Даваа, 2017-11-20, 7:08 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 6 сар » 1 » Архины зах зээлийн єрсєлдєєн
11:57 AM
Архины зах зээлийн єрсєлдєєн


Архины зах зээлийн єрсєлдєєн


Уншигч та бvхэндээ маркетингийн тулаан булангаараа Монголын томоохон зах зээлийн компаниудын маркетингийн стратегуудийг цувралаар хvргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар архины зах зээл дэх маркетингийн тулааныг хvргэж байна.

Том жижиг 2 єрсєлдєгч тулалдаанд ороход бурхан томынх нь талд л ордог. Эзлэгдээгvй талбар дээр худалдааны олон ажилтантай компани нь бvхнээс илvv хувийг эзлэх болно. Зах зээл хуваагдсаны дараа том хувь эзэлж байгаа компани мєн жижгvvдийнхээ vйлчлvvлэгчдийг зулгаасаар байдаг. Том компани зар сурталчилгаанд их мєнгє гаргаж, судалгааний том баг хєлсєлж, борлуулалтын олон цэгтэй байж чадна. Баян нь улам л баяжаад ядуу нь улам л хоосроод байдаг нь гайхах зvйл биш.

Тэгэхээр жижиг єрсєлдєгчид огт ирээдvйгvй гэсэн vг vv? яалаа гэж дээ, тийм байгаа болохоор гол нь зах зээл дээр бага хувьтай байгаа компаниуд энэ талаар цэргийн жанжин шиг бодох хэрэгтэй. Тэд байлдаан явуулах анхны зарчим -хvчний зарчмыг санаж явах нь чухал. Наполеон - хvн цєєтэй армийн байлдах урлаг нь дайрах юм уу хамгаалах цэг дээрээ дайснаасаа илvv цэрэг хуримтлуулахад оршино гэж хэлсэн удаатай.

Цэргийнхэн хvчний зарчмын чухлыг сайн ойлгодог. Тийм ч учраас тагнуулын мэдээг судлахдаа их цаг зарцуулдаг. Энэ нь маркетингийн хувьд судалгаа, шинжилгээний зардал юм. Ихэнх компаниуд маркетингийн судалгаа шинжилгээнд хєрєнгє зарахгvйгээр борлуулалтаа нэмэгдvvлэх єсгєх талаар ярьдаг. Энэ бол мєрєєдєл. Иймээс та зах зээл дээр хувиа єсгєх борлуулалтаа нэмэгдvvлэх гэж бодож байгаа бол зардал гаргахаа мартаж болохгvй. Жанжингууд цэргvvдийнхээ сэтгэл санааг єргєх зорилгоор тэд vргэлж л манай цэргvvд шиг цэрэг алга, манай зэвсгийг гvйцэх зэвсэг алга гэцгээдэг.

Маркетингийн олонхи удирдагчид тэдэн шиг аашилж, тэгснээрээ єєрсдийнхєє гоё vгэнд хууртдаг. Єєрсдийгєє хамгийн шилмэл хvмvvс, єєрсдийнхєє барааг хамгийн шилдэг гэж тєєрєгдvvлснээр унадаг.

Монголын архины зах зээлд АПУ, Спирт бал бурам, Жем интернейшнл, UFC гэсэн компаниуд голлох байр суурийг эзэлж байгаа. Эдгээр компаниуд vнийн єєр єєрийн стратегийг хэрэглэсээр ирсэн. Энэ зах зээл нь єєрєє онцлог зах зээл учраас vнэ, бvтээгдэхvvн, хувиарлалтын стратегийг зєв барьснаар амжилт гаргах магадлал єндєр.

“АПУ” нэр хvндийн стратеги

АПУ компанийг мэдэхгvй, бvтээгдэхvvнийг нь хэрэглэж vзээгvй хvн ховор. Байгуулагдаад удсан, vйлдвэрлэлтийн олон жилийн туршлагатай, бvтээгдэхvvний чанар нь хэрэглэгчдэд танигдсан архины зах зээлд єєрийн гэсэн байр суурийг эзэлсэн гээд давуу тал ихтэй. Тиймээс нэр хvндийн буюу манлайлагчийн стратегийг хэрэгжvvлж байгаа. Бvтээгдэхvvний чанар сайн, vнийг нь єндєр тvвшинд байлгах бодлого барьдаг. Єндєр чанартай бvтээгдэхvvнийг єндєр vнээр гаргах, дунд чанартай бvтээгдэхvvнийг дундаж vнээр гаргах, эсвэл чанарын тvвшин доогуур бvтээгдэхvvнийг хямд vнээр худалдах стратегиуд нэг ижил зах зээл дээр зэрэгцэн оршино. Нэр тєрлєє олшруулах гэж нэг их яардаггvй. Хуваарилалтын сувагтаа анхаарал тавьдаг. Гэхдээ сувгуудын борлуулалтын мэдээлэлийг авдаггvй сул тал ажиглагддаг. Бvтээгдэхvvн нь сегмент бvрт тохирсон байдаг ба зах зээлийн талбарыг бvтээгдэхvvн, тоног тєхєєрємж, ажиллагчдын хvчээр эзэлж байгаа. Бєєний буюу жижиглэнгийн худалдаанд идэвхижvvлэлт бага хийдгээс зах зээлийг бvрэн хамарч чаддаггvй сул талтай. Архины зах зээлд хvчтэй єрсєлдєгчийн тоонд зvй ёсоор ордог.

“Спирт бал бурам” єндєр vнэлгээний стратеги

“Спирт бал бурам” компани бvтээгдэхvvнийхээ чанарт анхаарч, vнийг дунд тvвшинд барих бодлого барьдаг. Энэ нь масс хэрэглэгчдийг татах маркетингийн аргуудын нэг. Баяр ёслолын vеэр хэрэглэгчид СББ компанийн бvтээгдэхvvнийг их худалдан авдаг. Хэрэглэгчдийн худалдан авах чадварт тохируулж бvтээгдэхvvнийхээ vнийг тогтоодог давуу талтай. Хэрэглэгчдийн сэтгэлзvйд брэнд бvтээгдэхvvнээ хоногшуулахад их анхаарсаар ирсэн. СББ компанийн “Хар Чингис” хэрэглэгчдийн сэтгэлзvйд хоногшсон нэр хvндтэй брэнд болж чадсан. Идэвхижvvлэлтэд анхаарал хандуулдаг компаниудын нэг. Хувиарлалтын зохион байгуулалт єндєр. Гол арга нь маркетингийн компанит бодлого болох Сайн vйлсийн аян, нийгэмд хандсан vйл ажиллагаа нь талбарыг эзлэх боломжийг олгож байна. Тулаанд орохдоо єєрийгєє бусдад хvчтэй, сул талгvй гэдгээ сайн ойлгуулж чаддаг. Хэрэглэгчдийн худалдан авах чадвар болгонд тохируулсан бvтээгдэхvvнийг санал болгодог. СББ компани хэзээ ямар стратеги хэрэгжvvлэхээ мэддэг. Брэнд бvтээгдэхvvнийг сайжруулан тулаанд орвол манлайлагчийн стратегийг хэрэгжvvлж байр сууриа сэлгэх магадлалтай.


“Жем интернейшнэл” дэврvvлсэн стратеги

“Жем интернейшнэл” компани бvтээгдэхvvнийхээ сав баглаа, боодолд анхаарал хандуулдаг. Худалдааны энэ арга нь тухайн бvтээгдэхvvний хувьд тохиромжтой боловч тvvнийгээ тєгс сайн хийж чадахгvй байна. Бvтээгдэхvvнийхээ чанарыг дундаж, vнийг єндєр тvвшинд барьж дэврvvлсэн стратеги хэрэгжvvлсээр ирсэн. Хэрэв чанар нь мэдэгдэхvйц єндєр байвал хэрэглэгчид эдгээр єрсєлдєгчдєд итгэж тэднээс илэрхий худалдан авч, мєнгєє хэмнэнэ. Бvтээгдэхvvнээ хэрэглэгчдийн толгойд єндєр зэрэглэлийнх гэж хоногшуулахыг хичээдэг. Лидерыг дагаж дууриадаг. Ижил тєрлийн бvтээгдэхvvнд vнэ єндєр гэж амладаг. Зах зээлд хvчтэй єрсєлдєгч гарч ирсэн vед vнээ тогтвортой барьдаг.

“UFC” гойд сайн vнэлгээний стратеги

Шинэ брэнд гаргаж, хямд vнийн бодлогоор хэрэглэгчдийг татахыг зорьдог. Тиймээс чанар єндєр, vнээ хямд байлгах бодлого барьдаг. Архины зах зээлд гойд сайн vнэлгээний стратегийг хэрэгжvvлсээр ирсэн. Тэд зах зээлийг vнэд мэдрэмжтэй гэж тєсєєлєн vнээ доогуур тогтоодог. Vvнийг зах зээлд гvн нэвтрэх vнэ гэж нэрлэдэг. Доорхи нєхцєлд vнийг доогуур тогтоож болно.
- Зах зээл нь vнийн мэдрэмж єндєртэй бєгєєд доогуур vнэ нь зах зээлийн илvv єсєлтийг урамшуулж байх
- Vйлдвэрлэлийн туршлага хуримтлагдахын хэрээр vйлдвэрлэл, хуваарилалтын зардал буурч байх
- Доогуур vнэ нь одоогийн болон далд єрсєлдєгчдийг шахаж байх

“АПУ” компанийн алдаа

Хэрэглэгчдийн сэтгэлзvйд хоногшсон зах зээлд нэр хvнд бvхий Болор брэндийг эвдсэн нь АПУ компанийн хувьд алдаа болсон. Бvтээгдэхvvний шинэчлэлтийг хийхдээ хоногшлийг тооцож vзээгvй. Зах зээлд тэргvvлэгч бvтээгдэхvvнээ тэр хэвээр нь хадгалж чадсан бол зах зээлээ алдахгvй байж болох байсан. Брэндээ хvчирхэг болгохоор эрс шинэчлэл хийж, сансрын хєлєгийн зураг бvхий шошгыг єєрчилсєн. Ингэснээр цоо шинэ бvтээгдэхvvн бий болж байгаа учраас зах зээлд дахин нэр хvндийг нь єсгєхєд асар их хєрєнгє, зарцуулах талтай. Coca-Cola єєрийн борлуулалтаа буурснаас болж 1985 онд New Coke!- ийг зах зээл дээр гарган ирлээ. Зах зээл хуучин бvтээгдэхvvнээ санагалзаж єдєрт 2000 илvv хvн залгаж хуучин Cola-г эргvvлэн єгєхийг шаардаж байлаа. Нэг хvн 1000$ оор хуучин Cola-г худалдан авсан нь бvр их сенсааци тарисан. Гэвч 79 хоногийн дараа Classic Coca-Cola- г зах зээлд буцааж гаргахаас єєр аргагvй болов. Бvтээгдэхvvнийг шинэчлэхдээ хоногшлоо тооцож vзэх хэрэгтэй.Зах зээлд тэргvvлэгч байхын тулд анхдагч байх. Харин энэ байр сууриа хадгалж vлдэхийн тулд бvх чадлаа дайчлах хэрэгтэй

“СББ” компанийн алдаа

Ємч хувьчлалын vеэр АПУ компанийн ажил нэг хэсэг доголдож, тvр зогсолт хийсэн. Энэ vед СББ компани архины зах зээлийн хоосон орон зай руу довтолсон. Vvний vр дvн ч гарч “Хараа” брэндийн нэр хvнд маш огцом єссєн. Амжилтандаа хэтэрхий эрдсэн. Энэ vйл явдалд маркетингийн гол бодлого нєлєєлєєгvй бєгєєд харин АПУ компаний алдаа гаргасан гэж ойлгож болно. Иймээс энэ давуу талаа хадгалах vvднээс маркетингийн бодлогоо идэвхижvvлэх шаардлагатай. Vйл ажиллагаагаа идэвхижvvлэхгvй байгаа сул тал ажиглагдаж байна. Хєдлєхгvй бол єрсєлдєгчид орж ирэх аюултай.

“Жем интернейшнэл” компанийн алдаа

Хэрэглэгчдэд чанарыг мэдрvvлэх гэж хичээдэг. Ингэж бvтээгдэхvvндээ хэтэрхий єндєр vнэ тогтоох нь дайны талбарт хvчирхэг зэвсэгтэй хэрнээ явган цэрэггvй тулаанд орж байгаатай адил. Энэ нь нэг жигvvрийг нь эзлэж нєгєє жигvvрийг алдах магадлалыг нэмэгдvvлдэг. Тиймээс шинэ зах зээлийг хайх хэрэгтэй. Жижиг сегментийг орхигдуулсан сул тал ажиглагдаж байна. Хэтэрхий нэг тал руу зvтгэх нь єрсєлдєгчийнхєє давуу талыг анзаарахгvй байх нєхцлийг бvрдvvлдэг. Хэтэрхий лидер компанийн стратегийг дагах нь оновчтой бус.

“UFC” компанийн алдаа
Архины зах зээлд хамгийн бага vнэ тогтоосон компани. Бусад єрсєлдєгчид єндєр vнэ тогтоож байхад “UFC” хямд vнээ барьдаг. Энэ нь дайны талбарт явган цэрэгтэй, хvчирхэг зэвсэггvй тулаанд орж байгаатай ижил. Мэдээж техник технологийн хvч бага болохоор хvчтэй цохилтонд єртєж, эрсдэл учрах магадлалтай. Єєрийн давуу тал болох чанарыг зах зээл дээр тєдийлєн сайн ялгаруулж єгч чадаагvй. Тансаг зэрэглэлийн брэндийг бий болгох шаардлагатай.

Д.Ганбаатар
Category: Мэдээ | Views: 1469 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 3
0   Spam
3 tmk   (2012-03-26 7:26 PM)
ziak unshlaa erun bol taalagdlaa gehdee bichsen hvniikh sudalgaa medeelel dendvv yadmag blaa, bichii gesen, haritsuulii gesen sanaan taalagdlaa minii medekh hed heden companiig arail ongots harj, marketing talaassaa ch , companiudiin arga baril talaasaa ch, buruu bodoj bichijdee yahav medeej zah zeel deer delguur horeca-d baidal yamar baigaan hvnii nvdend ilt uchraas todorhoi gehde ugn sudalgaarhu yum bichih gesin bol toon vzvvvlelttei, arai ilvv yum bichsen bol deer bh bsan yumdaa dara daraagiiinh dere anzaarbal

0   Spam
2 nbu   (2009-10-13 12:11 PM)
arhinii zah zeeliin talaar heterhii ongots medlegt bna. gargasn sanaa ni ydmag, zah zeeliin talaarh medleggui hernee muu niitlel bichsn bna. yahaw bichsn zutgeliig ni uneleh heregt

0   Spam
1 mongol   (2009-06-01 11:58 AM)
sad

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2017
    Site managed by uCoz