Баасан, 2024-04-26, 6:58 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 9 » Эмэгнэл
0:02 AM
Эмэгнэл


Ц.Элбэгдорж Солонгосын христ сүм, компаниудаас хандив авч хууль зөрчсөн баримтыг дэлгэв




Монгол газрын баялаг алт, мөнгө ихтэй учраас хамтран олзворлохоор хандив өргөжээ

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж гадаадын иргэд, байгууллагаас сонгуульд зориулан мөнгөн хандив авсан баримтыг “Шударга сонгууль” Төрийн бус байгууллагынхан олон нийтэд дэлгэлээ. Дэлхийн мэдээллийн хүчирхэг вэбсайт youtoube.com-оор Ц.Элбэгдорж Солонгосын иргэн, сүм хийд, бизнес эрхлэгчдээс сонгуульд зориулан хандив авч байгаа видео бичлэгийг анхлан цацсан юм байна.
Гадаадын иргэд, байгууллагаас хандив авахыг хориглосон сонгуулийн хуулийг шууд зөрчсөн уулзалт Сөүл хотод 3 дугаар сарын 15-нд буюу Ц.Элбэгдоржийг нэр дэвшихээс нь хоёр долоо хоногийн өмнө болжээ. Уулзалтын хойморт “Монгол Улсын Их Хурлын гишүүн Цахиагийн Элбэгдоржийг дэмжиг клуб” гэсэн бичвэр өлгөсөн байх агаад Солонгосын лам, бизнесмен хүмүүс ирсэн бөгөөд Монголоос Ц.Элбэгдорж ганцаараа хандив авахаар оролцож байна. Хандивын арга хэмжээний хөтлөгч “Монгол бол газрын хэвлийн баялаг, алт мөнгө ихтэй. Энэ бүхнийг бид хамтран олборолх боломжтой болсон” гэх зэргээр уулзалтын гол зорилгыг хэлснээс үзвэл манай ашиг малтмалд хорхойссон хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хандив өгөхөөр цуглажээ гэж шууд ойлгохоор байна. Аньсан хотын Христийн сүмийн пастор Чуэ Чоль Сү Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт хүсч, сая таван зуун мянган воны хандив өргөснөө ярилцлага өгч мэдэгдэж байх юм. Монголд бизнес хийх сонирхолтой учраас  Ц.Элбэгдоржийг дэмжиж буйгаа солонгос эр хэлэх зэргээр видео бичлэг үргэлжилнэ. Албан бус орчуулгыг видео баримтанд хавсаргасан байна.            
 “Шударга сонгууль” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Цогтгэрэл Ц.Элбэгдоржид хандан шударгаар хариулт өгөхийг шаардаад, сонгуулийн хууль зөрчсөн, гадаадынхны захиалгаар нэр дэвшсэн баримтыг нь дэлгэсний төлөө өөрийнх нь болон ойр дотных нь хүмүүст ямар нэг юм болох аваас цаад эзэн нь хэн гэдгийг та бүхэн мэдэх байх гэлээ. Ч.Цогтгэрэл түүний нөхдийн хэвлэлийн бага хурлаас мэдээлэл авахаар “Даяар Монгол” хөдөлгөөний залуус мэдээллийн төвд иржээ. Видео бичлэгийг сэтгүүлчдэд тараасныг уншигчдад хүргэе.

Солонгос хандивлагч:

Бид дээр үед төв Азийн гэгддэг Иран, Ирак, Саудын Арабтай холбоотой байсан бол өдгөө Монгол, Казахстан хоёр оронтой холбоотой байгаа. Яагаад гэвэл эдгээр орнууд нь газрын хэвлийн баялаг, алт, мөнгө ихтэй учраас тэр шүү дээ.  Социализмын үеэс баялгаа хамгаалж ашиглаагүй, хадгалж байсан. Харин одоо бид тэдэнтэй хамтран энэ бүхнийг олборлох, ашиглах боломжтой болж байгаа юм.

Солонгос хандивлагч:

Гаднын нутагт хувьсгал хийнэ гэдэг ямар хэцүү гэдгийг мэдэж байна. Сонгуулийн үед маш завгүй байхдаа Ц.Элбэгдорж таныг хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Ц.Элбэгдорж:
-Амралтын өдрүүдэд ийм олон хүн хүрэлцэн ирсэн явдалд чин сэтгэлээсээ баярлаж байна. Би Ерөнхий сайдаар хангалттай удаан ажилласан. Заримдаа бүр одоо болъё. Өөрийнхөөрөө амьдаръя гэсэн бодол төрөх үе надад байдаг…Хүний нутагт мал маллаж амьдрах ийм л хувь заяатай төрсөн…
…Би удахгүй та бүхнийг төлөөлж Монголд очно. Яг одоо бид нарын яриад байгаа асуудлыг ярина.

-Солонгос хандивлагч:
-Би Аньсань хотоос ирсэн. Ямар боловч  холын орноос ирээд ганцаараа хувьсгалын төлөө зүтгэж байгаа тань их хэцүү байгаа болов уу.  Манай улс ч гэсэн Японы колонид 36 жил болж байсан шүү дээ.

Ц.Элбэгдорж:
-Ардчилсан хөдөлгөөнийг илүү сайжруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол “Ц.Элбэгдорж мэтийн хүмүүс ардчилсан юм хийх гэж байгаад баларсан. Тэр нь бүтээгүй. Ер нь бүтэл муутай хүмүүс” гэсэн нэртэй үлдэх вий гэж бодож байна.
Ийнхүү хэсэг хугацаанд Ц.Элбэгдорж Солонгосчуудтай саналаа солилцсоны эцэст түүнд  “Ардчилсан нам, Цахиагийн Элбэгдоржийг гишүүнээр томилсон болно” гэсэн бичиг бүхий гэрчилгээг түүнд өгсөн байна.  Мөн түүнийг гадаадын иргэнээс тэр тусмаа шашны байгууллагын төлөөлөгчөөс хандив авсан нь дараах Солонгос иргэний ярианаас батлагдав.

Солонгос хандивлагч:
-Би Аньсань хотын пастер Чуэ Чол Су байна.  Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Элбэгдоржийг амжилттай оролцуулахын төлөө дэмжигчдийн нэг. Энэ удаагийн уулзалтаар би түүнд 1.500.000 вонныг хандивлалаа.  Түүнийг ялах, тэмцэхэд нь амжилт хүсээд хандиваа өргөлөө гэжээ.
Энэ талаар сэтгүүлчдэд мэдээлсэн “Шударга сонгууль” ТББ-ынхан “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, ноён Ц.Элбэгдорж та өөрөө энэ дүрс бичлэгтээ хариу тайлбар өгөхийг хүсч байна. Харин худлаа ярьж болохгүй шүү. Яагаад гэвэл бид таны хууль бус үйлдлийг бүхэлд нь мэдэж байгаа учраас үнэнээ хэлэх л үлдлээ. Та өөрөө шударга  бай л даа” гэлээ. Тэд энэ мэдээллийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд өгөх аж. Мөн энэхүү дүрс бичлэгийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж эхэлсэн юм байна.

Category: Мэдээ | Views: 778 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 2
0  
2 !!!   (2009-05-10 9:19 AM) [Entry]
ene sda tegne dee ! zailuul taarna

0  
1 mongol   (2009-05-10 0:02 AM) [Entry]
angry

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz