Site menu |
| |
|
Статистик |
|
Онлайн Нийт: 2 Онлайн Зочин: 2 Онлайн Гишүүн: 0 |
|
Санал асуулга |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Сурталчилгаа |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Valuation |
| |
|
|
| | |
| Main » 2009 » 8 сар » 3 » Монгол залуус
|
Монгол залуус баардаж, дискодож, унтахаас залхжээ
Гаднынхан “Монголчууд сунаж унатлаа ажиллаад, vхтлээ идчихээд л унтаад єгдєг” хэмээн гайхдаг гэнэ лээ. Vнэхээр ч “Амралтаа хэрхэн єнгєрєєж байна”
гэхээр ихэнх найз маань “Унтаад л, идээд л, мєнгє олдохоор нь шоудаад
л” гэж хариулна. Цэнгээний газарт орж буй хvмvvсийн 80 гаруй хувийг
17-25 насны залуус эзэлдэг гэсэн албан бус мэдээ бий. Болж бvтэхгvй,
хэрэг тєвєгт дунд сур¬гуулийн ахлах ангийнхан болон оюут¬нууд л
олноороо холбогдоно. Vvнийгээ тэд “Монголд залуус амралт, чєлєєт цагаа
єнгєрєєх газар алга” гээд хєнгєхєєн аргалчихдаг.
Гадаадад сурч, ажиллаж буй найзуудаасаа ингэж асуухаар “Амьдрал
vргэлжлээд л байна, ажил, гэр, амралт, аялал зугаалга гээд л...” гэнэ.
Тэс єєр байгаа биз. Бид барууныхныг “Амьдралынхаа тэн хагасаас илvv
хугацааг хэсэж тэнэж єнгєрvvлдэг” хэмээн даапаалдаг. Тэдний нєлєє ч
багагvй байдаг биз. Гэхдээ сvvлийн хэдэн жил, тэр тусмаа єнгєрсєн
хавраас монгол залуусын тухай арай єєр зvйл дуулддаг болсон. Залууст
зориулсан аялал зугаалгын сураг тасрахаа болилоо. Аяллын цуваа бvр
дєрєвдvгээр сараас эхэлсэн. Саяхны жишээ дурдахад, долдугаар сарын
12-21-нд “Чингис хааны нутгаар” нэртэй аялалд 100-гаад залуу яваад
иржээ.
“Black Ibex Expeditions” компаниас зохион байгуулсан энэ аяллын дагуу
Хэнтий аймгийн сумдаар аялсан байна. Наймдугаар сарын 10-19, есдvгээр
сарын 7-16-нд дахин аялалд мордоно. Монголын залуучуудын холбооноос
долдугаар сарын 25-27-нд “Ногоон нvдэн ламын жимээр” аялал зохион
байгуулж 40 орчим залуусыг хамруулжээ. Тэд наймдугаар сарын 12-27-нд
“Халх голын жимээр” 140-vvлээ аялна. 70 нь монгол, vлдсэн нь орос
залуус байх аж. Тэд Сэлэнгэ аймгийн Алтанбулагаас Дорнодын Халх гол
хvртэл 4000 орчим км газрыг машинаар туулах юм. Улаанбаатарын залуус
хамгийн ойрдоо Тэрэлж, Гачууртын амралтад цугларч, Одон орон сонирхогч,
залуу уран илтгэгчдийн уулзалт зохион байгуулсаар буй. Аялах, зугаалах
хообий хєдєє орон нутгийн залууст ч бас “халджээ”. Тухайлбал, Ємнєговь
аймгийн залуус энэ сарын 1-нд “Говийн дуудлага” явган аялалд гарсан
байна. Аялал наймдугаар сарын 11 хvртэл vргэлжлэх ба оролцогчид 130-140
бээр газрыг явган туулахаар тєлєвлєжээ. Энэ нь ойролцоогоор 210 км зам
аж.
Барууны орны ахлах ангийн сурагчдын дийлэнх нь гадаад хэлний мэдлэгээ
дээшлvvлэх, эсвэл ажил хийн орлого олох зорилгоор зуны амралтаа хилийн
чанадад єнгєрvvлдэг. Манайхны хувьд “Хvний газар нялх хvvхдээ
ганцааранг нь явуулж чадахгvй” гэх эцэг эх цєєнгvй. Сvvлийн жилvvдэд
энэ хандлагад єєрчлєлт гарч буйг энэ чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг
байгууллагууд нотолж байна. 2009 онд зуны амралтаараа ажил хийхээр
400-гаад монгол залуус хилийн дээс алхжээ. Тухайлбал, Залуусын
солилцооны тєвийн зуучлалаар єнгєрсєн жил 20 орчим залуус АНУ-ыг
зорьсон бол 2009 онд энэ тоо 100 болон єссєн байна.
“Зуны амралтаараа хилийн чанадад ажиллаж мєнгє олох сонирхолтой охид,
хєвгvvдийн тоо єсєж байгаа тул бид ирэх жил 400 хvн явуулахаар тєлєвлєж
байгаа” гэж тус тєвийнхєн ярилаа. Энэ тєрлийн vйл ажиллагаа явуулдаг
байгууллага манайд 10-аад бий. Тэдгээрийн нэг болох “Open World” тєв
оюутнуудад зуны амралтаараа барууны оронд ажил хийхэд зуучлахаас гадна
15-18 насныханд зориулсан хэд хэдэн хєтєлбєр боловсруулан ажилладаг
байна. АНУ-ын “EurAupair”, “au pair USA”, “ASSE International” зэрэг
байгууллагатай хамтран Ахлах сургуулийн солилцооны хєтєлбєр
боловсруулдаг. Хєтєлбєрийн хvрээнд АНУ, Канад, Шинэ Зеланд, Хятад зэрэг
улсад бvтэн жилийн хугацаанд ажиллаж, ахлах сургуульд суралцах
боломжтой. Энэ жил улс тус бvрт таван сурагч явуулахаар тєлєвлєсєн ба
бvртгэл нь хэдхэн хоногийн дараа эхлэх гэнэ.
Хилийн чанадад ажиллахаас гадна амралтаа vр дvнтэй єнгєрvvлэх vvднээс
хэлний сургалт, аялал зугаалгад хамраг¬дах залуусын тоо ч эрс нэмэгдэж
буй. Vvнийг анзаарсан бизнесмэнvvд гадаад хэлний сургалтын тєвvvдийн
тоог ч эрс нэмэх болжээ. Энэ жил “Help” тєвийн зуны сургалтын дагуу
1500 гаруй залуус Малайз, Сингапурт хэлний сургалтад хамрагджээ.
Наадмын дараа намар гэдэг ч аялал зугаалга зуны амралттай хамт
дуусахгvй аж. Улаанбаатараас гараагаа эхэлж, Чингис хааны хєшєє
цогцолбор, Зуунмод, Туул тосгон, Хандгайт, Тєв аймгийн Батсvмбэрээр
аялах “Tour de Ulaanbaatar” зургадугаар сарын 1-нд эхэлсэн. Ес хоног
тутамд шинэ оролцогсодтойгоо аянд мордох уг аялал есдvгээр сарын 15-ныг
хvртэл vргэлжилнэ. Тvvнчлэн “Женко Тур Бюро” компани гэр бvл, анги хамт
олон, албан байгууллагаараа мод тарих “Ногоон аялал”-ыг ирэх сарын
15-наас аравдугаар срын 15-ныг хvртэл зохион байгуулахаар бэлтгэлээ
базааж буй. Аялалд хамрагдсанаар Гэр бvлийн, хайрын, дурсамжийн, албан
байгууллагын, Монгол дахь миний дурсамж гэсэн тєгєл байгуулах боломжтой
юм байна.
Єнєєдєр
|
Category: Мэдээ |
Views: 1205 |
Added by: mongol
| Rating: 0.0/0 |
| |
| |
| | |
|
Сүүлийн сэтгэгдэл |
| |
|
Спонсор |
| |
|
|