Дэлхийн хоёрдугаар
дайны дараа гадаадын нэг нэртэй эрдэмтэн А.Гитлерийн тухай судалж байх
явцдаа түүнтэй холбоотой архивын материалыг үзжээ. Гитлер дайнд ялаад
эзэлсэн улсуудынхаа иргэдээр ямар ажил хийлгэх талаар жагсаалт гаргасан
байжээ.
Түүн дээр “Монголчуудаар хог шороо шүүрдүүлэх, хоол хийлгэх
зэрэг боолын зиндааны ажил хийлгэж болохгүй ард түмэн байгаа юм. Тэгвэл
би их Чингис хааны өмнө нүгэл үйлдсэн болно. Бас хамаагүй хэтэрхий том
ажил хийлгэж болохгүй, тэгвэл толгой дээр гараад суучихна” гэж бичсэн
талаар манай эрдэмтдэд хэлсэн тухай Хүн судлалын төвийн тэргүүн,
ШУА-ийн доктор Ж.Батсуурь гуайн лекцнээс уншиж байснаа саналаа.
Эндээс үзвэл монгол хүн дэлхийд хүлээн
зөвшөөрөгдөх оюун ухаантай, хаана ч дасан зохицоод амьдарчих чадалтай
гэдэг нь мэдэгдээд байгаа юм. Нөгөөтэйгүүр Эзэн богд Чингис хааныг
маань XX зууны цуутай нацист нөхөр хүндэлдэг байж. тэгээд ч “цахилгаан
дайн”-ы төлөвлөгөөгөө их хааны маань байлдааны арга барилаар
боловсруулж байсан гэдэг үг бий. Дээрх архивын тэмдэглэлээс үзвэл энэ
нь үнэн байх магадлал өндөр байгаа юм.
Дайнч, алуурчинг магтаж
буй юм биш шүү. Гэхдээ л Гитлер дэлхийг эзэлсэн бол монголчууд еврей
нар шиг хэлмэгдэхгүй л байж хэмээн бодогдоно.
Яахав ,Орост тусламж
хүргүүлж байсан учир хэдэн хүн буудуулж мэдэх. Үгүй ч байж болох л юм.
Хамгийн гол нь тухайн цаг үед германчууд дэлхийн нэгдүгээр дайнд
ялагдсандаа өшөө хорсол ихтэй, улс орон нь ядуурлын зам руу орчихсон
байсан учир бүхнийг цэрэг армид зориулан коммунизмын эсрэг хөдөлсөн нь
түүхээр батлагдсан билээ.
Коммунизм нь ч ялсан байг өөр юу нь ч
ялсан бай монголчууд бид дасан зохицоод амьдрах чадвартай гэдэг нь
өдрөөс өдөрт нотлогдоод байгаа юм шүү. Иймээс өөрөө өөрсдийгөө хайрлах
нь хамгийн чухал зүйл болоод байгааг анзаарууштай.