Багш нь оюутандаа бэлгийн дарамт үзүүлжээ
Их
дээд сургуулиудын хаврын шалгалт, төгсөлтийн баяр гээд оюутнууд
бужигнаж, багш нар гэдийдэг цаг хаяанд иржээ. Шалгалтдаа унасан
оюутнуудын хувьд дахин шалгалт өгөх гэж дээр дооргүй гүйнэ. Энэ байдлыг андахгүй зарим багш оюутнууддаа бэлгийн дарамт учруулахыг завдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.
Тодруулбал нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Эрүүл мэндийн
шинжлэх ухааны их сургуулийн эмчилгээний гуравдугаар ангийн оюутан А-г
багш нь “дахин шалгалт өг” хэмээн ангид оруулаад бэлгийн дарамт
үзүүлжээ.
Одоо энэ хэргийг дүүргийн цагдаагийнхан шалгаж байгаа аж.
Х.БАЯР