Пүрэв, 2024-12-26, 11:14 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 2
Онлайн Зочин: 2
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 4 сар » 22 » Рокууд ямар шударга хүмүүс болохыг харуулсан
9:29 PM
Рокууд ямар шударга хүмүүс болохыг харуулсан




“Зураг шиг бүсгүй”, “Нэг ангийнхан”, “Аавдаа би хайртай” гэх мэт сэтгэлд хоногшсон дуунуудаараа залуусыг байлдан дагуулж чадсан ах дүүсийн хамтлаг бол яах аргагүй “Хурд”. 19 жилийн түүхээ бүтээгээд байгаа “Хурд” хамтлагийн ахлагч Отгонбаяртай ярилцлаа.

-“Хурд”-ынхан сүүлийн үед гавьтай уран бүтээл хийхгүй байх шиг санагдах юм. Жил бүрийн мартаар "цөм" хийчихээд сэтгэл ханаад байна уу гэлтэй?
-Магадгүй, энэ тоглолт ард түмэнд үнэтэй санагдсан байх. Гэхдээ "Үнэ дагаж чанар" гэдэг үг байдаг. Бид олон чанаргүй уран бүтээл хийснээс ганц нэгхэн маш сайн уран бүтээл хийхийг л боддог. Удахгүй манай хамтлаг задгай талбайд бүх фэнүүддээ тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа. "Цэргийн бодол" дууны 30 жилийн ойн тоглолтоо гурван сарын 18 нд хийх бодол байсан ч хоёр тоглолт ойртсон учраас амжсангүй. "Цэргийн бодол" дууг маань дагаж маш олон сайхан дуу хөврөн гарч ирсэн. Тийм болохоор бид энэ дууныхаа 30 жилийн ойн тоглолтыг тун удахгүй фэнүүддээ хүргэх болно.

-Амьд хөгжим. Та бүххий бусдаас ялгарах гол онцлогийн нэг. Та бүхэн өөрсдийгөө номер нэг гэж хэлж чадах уу. Жишээ нь таны хувьд монголын хамгийн сайн гитарчин хэн бэ?
-Монголын гитарчид бүгд л сайн. Гэхдээ гитарчин бүхэнд онцлох нэг илүү давуу тал байдаг. Нэгэнд нь байхгүй чадвар нөгөөд нь заавал байдаг, үүгээрээ давуу. Монголын анхны гитарчин гэх үү, ур чадварын хувьд гэх үү, шууд нэг номер гээд хэлчихэд хэцүү байна. Миний бодол гэвэл Энхманлай ахыг л гэж хэлнэ. Энхманлай ах ямар ч үед хувирч чаддаг сайн гитарчин. Надад Энхманлай ахаас сурах юм их бий.

-Энхманлай ах гэснээс "Харанга", "Хурд" хамтлагууд байнга холбоотой байж, бие биенийхээ уран бүтээлийг бусдаас илүү ойлгож мэдэрдэг байх. Та Лхагваа ахтай очиж уулзсан уу?
-Мэдээжийн хэрэг бид ойр дотно байлгүй яахав. Нэг цаг үед гарч ирснээ бодсон ч тэр. Бид хамтарсан тоглолт ч хийж байсан. Манай хоёр хамтлагт хамтарч ажиллах сонирхол их байдаг. Гэхдээ Лхагваа ахыг эргэж амжаагүй л байна. Харин утсаар ярьсан. Хүн буруу хэрэг хийсэн бол хуулиа дээдэлж хуулиндаа захирагдах л хэрэгтэй. Жишээ нь Хурдын Отгонбаяр, Харанга хамтлаг хуулинд захирагдахгүй бусад нь захирагдана гэсэн ойлголт байж болохгүй ш дээ. Энэ бол маш буруу ойлголт. Хуулийг зөрчсөн бол түүнийгээ дагах л хэрэгтэй. Харин улс төрд өөр юм шиг байна лээ. Их хэмжээний мөнгө идсэн хүн ямар нэгэн аргаар зугтаад ял, шийтгэл хүлээхгүй байна л гэдэг. Бид бол тийм биш. Манай рокууд маш шударга хүмүүс.

Хийсэн бол хийснээ эр хүн шиг хүлээгээд зоригтой л байх хэрэгтэй. Харин ч би Лхагваа ахыг хуулиа дээдэлж залууст үлгэр дуурайлал боллоо гэж боддог. Өөрөө ч хэлж байсан. Над шиг ийм үйлдэл битгий хийгээсэй гэж. Энэ нь маш зөв, эр хүн шиг зан гаргасан. Ер нь энэ бол рокуудыг ямар шударга хүмүүс болохыг харуулсан гэж би бодож байна.

-Та ер нь сонирхоод ч юм уу хэрэглэж үзсэн үү?
-Би ер нь тиймэрхүү юм сонирхдоггүй. Бид их хүмүүжил сайтай. Энэ нь бас авууштай зан чанар гэж боддог шүү.

-Лхагваа ахад оноосон ялыг хүндэдсэн гэж үздэг үү?
-Хийсэн хэрэг нь ямар байна, тэр хэмжээгээр нь л өгөх ёстой. Гэхдээ арай л хүнд ял сонссон гэж бодож явдаг. Энэ хүний хийсэн хэргийг залуус дахин битгий давтаасай гэж л ингэж хатуу шийтгэж байгаа байх.

-Гитар болон дууны дугуйлан хичээллүүлж байгаа гэсэн, хэр олон суралцагчтай байна. Халаагаа бэлтгэх зорилгоор гэж сонссон, үнэн үү. Эсвэл мөнгөтэй байх арга ч байж болох?
-Манай дугуйланд маш авьяастай хүүхдүүд байдаг. Гэхдээ амьд хөгжим тоглоно гэдэг хэцүү. Хамтлаг байгууллаа гэхэд дундаас нь шантрах хүүхдүүд ч байдаг. "Хурд" бол дахин давтагдашгүй хамтлаг. Гэхдээ би яг хэлж мэдэхгүй байна. Намайг ерэн хэдэн онд банзан гитар үүрч гудамжаар хуушуур идэн алхаж байхад хэн ч намайг гитарчин болно гэж бодож байгаагүй. Би энэ мөрөөдөлдөө үнэнч байсны үр шимийг амсаж байгаа юм болов уу гэж боддог. Гэхдээ би болоогүй ээ. Өшөө том "рок мангас" болно, сурах ч юм их байна.

-Та нарын үеэс огт өөр, үндсэндээ ганц нэгхэн дуу клип хийлгээд од болчихдог болоод байна, өнөөдөр. Үүнд эмзэглэх юм уу?
-Яг энэ тал дээр ярихад би "Пентатоник" академийн гишүүн, урлагийн хүний хувьд сэтгэл их эмзэглэдэг. Би бүр жаахан байхдаа Энхманлай ахыг хараад "Энэ хүн шиг болох юмсан, энэ хүнтэй хамт гитар тоглох юмсан" гэж мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл маань саяхан л "Харанга", "Хурд"-ын тоглолт дээр биелсэн. Гэтэл дөнгөж гитар дарж сурч байгаа залуус Энхманлай ахтай хамт тоглоод л "Би од" гэдэг. Тайзан дээр ганцхан удаа гарсан, рок гэдэг үгийг ойлгоогүй хүмүүс бидэнтэй нэг тайзан дээр байх нь зохимжгүй. Тийм болохоор маш өндөр шалгуур, цензур хэрэгтэй байгаа юм. Яг үүнтэй адилхан шинэхэн гавьяатууд "гавьяат" гэдэг эрхэм алдрыг ямар ч үнэ цэнэгүй болгож байна. Гуравхан жилийн өмнө тоглолтоо хийж байсан хүү өнөөдөр гавьяат болчихлоо. Надад үнэхээр хэлэх ч үг олдоогүй. Манай "рок" попынхон дундаас төрсөн Чингисийн Жагаа, Энхманлай, талийгаач Галсанбат зэрэг хүмүүс бол жинхэнэ гавьяат. Гучин жил зүтгэж байж авсан эрхэм цолыг гуравхан жил дуулсан хүүхдүүд авахаар харамсалтай л санагдаж байна.

-Таны гэргий таныг хэр сайн ойлгодог вэ. Ер нь юу хийдэг хүн бэ?
-Манай гэр бүл жирийн нэгэн гэр бүл. Эхнэртэйгээ гудамжинд алхаж байгаад л танилцаж байсан. Ямар Солонгос кино шиг романтик зүйл ярилтай биш дээ. Урлагийн хүмүүс ер нь их оройтож гэр бүл болдог болов уу. Миний үеийнхэн гурваас дөрвөн хүүхэдтэй байхад би одоо ганц охинтой. Тэр маань нэгдүгээр анги. Манай эхнэр хуульч, одоо хувиараа ажиллаж байна. Амьд хөгжим тоглоно гэдэг тийм амар зүйл биш болохоор харин ч бид бусад уран бүтээлчдийг бодоход харьцангуй зав муутай байдаг. Бид бүтэн альбомыг зургаан cap хийдэг бол бусад хүмүүс нэгхэн сарын дотор гаргадаг. Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий. Үүнийг амьд хөгжим тоглодог хүмүүс л ойлгоно. Гэсэн ч манай хүн энэ бүхнийг маш сайн ойлгодог. Би ч гэр бүлдээ зав гаргаж сайн аав, сайн гэрийн эзэн байхын тулд хичээн ажиллаж, амьдарч байгаа.

-Танай хамтлагт сайхан бүсгүйн тухай дуу олон байдаг. Гэнэ гэнэхэн та бүхнийг их дурламтгай байх ч гэж бодогддог...?
-Миний хувьд дурлаж дуу зохиодог юм байхгүй. Надад бусдаас өөр мэдрэмж байдаг. Дурлаж, дуу зохиож, дуундаа уяраад хоорондоо суудаг ч гэх шиг тийм шизофринтэй хүмүүс байдаг л байх. Би шударга л хэлнэ. Толгой нь арай өөр юманд ажилладаг хүмүүс тийм зүйлд хэт их үнэмшдэг байх. Урлаг бол бүтээл болохоос дурлал огт биш.

-Тэгвэл нууц амрагийн талаар?
-Мэдэхгүй. Ёстой бодож үзээгүй юм байна.

-Та эрсдэлийг нь мэдсэн атлаа ямар нэг ажлыг эхлүүлж байсан уу. "Хурд"-ын Отгонбаяр бус хувь хүний тань ертөнцөд нэвтрэх гэсэн хэдэн асуулт байна?
-Би юмыг дандаа сайн талаас нь боддог. Гэхдээ сайн тооцоолох хэрэгтэй. Харин урлаг уран бүтээлийг яг тооцоолж болдоггүй. Гэхдээ урлагт "Туг ч барина тугал ч хариулна " гэдэг үг бол яг үнэн юм байна лээ. Амьдрал дээр ч гэсэн тийм байдаг. Хэдэн тэрбумтан ч зовлонтой явдаг. Тийм болохоор миний бодол бол ямарваа нэгэн юмыг сайн сайхан талаас нь л бодож хийх. Юм болгоныг хянаад байвал амжилтад хүрэх нь ховор. Гэхдээ тооцоо чухал л даа.

-Та хэр өглөгч эсвэл харамч хүн бэ?
-Би өөрийгөө их өглөгч гэж боддог шүү. Харамлалаа гээд хаашаа ч хийх юм билээ. Харамласан ч адилхан харамлаагүй ч адилхан. Богинохон амьдрах насандаа сайхан л амьдрах хэрэгтэй.

-Гудамжинд гуйлга гуйж суугаа хүүхдүүдийг хараад та хамгийн түрүүнд юу боддог вэ?
-Би ганцхан охинтой. Миний охинтой ижил жаахан охид тор сав барин гуйлга гуйж байхыг хараад сэтгэл их эмзэглэдэг. Тэр ч бүү хэл би гуйлга гуйж байгаа үед нь тэр хүүхдийг гэртээ авчраад хоол унд өгч, өөрт байсан бэлэн мөнгөө өгөөд явуулж байсан ч удаа бий. Хятадад явж байхдаа лааз бариад гуйлга гуйж байгаа хүүхдэд мөнгө өгсөн чинь найз маань гадны хүнд мөнгө өглөө гэж зэмлэж байсан. Тэр чинь бидэнтэй л адил хүн төрлийг олоод төрсөн юм чинь бие биенээ хайрлах хэрэгтэй. Энэ бүхнийг хараад зүрх шимшрэхгүй байхын аргагүй. Гудамжны хоёр хүүхдийг хараад нэг сангийн байгууллагад ая зохиож өгсөн. Нэлээд удаан харж, шөнөжин нүдэндээ төсөөлж ая зохион гуйлгачин хүүхдүүдэд зориулж дуу хийсэн. Энэ бол хүүхдийн бодлоор л хийсэн дуу л даа. Ер нь бол монголчуудын амьдрал доройтож байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Монголын нийт хүн амын 50-с дээш хувь нь ядуу амьдралтай байна. Би сонгуулиар найзыгаа дагаж хотын захын гэр хорооллын айлуудаар явж үзлээ, үнэхээр хэцүү байсан. Миний бодлоор хоёр сая гаруйхан хүн амтай монголчуудыг удирдах чадвартай хүн гарахгүй байна. Зүгээр л бизнес хийдэг мөнгөтэй хүн их хурлын гишүүн болоод байхад бид юугаа ярихав.

-Хэзээ нэгэн цагт та хэн нэгнийг маш их гомдоож байсан удаа бий юу?
-Мэдэхгүй. Миний амьдралд тийм хүн байхгүй байх. Би хүнтэй муудалцсан ч маргааш нь инээгээд утсаар ярьж гэмээ цагаатган уучлалт гуйдаг.

-Та шүтлэгтэй юу?
-Мэдээж буддагаа шүтдэг. Гэхдээ шүтэхдээ царай алдаж шүтдэггүй. Энэ нь бусдын адил намайг сайхан амьдруулаад өгөөч, битгий өвчин зовлон тусгаач гэдэггүй гэсэн үг л дээ. Огт өөр талаас нь шүтдэг. Бүх зүйлээ өөдрөг талаас нь бодож, өөрөө л өөрийгөө удирдаж явахгүй бол тэнгэрээс гэв гэнэт нэг хүн гарч ирээд миний бүх зүйлийг сайхан болгохгүй, тийм болохоор өөрөө л хичээх хэрэгтэй. Аав ээжийгээ дагаж буддагаа шүтдэг.

-Хурд хамтлагийн хэтийн зорилго?
-Бид 40 нас хүрлээ. Одоо ямар ч ноороггүй, хийгүй уран бүтээл хийж хүүхэд насныхаа гэнэн бодлоор биш юманд суурьтай хандаж хэдэн сайхан уран бүтээл хиймээр байна. Ер нь насан туршдаа тоглож, монгол түмний бахархал болж дуусмаар байна.

Монголчуудын амьдрал

Category: Мэдээ | Views: 819 | Added by: mongol | Rating: 5.0/2
Total comments: 4
0  
4 enhuush   (2009-04-24 1:36 AM) [Entry]
Aya medeej shildeg Mongol er hun . aldahgui er hun gej haana baihav dee gol n aldaagaa huleegeed suusan n uneheer ... ! Bravo

0  
3 ub   (2009-04-23 8:19 PM) [Entry]
amjilt saihan medee unshilaa tanaihan amjilt ulam ihiig hiigeerei!!! lhagvaa ah bol urlagiin toloo l torson aabiin huu shv!!!

0  
2 rock   (2009-04-22 11:44 PM) [Entry]
Lhagva Er hun

0  
1 mongol   (2009-04-22 9:31 PM) [Entry]
applause Бүгд ийм байдаг бол

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин






Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz