Пүрэв, 2024-12-26, 10:52 PM
Welcome
Зочин
|
RSS
Боломж ,эмгэнэл
Site menu
Монгол мэдээ
Монгол турагтаны амьдарч буй газарууд
Статистик
Онлайн Нийт:
2
Онлайн Зочин:
2
Онлайн Гишүүн:
0
Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Битгий болио
Болио
[
Үр дүн
·
Архив
]
Бүх санал:
90
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Монгол Радио
Valuation
My site is worth
$17.40 Million
Your website value?
Main
»
2009
»
7 сар
»
1
» Торой банди
11:39 AM
Торой банди
Монголоор юу байна?
Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар уур утаа бишээ зэрэглээн дундаа мишээж байгаа ч юм шиг мушийж байгаа ч шиг угтлаа. Сэм авгын єгдєг ховорхон боломжийн нэг эх орондоо очоод ирэх ганц шанс заяасан явдалд баярлаж хєєрсєн би зам зуурын учралыг нэгээхэн ч эс тоон хоёр жилийн турш зvvд нойрноос биш гэхнээ ухаан бодлоос уяатай байсан эх орондоо ирлээ. Санаж явсан эх орон минь орхиод одохын цагт ямархан байсан тэр л чигээрээ байх юм шиг бодсон ч эзгvй байсан хоёрхон жил их хугацаа байж гэж єєрийн эрхгvй л бодогдоод явчихсан шvv. Байшин барилга зvлэг ногоо атаархмаар ургаж машин тэрэг монголд хийгээд байгаа юм шиг л олширч. Охид ойн хуснаас ч гоолиг болж хєвгvvд Путин атаархаж vхмээр vстэй болж. Харин vсэн доорх тэрхэн зайд уураг тархи ус хоёрын алин байгааг ёстой л би таашгvй ээ. Ухаантай євгєдий минь заяа тvшнэ бизээ бурхан минь!!!
Хотын зам яасан ч нарийхан юм, та нар яасан ч бvдvvн машин хийдэг юм гэж Жаапан ах нарт vг хаям. Бандгар ландгар жийп машинуудыг манцгар монцгор залуучууд жолоодон зайгvй хотын гудамнаа заан унасан шиг дайвалзан явах нь нvднээ их далайн дунд хєвєх хєлєг онгоц лугаа адил. Тансаг машины vнийг хальт сонирхсон ная гаруй мянган доллар гэнэ. Хєрвvvлвээс зуун хориод сая Монгол тєгрєг. Одоогоос гурван зуны ємнєд, сум дундын гэсэн тодотголтой арван ортой хvн эмнэлэгийн барилга яг энэ vнээр босдог байсаан. Єгvvлэхийн учир арван євчтєн хэвтэх эмнэлэг эрvvлээс эрvvл саруулаас саруул ухаантай ганц хvнтэй их хотоор л нэг тэнэж явах. Монголчууд минь улам л баян болжээ.
Манай, Чайна барилгачин анги сайн ажилсан хийгээд уул уурхайгаас орсон жаахан мєнгє авилгал таллага, зээллэг зуучлалаар орж цvдгэр гэдгэр барилгууд болсон бололтой. Зvгээр сууж мєнгє хийхийг хvсэхгvй хvн гэж vгvй, vйлдвэрлэл эрхэлж vсээ зулгааснаас нь алга дарам булангаа тvрээслvvлж мєнгє олох шиг хялбар юм хаа ч байхгvй. Энд тэндгvй л тvрээслvvлнэ ашиглуулна.
Анх Шангрила гэдэг нэрээр рекламдаж газраа авсан, хэл амаа дарсан єнєєх шилэн барилга хэдийн баригдаж дуусаад бєєрєн дээрээ "конторын зориулалтаар тvрээслvvлнээ" гэсэн томоос том зараар гангарч. Монгол хvн мартамхайгаас эхтэй уучламтгай. Учирыг мэдэх найзаасаа сонсвол Экс ерєнхийлєгчийн эрх мэдэл гар хєл орсон л юм дуулдана. Vгvй байлгvйдээ. Харин Шангрила тэгээд юу боловоо хэмээн асуугаадахсан VСАХvрээлэн гэсэн єндєр даамангаар хашуулсан хvvхдийн паркийн талбайн гурав хуваасны нэгд дахин газар єгєєд барилгын ажил нь удахгvй эхэлнээ гэнэ. Яамайдаа! Ямар ч атугай Азидаа алдартай зочид буудлын сvлжээ баригдах л юм байна. Баруун зvvн дєрвєн зам гэмтлийн эмнэлгийн ард тал тэр чигээрээ барилга. Аравдугаар хороололд шинэ барилга барих гээд хуучинтай нь дэндvv ойрхон суурийн нvх ухснаас асгаасан хєрс нь даалгvй хажуудах байшин нь хазайгаад нурааж ч болдоггvй ашиглаж ч болдоггvй яг л хорин нэгдvгээр зууны Пезогийн цамхаг болж. Зvйтэй жуулчин урих нэг ч гэсэн юм. Хотод жаахан ч зай алгаа. Жижигхээн зай олдвол суурь хийгээд дээшлээд ирэхээр нь барилгаа єргєсгєдєг туршлага Монголд хєгжижээ. Жишвэл нэг хєлєє єргєєд зогсож байгаа хvн шиг. Удаахан зогсоосой бурхан минь!!!
Тємєр хайсаар тойруулж ургахаасаа ємнє шоронд орсон хєєрхий зvлэг моднууд дєрвєн сарын сvvлч гэхэд сураг байхгvй байсан. Арга ч vгvй биздээ эх орны маань цаг агаар эрс тэс ирэх жил гурван сард урганаа. Зам дээрх оочин цоочин нvхнvvд хоёр жилийн ємнєхєєс томссон ч бєглєгдсєн нь нэг ч vгvй. Тийм гэнээ хямрал газар аваад хэцvvгээс хэцvvбайна. Зам чи алд биеэ алдартал автомашиныг даатугай хэмээх их vvргийг засгийн газар єгсєн гэнэ. Юун зам яасан зам! Цаана чинь ямаа малчин хоёр ягтаа тулаад л гэсэн бололтой. Зам хар болохоор цоорч хавагнаж дуусахгvй хvн хар болохоороо ядарч задарч дуусахгvй гэж.
Улаанбаатар маань нэг тиймэрхvv. Хvн ардын санаа бодол гэж нэг лут зvйл бичихгvйгээр єнгєрч ер болохгvй. Эх орон тэргvvнээ сонгох гэдэг их завгvй vеэр миний амралт таарчээ. Уулзсан найз бvхэн орсон гарсан садан тєрєл болгон л нэр дэвшигчдын сайн мууг євєр тvрийд нь орж явсан юм шиг дурьдаж дуугаа чангалж нvvрээ улайлгаж ирээд хvvрнэх. Алдар цуутай хvмvvс дэвшигчдын сайн сайхныг нь ам уралдуулан магтаж арай л нууц амраг нь юмных нь тухай ярилцлага єгєєгvй байх. Сvvлдээ ч єєрийн мэдэлгvй дунд нь ороод туусаан. Урсгал ширvvн голын усыг ширтэхээр єєрийн эрхгvй цуг урсаад ундаг шиг л хэ хэ... Уг нь Элбэгдорж гараад элбэг дээл ємсvvлэхгvй Энхбаяр гараад мянганбаяр болохгvйлдээ. Гэхдээ л нэгийг нь дэмжээд явчисан шvv. Мэдэхгvй ч мэддэг хvн шиг л байсан гэж байгаа.
Удаан уулзаагvй ганц нэг найз нєхєдтэйгээ уулзахдаа эхнэрийхээ машиныг унаад очивоо. Хот дотор бензин бага зарцуулдаг зараа шиг жижигхээн хєєрхєн золиг. Би бас нэг их богино хvн биш ч эрvv євдєг нийлэхгvй унаад явж болдгын байгаа юм уг нь. Харин найзууд маань бишээ. Ганц нэгээр нь уулзсан болохоор арай л надруу харж нvд ирмээгvй жуумалзаад жоготой инээгээд єнгєрсєн. Би бэнчин муутай "хєєн" яадгын. Тэгээд ч миний Монголын ахуйн єртєг их л дээшилж. Арай л євлийн хvйтэнд нvцгэн хэлээрээ хєлдvv тємєр долоох нь халаг олсон хэдэн цаас маань элс рvv хийсэн ус шиг алга болох гээд єєрєєсєє нуух нь шахам аль хэмнэлттэй ашигтайг нь харж ханцуй дотроо татаганаж явхад минь.
Тэр газрын амьдрал ч гэсэн тансаг байхыг ерєєсєє vздэггvй юм. Энэ нийгмийн тусгал Сэм авгын буянд жижиг ч гэсэн унах унаатай л яваа хvн. Уур ч хvрсэн шvv!
За тэгээд эрчvvл болсон хойно ууна иднэ ярина хєєрнє. Харь газар намайг зvдэрч ядарсныг,бие лагшин эрvvл энх байсныг сонирхох хvн нэг ч алга. Хэдийг хийсэн? Цалин хэр авдагбайсан? Муухай асуултууд шvv. Авдаг цалингаа хэлвэл эзгvй байсан сар жилээр vржvvлмэгцээ толгой сэгсрээд нарийн нандинг минь гайхах. Харь орны хилийн босго єндєр арай гэж даваад цаашилхаар амь амжиргааны ханш гэж Туулын загас ч уулга алдмаар чанга. Єєрєєсєє ч харамлан байж хэдэн тєгрєг бєєгнvvлэн нойрноосоо хугаслан духалзаж хичээл ном vзэхийн хэцvvг мэдэрсэн миний тухайд энэ асуултууд хамар сєргєєгєєд авсан юм шиг л гашуун санагдана. Тэднийг сєргєєд ярьвал гадаад явснаа нисдэг болсон шиг саналаа гэхээс эхлээд сvргээр амьдарч єрєєлийн амьдралыг єєрийнх шигээ хутгалдах гэдэг Монгол ахуйд эс нийцсэн хэрэг болох тєдийгvй танилгvй хvний тоог нэгээр нэмэх хэрэг гарах тул тэгсгээд л єнгєрєх нь єлзий. Тэгээд ч тэд чинь миний орон зай цаг хугацаа болох юм гэнэ. Муухай ч vнэн энэ. Талын чинээ байх нь Монгол амьдарлын дvрэм. Яалтай!
Єєр нэгэн дурдахгvй єнгєрєх аргагvй зvйл мэдээлэл боловсорлын эх сурвалж зурагт. Хориод Монгол суваг байнаа. Сургуульд ороогvй vсэг нvдлээгvй хvv минь нэг ч алдалгvй дуржигнан суваг болгоны нэрийг дурдаж байна чухам. Цаана нь нэвтрvvлгvvд.. Сайн хvнээ муулсан сайн хvний яриа муу хvнд талархсан муу хvний сайн. Алдлаа алдлаа гэхэд арван орноор зєрсєн тоо баримт дуулгах даржин найруулагтай дуржин хєтлєгчийн мэдээ, дуулаад ч байгаа юмуу дурлаад ч байгаа юмуу хослон дуулах дуучид. Хvн болгон л дуулдаг болж. Гэрт гадаагvй гэнгэнэлээ гээд євєє эмээ минь vгэлдэгсэн. Энэ цагт байгаагvй нь тэдний минь буян заяа бололтой. Дуулдаг хvн гайхамшиг жvжиглэдэг хvн аугаа. Маргашгvй vнэн. Гэхдээ хvvхэд залуучууд даган дуурайх монгол инженерийг магтан дуулсан энд тийм юм барьсан тэнд тийм технологи нээсэн гэхээс єгсvvлээд шинжлэх ухааны хvнд элементийн суурь ухагдхууныг сурталчилсан нэг ч нэвтрvvлэг нэг ч эвлvvлэг алга. Мєд бvгдээрээ дууучин бvгдээрээ жvжигчин улс болохнээ.
Монгол орны амьдрал нэг иймэрхvv. Эхэлсэн юм дуусдаг ахархан амралт минь хугацаатай. Дахиад л санахын жаргалаа эдэлж цагийн баадуунд мушгиулсан хvний газрын хєрзгєр амьдрал. Дахиад л Монголын тухай муухай байсан ч єнгє солигдон хєврєх гэгээхэн дурсамжууд. Дахиад л хийж бvтээхэд даллах ардынхаа замаар биш гадаад тийш хєврєх капиталынхаа замд.
Санаа алдахгvйн тулд сайхныг л бодох хэрэгтэй. Хамгийн ойрын сайхан зvйл!? Удахгvй наадам болох нь ээ. Наадам гэдэг vйл ноднингийн наадамаас эхэлдэг. Єнгєрсєн жилийн наадам дээлтэй хєєрєгтэй дээдэс дэнж хотойлгон таахлзсан наадам байлаа дээлгvй гоёлгvй ард минь дээл олж толгойдоо нємєрсєн наадам байлаа. Шинэ тєрсєн ерєнхийлєгчєє аврал гэж наадья энэ жилийн наадам байраа солино гэж найдая даа. Бурхан минь!!! Би уг нь шvтлэггvй хvн юмсан..
Бичсэн Торой банди
Орлоо
1
2
3
4
5
Category:
Мэдээ
| Views: 839 | Added by:
mongol
| Rating:
5.0
/
1
Total comments:
0
Only registered users can add comments.
[
Registration
|
Login
]
Нэвтрэх
Тавтай морил Зочин
Login:
Password:
remember
Lost password
|
Sign Up
Админууд
Mongol_system
daagii_news
Nuk3denE_system
TNTstar_warez
m0rr15_news
Таны тухай
Сүүлийн сэтгэгдэл
Найз сайтууд
Бүсгүй таньд
zurvas.com
bainaa.com
xacax.mn
allweb.mn
mglkino.com
tsahim.net
gladiator
Спонсор
Сурталчилгаа
Mongol_ub © 2024
Site managed by
uCoz