Site menu |
| |
|
Статистик |
|
Онлайн Нийт: 2 Онлайн Зочин: 2 Онлайн Гишүүн: 0 |
|
Санал асуулга |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Сурталчилгаа |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Valuation |
| |
|
|
| | |
| Main » 2009 » 5 сар » 11 » !!!
|
АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ, НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО
“...Хамаг бие халуу шатаад, хэл хатаж пампайн
хөөгөөд тагнайд наалдан, ам нээж үг хэлэх гээд барсангүй. Энгийн үед
огт анзаардаггүй цоргоноос ус дусах чимээ голын цэв хүйтэн, тунгалаг
горхи сэрүү татуулан хоржигнож, яг л тархин дундуур урсаад байгаа юм
шиг сонсдож, ус хүсэмжлэх нь тэсвэрлэхийн эцэсгүй. Энэ үед дусал ч
атугай ус уухын тулд юу ч хийсэн яахав гэсэн бодол хүнд өөрийн эрхгүй
төрдөг юм даа. Өлсөх бол юу ч биш. Хатаж, цангахыг бол яагаад ч
тэвчихгүй юм билээ.
Усны үнэ цэнийг тийм үед л хүн жинхэнээсээ
мэдэрдэг..” хэмээн дэлхийн аваргын медалийн төлөө барилдах гэж жингээ
хасаж, “махаа идэн” уух шингэний “хоригт” орж явсан үеийнхээ талаар
ахмад бөх Н.Бүргэдаагийн ярихыг сонсож суусан миний ам цангах шиг болж
билээ. Усны үнэ цэнийн талаар тэгэхэд л би хувьдаа анх удаа эрэгцүүлж
бодсон.
Тийм ээ. Бид “Чандмань эрдэнэ” хэмээн хий магтахаас
бус энэ амин эрдэнийн үнэ цэнийг үнэхээр мэддэггүй ард түмэн. Хүн
амьсгалах агааргүйгээр гурван минут, уух усгүйгээр гурван хоног, идэх
хоолгүйгээр бол гурван долоо хоног тэсдэг гэдэг. Байгаль судлаачдын
“Гурвын дүрэм” гэж нэрлэсэн энэ аксиомыг хүн төрөлхтөн одооноос л
эргэцүүлж байх шиг байна. Яг үнэндээ AIDS, HIV, гахайн ханиад,
энтеровирус, эдийн засаг, санхүүгийн хямрал…, энэ тэр бол усны, тэр
тусмаа ундны усны хомсдлын дэргэд юусан билээ. Экологийн сүйрлээс
бусдыг хүн даваад гарч чадна.
ЮНЕСКО-ийн дэлхийн усны
нөөцийн илтгэлд (2003 оны) 20 жилийн дараа бидний ус уух амны хишиг 30
хувиар багасах тухай түгшүүрлэн бичжээ. Тэгвэл энэ жил усыг дэлхий
нийтийн стратегийн хамгийн тулгамдсан бэрхшээл хэмээн зарлалаа.
Үйлдвэрийн хаягдал, хүний ялгадас, химийн элдэв бохирдлоос болж уудаг
ус маань хор болон хувирч байгааг хэн хүнгүй ярьцгааж байна. Ундны ус
бохирдсоноос болж дэлхий дээр 15 секунд тутамд нэг хүүхэд нас бардаг
гэдгийг Та дуулсан уу.
Тэгэхлээр хүн төрөлхтөн мөхлөөс
өөрсдийгөө аварч үлдэх боломжийн нэг нь уух устайгаа байх явдал.
Харамсалтай нь бид усаа хайрлан хамгаалах тухай ярьж, бичихээс цааш
үл хэтэрнэ. Монголын тасарч ширгэсэн, ширгэх шахаж байгаа гол цөөрөм,
нуурын тоо, нэрийг дурдахад л бидний бодит байдал дээр юу хийгээд
байгаа маань ойлгогдоно. Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам усны
нөөц, усны стратегийн хөгжлийн менежмент, бодлогыг хариуцдаг. Үе үе сүр
бадруулан зарлаж хийгээд байдаг “Туул гол”, “Цэвэр ус” төслүүд яасан бэ
хэмээн тэднээс асуумаар байна. Усны судалгаа шинжилгээ, технологийн
талаар би л лав мэдээлэл хайгаад (холбогдох байгууллагуудаас) олсонгүй.
Угаасаа байхгүй болохоор яаж ч олдох билээ. Монголд усны мониторинг,
бодлогын менежмент үнэхээр хангалтгүй, энэ тал дээр “нойл” заасан
байдаг болохоор хайрлах, хамгаалах тухай яриа ямагт цуурай болон
замхрахаас ч яах билээ. 1995 онд Усны тухай хууль гаргаж, усан
хангамжийг сайжруулахын төлөө багагүй хөрөнгө мөнгө зарцуулсан тоо бол
цаасан дээр байх юм аа. 1996 онд гэхэд л Дэлхийн банкнаас санхүүжүүлж
АНУ-аас 35 сая долларын хөнгөлөлттэй зээлийг манайд олгосон бол 1997
онд мөн л долоон сая “ногоон”-ыг зарцуулсан гэдэг. Тэгээд үр дүн нь
хаана байна вэ?
Монголд давстай, давсгүй 3500 нуур цөөрөм,
том жижиг нийлсэн 3811 гол байдгийг бүртгэсэн 1995 оны бүртгэлээс хойш
өнөөг хүртэл дахин ийм бүртгэл хийсэнгүй. Өөдрөгөөр бодоход л энэ тоо
эдүгээ гучин хувь багассан байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Уул уурхайн
салбар эрчимтэй хөгжиж, цаашдаа бүр ч эрчээ авах төлвийг анзаарвал
монголчууд бид 20 жилийн дараа уух усныхаа эрэлд гадагш мордох
шаардлагатай тулгарах бий вий. Дэлхийн гадаргуун 71 хувийг эзэлдэг энэ
их усны 0.6 хувь нь л ундны зориулалттай цэвэр ус гээд бодоод үзэхэд л
дотор зарсхиймээр.
Бид үнэхээр усны үнэ цэнийг мэдэхгүй юм
даа. Заавал усаар дутагдаж гачигдаж, эсвэл дээр өгүүлсэн Бүргэдаа гуай
шиг байдалд орж байж ухаарах ёстой юм гэж үү. Энэ дэлхийн цэнгэг усны
нөөц барагдаж, дусал дуслаар нь худалдахын үед хүмүүн бид юу хийснээ
ухаарах цаг ирэх байх. Харамсалтай нь дэндүү хожимдсон байх болов уу.
Ухсан алт, нүүрс, уранаас илүү ус үнэд орох цаг ирнэ. Хүмүүсийн бүхий л
хир буртаг, бузар бохирыг ус зайлуулахынхаа хэрээр биднээс холдсоор... Ангаж хатсан ертөнц эцэст нь үлдэхэд алт, нүүрс, ураныг ууж болдоггүй гэдгийг бид бас мэдэх болно оо. |
|
|
|
Category: Мэдээ |
Views: 616 |
Added by: mongol
| Rating: 0.0/0 |
| |
| |
| | |
|
Сүүлийн сэтгэгдэл |
| |
|
Спонсор |
| |
|
|