Site menu |
| |
|
Статистик |
|
Онлайн Нийт: 3 Онлайн Зочин: 3 Онлайн Гишүүн: 0 |
|
Санал асуулга |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Сурталчилгаа |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Valuation |
| |
|
|
| | |
| Main » 2009 » 5 сар » 12 » «Хараал идсэн хот»
5:46 PM «Хараал идсэн хот» |
«Хараал идсэн хот»
Монгол цэргийн араас олон тооны олзлогдсон хүмүүс,
мөн үхэр тэргэнд ачсан байлдааны олз цувж байв. Тал газрын ямар цэрэг
аян дайнаас гар хоосон ирж болох билээ! Жирийн анчин хүртэл анд
гарахдаа ганзага хоосон ирэхийг хүсдэггүй шүү дээ. 1238 оны 4-р сард их
цэргийн нэгэн жижиг анги Козельск хотод дөтлөн очиж, түүнийг бүслэн
хаажээ. Төдөлгүй бусад анги салбарууд ч Козельскд хүрэлцэн ирэв.
«Козельск том ч биш, жижиг ч биш, Оросын хотуудын манлайд явдаггүй ч
адагт нь чирэгддэггүй. Ока мөрөнд цутгадаг Жиздра голын эрэг дэх
хүчирхэг модон хана, цогчин дугана, вангийн цамхагт харш, баячуудын
овоохой. Эдгээр нь Оросын хот болгонд /.../ байдаг л зүйл. Козельск нь
бусад вангуудаас сайн ч биш, муу ч биш, "Козля" хочтой Василий хэмээх
өөрийн вантай. Нэг гэм нь тэрээр довтолгооны гашуун үед наймхан настай
хүүхэд байжээ. Козельскд алба баригч феодалууд, вангийн зөвлөхүүд
байлаа/.../ Гэтэл гай зовлон ирлээ. Орос орон Батын довтолгоонд өртөхөд
Козельск хотын алдар нэр ард түмний дунд түгжээ.
Эд баялгаараа биш, далайн чанад дахь арилжаа
наймаагаараа биш, гантиг чулаан цогчин дуганаараа биш, харин Орос
орныхоо төлөө өгсөн иргэдийг эр зоригоор алдаршсан юм.» Монголчууд
Козельсктэй эртний тооцоотой байлаа. Учир нь Калка дахь тулалдааны үеэр
буюу «15 жилийн өмнө Черниговын болон Козельскийн ван Мстислав Монголын
элч нарын амийг хорооход орлцсон вмсанжээ. Хэдийгээр Мстислав нас
барсан ч Монголчууд нийтийн хариуцлагын ойлголтыг удирдамж болгож,
вангийнх нь хийсэн үйлдлийн төлөө хотынхтой нь тооцоо бодохыг зорьсон
юм. орчин үеийн хүмүүсийн байр суурины үүднээс нүүдэлчдийн үйлдэл
харгис, зөвтгөхийн аргагүй санагдаж болох билээ. Гэхдээ бид өөрийн
төсөөлөлд зан үйлдлээ захируулдаг. Монголчуудыг үзэж байснаар, нэгэнт
өөрсдийн вангаар сонгосон бол түүний хийсэн үйлдлийн хариуцлагыг албат
иргэд нь адилхан хүлээх аж.» гэж Л.н.Гумилёв бичжээ. Монголчууд энэхүү
жижиг хотыг явуут дундаа эзлэхийг оролдсон боловч чадсангүй. Эцсээ
хүртэл тэмцэхээр шийдсэн тэд: «Ван маань бага балчир байна. Гэхдээ
түүнийхээ төлөө амиа өргөнөө. Энд алдар хүнд, тэнд эзэн Христэсээ
мөнхийн хутгийг олно» гэжээ. Өндөр газар байрласан хотынхоо давуу талйг
козельскууд гарамгай ашиглаж чадсанаар Монголын цэргийн ангийг 49 хоног
саатуулсан юм. Бүслэлтийн 47 дахь өдөр Козельскд Хадан, Бүри нарын
удирдсан цэрэг хүрэлцэн ирэв. Ингэснээр олон тооны оньсон зэвсгийг энд
тэндээс цуглуулж, хотыг буудаж эхэлжээ. Хоёр өдөр ширүүн тулалдаад
монголчууд хуучин мэхээ хийж ухарахд улайрсан козельскууд араас нь
гаран хөөсөн байна. Монголчууд тэднийг бүсэлж, толгой дараалан хядаад,
бараг хамгаалагчгүй шахуу үлдсэн хотыг эзлэн авчээ. Хотод үлдсэн
иргэдээс нэг ч хүэ амьд гараагүй байна. Бат хаан эхийн сүүнээс гараагүй
балчихщр нялхсаас авахуулаад эрүү, өвдөг нь нийлсэн хөгшдийг хүртэл
дараалан хядахыг тушаасан байна. Он тооллын бичигт мэдээлэгдсэнээр,
бяцхан Василий ван гол мэт урссан хүний цусанд живж үхжээ. Козельскийг
бүслэн хаах хугацаанд монголчууд дөрвөн мянган цэргээ алдсан байна.
Сударт өгүүлснээх, түмтийн гурван даргын хөвгүүд алагдсан бөгөөд тэдний
цогцсыг монголчууд хайгаад олоогүй аж. Тэгэхлээр хамгийн багаар бодоход
Козельскийг гурван түмэн цэрэг бүслэн хаасан болж таарах нь. Өөрсдийг
нь уаан хугацаагаар саатуулж, ихээхэн гарз хохирол учруулсан тул
монголчууд Козельскийг «Хараал идсэн хот» хэмээн нэрлэсэн гэж
орос-Зөвлөлтийн судлаачид санал нэгтэй үздэг. Тэгвэл энэ нэрийн гарлын
талаар Л.Н.Гумилев өөр тайлбар өгсөн нь бий. «/.../ Монголчууд орос хүн
бүрт дайсагнаж, тэднээс өс хонзон аваагүй. Бат хааны аян дайны үед
Оросын олон хот түрэмгийлэлд өртөөгүй аж. Элч нарын [энд Л.Н.Гумилёв
1223 оны үйл явдлын тухай өгүүлж байна-Ч.Ч] хувь заяаг шийдсэн "их"
вангуудын нэг болох Чернигодын ван Мтислав Святославичийн захирдаг
Козельсзийг л монголчууд "Хараал идсэн хот" гэж нэрлэсэн юм». Козельск
хотыг Оросын ард түмэн ихэд хүндэлж бишрэн, магтан дуулдаг. Учир нь
Козельскийн хамгаалалт «Оросын ард түмэн байлдан дагуулагчдын өмнө
толгойгоо бөхийлгөөгүй, эрх чөлөөг эрхэмлэгч, бардам зан нь мохоогүйг
харуулжээ. Дээр дурдсан бүхэн бол эртний Оросын он тооллын бичиг, орчин
үеийн түүхчдийн туурвисан бүтээлээс иш татсан зүйл. Гэтэл болсон явдал
газар дээрээ ямар байв? Үүнийг хэн ч тодорхой мэдэхгүй бөгөөд зөвхөн
таамаглал дэвшүүлэхээс цаашгүй. Бат хааны түрэмгийллийн үеэр Оросын ард
түмний үзүүлсэн «баатарлаг» шэшддэг тэмцэл маш олон талаар бодит үнэнд
нийцэхүйц, хэтрүүлэн хачирлаж, гоёж гоодсон зүйл байсан нь сүүлийн
үеийн судалгаагаар тогтоогдсон юм. Монгол цэргүүдийг ганц цавчаад хоёр
хэсэгт хуваадаг гэгддэг (тэгэхдээ толгойноос нь хөл хүртэл нь) Евпатий
Коловратын тухай домгоос авахуулаад (хэдийгээр тийм хүн байсан,
монголчуудад эсэргүүцэл үзүүлсэн нь үнэн боловчиг) Бат хааныг айлгаж,
Европ дахь аян дайнаа зогсооход хүргэсэн Невийн Александр хэүртэлх
бүхэн домгийн бүрдлээр нэвт шингэсэн байдаг нь өөрийн үнэт зүйлийг ямар
нэг аргаар бий болгодог, ялагдсан аливаа ард түмэнд байдаг л чанар юм.
Тэгвэл оросууд Хятад, Хорезм, Кавказ, Зүүн Европын ард түмнүүдээс илүү
эсэргүүцэл үзүүлээгүй, эх нутагтаа тэднээс илүү хайртай байж чадахгүй
нь лавтай. Хэрэв судар бичгүүдэд тэмдэглэсэн, түүхчид даган давтдаг шиг
оросууд үнэхээр л 13-р зуунд эх орноо цээжээрээ хамгаалан бүгд толгой
дараалан алагдсан бол одоогийн оросууд монголчууд болон ... урвагчдын
үр сад болж таарах нь уу? Козельск хотод эргэн очиж хоёр асуулт тавъя.
1-рт, монголчууд Зүүн-Хойд Оросын хамгийн том, хүн ам ихтэй, хамгаалалт
бэхлэлт сайтай Рязань, Владимер, Переяславль-Залесский зэрэг хотыг 4-6
өдрийн дотор эзэлж авсан атлаа яагаад чухам Козельскийн өмнө хүч
мөхөсдөж, 49 хонодог билээ? 2-рт, монголчууд ердөө гуравхан сарын
дотор (Рязанийг бүслэн хаасан 1237 оны 12-р сарын 16-наас Торжокийг
авсан 1238 оны 3-р сарын 5-н хүртэл 80 хоног өнгөрсөн) Зүүн-Хойд Оросыг
эзэлчихээд чухам яагаад модон Козельскийн өмнө 49 хонох болов?
Э.Хара-Даван козельскчууд хотоо зургаан хоногийн турш хамгаалаад хүчинд
автсан гэж бичсэн нь түүхэн үнэнд илүү ойр байж болно. Монголчууд
Козельсзийг эзэлсний дараа цааш хөдөлж, Курзс хотыг байлдан авчээ.
Оросын бүх хотыг Козельскийн хувь тавилан хүлээж байсангүй. Худалдааны
баян Угличийн иргэд Бат хааны цэрэгт хүнс, агт морьд нийлүүлснээр хотоо
эвдүүлж сүйтгүүлэхгүй авч үлдэж чаджээ. Оросын бүх ард түмний нилэнхүй
баатарлаг эсэргүүцлийг үгүйсгэдэг энэхүү үйл явдлын талаар Зөвлөлт
засгийн үеийн түүхчид дурдалгүй өнгөрдөг. Ижил мөрний дагуух ихэнх хот
Угличигээс дууриалал авч, монголчуудтай зэвсэг зөрүүлэлгүй тэдний
шаардсан зүйлийг өгч, хотоо авч үлдсэн байна. Монголын их цэрэг 1238
оны 6-р сарын сүүлээр Хойд Донец, Дон мөрнүүдийн сав газар буудаллав.
1237-1238 оны довтолгоонд үнэлэлт өгч А.В.Венков, С.В.Деркач нар:
«Өвлийн байлдааны ажиллагааны үр дүнд зүүн-Хойд Орос орон бүхэлдээ
ялагдал хүлээсэн байлаа. Гэхдээ гол зорилгодоо монголчууд хүрээгүй
байна. Команчуудыг бүсэлж, устгах ёстой байтал тэд бөөнөөрөө Мажар луу
зугатаж, ван 4-р Белагийн ивээлд шургаж, бүр загалмайтны шашинд орсон
аж. Ингэснээр монголчууд хамаг хэргийн гол эзэн дйаснаа алдаж, баруун
хилээ аюулгүй болгож чадаагүйгээр үл барам өөр олон шинэ дайсантай
болжээ. Тиймээс комачуудыг гүйцэж, тэднийг болон холбоотнуудыг нь
устгаж, дайны үйл ажиллагаа явагдах газар дэвсгэр дээр аж төрж буй адр
түмнүүдийн эхршээлдээ оруулж, эцсийн дүндээ байгалийн ямар нэг хил
хязгаарт, тухайлбал «сүүлчийн далай»-д тулах ёстой байв» гэж бичжээ.
Команчуудыг Европ руу алдсан нь Бат хааныг дахин их аян дайнаа хийхийг
дам шаардаж байлаа. Pambaga.net
|
Category: Мэдээ |
Views: 740 |
Added by: daagii
| Rating: 0.0/0 |
| |
| |
| | |
|
Сүүлийн сэтгэгдэл |
| |
|
Спонсор |
| |
|
|