Бямба, 2024-04-27, 4:51 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 6 сар » 3 » Даян аврага А.Сүхбат
7:42 PM
Даян аврага А.Сүхбат


Би монгол газар шороогоо харийханд үнэлж зарахгүй ээ

-Олимп сургуулийн ажил хэр байна?

-Олимп дээд сургуульд хүүхдүүд бэлтгэл сургуульд хамрагдаж байгаа. 13-16 насны 70 гаруй хүүхдүүд бүргүүлсэн. Энэ дундаас содон авъяастай, спорт бөхөд үнэн сэтгэлээсээ дуртай хүүхдүүд ирж байгаад баяртай байна.Дараа дараагийн олимп, тэмцээний амжилтыг тодорхойлох Монголыг төлөөлөх хүүхдүүд бэлтгэгдэж байгаа. Манайх 2012, 2016 оны олимпод оролцох хүүхдүүдийг бэлтгэж байна.Нэг тамирчныг бэлтгэхэд олон жил шаардагддаг хүнд ажил шүү. Нэг хүн ч гэсэн олимпоос медаль авна, амжилт гаргана гэдэг Монголын нэр нүүр. Монголчууд хэр явна даа гэсэн нэг хэмжүүр. Японы мэргэжлийн сумод Асашёорү, Хакухо хоёрын хэн нь ч түрүүлсэн хамаагүй, Монгол яллаа гэж баярладаг.

Монгол залуучууд аз хийморьтой байж амжилт үзүүлбэл Монголыг мэдэх хүний тоо төдийчинээ ахина гэсэн үг. Монголд анхны олимпийн аварга төрнө гэдэг бол сайхан хэрэг. Бид амжилт гаргах хүүхдүүдийг сэтгэл санаа, эд материалаар дэмжиж сэтгэл зүйн хувьд өндөр авч явъя гэж боддог. Манай сургуульд олон аймгаас хүүхэд ирсэн. Бөхөөр амьсгалж амьдарч байна. Иймэрхүү амьдралтай байсан бөхчүүд дэлхий дээр олон л доо. Тухайлбал Анатолий Сергей Белоглазов гэж Олимпийн хошой аварга, Дэлхийн олон удаагийн аварга Оросын тамирчид бий. Энэ хоёр ихэр ах дүү. Энэ хоёр шөнө босож бэлтгэлээ хийдэг. Дэвжээн дээрээ хонодог байсан гэдэг. Авъяас чадалтай байгаа идэр залуу насыг зөв л ашиглаж өнгөрөөх хэрэгтэй.

Манай Гантогтох, Пүрэвбаатар, Цогтбаяр, Нармандах ,Сумьяабазар аварга , Өсөхбаяр аварга зэрэг онцгой сайхан барилдаж байсан залууст олон зүйл дутсан. Бодлогоор сайн авч явж бэлтгэсэн бол дэлхий олимпийн аварга болох байсан байх гэж боддог.

Бөхийн спорт хүнийг хүмүүжүүлдэг төлөвшүүлдэг сайхан спорт. Дунд сургуульд нэг ангид сурч байсан хүүхдүүд “Сүхбат бөхийн секцэнд ороод тэс өөр хүн болсон” гэдэг. Би багадаа сахилгагүй тархи байж л дээ. Ер нь хүссэнээ хийдэг хүүхэд байсан. Бөхөөр хичээллээд жинхэнэ хүмүүжсэн дээ. 

Би олимпод орж үзээгүй. Боломж байсан уу гэвэл байсан. Хийж чадаагүйгээ шавь нараараа дамжуулж гүйцээх юмсан гэж боддог.

- Таны амьдаа П.Сүхбат гарди Олимп сургуульд багшилж байгаа юу?

-Манай том Сүхбат Америкт дөрөв таван жил амьдарч байгаад ирсэн. Хөгжилтэй орны нийгмийн байдал, хөдөлмөрийн үнэ цэнийг гадаадад гарч суралцаж, ажилласан хүмүүс ойлгодог. Гарьд маань хамтарч ажиллах санал тавьсан, олимп дээд сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Сүхбат гарди бол дэлхийд данстай агуу бөх шүү дээ, энэ хүнээс суралцах юм их байгаа. Сайн ажиллаад өөрийнхөө мэх техник, алдаа онооноос хуваалцаж гар нийлж ажиллах байх гэж бодож байгаа.  

Нэгэн үе бид өрсөлдөгч явлаа, одоо бол хамтрагчид. 70 жилийн ойгоор П.Сүхбат 80 жилийн ойгоор би Бат-Эрдэнэ аваргыг давсан. Хоёр адилхан нэртэй хүнд өвдөг шороодсон байдаг. Сонин л түүх байгаа биз.

Ийм өндөр чадвартай, авьяас чадвартай хүнээс бид суралцах ёстой.

-Та Буяндоржоос үйлдвэр авсан нь хэл ам их дагуулсан. Архи спиртийн үйлдвэрийн байдал хэр байгаа вэ? Ажил үйлс нь муу байна гэж бичигдэх юм, хэрэггүй худалдаж авч гэж бодогддог уу?

 -Үйлдвэрийн хувьд сайн үйлдвэр. Алтан хүнс группын ажил сайн явж байгаа. Манай үйлдвэр удахгүй чанартай нэр хүндтэй шинэ брэнд гаргаж ирнэ. Манай газар тариалангийн хамт олон улаан буудайгаа сайн тарьж чадаж байна.  

-Таныг Богд уулын аманд байсан газраасаа Солонгосчуудад 2 сая доллараар зарсан гэсэн?

-Би бусадтай адилхан Монгол газар шороогоо харийнханд үнэлж зарахгүй ээ. Зарим нэгэн аймгийн газар нутаг дээр гишгэх газаргүй болтол лиценз олгосон байна ш дээ. Ашигт малтмал илэрлээ гарлаа гэхэд эцэст нь хэдэн овоолсон шороо үлдэнэ биз. Би үүнээс тэс өөр ажил хийж байгаа. Манайхан хэдэн үеэрээ Богд уулаа тойрч нүүдэллэж ирсэн удам судартай улс. Манай өвөг дээдэс бугыг ойн савдаг гэж шүтэж ирсэн. Бид Богд уулынхаа модны мөчрийг ч хугалахаас эмээж өссөн дөө. 1995 онд Богд уулын бугыг тоолоход 5000 орчим тоологдож байсан. Өнөөдөр Богд ууланд буга харагдахгүй байна. Бугын эвэр, чив засаа, согооны сав сүүл гэсэн үнэт зүйлээсээ болж энэ амьтан хүний гарт үрэгдэж устаж байна. Богд ууланд хэсэг бүлэг хүмүүс амьдардаг юм билээ. Энэ бол эмгэнэл. Тийм болохоор өвөг дээдсийнхээ захиасыг биелүүлж энэ уулынхаа хэсэгхэн газрыг ч чадах чинээгээрээ хамгаалалтанд авч байна. Мод тарьж байна, буга үржүүлж байна. Бидний Монголчууд байгаль ан амьтнаа хайрлаж хамгаалж байж сайхан амьдарна шүү гэж хэлмээр байна.

-Зарим гадаадын алдартай жүжигчид ангийн арьс, үсэн хувцас өмсдөггүй гэдэг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Тэгж эсэргүүцэх нь ч юу юм. Сүүлийн таван жил анд явсангүй. Гэмгүй амьтныг очиж буудна, амийг нь тасална гэдэг хэцүү юм билээ. Чоныг давхиад явж байхыг нь харах дуртай, буудаад унагачихаар эвгүй харагддаг. Байгалд давхиж байгаа амьтныг муу сэтгэл гаргаж очоод буудаж ална гэдэг муухай санагдаад байдаг болчихож. Одоо сэтгэл зөөлрөөд байгаа юм байлгүй. Надад ангийн арьсан хувцас байдаггүй. Манайхан машиныхаа цонхоор хогоо хаячих юм, суугаад цайлахаараа бүх хогоо хаяад явдаг. Тамхины иш, шүлсээ хаа сайгүй хаяна. Үүнээсээ бид салж байж цэвэрхэн сайхан амьдарна биз дээ. Өвөл ОХУ-ын гавъяат дасгалжуулагч Миндашвилий багштай зураг авахуулах гээд Сүхбаатарын талбайд очсон. Хаясан шүлс нь хөлдөөд бор цоохор юм байсан. Хийж бүтээснээ нулимж байна уу даа.

