Бямба, 2024-04-27, 8:54 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 22 » Сонгууль
2:05 PM
Сонгууль


Н.Энхбаяр эх орон, ард түмнээ, Ц.Элбэгдорж аав, ээж, амраг садангаа



Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас л олон нийт хоёр нэр дэвшигчийн халз ярилцлагыг хүлээж байсан. Учир нь өмнөх 2008 оны УИХ –ын сонгуульд МАХН-ын дарга С.Баяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж нар сонгуулийн өмнөх өдөр халз мэтгэлцэн сонгуулийн хугацаан дахь ойлгомжгүй олон асуудлуудад цэг тавьж, ард түмний сонголтыг цэгцэлж өгсөн. Тэрхүү мэтгэлцээнээр МАХН-ын дарга С.Баяр илүүрхэн ялалт байгуулсан нь МАХН-ыг сонгуульд ялалт байгуулахад томоохон түлхэц болсон нь нууц биш.

Тэгвэл өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нар Монголын Үндэсний телевизэд халз мэтгэлцлээ. Халз ярилцлагын өмнө АН-ынхан “Асуултуудыг нэг цагийн өмнө нэр дэвшигчид задлах, шууд нэвтрүүлэгийн танхимд ажиглагчидыг оруулах хүсэлтэй байсан ч Монголын Үндэсний телевизийн удирдлагууд энэ саналыг хүлээж авсангүй. Мэтгэлцээнийг 21.00 цагт МҮОНТ-ээр шууд дамжуулсан ба хөтлөгч асуултуудыг сугалж, нэр дэвшигчид шууд хариулт өгөх зарчмаар халз мэтгэлцээнийг явагдлаа. Хоёр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа энэ мэтгэлцээнийг хүртэл нэлээд бие биеэ дайрсан хэлбэрээр өрнөж ирсэн бол харин уг мэтгэлцээн тун аядуу төв болж өндрөллөө.

90 минут үргэлжилсэн халз ярилцлагад 1400 асуулт ирүүлсэн хэдий ч тэндээс багцлан 60 асуултыг сонгож, сугалах зарчмаар 19 асуултад хоёр нэр дэвшигч ээлжлэн хариулсан. Энэ нь дэндүү чамлалттай тоо хэдий ч асуултын хамрах хүрээнээс нь харвал чанартай гэж болохоор байсан болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэн нь юу хийх, бас юуг эс хийж чадах вэ гэдэгт сонгогч бүр өөр өөрийн үнэлэлт дүгнэлттэй болж үлдсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Халз ярилцлага эхлэхээс өмнө Ц.Элбэгдоржийг илүү байх болов уу гэж байсан хүмүүс сэтгэл дундуур хоцрох шиг боллоо. Тухайлбал зарим асуултад тэрбээр оновчгүй хариулж, сэдвээсээ хазайж алдаа гаргалаа. Тэгвэл эх орны хишиг, стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шүүхийн шударга тогтолцоог бий болгох хийгээд өнгөрсөн оны долдугаар сарын 1-нийг тойрсон үйл явдлуудын талаар тавьсан асуултад тун ойлгомжтой, цэгцтэй хариулт өгснөөрөө Н.Энхбаяр өрсөлдөгчөөсөө илүү байж чадлаа. Н.Энхбаярын хариултууд эх орон ард түмнийхээ төлөө зовнил байсан бол Ц.Элбэгдоржийнх аав, ээж, амраг садан болж халиад явчихав. Энэ нь түүний ард түмнээр өрөвдүүлэх сонгуулийн тактик байсан нь ч тодорхой байна. Н.Энхбаяр хийсэн, хийж байгаа, хийх ажлаа ярилаа. Ц.Элбэгдорж хоёрын хоёр удаа Ерөнхий сайд байсан мөртлөө монголын бүх муу муухайг бусад руу чихэж, ээлжит лекцээ л уншлаа. Эндээс хэн хэн бэ гэдгийг Монголын ард түмэн харсан бизээ.

Нэр дэвшигчид маань ямартаа ч ард түмнийхээ өмнө шалгалт өглөө.

Энэхүү халз мэтгэлцээний талаар иргэд ямархуу бодолтой байгааг бид тодруулахыг зорилоо.

    Гавьяат тамирчин Т.Үйтүмэн:

    - Ерөнхийлөгч Н.Энхбаяр төрийн бодлогыг олон жил авч явсан хүний хувьд ямар ч асуултанд хальтарсангүй. Эдийн засаг, нийгэм, ардчилал,  шударга ёсны талаар хийсэн ажил дээрээ тулгуурлан ярьж, гүйцээнэ гэж хэлж байна. Шинэ зүйл ч хэллээ. Шүүгч нарыг ард түмнээс сонгодог болъё, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулъя гэж хэлж байна. Энэ бол гадаадад байдаг жишиг. Соёл урлаг, уул уурхай, эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн талаар агуулга сайтай, асуудлаа мэддэг, цаашдын зорилтоо мэддэг, 2021 он хүртэлх хөгжүүлэх бодлогоо ярьж байна. Харин Ц.Элбэгдорж  дээр агуулгын чанартай зүйл дутаад байна. Тэр баахан л хоосон ярилаа. Мөрөөдөл нь ч юм уу мэдэхгүй.

    Зохиолч, яруу найрагч Д.Урианхай:

    - Би уг нь Москвад эдийн засгийн дээд сургууль төгссөн хүн. Тэр утгаараа эдийн засагтай холбоотой асуудлуудыг их анхаарч сонслоо. Нэр дэвшигч Н.энхбаярын хувьд уул уурхай, эх орны хишгийн талаар тун оновчтой ярьж чадлаа гэж дүгнэж байгаа. Н.Энхбаярын хэлж байгаа шиг “Эх орны хишиг”-ийг хувьцаа бус хүнд хэрэгтэй зүйл болгох хэрэгтэй.

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров:  

- Ерөнхий байдлыг нь харлаа. Ц.Элбэгдоржийг  энгийнээр зүйрлэхэд “Уулын цаана их сайхан гол байгаа. Тэнд очъё” гээд байна. Харин хаагуур нь давах вэ гэдгийнхээ учрыг нь олоогүй  байна. Н.Энхбаяр бол үндэсний хөгжлийн цогц бодлого нь бэлэн байгаа учраас очих арга нь тодорхой байна. Ц.Элбэгдоржийн ярьж байгаагаар бидэнд бүх юмаа тарааж өгөөд, өөрсдөө ав гэж байна. Оюу толгойгоос “Чи энэ довыг ав” гээд өгчих гээд байгаа юм шиг. Зохицуулалтгүйгээр хүн бүр эзэн болж чадахгүй. Эзэн биш болбол зарим нь дээрэмчин болж хувирна. Ийм юм мэдрэгдлээ.

Төлбөртэй нийтлэв.


Category: Мэдээ | Views: 746 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 mongol   (2009-05-22 2:07 PM) [Entry]
Мэргэн ард түмний минь сонголт мэргэн байг

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz