Бямба, 2024-04-27, 5:48 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 5 » Залуус эр цэргийн алба хаах сонирхол их байна
0:56 AM
Залуус эр цэргийн алба хаах сонирхол их байна


Залуус эр цэргийн алба хаах сонирхол их байна



Улсын хэмжээнд цэрэг татах ажиллагааг өнгөрсөн баасан гарагаас эхлүүлсэн. Энэ жилийн цэрэг татлагын явцын талаар ЗХЖШ-ын, Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн нөхөн хангалт, тоо бүртгэлийн мэргэжилтэн, Дэд хурандаа М.Батсууриас зарим зүйлийг тодруулсан юм.
-Энэ жилийн цэрэг татлага хэдэн хувьтай явагдаж байна. Цэргийн насны хүмүүсийн идэвхи ямар байна?

-Улсын хэмжээнд таван бүсэд буюу бүсчилсэн хэлбэрээр цэрэг татах ажиллагааг зохион байгуулж байна. Энэ нь нийслэл, Өвөрхангай, Ховд, Дорнод, Өмнөговь, Орхон гэх аймэгт бүсчилсэн хэлбэрээр явагдаж байна гэсэн үг. Зэвсэгт хүчний хэмжээнд энэ жилийн цэрэг татлага 50 гаруй хувьтай явагдаж байна. Үүнд хилийн цэргийн албанд татагдсан цэргийн тоо ороогүй. Энэ жилийн хувьд цэргийн насны хүүхдүүд цэрэгт явах сонирхол их байна. Төрийн албан хаагч заавал цэргийн алба хаасан байх ёстой гэж хуульд зааж өгсөн. Мөн цэргийн албаны мөнгөн төлбөрийг нэмэгдүүлсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн байх.

-Цэргийн насанд хүрсэн буюу 18 настай иргэдийг энэ жил цэргийн албанаас чөлөөлөх бодлого барьж байгаа гэж дуулсан?

-Тиймээ. Дээр хэлсэнчлэн энэ жил цэрэгт явах сонирхолтой хүүхдүүд нэмэгдсэн учир бид цэргийн алба хаах насанд хүрсэн 18 настай залуусыг энэ жилдээ чөлөөлөх буюу хойшлуулах бодлого барьж байна.

-Цэрэгт явуулахгүйгээр мөнгийг нь төлөх сонирхолтой хүн хэр байна вэ?

-Энэ олон хүн дотроос мөнгөн төлбөрийг нь төлөх сонирхолтой хүн байна. Гэхдээ хугацаат цэргийн алба хаах нас нь хэтрэх гэж байгаа буюу мөнгөн төлбөрт орох нас нь болсон хүмүүсийг бид энэ жил цэргийн албанд түлхүү татаж байна.

-Цэрэгт татагдаж байгаа хүмүүсийн боловсролын түвшин ямар байна?

-Энэ жилийн хувьд цэрэгт татагдаж байгаа хүүхдүүдийн боловсролын түвшин өнгөрсөн жилүүдээс их өндөр үзүүлэлттэй гарч байна. Ихэнх нь бүрэн дунд, дээд боловсролтой хүүхдүүд цэрэгт татагдаж байна.

-Цэрэгт татагдаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн байдал ямар байна?

-Эрүүл мэидийн байдлаас болж цэргийн албанаас чөлөөлөгдөхийг тухайн аймаг, дүүрэг, сумын эмчийн үзлэгийн баг буюу цэрэг татлапын товчоо шийдвэр гаргаж шийдвэрлэдэг. Манайд ирсэн мэдээ эрүүл мэндийн байдлаас болж цэргээс чөлөөлөгдөж байгаа хүн энэ жил харьцангуй бага байна.

Category: Мэдээ | Views: 793 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 2
0  
2 manai zaluus goy shu !!!   (2009-05-08 12:38 PM) [Entry]
manai zaluus goy shu !!!

0  
1 mongol   (2009-05-06 0:57 AM) [Entry]
applause barbarian

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz