Мартагдсан Монголчууд
Чехийн баруун хойд хэсэгт орших
Подборжан хэмээх багахан хот руу тэндэхийн vйлдвэрт ажилладаг
монголчуудтай уулзахаар очлоо. Тэд эдийн засгийн хямралд өртсөн эсэх
мөн ямар нөхцөлд ажиллаж, амьдарч байгааг нь мэдэхийг бид зорьсон юм.
Нойрмог дvнсгэр төв талбайд 30 орчим насны монгол Баян / жинхэн нэрийг
нь нууцлалаа. Зохиогч/ биднийг тосч авлаа. Тэрээр чехээр зөвхөн мэндлэх
төдий ойр зуурын хэдхэн vг мэддэг юм байна. Бид тvvнтэй монгол
орчуулагчаараа дамжуулан хэл нэвтрэлцлээ. Бусад монголчуудтай ч мөн ийм
маягаар ярилцав. Баян биднийг хотын захад байрлах нурж эхэлсэн обьектод
байдаг нийтийн байрандаа авчирлаа. Байрны орчин бидэнд тийм ч таатай
санагдсангvй. Хашааны хаалган дээр "Обьектийг нохой харгалзаж байгаа"
гэсэн бичиг хадсан нь уур амьсгалыг улам л зэврvvн болгоно. Энд гурван
давхар байшинд хvvхдvvдтэйгээ нийлээд тавь орчим монголчууд амьдардаг
аж. Хамгийн бяцхан оршин суугч нь нэг сартай юм байна. Хонгилд угаасан
хувцас хунараа хатааж бас хэд хэдэн айлын vvдэнд хvvхдийн тэрэг
харагдлаа. Подборжаныд жижигхэн өрөөнд бvхэл бvтэн гэр бvл амьдарч
байна. Ариун цэврийн өрөө нь ч нийтийнх тvvнд томчууд, хvvхдvvд адилхан
ордог юм.
Бид гал тогооны өрөөнд орон өөр
өрөөнvvдээс авчирсан сандал дээр сууцгаалаа. Тун удалгvй эрчvvд голдуу
бvлэг монголчууд биднийг хvрээлэн авлаа. Тэд л голдуу ярих ба
эмэгтэйчvvд нь толгой дохин яриаг нь дэмжиж байв. Нийтийн гал тогоо нь
маш даруухан тавилгатай юм. Товчоор хэлбэл тэнд плитка, угаагуур хоёр л
байна. Хоолны сав суулга ер харагдсангvй. Харин оршин суугчид нь бvгд
хувьдаа сав суулгатай эсэхийг баталгаатай хэлэх боломж бидэнд байсангvй.
Эндэхийн монголчуудын аж байдал ямар
байгааг аядуухан асууж сонирхсон юм. Гэвч энэ тийм ч амаргvй хэрэг
болох нь явцын дунд харагдлаа. Монголчууд биднээс болгоомжилж ямар
нэгэн шvvмжлэлтэй юм ярихаас зайлсхийж байв. Хамаагvй юм яривал
ажлаасаа халагдаж болзошгvй гэж айж байгаа нь илт байлаа.
Орчуулагчаараа дамжуулан тэдэнд муу юм хийхийг хvсээгvй болох мөн хор
хохирол учруулах зvйл ч нийтлэхгvй тухайгаа хэдэнтэй хэлсэн боловч
нэмэр болсонгvй. Бидний яриа нэг л болж өгөхгvй байв. Тэд хvvхдvvдээ
энд ямар замаар авчирч болох тухай болон нийгмийн халамж хvртэх эрхтэй
эсэх гэх мэт зvйлийг л голлон асуухаас бус өөрсдийн аж амьдралын талаар
илэн далангvй ярьсангvй.
Ажлынхаа талаар бол голдуу эерэг
зvйлийг нь л ярьцгаалаа. Vvнд магадгvй айдас нөлөөлсөн байж болзошгvй
юм. Тэд өглөө зургаан цагаас өдрийн хоёр цаг хvртэл ажилладаг гэнэ.
Урьд нь vvнээс олон цаг ажилладаг байсан, сvvлийн vед хямралаас болж
захиалга багассан нь ажлын цаг ийнхvv богино болоход хvргэсэн ажээ.
Одоодондоо олноор нь ажлаас халаагvй байгаа. Монголчуудын хувьд аль
болох их мөнгө олох л зорилготой тул цайны цагаараа ч амралгvй унд
хоолоо мартан ажилладаг гэнэ. Ажил олгогч хийсэн ажлаар нь цалинжуулдаг
тул хэр олон бvтээгдэхvvн оёж гаргана тэр хэмжээгээрээ цалин авдаг
бололтой. Ярианы явцад тэд сард 15 000 хvртэл кроны цалин авдаг болох
нь тодорлоо. Vvнээсээ vйлдвэрийн эзний өмчид байх нийтийн байрны хөлс,
хvvхэдтэй холбогдсон элдэв төлбөр болон бусад зардлаа төлнө. Мөн нэг
хэсгийг нь монгол руу явуулна. Ажлынхаа дараа тэд байрнаасаа бараг
гардаггvй. Тэдний ярьснаар ажил дээрээ их ядардаг бас цавууны vнэрт
толгой нь их өвддөг гэнэ.
Гэсэн хэдий ч тэд болж байна, бvтэж
байна хэмээн хэлж байлаа. Чехийн Засгийн газрын "Сайн дураараа буцах
хөтөлбөр"-т хамрагдан нутагтаа буцвал дээргvй юу гэж асуухад бvгд
толгойгоо сэгсэрч байх юм. Чухамдаа энд байдал яг ямар байгааг
тодорхойлон хэлэхэд хэцvv. Гэхдээ зарим нэг зvйл ажиглагдлаа.
Монголчууд яг адилхан ажил хийж байгаа мөртлөө хамт ажилладаг
чехvvдээсээ бага цалин авдаг болохоо нуухгvй байна. Мөн саяхныг хvртэл
vйлдвэрийн эзний өмчийн нийтийн байрнаас нvvн өөр газар амьдрахыг
зөвшөөрдөггvй байсан тухай ярьж байв. Өнөөдөр бол өөр байранд амьдрахыг
зөвшөөрч байгаа гэнэ гэхдээ энэ нь хэр vнэн болохыг шалгах боломж
олдсонгvй. Хамгийн сонирхолтой бас онцгой гэж хэлж болохоор зvйл нь
ажилчид хоорондоо муудалцвал ажил олгогчоос эдгээр муудалцсан хvмvvсийг
торгодог журам юм байна vvнийг бид ярианаас нь олж мэдлээ. Чехийн
хууль, дvрэм журмыг сайн ойлгодоггvй учир энэ нь бас тэдэнд хvндрэлтэй
асуудал болдог аж. Саяхныг хvртэл монголын жолооны vнэмлэхийг эндэхийн
холбогдох байгууллагууд хvлээн зөвшөөрдөг байснаа одоо тvvнийг хvчингvй
гэж vзэх болж. Чухам яагаад ингэх болсныг мэдэх хvн байсангvй.
Подборжаны Монголчуудын хувьд хамгийн
хvнд асуудал нь чех хэл, чехийн хуулийн мэдлэггvйгээс болж хvрээлэн буй
орчноосоо бараг бvрэн тусгаарлагдаж улмаар ажил олгогч эзнээсээ бvрэн
хараат болсон явдал юм. Подборжаныд нэг ч төрийн бус байгууллага vйл
ажиллагаа явуулдаггvй, гадныханд зориулсан чех хэлний курс ч байдаггvй.
Би энд чех хэлэнд суралцаж буй ганцхан эмэгтэйтэй дайралдсан. Тэрээр
долоо хоногт нэг удаа Плзэнь орж хоёр цагийн хичээл заалгадаг гэнэ.
Монголчууд болон чехийн нийгмийг хооронд нь холбодог ганц хэрэгсэл нь
ихэнх тохиолдолд тэдний хvvхдvvд л болдог.
Подборжан дахь монголчуудын аж байдал
төдийлөн сайнгvй байгаа нь тэдний болгоомжтой инээмсэглэлийн цаанаас ч
мэдрэгдэнэ. Орчныхоо талаар ойлголт, мэдлэг муутай, тусгаарлагдмал
байдал мөн ямар ч vнээр хамаагvй ажилтай л байх гэсэн арга ядсан
тэмvvлэлийг нь ажил олгогч эзэд нь хортойгоор ашиглах бvрэн боломжтой
ба ийм нөхцөл нь тэдний хөдөлмөрийг мөлжих, татвараас зайлсхийх
боломжийг эзэнд олгож харин эдгээр ажилчдыг хууль бус харласан амьдралд
тvлхэж болзошгvй байна. Сvvлийн vед ажил олоход бэрх болсныг
далимдуулан ажил олгогч агентурууд шударга бус зvйл хийх нь цөөнгvй
тохиолдох болжээ.
Эндэхийн монголчууд агентураар дамжин
ажилладаг бусад хvмvvсийг бодвол vйлдвэрийнхээ vндсэн ажилчид гэдгээрээ
давуутай хэдий ч ажил олгогч нь захиалга олж чадахаа боливол бусдын
адил бvгдээрээ ажилгvй болох бодит аюулын дор байна. Хэрэв тэд гэнэт
ажилгvй болвол энэ асуудлаа бие даан шийдвэрлэж чадахгvй.
Монголчуудын ихэнх нь эндээ vлдэх
хvсэлтэй байгаагаа хэлж байлаа. Гэхдээ зочлогч орныхоо орчин нөхцөлд
зохицон амьдрах нь тэдэнд тийм ч амаргvй байж болох юм. Өөрсдийг нь
нийгмийнхээ захад орхин огт хайхрахгvй байгаа ийм улс оронтой зохицон
амьдрах хэцvv.
|