Сүүлийн
өдрүүдэд хүчингийн гэмт хэрэг өдөр алгасахгүй гарч байгаа гэнэ. Зөвхөн
Сонгинохайрхан дүүргийн нутагт өнгөрсөн долоо хоногт гурван удаа
хүчингийн хэрэг гараад байна. Тус дүүргийн
харьяат хорин настай М-г гэртээ байхад хаалгыг нь цохисон байна.
Тэрбээр үүдээ нээхэд үл таних 30-35 орчим насны, дунд зэргийн махлагдуу
биетэй, давхраатай нүдтэй, цэнхэр өнгийн саравчтай малгайтай хүн дайран
орж ирсэн аж. Тэрбээр охинд хутга тулган хүчирхийлсэн гэнэ.
Тус дүүргийн цагдаагийнхан ам зураг гарган гэмт хэрэгтнийг эрэн хайж
эхэлжээ. Охин хүүхдээ онцгой анхаарч аль болох ганцааранг нь үлдээхгүй
байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.