийнчлэн хэлж болно. Хэчнээн их хєрєнгє зарцуулж, хєдєлмєрлєлєє ч хажуу хєршийнхєєс илvv ашиг олж чадахгvй бол єрсєлдєх чадвар муутай байна гэсэн vг. Vнэхээр ч илvv хvч шингээгээд илvv ашиг олж чадахгvй бол ямар олигтой байх вэ дээ. Тийм ч учраас єрсєлдєх чадвараа сайжруулах гэсэн томьёоллыг дахин дахин санаж байх хэрэгтэй гэдгийг тэд бидэнд дахин дахин сануулж байна. Гадныхны тодорхойлж буйгаар айх аюулгvй, амгалан тайван, улс тєрийн хувьд тогтвортой ардчилсан гэсэн тодорхойлолтыг ємнєє барьдаг, байгаль соёлын євєрмєц єв сантай, дээр нь газартаа мундахгvй баялагтай, хvмvvсийнх нь боловсрол чадвар, ялангуяа шинэ зvйлд дасан зохицохдо сайн монголчууд єрсєлдєх чадвараараа баян ходоод хавьцаа давхиад явааг дээрх “Гадаах нь гэртээ ордоггvй, гэр дэх нь гэдсэндээ ордоггvй” айлтай зvйрлvvлж болохоор байгаа биз. Тэгвэл бидэнд юу дутагдаж байна вэ?

Ойлголтын урвуу “хамаарал”

“Тєр хувийн хэвшлийнхнийг дэмжин ажиллана” гэсэн хаа сайгvй сонсогддог тунхагийн vг логик утгаараа зєв мэт боловч монголчуудын хувьд тєрийн дор хувийн хэвшлийнхэн “оршино” гэсэн агуулгаар буугаад байдаг. Хувийн хэвшлийнхэн бол баялаг бvтээгчид гэж бас хэчнээн тунхаглаад ч баялгийг нь эзэмшигч нь тєр байх ёстой юм шиг л ойлголт дагалдах нь бидний бас нэг сонин онцлог. Vvн дээр улбаалаад харин ч та нарыг дэмжиж ажиллаад байхад чинь... гэх томорхол тєрийн албаныхнаас сэнхийхийг яана... Энэ удаад ноён Валлежо єрсєлдєх чадварын санаачлага хийгээд ажил хэрэг, vр дvнг манлайлагч зангидагч нь баялгийг бvтээгч хувийн хэвшлийн байх ёстой бєгєєд тєр бєгєєд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд vvнийг дэмжигчид илvv тодорхойгоор хэлбэл туслагч нар нь байх ёстой юм гэдгийг дахин сануулж байна. Тєрийн ордонд баасан гаригт болсон уулзалтад оролцогч хувийн хэвшлийн тєлєєлєгчид ч сэтгэл хангалуунаар толгой дохиж байна лээ. Бага зэрэг хээгvй яриатай Шадар сайд Н.Алтанхуяг “Бид эдэнд саад болоод байдаг бололтой юм. Уг нь сайн засаглал бол саад болохгvй тус болох ёстой юм билээ” гэж буруугаа хvлээх. Бас ноён Шадар сайд сvvлийн vед гурван Р гэдэг vгийг манай тєр засгийнхан мэддэг болоод байгаа шvv гэж “шинэ мэдээлэл” сонирхуулав. PPP буюу дэлхий нийтэд хамгийн vр ашигтай хэлбэрийн нэг гэж хvлээн зєвшєєрєєд байгаа тєр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааны зарчмын талаар тєрийн албатууд одоо л нэг юм чих нь онгойж байгаа гэдэг нь манайд бизнесийн орчин хийгээд, баялаг бvтээгчдэдээ хэрхэн хандаж байгаагийн нэг илрэл байх гээд дvгнэчихэж хатуудахгvй байх.
Гэхдээ бас хаа хаанаа хvлээн зєвшєєрч байгаа тєр саад таригч биш дэмжин туслагч байх ёстой vvргээ биелvvлэхийн тулд хичээл зvтгэл гаргах юм байна аа гэсэн санаа тvvний vгэнд байсан, ажил хэрэг болгох байх аа гэж найдацгаая. Хувийн хэвшлийнхэн манлайлагчид байна гэхээр тэднээс л бvх зvйл хамаарна гэж ойлгох аргагvй. Нэг сайхан компани мянга сайн ажиллаад ч бизнесийн орчин тааруухан бол “бор зvрхээрээ” хэчнээн зvтгэсэн ч айхавтар vр дvнд хvрч чадахгvй нь тодорхой. Тийм учраас тєр туслах vvргээ гvйцэтгэж олигтой дэмжиж чадахгvй юм гэхэд саад болохгvй байх нь чухал болоод байна, одоохондоо Монголын нєхцєл. Дэлхийн хэмжээнд єрсєлдєх чадвараа сайжруулахын тулд маш их ажил, хугацаа шаардлагатай гэдгийг ч хэлvvлэх юун. Зєвхєн аялал жуулчлалын нэг компаниар жишээ татахад тэд хэчнээн их хєрєнгє, хvч зарцууллаа ч дэд бvтэц, vйлчилгээ, аюулгvй байдал, холбоо тээвэр асар олон байгууллагууд уялдаа холбоотой байдаг болохоор хамтдаа зvтгэж, нєхцєл болгоноо сайжруулснаар л сая vр дvнд хvрнэ. Vvнийг эдvгээ кластрын нєхцєл бололцоо гэж нэрлэж буй. Энэ бvхнийг цогцоор нь шийдэж нєхцєл бололцоог нь илvv сайжруулахад хамтын ажиллагаа, vйл ажиллагааны уялдаа холбоо зохицуулалт, тєрийн бяцхан дэмжлэг шаардлагатай болж байгаа хэрэг л дээ. Энэ бvхнийг хийж гvйцэтгэхэд сайнаар бодоход 10, 15 жилийн хугацаа шаардагдах байх гэж ноён Валежо хэлж байлаа.

Vндэсний стратеги хаана байна?

Давуу болон сул талгvй улс орон гэж vгvй. Тэр тусмаа сул тал болгоноо vгvй хийж чадсан улс vгvй гэж ноён Валежо биднийг урамшуулах маягтай хэлж байна. Манай улсад гадныхны байнга хэлдэг ёсоор 1996 оноос макро эдийн засгийн тєвшинд гайхалтай сайн зvйлс бий болгож чадсан, ардчилсан тогтолцоотой, хоёр хєрш болон дэлхийн улсуудтай найрсаг сайн харьцаатай давуу талууд байна. Дээр дурдсан бас сайн талууд ч байгаа шvv дээ. Хамгийн гол нь энэ бvхнийгээ хэрхэн илvv сайн боломжоо болгож “єнгєлж” чадах вэ гэдэг бидний асуудал. Vvний тулд давуу талаа бодолцон тэргvvлэх зорилтоо шvvрч аван vндэсний vнэт зvйлсийн vнэлэмжээ тодорхойлон нэгэн сэтгэл, эрмэлзлэлээр зvтгэх нь чухал гэж судлаачид тодорхойлж байна. Манайд єрсєлдєх чадварын vндэсний стратеги байна уу? Ер нь бол Засгийн газрын мєрийн хєтєлбєр, 2012 он хvртэл баримтлах Vндэсний хєгжлийн цогц бодлого гээд мундахгvй олон баримт бичиг бий. Одоо єрсєлдєх чадварын стратеги боловсруулах шаардлагатай юу гэдэг асуулт бас гарч ирэх нь. Ноён Валежо vндэсний стратегиа боловсруулах хэрэгтэй гэж зєвлєж байна. Тvvний vгэнд Засгийн газар солигдох болгонд бодлого дайвдаг бас нэг муу шинж байгааг халт сануулаад єнгєрнє билээ. Vндэсний хєгжил, шинэтгэлийн хорооны дарга Б.Хашчулууны хэлснээр бол
-уул уурхайн салбар
-хєдєє аж ахуй, хєнгєн vйлдвэрийн салбар
-эдгээрийг дэмжих дэд бvтцийн салбар хэмээх гурван чиглэлийг тэргvvлэх хэмээн онцолж байгаа гэв.
Мєнхvv профессорын онцолж байснаар Монголын єрсєлдєх чадварын зєвлєл байгуулах зєвлєгєє ч зарим талаар Б.Хашчулууны тэргvvлж буй агентлагийн ажилд онцгой байр эзлэх учиртай юм байна. Гэхдээ хувийн хэвшлийн оролцоог онцгойлох гэдэг утгаараа vйл ажиллагааг нь дэмжих гvйцэтгэх ажлын ажилтнуудыг аль нэг агентлагт бараадуулан, харин vндсэн vйл ажиллагааг хувийн хэвшлийнхний онцгой оролцоотойгоор дан зєвшилцєєний аргаар явуулах ёстой гэж байв. Нэг агентлаг байгуулчихаад л тєрийн тєв царай гарган суух гэсэн vг биш ээ гэж vvнийг тайлбарлачихад буруутахгvй байх. Vнэхээр ч єдєр тутмын vйл ажиллагаан дундуу буцалж, баялгийг бvтээгчдийн хувьд єрсєлдєх чадвар хаанаа сулхан, юуг хийвэл зохилтой талаар тэд л хамгийн илvvг хэлж бас бvтээж чадна. Тийм ч учраас хувийн хэвшлийнхний оролцоог онцлоод байгаа хэрэг. Тэдэнд боломжийг олгож, тэдний оролцоог жинхэнэ ёсоор ашиглаж, тєр туслахын vvргээ гvйцэтгэж чадвал vнэхээр ч ихийг бvтээж, одоогийн байгаа бизнесийн бохирдуу орчин, эдийн засгийн хєгжилд саад болоод байгаа бvхнийг цэвэрлээд єгч чадах байх шvv, манай хувийн хэвшлийнхэн. Хувийн хэвшлийнхэн гуйж царайчилж, тєр гэдийж, хийх л ёстой ажлаа ивээл vзvvлэгчийн хишиг хvртээж байгаа мэт ойлгодог хуучирсан ойлголтоо єєрчилж чадвал шvv дээ.

Хямралын дараа...

Эдийн засгийн аливаа асуудлыг хєндєхєд сайн засаглалыг бэхжvvлэх, эдийн засгийн бvтцээ сайжруулах, авлигагvй, урт хугацааны бодлого тодорхой байх гээд засаглалаас хамаарах хvчин зvйл хамгийн тvрvvнд тавигддаг. Монгол Улс улс тєрийн нєхцєл байдалд “ОК” vнэлгээ авдаг ч эдийн засгийн макро, микро тєвшинд олон зvйл хийх шаардлагатай байгаа, ялангуяа дунд болон урт хугацааны бодлогоо “мартахгvй” байх сануулга дагалддаг. Энэ удаад ч мєн урт хугацааны бодлогоо тодорхойлж, гуйвж дайвшгvй анхаарлаа хандуулаач гэсэн эелдэг зєвлємж сонсогдож байна. Манайхны юм л бол ємнєє барих дуртай болчихоод байгаа хямралыг ч тэрбээр сануулж “Хямрал нэг л єдєр дуусна. Тэр vед Монгол Улс єрсєлдєх чадвартай улс орон болсон байх ёстой юм шvv. Чингэж чадвал Монгол Улс Азийн бас нэгэн од болон гялалзана гэдэгт би итгэлтэй байна” гэлээ. Vнэхээр ч хямрал гэж бие биеэ айлгаж урд хормойгоороо хойд хормойгоо нєхєж суухаар хэрхвэл бид хаана ч єрсєлдєх чадвартай, хямралд дайрагдахгvй байх боломжтой болох вэ гэдгээ тунгааж, гар хумхилгvй ажиллаж боломжийг бий болгох нь зvй буй за.
Шадар сайд ч єнєє маргаашийн асуудалтайгаа зууралдаад буйгаа хvлээн зєвшєєрч байна лээ. Єрсєлдєх чадвар муутай хэмээн баян ходоодоороо дуудуулж буйгийн томхон шалтгааны нэг нь ч энэ байх. Хэдий болтол єнєє маргааштайгаа зууралдаж суух вэ дээ, бид.

А.АЛТАНТУЯА
Category: Мэдээ | Views: 503 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2017
    Site managed by uCoz