-Улсын начин Ганбаяр Цагдаагийнхны гарт амиа алдлаа. Энийг та яаж хүлээж авсан бэ? 

-Эрдэнэт хүний амь шүү дээ. Ид сайхан барилдаж өрсөлдөж явсан нөхрийгөө алуулчихаад бөхчүүд бид их харамсаж байна даа. Эмгэнэлтэй, харамсалтай явдал болсон. Гэм буруутныг хурдан шийтгэх хэрэгтэй шүү.

-Түрүү жилийн наадамд түрүүлсэн Мөнхбаатар арслан заалны барилдаанд нэг залууд унах юм. Аваргууд нь айдаг юм уу барилдахаа болилоо.

-Мөнхбаатар жаахан бэртэлтэй байсан байх. Ер нь цолоо хамгаалж барилдана, хэмжээндээ барилдана гэдэг хариуцлага юм шүү дээ. Хадбаатар аварга “Аварга цолыг авах амархан юм байна, авч явах хэцүү юм байна” гэж хэлж байсан гэдэг. Энэ үгийг бодлоготой л хэлсэн байх. Ер нь залуучууд том цол аваад түүндээ эзэн нь болж барилдах ёстой байх. Үүнийг бөх сонирхогчид ард түмэн хүлээж байдаг шүү дээ. Хэдхэн сарын дараа үндэсний их баяр наадам болно, сур харваачид онч мэргэн байна байх, хурдан хүлгүүд маань салхи шиг хурдлах байх. Харин бөхийн хувьд нөгөө найраа нь давтагдана шүү дээ. Найрааны эсрэг юу хийх вэ. Манай төр засаг Монголын үндэсний бөхийн холбоо гэсэн төрийн бус байгууллага дотор орж ажиллаад байдаг. МҮБХ-ны амин сүнс болсон бөхөд цол өгдөг эрхийг нь төр булаагаад авчихсан, Ерөнхийлөгч зарлигаа гаргадаг болсон. Тэгэхээр ард түмнийг басамжилсан бөхийн найрааг төр нэгэнт орсон юм чинь анхаарах ёстой шүү. Наадам болдгоороо болно, найраа гардгаараа гарна. Найрааг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бөхийн цолыг үнэнч шударгаар хүчээ шавхаж авах ёстой. Би хүүхдүүдтэйгээ маш сайн бэлтгэл хийж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.


Category: Мэдээ | Views: 1210 | Added by: daagii | Rating: 5.0/2
Total comments: 3
0  
3 Агваан   (2011-04-30 8:17 PM) [Entry]
Шинэ дууны асуудлаар дараахи утасаар холбоо барина уу 99092101

ШҮЛЭГ Д.АГВААН ХӨГЖИМ

ДАЛАЙ ЗЭЭРД
Ембүү дөрвөн туурайгаараа
Цэцэгт талаа адислан хурдалсан
Ерөөл буянаа хурайлан төрсөн
Даян аваргын далай зээрд мину
Цовоо хүүхдийн гүүглэх дуунаар
Цойлж гарсан далай зээрд
Зул задархад хөтлөн хурдалсан
Говийн багшийн далай зээрд ажнай мину зэ
Хутагт тэнгэрийн сүлдэн хийморьтой
Хурд хурдны холын угшилтай
Хурсан олны мэлмий мялаасан
Хурдан шинжтэй далай зээрд мину
Дахилт
Төрийн наадмын асрын өмнө
Толгой хаялан дүүхэлзэн цоллуулахад
Түмэн олны хараа булаасан
Түрүү магнай далай зээрд мину
Дахилт
Энэхүү дууны шүлгийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул Д.Агваан зохиожээ
УЛААНБААТАР ХОТ 2010 оны 7 дугаар сарын 22


0  
2 RECKLAM   (2009-06-03 11:49 PM) [Entry]
Daagii-tai sanal neg baina ! Zodog tailsanaas n hoish avraguudiin chanar alga bolson shde ! hen hamaagui hund unaad l ... suraggui baahan zaalnii arsan ene zun zodoglono gej naidaj baina shu ! amjilt husie

0  
1 daagii   (2009-06-03 7:43 PM) [Entry]
Үнэндээ Сүхбат аврага маань зодог тайлаад л бөх сонирхолгүй болсон шүү !

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz