Пүрэв, 2024-12-26, 10:43 PM
Welcome
Зочин
|
RSS
Боломж ,эмгэнэл
Site menu
Монгол мэдээ
Монгол турагтаны амьдарч буй газарууд
Статистик
Онлайн Нийт:
3
Онлайн Зочин:
3
Онлайн Гишүүн:
0
Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Битгий болио
Болио
[
Үр дүн
·
Архив
]
Бүх санал:
90
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Монгол Радио
Valuation
My site is worth
$17.40 Million
Your website value?
Main
»
2009
»
5 сар
»
18
» Давгадорж
1:58 PM
Давгадорж
Төрхөмдөө буцсан Их аваргын гэргий гэртээ ирж эр нөхрөө халамжилж байна
Монгол Японы ард түмэн хатагтай Г.Тамирыг их аварга ханиас нь ч илүүтэй сонирхдог гэхэд хилсдэхгүй. Хаанаас ч харсан хараа булаам, жинхэнэ эр хүний чимэг болсон сайхан монгол энэ бүсгүй дэндсэн гэмээр даруухан нэгэн. Аваргатай амьдралаа холбосон энэ олон жилийн хугацаандаа хуримаа эс тооцвол бусдын эхнэрүүд шиг олны өмнө төдийлөн гарч байгаагүйг олон нийт мэднэ. Эцэг эхээс олсон хүмүүжил эзэмшсэн боловсрол, өссөн орчин гээд түүнийг чимэх тодотгол ч цөөнгүй. Чинээлэг айлын отгон охин болохоор эрх танхи өссөн нь харваас илт Г.Тамир Германы Бонны их сургуульд сурч байгаад аваргын агуу их хайранд автан эргэлт буцалтгүй Япон ниссэн гэдэг. Мэдээж энэ бол амьдралынх нь сонголт байсан.
Ямартаа ч тэр сурагч байхдаа тухайн үеийнхээ моодыг тодорхойлсон дэгжин, хорооллынхоо хамгийн хөөрхөн охидын нэг байсан. Л.Байздагийн клипэнд сургууль сургуулийн охидоос шилэгдэн тоглож байсныг нь үеийнхэн нь санах байх. Тэрээр сүүлийн жил орчим Монголдоо суурин амьдарч хүүхдүүдээ өсгөн СЭЗДС-д бизнесийн удирдлагаар номын дуу сонсч байна. Сүүлийн үеийн загварын BMW хөлөглөдөг, зам хөндлөн явган гарахдаа учиргүй айдаг, Асашёорюүгийн тухай яриа гарах бүрт ханиа эвийлж суудаг гээд түүний тухай оюутнууд нь ам дамжуулан сониучирхах дуртай. Нэг үгээр хэлбэл энэ сургуулийнхны нүдийг хужирладаг Г.Тамир хатагтайд багш нар нь ч өөриймсөг хүндэтгэлтэй ханддаг гэдэг.
Япон төдийгүй Монгол даяар Их аваргыг эхнэр хүүхдээсээ салж, 2 талд амьдарч байгаа гэж шуугих болсон тухайд хатагтай Г.Тамир ганц үг ч газар унагадаггүй. Зайсанд хүүхдүүдийнхээ хамт нам жимхэн амьдарч өнгөрсөн хугацааг өнгөрөөсөн түүний чамбай, насандаа ахадсан сэтгэлийн хаттайг гайхмаар. Цагийг эзэлсэн цуутай аваргын ханийн заяаг өөрийнхөөрөө дааж яваа залуу хатагтай саяхнаас хотын төв дэх байрандаа нүүж ирээд байна. Ууган охин нь Японы хөрөнгө оруулалттай Монголынхоо нэгэн хувийн сургуульд орж байгаа нь аав ээждээ том үүрэг оноож, “Их эвлэрэл”-д хүргэсэн бололтой. Эрдмийн далайд хөл тавьж байгаа Ичинхорлоо охиндоо аварга хүүгээсээ ч илүү хошуу дэвсдэг аав. Монгол хэлэнд тун сайн зүгширсэн охиноо аварга аав нь эх оронд нь сургахаар болсон нь эх оронч эцэг хүний алсын хараа биз ээ.
монголын нэг өдөр
1
2
3
4
5
Category:
Мэдээ
| Views: 6489 | Added by:
mongol
| Rating:
0.0
/
0
Total comments:
0
Only registered users can add comments.
[
Registration
|
Login
]
Нэвтрэх
Тавтай морил Зочин
Login:
Password:
remember
Lost password
|
Sign Up
Админууд
Mongol_system
daagii_news
Nuk3denE_system
TNTstar_warez
m0rr15_news
Таны тухай
Сүүлийн сэтгэгдэл
Найз сайтууд
Бүсгүй таньд
zurvas.com
bainaa.com
xacax.mn
allweb.mn
mglkino.com
tsahim.net
gladiator
Спонсор
Сурталчилгаа
Mongol_ub © 2024
Site managed by
uCoz