Дэлхийн Монгол туургатны vндэсний
бөхийн барилдааныг “Хөх сvлд соёл” сан, “Хөх сvлд” группээс санаачлан
зохион байгуулан ивээн тэтгэж “Аса” циркийн дэвжээнээ зохион
байгууллаа. Хиад аймгийн сvлд цагаан шонхор шувуу элин хальж, эртний
монголын баатар эрс
Их хэнгэргээ дэлдэж
Их отгоо дуудан
Бага хэнгэргээ дэлдэж
Бага отгоо дуудсанаар дэлхийн Монгол туургатны vндэсний бөхийн
барилдаан эхэлсэн юм. Одоогоос 20 гаруй мянган жилийн тэртээгээс
vvдэлтэй vндэсний бөхийн барилдаан дэлхий дээр амьдарч байгаа 18 сая
гаруй Монгол тvмний дунд тvгэн дэлгэрч өргөжин хөгжихөд энэ удаагийн
наадам тvvхэн ач холбогдол өгөх юм. XVI зууны тэртээ буюу эдvгээгээс
400 гаруй жилийн өмнө Монгол туургатны vндэсний бөхийн барилдааныг
бидний өвөг дээдэс зохион байгуулж байсныг тvvхийн эх сурвалжийн шар
хуудаснаа тэмдэглэн vлдээсэн байдаг. Энэ удаагийн барилдаанд ОХУ-ын
Тувагаас 16, Халимагаас дөрөв, Буриадаас 12, БНХАУ-ын Өвөрмонголын
өөртөө засах орноос 40, арлын Япон орноос нэг, Монголын Улсын 64 хvчтэн
оролцсон юм. Монгол туургатны vндэсний бөхийн барилдааныг сугалаагар
зохион байгуулсан нь vзэгчдийн сэтгэлд нийцэж “Аса” цирк хөл тавих
зайгvй байлаа. Монгол Улсын 64, зочин дөрвөн орны шилдэг 64 хvчтэн,
нийт 128 бөхийн барилдаан нэгийн даваанаас эхлээд тун сонирхолтой
болсон.
Зөвхөн нэгийн даваанд л гэхэд Архангай
аймгийн Хашаат сумын уугуул, цэргийн арслан Ц.Сан-жаадамба Говь-Алтай
аймгийн Бугат сумын харьяат улсын начин Ду.Батбаяр, Архангай аймгийн
арслан М.Бат-Отгон улсын начин М.Баярмагнай, Өвөрмонголын өөртөө засах
орны бөх, Бvх Хятадын аварга Төмөр, Булган аймгийн арслан Г.Сvмбээ,
улсын начин М.Өсөхбаяр аймгийн арслан Ж.Сан-гисvрэн, уран барилдаант
улсын начин М.Жамъянпvрэв, Хөвсгөл аймгийн уугуул улсын арслан
Х.Мөнхбаатартай таарч барилдсан нь vзэгчдийн цөсийг хөөргөж, сэтгэлийг
баясгасан сонирхолтой барилдаан болов. Зочин багийн бөхчvvдээс Буриад
улсын бөх, Ш.Ринчин, Өвөрмонголын бөх Аянга, Тувагийн бөх, аймгийн
арслан Маадр Мангуш нар уран хурц, дайчин барилдаан vзvvлж наадмыг чимж
байв.
Буриадын бөх Ш.Ринчин хоёрын даваанд
энэ сарын 24-нд болсон Монгол туургатны vндэсний бөхийн эхний өдрийн
барилдааны тvрvv магнай, Төв аймгийн уугуул, улсын харцага
Ө.Даваа-баатарыг давж vзэгчдийг өндөлзvvлсэн юм. Өвөрмонголын бөх Аянга
гурвын даваанд аймгийн арслан Т.Чулуунбатыг барьцгvй хавирч “Аса”
циркийг “нураах дөхлөө”. Монголчуудын сайн танил Тувагийн бөх аймгийн
арслан Маадр Мангуш 47 настай хэдий ч Монгол туургатны vндэсний бөхийн
анхдугаар наадамд улсын начин Д.Бадамдоржоор гурав давж, эр чадлаа
гайхууллаа.
АСАШЁОРЮV ЁКОЗVНА ИЛДЭЭ ДУРСГАЛ БОЛГОВ
Шөвгийн найман бөх буюу дөрвийн даваанд монголын хvчитнvvд шалгаран
vлдсэн юм. Сугалааны дагуу улсын арслан Д.Ганхуяг улсын заан
М.Баяржавхлан, улсын арслан Д.Азжаргал аймгийн арслан Ө.Бат-Орших,
улсын гарьд И.Доржсамбуу, цэргийн арслан Ц.Санжаадамба, улсын харцага
Ц.Амартvвшин, улсын начин Б.Уламбаяртай таарч барилдсан юм. Ингээд
шөвгийн дөрөвт улсын арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, улсын начин
Б.Уламбаяр, цэргийн арслан Ц.Санжаадамба нар шалгаран vлдсэн юм.
Дөрвийн давааны дараа энэ удаагийн наадмын хvндэт зочин, мэргэжлийн
сvмогийн 68 дахь их аварга Асашёорюv Дагвадорж зохион байгуулагч “Хөх
сvлд” группийн ерөн-хийлөгч Г.Журамтад ёкозvна цол гардан авахдаа
шагнуулж байсан илд сэлмээ гардуулж, хvндэтгэл vзvvлэв. Мөн БНХАУ-ын
Өвөрмонголын “Гэгээн тал”, “Баянхорвоо” групп, “Дээд бvлэглэл”-ээс
Монгол туургатны vндэсний бөхийн холбоонд 100 мянган ам.доллар
гардууллаа.
Наадмыг зохион байгуулагчид vзэгчдийн
дунд монголоороо гоёсон vзэгчийг шалгаруулахад Хэнтий аймгийн Биндэр
сумаас ирсэн 83 настай Балдан баавай тодорч 100 мянган төгрөгийн шагнал
хvртэв. Барилдааны уран мэхийн шагналыг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын
уугуул, улсын арслан Х.Мөнхбаатар хvртэж, гурван сая төгрөгөөр
шагнуулсан юм. Шөвгийн дөрвөн бөх шуурхай барилдан энэ наадмын vзvvр,
тvрvvнд Өвөрхангай аймгийн Зvvнбаян-Улаан сумын уугуул, улсын арслан
Д.Ганхуяг, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Хатант интернэшнл”
компанийн бөх, цэргийн арслан Ц.Санжаадамба нар vлдлээ. Наадмыг зохион
байгуулагчид нэг давсан бөхөд 50, хоёроос тавын давааг 100-450,
шөвгөрсөн бөхийг 2.5 сая төгрөгөөр байлсан. Тvрvv, vзvvрт vлдсэн бөхийн
барилдаан хав барьцнаас хаялцахад, цэргийн арслан Ц.Санжаадамба давхар
шуудагдсан барьцнаас дотуур хутган улсын арслан Д.Ганхуягийг давж
Монгол туургатны vндэсний бөхийн барилдаанд тvрvvллээ. Тvрvvлсэн
Ч.Санжаадамба 20, vзvvрлэсэн Д.Ганхуяг найман сая төгрөгийн бай шагнал
хvртсэнээр анхдугаар наадам өндөрлөв.
Нийгмийн толь