Site menu |
| |
|
Статистик |
|
Онлайн Нийт: 1 Онлайн Зочин: 1 Онлайн Гишүүн: 0 |
|
Санал асуулга |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Сурталчилгаа |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Valuation |
| |
|
|
| | |
| Main » 2009 » 9 сар » 24 » Тvvхийг гуйвуулсан тvvхэн кинонуудаа vзсээр байх уу ?
7:16 PM Тvvхийг гуйвуулсан тvvхэн кинонуудаа vзсээр байх уу ? |
Тvvхийг гуйвуулсан тvvхэн кинонуудаа vзсээр байх уу ? Монгол киноны тvvхэн замнал 1936 оноос эхэлсэн гэж vзэж болно. Учир нь
манай анхны уран сайхны кино «Монгол хvv» нэртэйгээр тус онд бvтээгдэж
байв. Тvvнээс хойш єдий хvртэл Монгол кино vйлдвэр 212 уран сайхны кино
бvтээсэн бєгєєд хамгийн сvvлд «Хааны сvvлчийн хатан» киног 2000 онд
бvтээсэн аж. 60 гаруй жилийн турш бvтээсэн 212 уран сайхны киноны 40
гаран нь хувьсгалын сэдэвт тvvхэн кинонууд байгаа юм. Эдгээр кинонууд
сайнтай муутай л болсон. Жишээ нь гэхэд монгол кино vйлдвэр 1988 онд
«Мандухай цэцэн хатан» киног хийсэн. Уг киноны зохиолыг Ш.Нацагдорж
бичиж найруулагчаар нь Б.Балжинням ажилласан байдаг. Мэдээж энэ бол
монголчууд бидний бvтээсэн хамгийн сайн тvvхийн сэдэвт кино гээд
хэлчихвэл маргаад байх хvн гарахгvй байх.
Дээрээс
нь «Хатанбаатар», Цогт тайж» зэрэг киног нэрлэж болох юм. Сайны
хажуугаар саар юм бас байдаг нь жам юм хойно муу кино ч бас байгаа.
Гэхдээ киноныхоо хувьд муудаад байгаа юм биш. Ганцхан тvvхийн бодит
vнэнийг илт гуйвуулсанд л байгаа юм. Уран сайхны кинонд уран сайхан,
нэмэлт дvр, чиг шугам гэж байлгvй л яахав. Гэхдээ нэгэнт л тvvхийн
сэдэвтэй кино хийх гэж байгаа бол тvvхээ гуйвуулж болохгvй л баймаар.
Их жанжин Д.Сvхбаатарын тухай голлон єгvvлэх «Єглєє», «Тэмцэл»,
«Сvхбаатар» зэрэг киног дурьдаж болно. «Єглєє» киног 1968 онд монгол
кино vйлдвэр бvтээж байсан байна. Уг киноны зохиолыг Л.Ванган, Ч.Чимэд
нар хамтран бичиж Жигжид найруулагч найруулж байжээ. Тvvнээс гурван
жилийн дараа буюу 1971 онд уг киноны хоёрдугаар ангийг «Тэмцэл»
нэртэйгээр хийсэн байна. Энэ кинонд 1921 оны ардын хувьсгалын тухай
єгvvлдэг боловч Сvхбаатар жанжины тухай илvv их, эерэг талаас нь
гаргаад бусад хувьсгалын тєлєєлєгчдийг тун бага, зарим нэгийг нь
эсэргvv дайсан мэтээр харуулсан байдаг. Хэнийг вэ гэвэл ардын
хувьсгалын гол тєлєєлєгчид болох Д.Бодоо, С.Данзан дээрээс нь Богд
байгаа. Яг vнэндээ энэ хvмvvс 21 оны хувьсгалыг голлон хийсэн. Гэтэл
манайхан тvvхэн сэдэвт кинонууддаа Богд гэгээнээ ард тvмнийг
мунхруулагч, Д.Сvхбаатар жанжиныг хорлосон, садар самуун явдалтай
байсан мэтээр дvрсэлдэг. Мєн хувьсгалыг голлож хийсэн хvмvvсийнхээ
тухай vнэн зєвєєр харуулаагvй нь нэг намын дарангуйлал хэт тогтсон, мєн
орос улсын бодлогод хэт автсан байсных биз. Энэ мэт кинонууд бvтээгдсэн
цагаасаа авхуулаад 40-єєд жил гарч байгаа. Єдгєє ч гэсэн «Цагаан сар»,
«Улс тунхагласны баяр», «Наадам» гээд тэмдэглэлт баяруудаар гарч л
байдаг.
Кино гэдэг хvний сэтгэхvйд нєлєєлєхvйц асар хvчтэй урлаг
юм. Тэр дундаа хvvхдийн сэтгэхvйд илvv нєлєєлнє. Багаасаа ийм кино vзэж
єссєн хvvхэд тvvхээ vнэн зєвєєр нь мэдэх нь юу л бол. Зєвхєн киногоор ч
зогсохгvй Монголын томоохон романуудад Д.Сvхбаатарыг Ленинтэй уулзсан
мэтээр дvрсэлсэн байдаг. Тэгээд ч зогсохгvй єнєєх зохиолууд нь арван
жилийн хvvхдvvийн уран зохиолын хичээлийн программаа єчнєєн жил орж
явсан. Одоо ч мэр сэр байж л байгаа. Нэгэнт бичээд бvтээчихсэн хойно
устгаад хаячих хэцvv л байх. Гэхдээ тєр засгаас энэ тал дээр анхаарч
чадалтай уран бvтээлчдэд хєрєнгє мєнгийг нь гаргаж єгєєд тvvхэн сэдэвт
кинонуудаа дахиж хийвэл нэг их буруутаад байхгvй байх. Аргаа бараад
дахиж кино хийж чаддаггvй юмаа гэхэд тvvхийг гуйвуулсан кинонуудаа байн
байн гаргаад байхаа болих хэрэгтэй. Тvvхээ мэдэхгvй хvн ойд тєєрсєн
сармагчин лугаа адил гэсэн vг байдаг. Гэтэл бид чинь тvvхээ гуйвуулсан
кинонуудаа шимтэн vзсээр бvгд сармагчин болж дуусч байгаа юм биш vv.
Нийслэл таймс
|
Category: Мэдээ |
Views: 1488 |
Added by: mongol
| Rating: 5.0/1 |
| |
| |
| | |
|
Сүүлийн сэтгэгдэл |
| |
|
Спонсор |
| |
|
|