Пүрэв, 2024-12-26, 10:53 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 8 сар » 13 » Салаа замын эхэнд
0:30 AM
Салаа замын эхэнд


Салаа замын эхэнд

Нэгдvгээр хэсэг толгойгооо маажиж зогссон нь: Рио Тинто нь ч юм уу “Айвенхоу майнз” нь ч юм уу улсын их хуралд ингэж зааварчилжээ. Тиймээ, бид салаа замын эхэнд социалист далд колоничилолоос капиталист далд колоничлолын замд орох уу? Эсвэл? гэсэн зам дээр самбарын ємнє багшдаа хариулах vгээ бодоод учраа олохгvй тээнэгэлзэн толгойгоо маажаад зогсож байгаа сурагч шиг байгаа нь vнээн. Гэхдээ бvхэл бvтэн улсын их хуралд тэд ингэж захиа бичиж байна гэдэг чинь дэндvv биеэ тоосон, бvдvvлэг алхам аж. Харин манай ерєнхий сайдынхаар байдаг л нэг захиа, тvvний идэвхитэй хєгжєєн дэмжигч Баабарынхаар бол зvгээр хэдэн мєр л ажээ.

Хэрэв нэг гадны нэг компани АНУ –ын сенат, Австрали, Канадын парламентэд иймэрхvv захиа явуулсан бол юу болох бол?
Монгол орон хоёр хуваагджээ. Нэг хэсэг нь Оюутолгойн гэрээг ямар ч vнээр хамаагvй байгуулах хэрэгтэй, нєгєє тал нь энэ гэрээ Монголд ашиггvй болж байгаа учраас зогсоох хэрэгтэй гээд нэгнийгээ хятадын талыг баримтлагч, Айвенхоугийн захиалгаар бичигчээс эхлээд янхан, авилгагчаараа дуудан арай илжиг, сармагчин гахай, нохойдоо тулаагvй байна.
Миний бодлоор хоёр талын vзэл бодол хоёулаа vндэстэй юм. Эхлээд энэ хоёр тал яагаад ингээд vзээд байгааг єєрийн зvгээс задлан тайлбарлая. Дараа нь єєрийн vзлээ хэлье.


1. Гэрээний тєлєє талын vзэл бодол


Эерэг vндэслэл нь:

Монгол оронд мєнгє хэрэгтэй байна аа. Бид энэ дэлхий ертєнцєд vнэхээр ядуу амьдарч байгаа нь vнэн ш дээ. Vндэсний нийт орлого Дэлхийн банкныхаар [1] бол нэг хvнд оногдохоор тооцож гаргаснаар бол $1,680 байна. Энэ нь дэлхийд 151– р байрт байгаа юм. Єнєєдєр Монгол орны 32% [2] нь нэн ядуу амьдарч байна. Тэдэнд ажил, мєнгє хэрэгтэй байна. Тэд єнєєдрєє л яая гэж бодож байгаа болохоос ирээдvйд юу болох тухай сєгєєгvй байх нь аргагvй. Энэ давхаргын сэтгэл зvйн дарамт шахалтыг тооцоолсны улмаас энэ гэрээнд ач холбогдол єгєн Монгол талынхан шавдаж, Рио Тинто болон Айвенхоу Майнз манай талд даралт vзvvлэх гэж янз бvрийн арга хэрэгсэлээр vзэж тарж байна.

Єнгєрсєн жилvvдийн эдийн засгийн єсєлттэй хамт улсын тєсєв маань хэд дахин єссєн. Єєрєєр хэлбэл Монгол хэмээх айлын идэж уух зардал нь єссєн юм. Гэтэл овоо олддог байсан мєнгє нь эдийн засгийн хямралаар тухайлбал ашигт малтмалын vнийн бууралтаар алга болчихсон байдаг. Нєгєє их идээд сурчихсан ходоод нь хуучин сайхан цагийнх шигээ хоолоо нэхээд байгаа тул энэ єлсгєлєнг дарах мєнгєгvйгээр манай тєсєв “турж” vхэх гээд байна. Дээр нь сонгуулиар засаг баахан мєнгє амлачихсан байдаг нийгмийн нэн эмзэг хэсэг єнєє маргаашийг аргалах тэр мєнгийг хvлээж байгаагаас улс тєрчид, засгийн газрынхан “араа” бодоод “уур савсуулах” мєнгє олох арга замыг Оюутолгой гэж vзэж дотоодын нийт бvтээгдхvvн $5,000[3] хvрнэ гэж тооцоолжээ.

Мєн энэхvv гэрээ хэрэгжсэнээр зєвхєн тєсвєє нєхєєд зогсохгvй дагалдах бизнесийн орчин, дэд бvтэц бий болж Монголын бизнес орчинд бужигнаан vvсч ажлын байр, vйлдвэрлэл нь нэмэгдэн эдийн засагийн єсєлт бий болох нь зайлшгvй юм.
Улс тєр талаасаа гадаад ертєнцєд Монголчууд асуудлыг шийдэж чаддаг, гадаадын хєрєнгє оруулалтыг дэмждэг, гадны хєрєнгє оруулалтад таатай улс гэсэн эерэг дvр тєрхийг батжуулна. Нєгєє талаар гуравдагч хєрш гэсэн 1990-ээд онд бий болсон, одоогийн ерєнхий сайдын идэвхитэй оролцоотой алсын хараатай ухаалаг бодлогын дагуу хоёр их гvрний улс тєр, эдийн засгийн дарамтыг сєрж зогсох нь хvсvvштэй билээ.
Техник, технологийн тэргvvнд явж байгаа улс, гvрнvvдээс суралцах, тэдний бизнесийн соёлыг нэвтрvvлэх ач холбогдолтойг ихэнхи Монголчууд ойлгож байгаа байх.


Сєрєг тал нь:

Хэт яарсанаараа хэлэлцээнийн ширээний нєгєє талд байгаа тоглогоч нартаа сэтгэл зvйн давуу тал бий болгож байна. Тэдний ємнє хэт буулт хийж нэг талдаа дэндvv ашигтай нєхцєлvvд тавигдаж байна.

1. Гэрээг шvvмжлэгч талын vзэл бодол:
Эерэг vндэслэл нь:
1. Гэрээг Монгол талаас ихээхэн буулттай хийснээр ирээдvйд байгуулах олон гэрээнд буруу vлгэр дуурайл болно гэдэгт эмээж байна. Жишээ нь: Бороо Голд-ын гэрээ
2. Гэрээний дагуу тийм ч бага биш хvvтэй ихээхэн хэмжээний зээл авснаар єрийн дарамтанд орох, эдийн засгийн vр ашгаа хvртэж чадахгvй удах болно гэж шvvмжилж байгаа.
3. Харьцангуй урт хугацааны гэрээ байгуулснаар єндєр хєгжсєн техник, технологитой єнєє vед татварын болон бусад хєнгєлттэй гэрээнд заасан хугацаанд vндсэн баялагаа єгєєд хєнгєлєлт дуусан vед vйлдвэрийн vр ашиг эрс багассан, эсвэл нєєцийн vлдэгдэл маш бага болсон байна гэж тооцоолж байгаа.


Сєрєг тал нь:

Энэ гэрээ байгуулагдаж чадахгvйд хvрвэл гуравдагч этгээд оролцож болох нєхцєл бий болох юм. Тэр нь хэн бэ гэдэг нь тодорхойгvй байна.


Боломжит хувилбар нь:

Солонгосуудын консорциум нь саяхан манай улсад 260 миллиард доллар оруулах бололцоотой тухай мэдээлэл єгснєєр тэд байж болох нэг хувилбар байна.
Vндсэндээ гол хэрэглэгч нь зайлшгvй болох Хятад улс чимээгvй байгаа боловч хаяандаа байгаа баялагт асар их сонирхол тавьж байгаа нь ойлгомжтой. Ингэснээр шууд хэрэглэгчидтэйгээ хамтарч ажилж болох давуу тал байгаа боловч улам бvр єссєн нэмэгдэж байгаа аврага гvрний сvvдэрээс зайлсхийх арга замгvй болохоор байгаа нь алсдаа улс тєр, эдийн засгийн хvрээнд манай улсад єсєж тэлэх, бие даасан бодлого явуулахад чухал хэрэгцээтэй гуравдагч орнуудын “нарны гэрлийг” хааж болзошгvй талтай. Ер нь шуудхан хэлэхэд урьд Оросын хараанд байгаад хаширсан улс одоо чонын амнаас гараад барын аманд орчих вий гэж тvгшиж байгаа нь нууц биш юмаа.
Миний зvгээс гэрээнд vнэлэлт дvгнэлт єгєхєд:


Тохиролцоонд хvрвэл сайн байна гэхдээ хоёр талдаа ашигтай хэлбэрээр. Тийм боловч ойлгомжгvй зvйлс их байна.

1. Жишээ нь: Монгол компани алт зэрэг ашигт малтмалын олборлолт хийхээр vг дуугvй татваруудаа тєлєєд л явдаг биз дээ. Гэтэл гадаад компаниуд болохоор яагаад эхний таван жил татвараас чєлєєлєгддєг мєртлєє єєр давуу нэмэлт эрхvvд, хєнгєлтvvд шаарддаг юм бэ? Жишээ нь : Оюутолгойн гэрээнд алдарт 68% -ийн татвараас чєлєєлєх энэ тэр гээд л зєндєє юмнууд байх юм. Эндээс харвал Монголчууд та нар ашигт малтмалаа бvv олборло та нарт ямар ч хєнгєлєлт vзvvлэхгvй гэсэн бодлго, гадаадынханд давуу эрх єгье та нар Монголчуудаас давуу эрхээр ашигт малтмал, алт тэргvvтнvvдийг олборлооч гэсэн санаа байгаа юм шиг. Бид гадаадын хєрєнгє оруулалтыг дэмжиж байгаа ч гэсэн єєрсдєєсєє илvv тавьдаг чинь нєгєє алдарт Монгол хvний зочломтгой найрсаг, гэнэн цагаан сэтгэлээ харуулж байгаа юм уу?
2. Vндсэн хуульд Монгол улсын газрын доорхи баялаг Монголын ард тvмний ємч гэж заасан заалт байтал бид Рио Тинтог, Айвенхоу майнз хоёрыг гуйж гувшиж 34%-ийг нь хvvтэйгээр (1.7 миллиард) зээлж аваад буцаад тєлєхийг юу гэж ойлгох вэ? Бид Канад, Австралийн нутаг дээрхи уул уурхайн компани хувьцааг худалдаж авах гээд гуйгаад байгаа биш шvv дээ!
3. http://www.Sonin.mn –ний (2009/03/12-нд хандаж авлаа) Оюутолгойн хєрєнгє оруулалтын гэрээний тєслийн 1.1.-д зааснаар бол 30 жил, 1.6.-д зааснаар бол гэрээ дууссанаас 1 жилийн дотор харилцан тохиролцсоны дагуу 16%-аар Монгол тал нь єсгєж магадгvй аж. Гэтэл Ройтерийн [4] мэдээнд дурдснаар бол жилд 1,000 миллиард паунд (pounds) зэс, 330,000 унц (ounces) алтыг 35 –аас доошгvй жилд ашиглана гэжээ! 16.8.-д болохоор хєрєнгє оруулагч нь хvсвэл гэрээг 2 хоёр удаа 20 жилийн хугацаагаар шууд сунгана гэж заасан. Энэ мэдээллийн дагуу бол орд маань 36 дахь жилдээ дуусаж болох аж. Мєн хєрєнгє оруулагч тал хvсэхгvй бол бид 50%-даа хvргэж болохгvй гэж ойлгогдож байна.
4. 7.10.3.-д нь “...замын засвар vйлчилгээг цаг тухайд нь гvйцэтгэх vvргийг Засгийн газар хариуцна…” гэснээр уул, уурхайн хvнд даацын машин техникийн явдаг замыг Монгол тал засах ажлыг хvлээнэ гэдэг чинь асар их зардалтай байхаар байна.
5. 8.4.-д “Оюутолгой тєслийн барилгын ажлыг гvйцэтгэх болон єргєтгєлийн vе шатанд нийт ажиллагсдын 60-аас доошгvй хувь нь Монгол ажилчид байх талаар хєрєнгє оруулагч нь хvчин чармайлт гарган ажиллана.”
6. 8.5. “Vйлдвэрийн vйл ажиллагаа эхэлснээс хойш Оюу толгой тєслийн нийт ажиллагсдын 90-ээс доошгvй хувь нь Монгол Улсын ажилчид байх талаар Хєрєнгє оруулагч нь хvчин чармайлт гарган ажиллана.” Эдгээр “e”,”f” –д заасан заалтуудыг харахад нэг тал нь чармайн гэсэн vvрэг авдаг гэрээ байж болдог юм уу?
7. 1.8. –д “…34 хувьтай тэнцэх хэмжээний энгийн хувьцааг Засгийн газарт олгосноор … хєрєнгийн биржээр хувьцаа арилжаалахтай холбоотой vvргээс (Ашигт малтмалын тухай хуулийн 5.4,5.6 дугаар зvйлд заасны дагуу хvлээх vvргийг оролцуулан) Хєрєнгє оруулагчийг бvрмєсєн чєлєєлнє.” Энийг Монгол тал нь хєрєнгє оруулагчдаа хяналт тавьж чадахгvй хэрэв тэд хvсвэл Хятадын засгийн газарт ч юм уу? Хэн нэгэн хуулийн этгээдэд єєрсдийн хувьцаагаа дураар зарж болно гэж ойлгож болохоор мэт!
8. 3.15. “Зэс хайлуулах vйлдвэрийг Хєрєнгє оруулагч … барих эсвэл гуравдагч тал барихад хэрэв Засгийн газар хvсэлт гаргавал Хєрєнгє оруулагч нь харилцан тохирсон нєхцєлєєр Рио Тинтогийн … Оутокумпу компанитай хамтран эзэмшдэг флеш хайлуулах болон флеш хувиргалт хэмээх боловсруулалтын тєхнологийг … тааламжтай нєхцєлєєр ашиглуулах зорилгоор нийлvvлнэ.” Энд зааснаар vзвэл Монгол тал єєрийн дураар зэс хайгуулах vйлдвэр байгуулж болохгvй гэж vзэхээр болжээ.
9. “1.3”, “2.1.4.”, “2.12.”, “2.19.1.”, “2.19.3.”,”2.21.”, “2.25.-аас 2.25.3. хvртэл,” “7.10.2” гэх мэт заалтуудад зєндєє хєнгєлєлт авахаар болсоныг бичлэг маань нvсэр болчих гээд байгаа тул орхие.


Миний санал, шvvмжлэл:
Шvvмж:
Гэрээ хэлэлцэх асуудал дуусаагvй байхад:

1. Ерєнхий сайд нь гэрээний нєхцєлийг их хурал хvлээн зєвшєєрєєгvй буцаасан учраас эрх минь байсан бол энэ их хурлыг тараах асуудал тавьдаг болох юмсан гэж ойлгогдохоор мэдэгдээд байгааг юу гэж vзэх вэ?
2. Хэлэлцээ хийж буй сайд нь Рио Тинто, Айвенхоу нар тэгж vзэж байгаа, улсын их хурлын тавьсан шаардлага эсрэг тал хvлээн авахад хэцvv гэж ярилцлага удаа дараа єгєєд л хэлэлцээнд ороод байгаа нь Монгол улсын талыг биш, Айвенхоу майнзын талыг баримталж байна гээд vзэж болох уу? Ямар ч наймаа хэлэлцээ нь сэтгэл зvйн асар хvнд тулаан дор явагддаг атал эрхэм сайд Зоригт нь анхнаасаа тэдний саналыг хvлээж авахгvй бол тэд гарна, их хурлын санал бол бvтэхгvй гэж мэдэгдээд хэлэцээний ширээний ард суудгийг гэнэн гэх vv? тэнэг гэх vv? Хєзєр (ялангуяа покер) тоглож байгаа жирийн хvн муу модтой мєртлєє ч гэсэн эсрэг талдаа сайн модтой дvр vзvvлж хожино, ялна гэж сэтгэл зvйн тоглолт хийж сайн модтой хvнийг буулгаж авахыг оролдон заримдаа амжилтан хvрж хождогийг мэдэхгvй гэж vv?
3. Монгол улсын их хурал шаардлагаа тавьж эхлэмэгц л хэдэн нийтлэлч нар нь Айвенху, Рио Тинто нар Монголоос гарлаа гэж бахиралдаад л их хурлын гишvvдийг авилгал горьдогчоос эхлээд Хятадын талын тагнуул хvртэл нь доромжлоод байгааг юу гэж ойлгох вэ? Улсын их хурал эсрэг саналаа, нєхцєлєє тавьж болохгvй анх хэлснээр нь уг дуугvй баталж орхивол жинхэнэ Монгол хvн, эх орон ч болох байсан уу? Тэр болгоны тоогоор чинь наад компаиуд чинь гараад явчихгvй буцаад л гvйж ирээд байгаа биздээ? Аливаа гэрээ хэлцэл чинь хэзээд ч анх нэг талын тавьсан саналаар явдаггvй заавал хэлэлцэж тохирч єєрчлєгддєгийг дээрхи хvмvvс мэддэггvй юм бол уу? Тэдний анх тавьсан саналаар vг дуугvй явах байсан юм уу? Тэгвэл улс гэж байтугай хvн гэж байгаад яах юм бэ? Хулгай ч хvн хулгайчийг бариарай гэж хамгаас тvрvvнд чангаар орилдог шиг гадаадын компанийн хєрєнгийг дээрэмдэх нь гэж тайлбарлах нь инээдэмтэй юм шиг.
4. Байгал орчин, гvний усны талаарх vнэлэлт дvгнэлтийг олон нийтэд хэвлэж тарааж болохгvй юу? Говийн ус нь гvний усаараа тэжээгддэг, хэрэв гvний ус доошлох, эс бєгєєс шавхагдвал Говь маань цєл болох магадлалтай юм биш vv? Тэр ус чинь магадгvй хэдэн зуугаас, сая жилийн турш бvрэлддэг vv? vгvй юу?

Саналууд:

1. Єєрийн байгалийн баялагийг хувьцаа маягаар худалдаж авах замаар хєрєнгє оруулах бус 10-20% -ийн vнэ тєлбєргvйгээр шууд авах хэрэгтэй гэж vзэж байна. Учир нь Монгол улсын Vндсэн хуулийн заалтын дагуу газрын хэвлий дэх баялаг нь бид бvхний ємч аж. Хэрэв энэ санал буруу гэж vзвэл Vндсэн хуулиа єєрчлєх эсвэл хууль зєрчиж буй хvмvvсээ шийтгэх хоёр арга зам байна. Бид яах гэж тэр газар нутгийг хамгаалж цэрэг, цагдаа суулган захиргаа байгуулж єчнєєн жил зардал гарган зарим тохиолдолд євєг дээдэс маань цусаа урсгаж байсан нь ойлгомжгvй болжээ.
2. Ашиггvй бол заавал тэдэнтэй байгуулах албатай юм уу? Тэд дэндvv шуналтай байна. Аврага хэрэглэгчийн хаяанд байгаа хямд зэсээс ашиг олох саналаас єєр тэдэнд юу хэрэгтэй юм бэ? Одоогийн тєрийн тvшмэдvvд гадныханы ємнє жижигдээд байвал боловсорч мэргэжсэн дараа vеээ иртэл хойшлуулж болох мэт.
3. Олон улсын тєсєл боловсруулж єєрсдєє мєнгєє, гvйцэтгэх байгууллагаа, мэргэжилтэнгvvдээ олж чаддаг компаниудад хандвал яасан юм бэ?
4. Эсвэл бvтээгдхvvн хуваах гэрээ байгуулж болох арга байна.
5. Vнэт цаасны зах зээлд Монгол улс єєрсдєє, чадахгvй бол зуучлагч байгууллагаар дамжин хувьцаа зарж мєнгєє босгох арга засгийн газар хайж болох юм.

Эцэст нь хэлэхэд: Ямарч байсан хэрvvл уруултай, маргаантай байгаа ч гэсэн Монголчууд бид бvгдээрээ нэг багийн тоглочид, нэг завин дээр сууж байгаа, энэ завин дээрээ vймэлдээд эхлэвэл завь мань хємрєєд бvгдээрээ живж vхэх магадлалтай. Харин бидний эсрэг багийнхан маань бол гадаадын хєрєнгє оруулагчид юм. Иймд тэдний эсрэг хамтдаа тоглоцгооё!

Эх сурвалжуул:

1. http://siteresources.worldbank.org/DATASTATISTICS/Resources/GNIPC.pdf
2. http://www.eagle-tv.mn/mn/index.php?option=com_content&view=article&id=1576:2009-05-29-06-40-43&catid=83:2008-09-04-09-54-41&Itemid=364
3. http://www.news.mn/news/section=home/page=index#0.756910752769101
4. http://www.vancouversun.com/business/fp/Ivanhoe+Mines+tumbles+investment+deal+delay/1386816/story.html

Ё. Гантулга
Category: Мэдээ | Views: 865 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин






Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz