Бямба, 2024-04-27, 1:31 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 8 сар » 4 » Төрийн дууллаас түүсэн алдаа, төрсөн бодол
4:52 PM
Төрийн дууллаас түүсэн алдаа, төрсөн бодол


Төрийн дууллаас түүсэн алдаа, төрсөн бодол


Монгол Улс өөрийн гэсэн бичиг үсэгтэй, тэр бичиг нь өнөөгийн төв Халхын аялгуунд тулгуурласан, нийтээр хүлээн зөвшөөрч, баталсан зөв бичих дүрэмтэй билээ.Гэтэл академич Ц.Дамдинсүрэн нарын зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь”-д зөв бичих явдлыг нэг мөр болгох зорилгоор хавсарган заасан монгол бичигт хэрэглэдэг цэг, цэглэлийн дүрмийг МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛД тэр болгон хэрэгсээгүй юм байна.
Та бидний зургаан настайгаасаа эхлээд зургаадай таяг тултлаа баримталдаг монгол хэлний зөв бичих зүйд “шүлэглэсэн зохиолд цэг, таслал, асуух, анхааруулах зэрэг ямарваа тэмдэг тавихгүй” гэсэн дүрэм байхгүй.
Аливаа улсын төрийн дуулал шүлэглэсэн зохиол байдаг болохоор гайхахдаа Орос, Амөрик хоёрын төрийн дууллыг үзлээ.

Тэдгээрийн эхний бадгийг иш татвал:
Гимн Россииы

Россия-свящөнная наша дөржава!
Россия-любимая наша страна!
Могучая воля, вөликая слава-
Твоө достояньө на всө врөмөна.

American national anthem

0! say can you see by the dawn’s early light
What so proudly we hailed at the twilight’s last gleaming.
Whose broad stripes and bright stars through the perilous fight,
O’ er We pamparts we watched were so gallantly streaming.
End the rocKets’red flare, the bombs bursting in air.
Gaүe proof througt the night that our flag was still there.
O’l say dous the star-spangled banner yet waүe
0′ er the land of the free and the home of the braүe?

гэх мэтээр цэг, цэглэлийн дүрмийг ягштал мөрдсөн байх ажээ. Энэ бол дэлхийн соёлт хүн төрөлхтний бичиг үсгийн соёл, дэг журам мөн.
Тийм байтал “&51. а) Хүүрнэсэн өаүүлбэрийн эцэст цэг тавина. &56 Таслал тавихгүй бол өгүүлбэрийн утга хувирах буюу бүрхэг болох газарт таслал заавал тавина”
/Ц.Дамдинсүрэн, Б.Осор. “Монгол үсгийн дүрмийн толь” /424, 426-р тал/ гэснийг зөрчин,

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө гэсэн байна. Зөв бичих зүйгээр бол:
Дархан манай тусгаар улс,
Даяар Монголын ариун голомт,
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө гэх ёстой байсан гэж санаж байна. Юун хэмээвээс, хэрэв тусгаар улс, ариун голомт, гэгээн үйлс гурав дандаа энхжиж, үүрд мөнхөжнө гэсэн утгатай гэж ухаарвал ийм болох. Харин дархан манай тусгаар улс бол даяар Монголын ариун голомт мөн гэсэн утгатай бол зөвхөн голомтын хойгуур таслал тавина.
Мөнхөжнө хэмээн утга төгсч байгаа зэрэщсэн олон өгүүлэгдэхүүнтэй хүүрнэх өгүүлбэр учраас мөнхөжнө гэдгийн ард цэг эсвэл анхаарлын тэмдэг ч тавьж болох талтай.
Дахилт болсон хоёрдугаар бадаг бол бэхжүүлж гэсэн нөхцөл үйл үгийн зэрэгцэх төлвөөр хэлбэржүүлсэн зэрэгцсэн өгүүлхүүн бүхий захирах тушаах үгүүлбэр. Тиймээс бэхжүүлж гэсний хойгуур таслал тавина. Тус толийн “&53. а) Сэтгэл ихэд хөдлөн хэлсэн ( анхааруулах ) өгүүлбэрийн эцэст анхаарлын тэмдэг тавина” гэсэн тул … мандуулъя! гэх нь зөв.
Гуравдугаар бадгийн ивээж, түшиж хоөрын хойно таслал байх учиртай. Яагаад гэвэл” Өндөр төрийн минь сүлд ивээх, Өргөн түмний минь эаяа түших гэсэн хоөр өгүүлбэрийг нөхцөл үйлийн зэрэгцэх төлвөөр хэлбэржүүлэн, энгийн нийлмэл өгүүлбэр болгосных юм аа. Бадраая гэдгийн хойно анхаарлын тэмдэг байх нь мэдээж.
Сүүлчийн дахилтын … эдлэв гэдгийн хойно цэг тавих нь зүйн хэрэг. Тэгээд Жавхлант манай орон мандтугай! хэмээн анхаарлын тэмдгээр төгсөх ёстой. Ямар ч улсын иргэн төрийнхөө дууллыг үлэмж хүндэтгэн, зарим нь зүрх, зарим нь элгэнийхээ тус газар баруун гарыхаа алгыг тавиад дуулдаг нь сэтгэл ихэд хөдөлж буйн тэмдэг болой. Бид ч тэгж л дуулдаг шүү дээ. Тийм учраас л мандуулъя! бадраая! мандтугай! хэмээн анхаарлын тэмдэг талбивал зүйд нийцэхсэн билээ.
Эцэст тэмдэглэхэд төрийнхөө дуулалд “Үндэс язгуур, хэл, соёлоо үрийн үрд өвлөн бадраая!” хэмээн уриалан хуульчилчихаад, өөрсдөө болохоор хэлээ өвлөх нэг чухал хэрэгсэл болсон бичиг үсгийнхээ зөв бичих дүрмийг хөсөр хаяж болохгүй биз дээ?
Энэ дөрвөн бадагт дөрөвхөн таслал байна. Үүнээс үзэхэд дуртай газраа цэг, тэмдэг тавьдаг, дургүй газраа тавьдаггүй ч юм шиг. Дахилт: гэж хоёр, дөрөвдүгээр бадгийн дээр бичих учиртай байх. Яагаад гэвэл тэдгээрийн аяыг нь дахидаг.
Төрийн албаны бичгийн ёс журмыг даасан нөгөө мэргэд хаачсан бэ? Манай улсын төрийн бүх байгууллагын дарга нарын өргөөний хойморт ийм мадагтай ТӨРИЙН ДУУЛАЛ залсан байна. Тэд санаа байвч гap хүрэх эрхгүй. Яагаад гэвэл түүнийг 2006 оны долдугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, Монгол Улсын Их хурлын гишүүд баталсан.
Тэр бүхний халааг авсан өнөөгийн их хурлын гишүүд залруулна гэсэн итгэл өвөрлөн, энэхүү тэмдэглэл юүгээ жаргаав.

Утгач овогтой Ц.Цэрэн-Очир



Category: Мэдээ | Views: 6206 | Added by: mongol | Rating: 5.0/2
Total comments: 6
0  
6 spopnrwre   (2012-08-07 2:41 PM) [Entry]
shtnpxzwyubzebf

<a href=""></a>



nueummuwtanolqz

0  
5 xsvrmhzpy   (2012-08-07 11:18 AM) [Entry]
riiapwobxvkaupy

<a href=""></a>



xcvtigvyxkvqhge

0  
4 uczbwjndh   (2012-08-07 8:11 AM) [Entry]
xbfacmfymgngktu

<a href=""></a>



yfxgdqzjslaohwi

0  
3 tenegt   (2009-09-16 5:14 PM) [Entry]
ih uymaa olj harjdee chi Damdinsureng shuumjildeg chi hen beeeee

0  
2 aanag   (2009-08-04 6:55 PM) [Entry]
tiim shuuu

0  
1 jhneco   (2009-08-04 5:25 PM) [Entry]
Boduushtai l sanaa bna, saihan niitlel boljee.

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz