Пүрэв, 2024-12-26, 10:29 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 4
Онлайн Зочин: 4
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 19 » БОГД-ХАН АМРАЛТЫН ГАЗРЫГ ХААЖЭЭ.
11:59 PM
БОГД-ХАН АМРАЛТЫН ГАЗРЫГ ХААЖЭЭ.


БОГД-ХАН АМРАЛТЫН ГАЗРЫГ ХААЖЭЭ.


Богд-Хан амралтын газарт өнгөрсөн амралтын өдөр хонхны баяраа тэмдэглэж байсан хэсэг оюутнууд дээрэмдүүлж эд зүйлсээ алдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл иргэд төдийгүй оюутан залуусыг ч бөөнөөр нь амрааж тухлуулдаг нэр зүүсэн энэ газарт сүүлийн үед үйлдэгдэх гэмт хэргийн тоо тоо тоймоо алдсан учраас Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ОНХА энэ сарын 12-нд төвийн хэсэг хүүхдийн албатай хамтран шалгалт хийжээ. Шалгалтаар хүний урманд гаргаад үзүүлчих үйл ажиллагаа эрхлэх нэг ч зөвшөөрлийн бичиг байхгүй албан ёсны харуул хамгаалалт ч байхгүй хаяа хатавч хаалга үүд нь салчих шахсан иргэдээс ердөө хэдэн бор төгрөг салгах зорилготой гэмээр газар угтсан тухай шалгалтаар явсан ажлын хэсэг хэлж байна. Хуруу хүрэх төдийд онгойчих боломжтой эдгээр хаалга цоож хаяа хатавч нь илүү харж билүү долоосон хулгайчдад аманд орсон шар мэт санагддаг нь тодорхой юмаа. Амрагчдыг унтсан хойн эсвэл согтууруулах ундаа хэрэглэн ухаанаа алдсан байдлыг ашиглан хэргийг үйлддэг тухай цагдаагийн байгууллага хэллээ. Тийм ч учраас хамгийн тайван дүүрэгт тооцогддог Хан-Уул дүүрэгт гарч байгаа гэмт хэргийг Богд хан амралтын газар толгойлдог гэнэ. Тиймдээ ч 5-н сар гарсаар нийслэл хотоос холгүй зайсан толгойн ард байрлах энэ амралтын газарт хүчин хулгай дээрэм танхай гээд нийт 7 хэрэг бүртгэгдэж 7-н иргэнд 5 сая төгрөгийн хохирол учирчээ.
Үйл ажиллагаа явуулах эрхийг нь зогсоож мэдэгдэл өгсөн байхад үл тоомсорлон иргэдэд үйлчилж байгаад өнгөрсөн амралтын өдрүүдэд 3-н хэрэг үйлдэгдсэн тухай үзэгч та сонслоо. Харин өнөөдөр 5-хоногийн дотор зөрчлийг арилгаж амралтын газрыг камержуулах, албан ёсны харуул хамгаалалттай болгох, үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, тусгай зөвшөөрөл авах тэр хүртэл үйл ажиллагааг нь хаах тухай тусгагдсан шаардах хуудсыг хүргүүллээ.
Энэ мэтчилэн амралтын газар нэрийдлээр хэдэн төгрөг олохын төлөө эзгүй хээр газар элдвийн хэрэг гарах үүд хаалгыг нээсэн амралт зугаалгын газар тоймгүй олон байгаа нь нууц бишээ. Тиймээс иргэд өөрсдөө эд зүйлдээ тавих анхаарал болгоомжлолоо дээшлүүлэн хотоос зайдуу амарч зугаалахдаа аль болох согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь аливаа гэмт хэргээс өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга гэдгийг цагдаагийн байгууллага таньд зөвлөж байна.
Category: Мэдээ | Views: 790 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин






Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz